Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

-0001 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2026/ШЦТ/122

 

 

  2026       03        17                                          2026/ШЦТ/122

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******ягмарсүрэн,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Шүүгдэгч *************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б********ийн М********од холбогдох эрүүгийн 2438003620008 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 0******** тоотод 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ү********ын монетон бөгж, мөнгөн бугуйвч зэргийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа Хуавей А-9 загварын гар утсыг нь эвдэж, улмаар мөнгөн бугуйвч, бэлэн 200,000 төгрөгийг нь хүч хэрэглэн авч, нийт 415,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Ө********ын нүүр, хэвлий хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 0******** тоотод 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ү********ын монетон бөгж, мөнгөн бугуйвч зэргийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа Хуавей А-9 загварын гар утсыг нь эвдэж, улмаар мөнгөн бугуйвч, бэлэн 200,000 төгрөгийг нь хүч хэрэглэн авч, нийт 415,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Ө********ын нүүр, хэвлий хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438003620008 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал б********с нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Эмээгийнд ороод аяга цай уугаад байж байсан чинь эгчийн хүүхэд Д.Ү******** ах таныг гараад ир гэж дуудаад байна гэсэн. Гараад очтол ахдаа ганц 0,75  архи аваад өгөөч гэсэн. 0,75 архи аваад өгтөл дүү нь орж ирсэн. ...Би цохиж нүдсэн зүйл байхгүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Ө********ын нүүр толгой хэсэгт цохисон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Ү********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгснээ архи дуусахын багцаанд миний баруун гарт зүүсэн байсан бөгжийг сугалж авах гээд ноцолдоод байсан. Би уурлаад “Чи чинь балай юм уу хаашаа юм” гэж хэлж байсан. Намайг “Наадхаа тайл пизда минь ална шүү” гээд байсан. Би ч Г****** ахад явъя гэж хэлээд тэргэнцрээ түрүүлээд хашааны хаалга руу явж байтал араас М******** ирж намайг татаж чангаагаад явуулахгүй гээд гартай ноцолдоод баруун гарын ядам хуруунд зүүсэн байсан монетон бөгж, баруун гарын бугуйнд байсан мөнгөн бугуйвч зэргийг авах гэж улайран дайрсан. ...Би тэр хооронд хашааны гадаа гартал араас М******** ирээд тэргэнцэр дээрээс татаж унагаагаад нүүр рүү өшиглөөд толгой тархи руу хэд хэд цохиж зодсон. Би өндийгөөд суучихсан байсан чинь баруун чихний хажуу руу цохиж унагаагаад бугуйнд байсан мөнгөн бугуйвч, пасканд байсан бэлэн 200,000 төгрөгийг булааж аваад хашаа руугаа орсон. Би намайг цохиж зодоод байхаар нь цагдаа дуудна гээд утсаа гаргаж ирсэн чинь утастай булаацалдаж мушгиж дэлгэцийг нь хагалсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 30-32, 35-р хуудас),

Хохирогч П.Ө********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын сарын 21-ний өдөр 11 цагийн үед Мөрөн сумын 13 дугаар багт байх Мөнгөө гэх найзынхаасаа гараад дүүгийндээ буюу гэр рүүгээ харих гээд явж байтал 13 дугаар багт байрлах Ж***** дэлгүүрийн хажууд манай танил Ш******* хочит М******** гэгчтэй таараад намайг х********д ир гэхээр нь би яваад очтол М******** дэлгүүрийн үүдний тампор дотор ямар нэгэн шалтгаангүйгээр шууд зодоод эхэлсэн. Миний нүүр хэвлий хэсэгт цохиж өшиглөсөн. Мөн тэндээсээ гараад гэр рүүгээ буюу ******* дугаар гудамжны үзүүрийн хашаанд байрлах гэртээ оруулж мөн дахиж намайг зодсон. Тэгээд зодуулаад байж байтал гаднаас өөрийнх нь эгч нь хүүхдүүдийн хамт орж ирсэн. Тэр үед М******** эгчтэйгээ хэрэлдээд байж байхад би зугтсан юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 155-157-р хуудас),

Гэрч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл тэр өдөр манайд архи ууж байгаад урдаас манай төрсөн ах Д.Ү********ыг гэрээс нь очиж худлаа хэлж авч ирээд хамт архи ууж байгаад зодож, мөнгөн бугуйвч энэ тэрийг нь авсан юм яриад байсан. Бөгж энэ тэрийг нь авах гэж дайраад тэр нь мултраагүй юм гэсэн. Ү******** ах надад болсон асуудлаа тэгж хэлж тайлбарлаж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-р хуудас),

Гэрч Б.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр М******** уг нь манайд ирсэн. Нөхөр бид хоёр гарч байхад зөрөөд 1 шил архи барьчихсан, эмээтэй уулзъя гэсээр ирж таарсан. Нөхөр Т******* бид хоёр нэлээн хэсэг гадуур явчхаад ирсэн чинь Ү******** ах шороо тоостой хутгалдчихсан, ийм юм болно гэж бодсонгүй, М******** зодоод бугуйвч энэ тэр аваад явчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 39-40-р хуудас),

Гэрч Л.З*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...За тэр өдөр М********, Ү********, Г****** нар ирээд архи ууцгаасан. Би гэртээ байсан юм. Тэд нар хашаан дотор архи ууж байгаад нэг харахад М******** тэр Ү********тэй ноцолдоод байсан. Тэгээд гараас нь бугуйвчийг нь булааж аваад хашаанаас гараад явсан. Тэр бугуйвчаа Ү******** бугуйндаа зүүчихсэн байсан юм. ...Хальт харахад ямар ч байсан газарт сууж байхад нь урагш татаж унагаад бугуйвчийг нь суга татаж аваад гарч явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч А.Л******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 21-ний 14 цагийн үед манай ах Ө******** манайд ирэхдээ зодуулсан байдалтай орж ирсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад 13 дугаар хороонд Ш******* хочит М******** гэх залууд зодуулсан талаар хэлсэн. Тэгээд би цагдаа дээр иртэл тэр залуу бас төрсөн дүүгээ зодоод зөрчлийн дуудлагаар цагдаа дээр ирсэн байсан. ...Миний эгчийг чи болон танайхан дээрэлхэж байна гэх шалтгаанаар зодсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 160-161-р хуудас),

Гэрч Ц.И******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед гэртээ байж байхад манай хадам ах Ө******** ах гаднаас зодуулсан байдалтай бага зэрэг халамцуу орж ирэхээр нь юу болов хэн таныг зодсон талаар асуухад намайг М******** зодчихлоо гэсээр орж ирсэн. Тэр үед би нөхрийн хамт “хаана зодуулсан бэ, алив тэр газарт чинь очъё” тэр газрыг нь заалгаад нөхрийн хамт Мөрөн сумын 13 дугаар багт байрлах М********ын гэрт нь очсон чинь М******** цагдаад баригдаад явсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 168-170-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч Э.Х*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн үед М******** ахынд очсон. Намайг очих үед М******** ахын гэрт У****** ах, Ө******** ах, А**** эгч, Ц****эгч нар нэлээн согтуу байж байсан. Тэр үед Ө******** ах надтай зөрөөд гадагш гарсан. Тэрний дараа М******** ах босож ирээд А**** эгч рүү өөрийнхөө гар утсыг шидээд улмаар А***** эгчийг “Чи пиздаа минь янхан минь” гээд “чи гэр орондоо хонохгүй хаагуур яваад байгаа юм” гээд М******** ах төрсөн дүү болох А**** эгчийг зодоод эхэлсэн. Тэгээд М******** ахын газар унасан байсан утсыг Ц***** эгч аваад М******** ахад өгтөл “үгүй чи өөрөө ав” гээд Ц***** эгчид өгсөн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 172-173-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 20-22-р хуудас),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-25-р хуудас),

Хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 26-27-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 463 дугаартай: “...1. Д.Ү********ын биед зүүн дээд зовхинд сорви, доод зовхи, нуруунд зулгаралт, зүүн дээд доод зовхи, баруун чамархайн хуйханд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Д.Ү********ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 46-р хуудас),

Бэлэн мөнгөний орлогын баримт (1-р хх-ийн 49-р хуудас),

Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/11088 дугаартай: “...Үнэлэгдэж буй мөнгөн бугуйвч болон Хуавей А-9 загварын гар утсанд учирсан эвдрэл хохирлын нийт зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 09 дүгээр сарын байдлаар 215,000 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 52-55-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 150-151-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Өлзийнарангийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай: “...1. П.Ө********ын биед хүзүүний 6 дугаар нугалмын зөрөөгүй хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, уруул, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 176-177-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа  (1-р хх-ийн 73, 189-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа  (1-р хх-ийн 188-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 72, 191-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 74-75, 193-р хуудас), ЦЕГ-ын хайлтын системийн захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа (1-р хх-ийн 99-106, 223-230-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 199-200-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 201-210-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 211-216-р хуудас), Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1009 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 217-222-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2438003620008 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ар халиугчин овогт Б********ийн М******** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн ******** тоотод 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Д.Ү********ын манетин бөгж, мөнгөн бугуйвч зэргийг хүч хэрэглэж довтолгож авах явцдаа huawei А9 загварын гар утсыг эвдэж мөнгөн бугуйвч, 200,000 төгрөгийг хүч хэрэглэн авч нийт 415,000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, мөн 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Ө********ын нүүр, хэвлий тус газар гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Нотлох баримтуудаас дурдах юм бол хохирогч Д.Ү********ын гаргасан гэмт хэргийн тадаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Ү********ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Д.Ү********ын өгсөн мэдүүлэг, гэрч Д.Т*******, Б.О*******, Л.З******* нарын мэдүүлэг, шинжээч Г.Алтайн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 1188 дугаартай дүгнэлт, хохирогч П.Ө********ын гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, П.Ө********ын хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Ц.И******, А.Л****** нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Г.Х*********ийн мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ***************ын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Д.Ү********ын эд хөрөнгөд учирсан 415,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч ***************оос гаргуулах. Хохирогч П.Ө******** нь эрүүл мэндтэй холбоотой зардлуудаа нэхэмжилнэ гэх боловч хэрэгт баримт ирүүлээгүй. Хохирогч П.Ө******** нь баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч *************** нь  “...Би цохиж нүдсэн зүйл байхгүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж гэм буруугийн талаар маргаж байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:

Хохирогч Д.Ү********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгснээ архи дуусахын багцаанд миний баруун гарт зүүсэн байсан бөгжийг сугалж авах гээд ноцолдоод байсан. Би уурлаад “Чи чинь балай юм уу хаашаа юм” гэж хэлж байсан. Намайг “Наадхаа тайл пизда минь ална шүү” гээд байсан. Би ч Г****** ахад явъя гэж хэлээд тэргэнцрээ түрүүлээд хашааны хаалга руу явж байтал араас М******** ирж намайг татаж чангаагаад явуулахгүй гээд гартай ноцолдоод баруун гарын ядам хуруунд зүүсэн байсан монетон бөгж, баруун гарын бугуйнд байсан мөнгөн бугуйвч зэргийг авах гэж улайран дайрсан. ...Би тэр хооронд хашааны гадаа гартал араас М******** ирээд тэргэнцэр дээрээс татаж унагаагаад нүүр рүү өшиглөөд толгой тархи руу хэд хэд цохиж зодсон. Би өндийгөөд суучихсан байсан чинь баруун чихний хажуу руу цохиж унагаагаад бугуйнд байсан мөнгөн бугуйвч, пасканд байсан бэлэн 200,000 төгрөгийг булааж аваад хашаа руугаа орсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 30-32, 35-р хуудас),

Хохирогч П.Ө********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...М******** дэлгүүрийн үүдний тампор дотор ямар нэгэн шалтгаангүйгээр шууд зодоод эхэлсэн. Миний нүүр хэвлий хэсэгт цохиж өшиглөсөн. Мөн тэндээсээ гараад гэр рүүгээ буюу ******* дугаар гудамжны үзүүрийн хашаанд байрлах гэртээ оруулж мөн дахиж намайг зодсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 155-157-р хуудас),

Гэрч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгтэл тэр өдөр манайд архи ууж байгаад урдаас манай төрсөн ах Д.Ү********ыг гэрээс нь очиж худлаа хэлж авч ирээд хамт архи ууж байгаад зодож, мөнгөн бугуйвч энэ тэрийг нь авсан юм яриад байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 37-р хуудас),

Гэрч Б.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр Т******* бид хоёр нэлээн хэсэг гадуур явчхаад ирсэн чинь Ү******** ах шороо тоостой хутгалдчихсан, ийм юм болно гэж бодсонгүй, М******** зодоод бугуйвч энэ тэр аваад явчихлаа гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 39-40-р хуудас),

Гэрч Л.З*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэд нар хашаан дотор архи ууж байгаад нэг харахад М******** тэр Ү********тэй ноцолдоод байсан. Тэгээд гараас нь бугуйвчийг нь булааж аваад хашаанаас гараад явсан. ...Хальт харахад ямар ч байсан газарт сууж байхад нь урагш татаж унагаад бугуйвчийг нь суга татаж аваад гарч явж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас),

Гэрч А.Л******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 21-ний 14 цагийн үед манай ах Ө******** манайд ирэхдээ зодуулсан байдалтай орж ирсэн. Би хэнд зодуулсан талаар асуухад 13 дугаар хороонд Ш******* хочит М******** гэх залууд зодуулсан талаар хэлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 160-161-р хуудас),

Гэрч Ц.И******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ө******** ах гаднаас зодуулсан байдалтай бага зэрэг халамцуу орж ирэхээр нь юу болов хэн таныг зодсон талаар асуухад намайг М******** зодчихлоо гэсээр орж ирсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 168-170-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 20-22-р хуудас),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-25-р хуудас),

Хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 26-27-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 463 дугаартай: “...1. Д.Ү********ын биед зүүн дээд зовхинд сорви, доод зовхи, нуруунд зулгаралт, зүүн дээд доод зовхи, баруун чамархайн хуйханд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Д.Ү********ын биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 46-р хуудас),

Бэлэн мөнгөний орлогын баримт (1-р хх-ийн 49-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 150-151-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Өлзийнарангийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай: “...1. П.Ө********ын биед хүзүүний 6 дугаар нугалмын зөрөөгүй хугарал, зүүн нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацар, уруул, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 176-177-р хуудас) зэргээр шүүгдэгч ***************ын “...Би цохиж нүдсэн зүйл байхгүй. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг нь үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн х********нд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *************** нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 0******** тоотод 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Ү********ын монетон бөгж, мөнгөн бугуйвч зэргийг хүч хэрэглэж авахаар довтлох явцдаа Хуавей А-9 загварын гар утсыг нь эвдэж, улмаар мөнгөн бугуйвч, бэлэн 200,000 төгрөгийг нь хүч хэрэглэн авч, нийт 415,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Ө********ын нүүр, хэвлий хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Д.Ү********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 30-32, 35-р хуудас), хохирогч П.Ө********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 155-157-р хуудас), гэрч Д.Т*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 37-р хуудас), гэрч Б.О*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 39-40-р хуудас), гэрч Л.З*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 42-43-р хуудас), гэрч А.Л******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 160-161-р хуудас), гэрч Ц.И******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 168-170-р хуудас), насанд хүрээгүй гэрч Э.Х*********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 172-173-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 20-22-р хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 24-25-р хуудас), хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 26-27-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 463 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 46-р хуудас), бэлэн мөнгөний орлогын баримт (1-р хх-ийн 49-р хуудас), Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-924/11088 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 52-55-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гомдол (1-р хх-ийн 150-151-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Өлзийнарангийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 380 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 176-177-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч *************** нь хохирогч Д.Ү********ын эд хөрөнгийг дээрэмдэж нийт 415,000 төгрөгийн хохирол, хохирогч П.Ө********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх ба хууль зүйн хувьд бусдын өмчлөх эрхэд, эрүүл мэндэд тус тус хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч ***************ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн,

эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын эрүүл мэндэд хор уршиг зориуд хүргэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг шүүгдэгч *************** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч *************** нь хохирогч Д.Ү********ад 415,000 төгрөгийн хохирол, хохирогч П.Ө********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан байна. Хохирогч П.Ө******** нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, энэ талаар баримтаа ирүүлээгүй байх тул өөрт учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ***************оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин шүүгдэгч нь хохирогч Д.Ү********ад 415,000 төгрөгийн хохирол нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч ***************оос 415,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ү********ад олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдаж, шүүгдэгч *************** нь урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, энэ  төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, эрхэлсэн тодорхой ажилтай байсан. Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй гэж маргасан, гэм буруугаа ухамсарласан нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж үзээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял байхаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ***************ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал б********с нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************** нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 74-75, 193-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 199-200-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 239 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 201-210-р хуудас), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 202 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 211-216-р хуудас), Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1009 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 217-222-р хуудас) зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч нь ам бүл 7, эцэг, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч ***************од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1 хоногийн хорих ялаар тооцож нийт 180 хоногийн буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцлоо.

Эрүүгийн 2438003620008 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч П.Ө********од төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А*********** овогт Б********ийн М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б********ийн М********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг 1  хоногийн хорих ялаар тооцож нийт 180 (нэг зуун ная) хоногийн буюу  6 (зургаа) сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************од оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************ын цагдан хоригдсон 70 (дал) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ***************оос 415,000 (дөрвөн зуун арван таван мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ү********ад олгосугай.

7. Эрүүгийн 2438003620008 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч П.Ө********од төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Ө******** нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч ***************оос нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***************од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ХҮРЭЛБААТАР