| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03335/И |
| Дугаар | 184/ШШ2024/02211 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02211
| 2024 4 25 | 184/ШШ2024/02211 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ****** ХК /РД:*******/. Хаяг: ******* дүүрэг, *****-р хороо, ****** төв байр
Хариуцагч: ****** овогт **** ****** /РД: ********/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, Толгойт ***-р гудамж, ***** тоот
Хариуцагч: *** овогт *** **** /РД: ******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, Баянгол****-р гудамж,**** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 23,177,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 9-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** ****нар нь 2019 оны 4-р сарын 12-ны өдөр******** банктай *****тоот хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 35,500,000 төгрөгийн зээлийг жилийн 25.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай авсан. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Сонгинохайрхан дүүргийн ***-р хороо, Б******* ***-р гудамж, *** тоот хаягт байршилтай 124м.кв талбайтай, улсын бүртгэлийн ****** дугаар бүхий дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ***** ***-р гудамж, *** тоот хаяг байршилтай 194м.кв талбайтай, ***** дугаар бүхий гэр бүлийн хэрэглээний зориулалттай газар, **** улсын дугаартай ***** автомашинын барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөхгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 595 хоног хугацаа хэтэрсэн байна. Үндсэн зээлийн төлбөрт 15,608,149 төгрөг, хүүгийн төлбөрт 6,768,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 618,841 төгрөг, даатгалын хураамж 182,177 төгрөг, нийт 23,177,853 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 23,177,853 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** ХК нь хариуцагч ****,********* нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 23,177,853 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,040 төгрөгөөс 172,020 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 172,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч .****** ****** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23,177,853 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344,040 төгрөгөөс 172,020 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 172,020 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ