| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03136/И |
| Дугаар | 184/ШШ2024/02210 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 184/ШШ2024/02210
| 2024 4 25 | 184/ШШ2024/02210 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: **** **** ББСБ ХХК /РД: *****/ Хаяг: **** дүүрэг, ***-р хороо, Сүхбаатарын талбай, *****
Хариуцагч: *** ****** /РД: У*******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ****-р хороо, Зүүн баян уул 2**** тоот
Зээлийн гэрээний үүрэгт 6,686,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 5-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 9-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ****** нь хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 8-р сарын 26-ны өдөр ***** тоот цахим зээлийн гэрээг байгуулж 2,360,000 төгрөгийн зээлийг 2.55 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 11-р сарын 01-ний өдөр 7105318629 тоот цахим зээлийн гэрээг байгуулж 800,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 11-р сарын 2-ны өдөр ****тоот цахим зээлийн гэрээг байгуулж 950,000 төгрөгийн зээлийг 2.45 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, 2022 оны 1-р сарын 20-ны өдөр 7102373458 тоот цахим зээлийн гэрээг байгуулж, 1,700,000 төгрөгийн зээлийг 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 7104620916 тоот гэрээний үүрэгт зээлийн төлбөр 1,789,951 төгрөг, зээлийн хүү 748,734 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 103,250 төгрөг, 7105318629 тоот гэрээний үүрэгт зээлийн төлбөр 800,000 төгрөг, зээлийн хүү 320,903 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,594 төгрөг, 7105324897 тоот гэрээний зээлийн төлбөр 950,000 төгрөг, хүүгийн төлбөр 380,307 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,317 төгрөг, 7102373458 тоот гэрээний зээлийн төлбөр 1,008,084 төгрөг, хүүгийн төлбөр 455,626 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 46,393 төгрөг, нотариатын төлбөр 5,000 төгрөг, нийт 6,686,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 6,686,160 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь хариуцагч ****** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 6,686,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,929 төгрөгөөс 60,964.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 60,964.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ****** ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* холбогдох зээлийн гэрээний үүрэгт 6,686,160 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,929 төгрөгөөс 60,964.5 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 60,964.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ