Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц,Золзаяа,

улсын яллагч Х.Н

шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш холбогдох эрүүгийн 2016 2501 1001 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ны өдөр  төрсөн, настай, оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ш, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Ш нь 2016 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо баруун Алтан-Өлгийн 20-289 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч У.О маргалдан улмаар түүний зүүн нүд рүү хоолны сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би энэ хэрэг гарсанд харамсаж явдаг. Миний гэм буруутай үйлдээс болж хохирогчийн зүүн нүд гэмтсэн. Би өөрийн үйлдсэн хэрэг дээрээ ямар ч маргаан байдаггүй. Би боломжийн хэрээр хохирогчид мөнгөн тусламж үзүүлсэн. Эдгээр байдлуудыг харгалзаж үзээд шүүхээс бага ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “...Болдоотой цуг явж байсан залуу ирээд намайг хавирч унагаасан бөгөөд нэг нь дээрээс дараад нөгөөдөх нь хажуу талаас намайг өшиглөөд байсан. О гэх нөхөр миний дээд хэсгээс костюмнээс барьж авахаар нь тавиулаад явах гэтэл хаалганы үүдэнд босгон дээр миний зүүн хөлнөөс барьчихаад тавихгүй байсан. Би О гэх хүнийг сэрээгээр хатгаагүй, зугтах гэж байхад О миний хөлнөөс зуураад тавихгүй байхаар нь баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тухайн үед би баруун гарын ядам хуруунд шигтгээтэй бөгжтэй байсан юм...” гэх мэдүүлэг. /1 хавтас 62-68 дугаар хуудас/,

Хохирогч У.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Шинэ Агар дэлгүүрийн хойшоо гэр хороололд айлд найз Б, А нарын хамт архи хуваагаад ууж байтал гаднаас үл таних гурван хүн орж ирсэн. Бид нар танилцаад нилээд архи пиво ууцгаасан. Шөнө 02 цагийн үед Б, Ш нар хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл Б.Ш нь нэг удаа миний зүүн нүд рүү барьж байсан сэрээгээрээ хатгасан. Тэр үед нүднээс нулимс гоожоод нүд харахгүй болсон. ...” гэх мэдүүлэг. /1 хавтас 16-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш гэх залуу нь яриа өдөөд байсан бөгөөд би эхлээд түүнтэй маргалдсан. Тэгээд шөнө ойролцоогоор 02 цагийн үед би тэр Ш гэх залуутай барьцалдаж авсан бөгөөд О голоор орж салгах гэтэл Ш О -гийн нүд рүү сэрээгээр хатгачихсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас 24-25 дугаар хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б Ш хоёр маргалдаад тэгээд гарцгаасан. А бид хоёр гэрт үлдсэн бөгөөд араас нь гарахад Ш, Б нөгөө намхан залуу нар хоорондоо зууралдаад зодолдоод байсан. Би хэн хэнийг юугаар хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хавтас 35-36 дугаар хуудас/,

Гэрч Ш.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид 8 болоод танилцаад хамт архи, пиво ууж сууцгаасан. Тэгээд байж байтал маргаан болоод байсан бөгөөд нэг мэдэхэд баруун талын буйдан дээр барилцаад авсан байсан. Тэгээд би болиоч гэж хэлтэл нөгөө хэд бөөнөөрөө гарсан бөгөөд 00 хажууд зууралдаад хоорондоо зодолдоод байсан. Намхан залуугийн нүд орчмоос нь цус гоожоод байхаар нь яасан юм гэсэн чинь Ш сэрээгээр хатгачихлаа гэсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хавтас 37-38 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹3565 дүгнэлтэд “У.О биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн шарх, шилэнцэр бүрхүүлийн бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна. Нэг нүдний хараа алдалт нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 65% нөлөөлнө” гэжээ /1 хавтас 45 дугаар хуудас/,

Шинжээч эмч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хохирогч О гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд ирмэг үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүд хараа алдсан сохорсон, хараа сэргэхгүй, эмчилгээ хийсэн ч хараа орохгүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 138, 177 дугаар хуудас/,

Өвчний түүх /1 хавтас 157-164 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хавтас 69 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтас 73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Ш нь 2016 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо баруун Алтан-Өлгийн 20-289 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч У.О маргалдан улмаар түүний зүүн нүд рүү хоолны сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Ш мөрдөн байцаалтанд өгсөн: “...Б цуг явж байсан залуу ирээд намайг хавирч унагаасан бөгөөд нэг нь дээрээс дараад нөгөөдөх нь хажуу талаас намайг өшиглөөд байсан. О гэх нөхөр миний дээд хэсгээс костюмнээс барьж авахаар нь тавиулаад явах гэтэл хаалганы үүдэнд босгон дээр миний зүүн хөлнөөс барьчихаад тавихгүй байсан. Би О гэх хүнийг сэрээгээр хатгаагүй, зугтах гэж байхад О миний хөлнөөс зуураад тавихгүй байхаар нь баруун гараараа нэг удаа нүүр хэсэгт нь цохисон. Тухайн үед би баруун гарын ядам хуруунд шигтгээтэй бөгжтэй байсан юм...” гэх мэдүүлэг. /1 хавтас 62-68 дугаар хуудас/,

Хохирогч У.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 03 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Шинэ Агар дэлгүүрийн хойшоо гэр хороололд айлд найз Б, А нарын хамт архи хуваагаад ууж байтал гаднаас үл таних гурван хүн орж ирсэн. Бид нар танилцаад нилээд архи пиво ууцгаасан. Шөнө 02 цагийн үед Б, Ш нар хоорондоо маргалдаад барьцалдаад авсан. Тэгэхээр нь би салгах гэтэл Ш нь нэг удаа миний зүүн нүд рүү барьж байсан сэрээгээрээ хатгасан. Тэр үед нүднээс нулимс гоожоод нүд харахгүй болсон. ...” гэх мэдүүлэг. /1 хавтас 16-20 дугаар хуудас/,

Гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш гэх залуу нь яриа өдөөд байсан бөгөөд би эхлээд түүнтэй маргалдсан. Тэгээд шөнө ойролцоогоор 02 цагийн үед би тэр Ш гэх залуутай барьцалдаж авсан бөгөөд О голоор орж салгах гэтэл Ш О нүд рүү сэрээгээр хатгачихсан...” гэх мэдүүлэг. /1 хавтас 24-25 дугаар хуудас/,

Гэрч Ш.А мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид 8 болоод танилцаад хамт архи, пиво ууж сууцгаасан. Тэгээд байж байтал маргаан болоод байсан бөгөөд нэг мэдэхэд баруун талын буйдан дээр барилцаад авсан байсан. Тэгээд би болиоч гэж хэлтэл нөгөө хэд бөөнөөрөө гарсан бөгөөд 00 хажууд зууралдаад хоорондоо зодолдоод байсан. Намхан залуугийн нүд орчмоос нь цус гоожоод байхаар нь яасан юм гэсэн чинь Ш сэрээгээр хатгачихлаа гэсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор тодорхой санахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хавтас 37-38 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн ¹3565 дүгнэлтэд “У.О биед зүүн нүдний нэвт гэмтэл, эвэрлэг бүрхүүлийн шарх, шилэнцэр бүрхүүлийн бүдэгшил, торлог бүрхүүлийн хууралт гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна. Нэг нүдний хараа алдалт нь цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 65% нөлөөлнө” гэжээ /1 хавтас 45 дугаар хуудас/,

Шинжээч эмч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хохирогч О гэмтэл нь хүнд зэрэгт хамаарах бөгөөд ирмэг үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Зүүн нүд хараа алдсан сохорсон, хараа сэргэхгүй, эмчилгээ хийсэн ч хараа орохгүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 138, 177 дугаар хуудас/.

Шүүгдэгч Б.Ш прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.Ш эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэв.

Хохирогч У. нь “хохиролд 2.500.000 төгрөг хүлээн авсан, би нэгэнт хараа орохгүй юм чинь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” болохоо мэдүүлсэн байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цагаан өнгийн сэрээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, түүний цагдан хоригдсон 198 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож хасах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.