| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03409/И |
| Дугаар | 184/ШШ2024/02289 |
| Огноо | 2024-04-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 184/ШШ2024/02289
2024 4 26 184/ШШ2024/02289
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ****** ББСБ ХХК /РД: *******/ Хаяг: Сүхбаатар дүүрэг, ***-р хороо, ***** оффисийн барилга *** давхар,**** тоот
Хариуцагч:*** **** /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, Хайрхан ****-**** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 650,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ****** ББСБ ХХК нь ****ай 2021 оны 12-р сарын 28-ны өдөр **** тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 10-р сарын 15-ны өдөр 500,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 5.4 хувийн хүүтэй ****** тоот зээлийг ***** дахь ****** тоот дансанд шилжүүлсэн. Хариуцагч ****** нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 3-р сарын 25-ны өдрийн байдлаар ***** тоот зээл 2024 оны 1-р сарын 13-ны өдөр дуусаж үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл 500,000 төгрөг, зээлийн хүү 145,800 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, нийт 650,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 650,800 төгрөгийг хариуцагч 2024 оны 3-р сарын 20-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 4-р сарын 20-ны өдөр 280,225 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь****** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 650,800 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 650,800 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 350,800 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, *****т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 650,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 650,800 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 25-ны өдөр 350,800 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20,170 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 10,085 төгрөгийг хариуцагчаас, 10,085 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ