Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2024/02286

 

 

 

 

 

2024 4 26 184/ШШ2024/02286

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: *** ***** **** /РД: *********/. Хаяг: ******* дүүрэг, ****-р хороо, ****** тоот

Хариуцагч: ****** овогт ***** ****** /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ****-р гудамж, ***** тоот

**** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** ХХК нь 2023 оны 10-р сарын 9-ний өдөр ********гэрээний нийт төлбөрийг 6,000,000 төгрөг, алданги 0.25 хувь, төлбөр төлөх хугацааг 2023 оны 11-р сарын 10-ны өдөр төлөхөөр тохиролцон тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Төлбөр төлөх хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл хариуцагч ******гэрээний төлбөрийг төлөхгүй байгаа тул хариуцагчаас гэрээний үүргийн төлбөр 6,000,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг, нийт 9,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,500,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч******** нь ****** холбогдуулан 9,000,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,500,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* нэхэмжлэлтэй, ******** холбогдох *****төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийн 500,000 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,500,000 төгрөгийг хариуцагч 2024 оны 5-р сарын 15-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 15-ны өдөр 2,500,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 79,475 төгрөгийг хариуцагчаас, 79,475 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ