Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/02145

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

22 184/ШШ2024/02145

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ************ ХХК /РД: *********/. Хаяг: Баянгол дүүрэг, ***-р хороо, ********, ****** төв, **** тоот

Хариуцагч: *****, *******, ********** /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ****-р хороо, ***** тоот

655,644 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ********** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: ********** нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн нийлүүлсэн архи, шар айргийг согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй 105 хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг ********** захиалгын дагуу тухай бүр бараагаа нийлүүлж байсан. 2023 оны 2-р сарын 6-ны өдөр төлбөрийг хуваан төлөхөө илэрхийлж баталгаа гаргаж өгсөн боловч төлбөрийг төлөөгүй байна. Баянгол дүүргийн Иргэний шүүхээр эрэн сурвалжлуулсан. Иймд хариуцагчаас барааны төлбөр 655,644 төгрөгийг гаргуулж өгнө үү.
 

Хариуцагч*********нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******** ХХК-ийн нэхэмжилсэн 655,644 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч ********** гаргасан хариу тайлбарын дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ********ХХК хариуцагч ******* холбогдуулан 655,644 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 655,644 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ********** холбогдох 655,644 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 655,644 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,285 төгрөгөөс 10,142 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,142 төгрөгийг хариуцагчаас, 10,142 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ