| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2026/0066/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/148 |
| Огноо | 2026-03-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., 20.8.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/148
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2026/0066/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч ... түүний өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч ....., тэдгээрийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ургийн овогт .... ..., ... овогт ...., ....... ургийн овогт .... нарт холбогдох эрүүгийн 2518006490817 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ... оны .... дугаар сарын ....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, ... настай, ...., ...... боловсролтой, .... мэргэжилтэй, ...., ам бүл ...., аавын хамт Дархан-Уул аймгийн Дархан сум, .....дүгээр баг, .... дүгээр байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд:
-Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны .... дугаар сарын 21-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаатай хорих ял оногдуулж оногдуулсан хорих ялыг 06 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,
-Дархан-уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 07 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жил 20 хоногийн хугацаатай зорчих эрх хязгаарлах ялаар,
-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
.... ургийн овогт .... (РД:....)
2. Монгол Улсын иргэн, .... оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, ...., .... боловсролтой, .... мэргэжилтэй, ....., ам бүл ...., ....нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр баг .... .... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
.... овогт ..... (РД:.....)
3. Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын .....-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .... настай, ...., .... боловсролтой, ......, ам бүл .... хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр багийн .... дугаар байрны .... тоотод оршин суух хаягтай, урьд:
-Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....оны 07 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хариуцах чадвартай,
..... ургийн овогт ..... (РД:.....)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ..... нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 3 дугаар тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 5-12 дугаар тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 13-15 дугаар тал), эд зүйл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 16-17 дугаар тал), хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (1-р хх-н 21-34 дүгээр тал), эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1-р хх-н 43 дугаар тал), гэрч .... мэдүүлэг (1-р хх-н 46-47 дугаар тал), хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 61-62, 95-96, 114-115 дугаар тал), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хх-н 89-94, 110-113 дугаар тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 119-123 дугаар тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 133-135, 144-146 дугаар тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 155-157 дугаар тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ..... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 166-168 дугаар тал), шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн магадлагаа (1-р хх-н 198, 204, 210 дугаар тал), яллагдагч ...... нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч ..... нь .... оны 08 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 4 дүгээр байрны ..... тоотод бусдыг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал, “Тебантин” гэх нэршилтэй эмийг хэрэглэж мансуурах боломжоор хангасан,
шүүгдэгч ..... нь .... оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр багийн .... дүгээр байрны урд талд ургасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор түүж хууль бусаар олж аван бэлтгэж улмаар ... оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ хадгалсан,
шүүгдэгч ..... нь .... оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дугаар багт байрлах .... ард талд ургасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэн, хууль бусаар олж аван улмаар ... оны 08 дугаар сарын .....-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын .... дүгээр багийн .... дүгээр байрны .... тоотод хууль бусаар хадгалсан” үйл баримт тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 3 дугаар тал),
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 5-12 дугаар тал),
- ..... гаргаж өгсөн хар өнгөтэй “There are fish” гэх бичиглэлтэй, зүүн цээжний урд хэсэгт “Whimsical” гэх бичигтэй күртик 1 ширхгийг хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-н 16-17 дугаар тал),
- ..... нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (1-р хх-н 21-34 дүгээр тал),
- ..... дугаартай хуйлсан байдалтай 20 төгрөг, .... дугаартай хуйлсан байдалтай 1 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн гадартай түлхүүр 1 ширхэг, ажлын хэсэг 7,5 см, бариул хэсэг 10,5 см, нийт 18 см урттай тонгорог хутга, хар өнгөтэй ар хэсэгтээ “There are fish” гэх бичиглэлтэй, зүүн цээжний урд хэсэгт "Whimsical" rах бичигтэй куртик, Adidas гэх бичиглэлтэй ягаан өнгийн финал дотор хэрэглэсэн байдалтай 1 мл тариур зүүний хамт, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар бөглөө, аяга дотор GELLETTE гэх бичиглэлтэй татуурганы тал ир, DVB гэх бичиглэлтэй хар өнгийн хүлээн авагч дээр байх ПУТНИК гэх бичиглэлтэй татуурганы тал ир, шар болон хүрэн өнгийн гадартай капсултай 1 ширхэг эм, тагтан дээр байх ГОРГАЗ гэх бичиглэлтэй улаан өнгийн газны сав 1 ширхэг, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга 1 ширхэг, хар өнгийн куртикний баруун талын халааснаас гарсан ногоон өнгийн өвс мэт зүйл, DAISHUW2 гэх бичиглэлтэй хар өнгийн цүнхэн дотор байх Тебантин гэх бичиглэлтэй эм 2 ширхэг, WHIMSICAL гэх бичиглэлтэй хар өнгийн гар цүнхэнд хийсэн байдалтай ТЕБАНТИН гэх бичиглэлтэй 3 ширхэг эм, шинэ 10 мл тариур 1 ширхэг, Тебантин гэх бичиглэлтэй эмийн хоосон таблетыг 10 мл тариур 6 ширхэг эмчийн жор, унтлагын өрөөний цонхны тавцан дээр байх хэрэглэсэн байдалтай 10 мл тариур зүүн, Натрийн хлорид гэх бичиглэлтэй 100 мл багтаамжтай дотроо шингэн байхгүй хуванцар уут, 250 мл багтаамжтай дотроо шингэнтэй хуванцар уут зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1-р хх-н 43 дугаар тал),
- Гэрч ....: “...Би уг куртикийг харлаа, тухайн куртикийг 2023 оны 12 дугаар сард гэж санаж байна Солонгос улсаас ээж каргогоор явуулж байсан. Авсан цагаасаа хойш би өөрөө өмсөж байсан, өөр хүнд өмсүүлээгүй байж байгаад ... оны 03 дугаар сард өдрийг нь санахгүй байна 18 цагийн үед би ... гэрт амьдарч байхад ... хувцас нь халтар болчихсон ажил хийсэн гээд .... гэрт орж ирсэн. Ингээд .... усанд ороод, надаас өмд хар бараан өнгийн джейнсэн өмд, куртик, хар өнгөтэй, ар хэсэгтээ There are fish rox бичиглэлтэй зүүн цээжний урд хэсэгт Whimsical гэх бичигтэй ....цамц, оймс авсан санагдаж байна. .... бохир хувцаснуудаа уутанд хийгээд өөрийнхөө гуталтай .... гэрээс гараад явсан. Тухайн үед .... ганцаараа орж ирсэн. Үүнээс хойш би куртик, өмдөө ..... аваагүй.” гэх мэдүүлэг (1-р хх-н 46-47 дугаар тал),
- ...... нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 61-62, 95-96, 114-115 дугаар тал),
- ..... нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1-р хх-н 89-94, 110-113 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн .... оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн ..... дугаартай “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд "Г-1348 Дархан-Уул аймаг" гэж хаягласан гялгар уутанд ирүүлсэн шар өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн шаазан аяга, зиплок гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл. "Gillette" гэсэн бичиглэлтэй бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тал притка, "Спутник" гэсэн бичиглэлтэй бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тал притка тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн ІІ жагсаалтад багтдаг болно. "Тебантин 300 мг" гэсэн шошготой улбар шар, шар өнгийн капсултай 3 ширхэг эм мэт зүйлсээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Шинжилгээнд ирүүлсэн улбар шар, шар өнгийн 3 ширхэг эм мэт зүйлийн капсулын хамт жин нь 1.4160 грамм, зиплок гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 0.0544 грамм байна. "Тебантин 300 мг" гэсэн шошготой улбар шар, шар өнгийн капсултай 3 ширхэг эм мэт зүйлсээс габапентин лактам /gabapentin lactam/ илэрсэн.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 119-123 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн .... оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "Зориглон TE05311235 2025 оны 08 дугаар сарын 22" гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын II жагсаалтад хамаарна.”
- Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. "..... ТБ00262955 08.22" гэж хаягласан шээснээс Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын ІІ жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 133-135, 144-146 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ....оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Н.Занабаян ТА02282911 08.22" гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол (methamphetamine) илэрсэн. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) болон метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад тус тус багтдаг болно.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 155-157 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ... оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ..... дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн "...." гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Н.Занабаян” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) илэрч байна. Илэрсэн тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг болно. Биеэс гадагшлах хугацаа нь хувь хүний биеийн онцлог, бодисын солилцоо, хэрэглэсэн тун хэмжээ, хэрэглээний давтамж, хэрэглэсэн арга зэрэг олон хүчин зүйлээс хамаарч харилцан адилгүй байна. Тетрагидроканнабинол, габапентин лактам гэх бодисуудыг хамт хэрэглэсэн тохиолдолд метамфетамин илрэх боломжгүй.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 166-168 дугаар тал),
- Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн “..... нар нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. Одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай байна. Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох боломжгүй.” гэх магадалгаа (1-р хх-н 198, 204, 210 дугаар тал),
- Яллагдагч ..... нарын мэдүүлэг болон зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ..... нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгоно.
Хүний төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлөл үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бус аргаар, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хэрэглэхэд бэлэн болгосон аливаа үйлдлийг өөрөөр хэлбэл, мансууруулах бодисыг гарган авах, түүний дотор бусад нийлмэл бодисоос цэвэршүүлэх, нэг төрлийн мансууруулах бодисоор өөр төрлийн мансууруулах бодис гарган авч байгаа бүх үйл явц, байгальд ургадаг мансууруулах бодис бүхий ургамлыг түүж цуглуулсан, цэвэршүүлснээс гадна тэдгээрийг дахин боловсруулж, хувирган өөрчилсөн, тун орцыг нэмэгдүүлсэн буюу багасгасан, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг “хууль бусаар бэлтгэсэн” гэж,
Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур санаатайгаар орон байраас эхлэн тусгай зориулалтын байр, агуулах сав, өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үздэг.
Шүүгдэгч .... нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр багийн ... дүгээр байрны урд талд ургасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор түүж хууль бусаар олж аван бэлтгэж улмаар .... оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд биедээ хадгалсан,
шүүгдэгч .... нь ... оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын ...дугаар багт байрлах .... ард талд ургасан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг өөрөө хэрэглэж мансуурах зорилгоор хууль бусаар түүж бэлтгэн, хууль бусаар олж аван улмаар ... оны 08 дугаар сарын ...-ны өдөр хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын ... дүгээр багийн .... дүгээр байрны .... тоотод хууль бусаар хадгалсан үйлдлүүд нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч .... нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч .... нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн, хадгалж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч .... нь өөрийн найз .... авсан куртканы халаасанд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг хууль бусаар хадгалсан гэх нөхцөл байдал эргэлзээгээгүйгээр нотлогдон тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь шүүх хуралдаанд шүүгдэгч ..... өгсөн “Би тухай өдөр Хүслийн хотхон руу өвс түүх гэж явахдаа тухайн куртикийг өмссөн байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч ...., гэрч ..... нарын өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч .... өөрийн найз ..... авсан куртканы халаасанд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамлыг хууль бусаар хадгалсан гэж үзэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэж байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн хавтаст хэрэгт тусгасан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтуудыг шинжлэн судалж, түүнд үндэслэн дүгнэлт хийх аргаар хэргийн үйл баримтыг тогтоодог.
Тогтоогдсон үйл баримт болох “шүүгдэгч ..... нь .... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сум, ... дүгээр баг, .... дүгээр байрны ... тоотод бусдыг дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал, “Тебантин” гэх нэршилтэй эмийг хэрэглэж, мансуурах боломжоор хангасан” нь хавтаст хэрэгт бэхжүүлж тусгасан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. Үүнд:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 5-12 дугаар тал),
- ..... нарын биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл (1-р хх-н 21-34 дүгээр тал),
- ..... нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-н 61-62, 95-96, 114-115 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн .... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 119-123 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн .... дугаартай гэх дүгнэлтүүд, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 133-135, 144-146 дугаар тал),
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-н 155-157 дугаар тал) зэрэг болно.
Хэдийгээр шүүгдэгч нар нь “.... гэрт ямар нэгэн байдлаар мансууруулах эм, бэлдмэл, хориотой бодис хэрэглээгүй, .... л “Тебантин” нэртэй тариаг тарьж хэрэглэсэн” гэх байдлаар мэдүүлэх боловч шүүгдэгч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт зааснаар холбогдсон гэмт хэргийн гэм буруу, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй юм.
Дээр дурдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс, шүүгдэгч нараас биологийн дээж авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч .... гэрт .... нар нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт үйлчилгээ бүхий олсны ургамал, “Тебантин” гэх нэршилтэй эмийг мансуурах зорилгоор хэрэглэсэн үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж хуульчилсан.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
“Орон байраар хангасан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглүүлэх зорилгоор хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргээр хангасан, мөн тодорхой ажил үйлчилгээ, аж ахуйн нэгж, байгууллагын нэрээр халхавчлан тусгай газар бий болгосныг тус тус ойлгоно.
Дээрх гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар бусдыг хангасан идэвхтэй үйлдэл байх бөгөөд шүүгдэгч .... дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасан.
Иймд Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ....... нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч ..... холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйл, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, урьд ял шийтгэж байсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн эсэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсэгт заасныг журамлан .... оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй 368 цаг буюу 46 хоногийг 3 жилийн хугацаатай хорих ялд нэмж нэгтгэн биеэр эдлэх ялыг 3 жил, 46 хоног хугацаагаар тогтоох, шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч .... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч ...., .... нарт оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4 дэх хэсэгт заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг,
Шүүх хуралдаанд шүүгдэгч ..... өмгөөлөгч Н.Баярмаа: “....... нь ерөнхий боловсролын 9 дүгээр анги төгсөж, политехник коллежид сурч үсчин мэргэжил эзэмшсэн. Мөн хөл бөмбөгийн 1 дүгээр зэрэгтэй тамирчин. Жишээлбэл хөл бөмбөгийн холбооны тэмцээнд 1 дүгээр байраар, 2018 онд Монголын сурагчдын холбооны алтан медалиар, 2019 онд тэмцээнд орж 3 дугаар байраар, хамт олноо хошуучлан спортын өндөр амжилт гаргасан тул 2023 онд Монголын сурагчдын холбооны спортын сурагч шагналуудаар шагнагдаж байсан спортлог хүн. Дархан-Уул аймгийн хөл бөмбөгийн шигшээ багт тоглодог. 2025 оны 06 дугаар сард бүсийн эрх олгох тэмцээнд, 09 дүгээр сард аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан спортоор хичээллэдэг. Одоогоор хөл бөмбөгийн тэмцээнд бэлтгэлд гарсан. Шүүгдэгчийн хувийн байдал болон анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж үзэж байна.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд шүүгдэгч ...., .... нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа: “...Шүүгдэгч .... тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Анх удаа гэмт хэрэгт холбогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаж, мэтгэлцээгүй, дэмжлэг үзүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гэмшиж буй нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, 5 сартай хүүхэдтэй, оюутан эхнэртэй. Мөн ар гэрээс нь анхаарал халамж сайтай дэмжлэг туслалцаа үзүүлэх байх гэж найдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэж байна.
Шүүгдэгч .... тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэгтгэн бага хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын саналтай байна. Хувийн байдлын тухайд 2 настай байхад нь ээж нь нас барж, одоогоор аавтайгаа хоёулаа амьдарч байгаа учраас нийгмээс тусгаарлахгүйгээр шийтгэж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч .... нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, шүүгдэгч .... нар нь урьд шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-н 12, 65, 83 дугаар тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-н 4, 52, 73 дугаар тал) зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно “ гэж
1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан.
Шүүгдэгч ..... нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч .... эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өмнө нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг удаа дараа үйлдэж гэм буруутайд тооцогдож байсныг Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж,
2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч .... нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 368 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ... оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн ял болох 368 цагийн ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нийт 1 сар 16 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 1 сар, 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний уураг тархи, мэдрэлийн системийг гэмтээж, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхолд ноцтой хор хохирол учруулдаг бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэн тооцох боломжгүй юм.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн .... дугаартай хуйлсан байдалтай 20 төгрөг, ... дугаартай хуйлсан байдалтай 1 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж, хар өнгийн гадартай түлхүүр 1 ширхэг, ажлын хэсэг 7,5 см, бариул хэсэг 10,5 см, нийт 18 см урттай тонгорог хутгыг шүүгдэгч .... буцаан олгож, хар өнгөтэй ар хэсэгтээ “There are fish” гэх бичиглэлтэй, зүүн цээжний урд хэсэгт "Whimsical" rах бичигтэй куртикийг шүүгдэгч ... буцаан олгож, Adidas гэх бичиглэлтэй ягаан өнгийн финал дотор хэрэглэсэн байдалтай 1 мл тариур зүүний хамт, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар бөглөө, аяга дотор GELLETTE гэх бичиглэлтэй татуурганы тал ир, DVB гэх бичиглэлтэй хар өнгийн хүлээн авагч дээр байх ПУТНИК гэх бичиглэлтэй татуурганы тал ир, шар болон хүрэн өнгийн гадартай капсултай 1 ширхэг эм, тагтан дээр байх ГОРГАЗ гэх бичиглэлтэй улаан өнгийн газны сав 1 ширхэг, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга 1 ширхэг, хар өнгийн куртикний баруун талын халааснаас гарсан ногоон өнгийн өвс мэт зүйл, DAISHUW2 гэх бичиглэлтэй хар өнгийн цүнхэн дотор байх Тебантин гэх бичиглэлтэй эм 2 ширхэг, WHIMSICAL гэх бичиглэлтэй хар өнгийн гар цүнхэнд хийсэн байдалтай Тебантин гэх бичиглэлтэй 3 ширхэг эм, шинэ 10 мл тариур 1 ширхэг, Тебантин гэх бичиглэлтэй эмийн хоосон таблетыг 10 мл тариур 6 ширхэг эмчийн жор, унтлагын өрөөний цонхны тавцан дээр байх хэрэглэсэн байдалтай 10 мл тариур зүүн, Натрийн хлорид гэх бичиглэлтэй 100 мл багтаамжтай дотроо шингэн байхгүй хуванцар уут, 250 мл багтаамжтай дотроо шингэнтэй хуванцар уут зэргийг тус тус устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар .... нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс шүүгдэгч .... холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч .... овогт .... ургийн овогт .... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч .... ургийн овогт ..... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч .... нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
шүүгдэгч ...... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дах заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч .... нарт тэнссэн хугацаанд ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ..... нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүхээс тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч .... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 368 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт 2 жил, 1 сар, 16 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .... оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сар, 16 (арван зургаа) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн .... дугаартай хуйлсан байдалтай 20 төгрөг, .... дугаартай хуйлсан байдалтай 1 ширхэг 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлж, хар өнгийн гадартай түлхүүр 1 ширхэг, ажлын хэсэг 7,5 см, бариул хэсэг 10,5 см, нийт 18 см урттай тонгорог хутгыг шүүгдэгч ..... буцаан олгож, хар өнгөтэй ар хэсэгтээ “There are fish” гэх бичиглэлтэй, зүүн цээжний урд хэсэгт "Whimsical" rах бичигтэй куртикийг шүүгдэгч ..... буцаан олгож, Adidas гэх бичиглэлтэй ягаан өнгийн финал дотор хэрэглэсэн байдалтай 1 мл тариур зүүний хамт, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар бөглөө, аяга дотор GELLETTE гэх бичиглэлтэй татуурганы тал ир, DVB гэх бичиглэлтэй хар өнгийн хүлээн авагч дээр байх ПУТНИК гэх бичиглэлтэй татуурганы тал ир, шар болон хүрэн өнгийн гадартай капсултай 1 ширхэг эм, тагтан дээр байх ГОРГАЗ гэх бичиглэлтэй улаан өнгийн газны сав 1 ширхэг, ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон шаазан аяга 1 ширхэг, хар өнгийн куртикний баруун талын халааснаас гарсан ногоон өнгийн өвс мэт зүйл, DAISHUW2 гэх бичиглэлтэй хар өнгийн цүнхэн дотор байх Тебантин гэх бичиглэлтэй эм 2 ширхэг, WHIMSICAL гэх бичиглэлтэй хар өнгийн гар цүнхэнд хийсэн байдалтай Тебантин гэх бичиглэлтэй 3 ширхэг эм, шинэ 10 мл тариур 1 ширхэг, Тебантин гэх бичиглэлтэй эмийн хоосон таблетыг 10 мл тариур 6 ширхэг эмчийн жор, унтлагын өрөөний цонхны тавцан дээр байх хэрэглэсэн байдалтай 10 мл тариур зүүн, Натрийн хлорид гэх бичиглэлтэй 100 мл багтаамжтай дотроо шингэн байхгүй хуванцар уут, 250 мл багтаамжтай дотроо шингэнтэй хуванцар уут зэргийг тус тус устгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ..... нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч ..... урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч .... нарт авсан хувийн баталгаа гаргах, ..... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ