| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03403/И |
| Дугаар | 184/ШШ2024/02290 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/02290
2024 4 26 184/ШШ2024/02290
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: **** ХК /РД: ****/. Хаяг: Сүхбаатар дүүрэг, *****-р хороо, *********, ***********
Хариуцагч: Ц******** овогт *****, ******** /РД: **********/. Хаяг: Баянгол дүүрэг, ****, ***** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 5,417,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ****** нь *****ХК-тай 2018 оны 10-р сарын 11-ний өдөр 1******тоот зээлийн гэрээ байгуулан 12,000,000 төгрөгийг 365 хоногт 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар зээл авсан. Банк нь 2018 оны 10-р сарын 11-ний өдөр ****** тоот зээлийн гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг зээлдэгч ******* ***** дахь дансанд шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. 2020 оны 4-р сарын 23-ны өдөр ***** тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ***** дугаартай зээлийн данс шинээр үүсгэж, цаашид зээлийн төлбөрийг уг дансанд шилжүүлэхээр тохиролцсон. 2020 оны 12-р сарын 14-ний өдөр дахин нэмэлт өөрчлөлт оруулж, ******зээлийн данс шинээр үүсгэж, цаашид зээлдэгч нар зээлийн төлбөрийг тус дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Дээрх нэмэлт өөрчлөлтөөс хойш зээлдэгч ******** дугаартай зээлийн үндсэн зээлд 3,546,884 төгрөг, зээлийн хүү 2,086,796 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,469 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь 1530031280 зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2022 оны 11-р сарын 10-ны өдрийн хуваарьт төлөлтөөс хойш 515 хоног хугацаа хэтэрсэн байна. Тиймээс хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 4,146,116 төгрөг, зээлийн хүү 1,163,348 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүү 107,864 төгрөг, нийт 5,417,329 төгрөгийг хариуцагч ******с гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 5,417,239 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 451,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 25-ны өдөр 456,329 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ХК нь ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,417,239 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 5,417,239 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 451,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 25-ны өдөр 456,329 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****** ХК-ийн нэхэмжлэлтэй, ***** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,417,239 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 5,417,239 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 25-ны өдрөөс 2025 оны 3-р сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 451,000 төгрөг, 2025 оны 4-р сарын 25-ны өдөр 456,329 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101,628 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 50,814 төгрөгийг хариуцагчаас, 50,814 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ