Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2023/0079

 

2023 01 19                            128/ШШ2023/0079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.М нар,

Хариуцагч: Н дарга, Б Засаг дарга,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Э, нэхэмжлэгч Р.М-ын өмгөөлөгч Л.О*, хариуцагч Н* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л*, хариуцагч Б* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэхэмжлэлийн шаардлага:

1. Н* дарга, Б* Засаг даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан авто машины 2 гараж, хүнсний дэлгүүр, З.П**ийн эзэмшиж ашиглаж байсан автомшины 1 гараж, Ц.Н**ийн эзэмшиж ашиглаж байсан автомашины 1 гараж, Н.Я*ын эзэмшиж ашиглаж байсан автомашины 1 гараж, Д.Б*ны эзэмшиж, ашиглаж байсан автомашины 3 гараж, Л.Х*ийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гаражийг албадан буулгаж газар чөлөөлсний хохирол нөхөн олгохыг Н*дарга болон Б* даргад даалгах

2. Р.М*, З.П*, Ц.Н*, Н.Я*, Д.Б*, Л.Х* нарын Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан 9 ширхэг авто гаражийн барилгын хохиролд 94,500,000 төгрөг, 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохиролд 28,800,000 төгрөг, нийт 123,300,000 төгрөг, Р.М*ын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу,хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жингийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.М*ын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 22,500,000 төгрөг, нийт 149,200,000 төгрөгийн хохирлыг Н* дарга, Б* даргаас гаргуулах

Нэхэмжлэгч Р.М*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Иргэн Р.М* миний бие гэр бүлийн хамт Б* дүүргийн *-р хорооны *а байранд амьдардаг. Миний бие *а, *б байрны оршин суугчдын хамт 1995 оноос У* х* з* а* албанаас өгсөн зөвшөөрлийн дагуу Б* дүүргийн З* Т* газар, Газрын албатай гэрээ байгуулан 12 автомашины гаражийн барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж, газрын налууг тэгшилж эзэмшиж эхэлсэн. Мөн тус газар дээр миний бие хүнсний дэлгүүр барьж үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Б* даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** захирамж гарч миний болон бусад иргэдийн 57 ширхэг гараж, миний хүнсний дэлгүүрийн 1 ширхэг барилгыг албадан нураасан. Наад болон надтай хамт хохирсон иргэд оршин суугчдад огт мэдэгдэлгүй, хурал нэгдсэн уулзалт хийлгүйгээр шийдвэр гаргаад иргэд бидний болон миний эд хөрөнгөд хууль бусаар халдан нураасан. Ингэж нураасан ч хууль журмын дагуу нөхөх олговрыг шийдвэрлэлгүй хохироож байна. Б* даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** захирамжид бичсэнээр тус газар дээр хорооны цогцолбор баримлга барих гэж байгаа нэртэй боловч албадан чөлөөлсөн газрын тал хэсгийг өөр хувийн компанид эзэмшүүлж, тэр компани нь тус газар дээр хувийн барилга барьж эхэлсэн. Р.М* миний бие Б* даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** захирамжийг эс зөвшөөрч гомдол, хүсэлт гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж чадахгүй 2 удаа буцаагдаж байх хугацаанд ** захирамж биелэгдэж миний үл хөдлөх хөрөнгүүдийг нураасан. Иймд миний бие хөрөнгө маань нэгэнт нураагдсан, газар дээр барилга бариад эхэлсэн тул хууль, журмын дагуу нөхөх олговор авахаар шийдэж шүүхэд нэхэмжлэл гаргасан ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2-т заасан учирсан хохирол гаргуулах гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлж гаргасан байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Б* даргын нөхөн олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан Р.М* миний эзэмшлийн автомашины 2 гараж 1 хүнсний дэлгүүр бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг албадан буулгасан үйл ажиллагааны нөхөх олговор олгохыг Б* даргад даалгах гэж тодорхойлон энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Миний бие нөхөх олговор авах асуудлаар 2021 оны 04 сард болон 05 сард Б* дарга болон холбогдох байгууллагад удаа дараа хүсэлт, гомдол гаргаж байсан. Үүнийг нотлох гомдол хүсэлтийг бүртгэдэг Бүртгэл хяналтын карт-ыг гарган өгч байна. Гэвч Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах ажиллагаа нь захиргааны акт-ын эсрэг гомдол гаргах ажиллагаа тул эс үйлдэхүйн эсрэг даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хэрэглэгдэхгүй. Иймд манай нэхэмжлэлийн хувьд шүүхэд хандахаас өмнө урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийх шаардлага тавигдахгүй гэж үзэж байна.

Б* дарга ** захирамж гаргахдаа нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч шийдвэрлээгүй, мөн түүнээс хойш дахин захирамж гаргаж нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх боломжтой байгаа ч шийдвэрлэж өгөхгүй өнөөдрийг хүртэл эс үйлдэхүй гаргаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны хувьд хэтрүүлсэн асуудалгүй болно. Б* дарга 2021 оны 04 сарын 27-ны өдрийн Газар чөлөөлөх тухай ** захирамж гаргахдаа газраа чөлөөлж, хөрөнгөө нураалгаж байгаа иргэдэд нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч шийдвэрлэлгүйгээр хүчээр нураасан. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор газар чөлөөлөх ажлыг эхлүүлэхдээ иргэдтэй уулзалт хийж, зөвшилцөлд хүрэхээс эхлээд нөхөх олговор олгох хүртэл асуудлыг Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуульд бүрэн зохицуулсан. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу Засгийн газар 2018 оны ** дугаар тогтоол баталж, ** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам хэрэгжиж эхэлсэн.

Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатыг зохицуулсан. 14.7.2а, 14.7.3.б-д тус тус нөхөх олговор олгох зохицуулалттай. Нөхөх олговрын асуудлаар иргэнтэй харилцан тохиолцож чадаагүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч буюу З* даргын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байхад шууд албадан чөлөөлөх шийдвэр гаргаж бусдын өмч хөрөнгийг нураасан нь хууль зөрчсөн. Нөхөх олговрын талаар тохиролцох уулзалт ч хийгээгүй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасны дагуу төсөл нь нөхөх олговор олгох төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна, 104.3-т Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно гэж зохицуулсан байхад Б* дарга нөхөх олговрыг шийдвэрлээгүй. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговрыг олгох журам-ны 3.1.2-т заасны дагуу Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухай газар дээрх үл хөдлөх хөрөнгө ж буюу барилга байгууламж нь нөхөх олговрын үнэлгээний зүйл хамаарч байгаа болно. Иймд Б* даргын нөхөх олговор олгохгүй байгаа эс үлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан Р.М* миний эзэмшлийн автомашины 2 гараж, 1 хүнсний дэлгүүр бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг албадан буулгасан үйл ажиллагааны нөхөх олговор олгохыг Б* даргад даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С* шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Б* даргын нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр авто гаражийн зориулалтаар 3.П-ийн эзэмшиж ашиглаж байсан 16 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Ц.Н*ийн эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Н.Я*ын эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Д.Б*ны эзэмшиж ашиглаж байсан тус бүр 18 Мкв бүхий 2 газар, тус газар дээрх автомашины 2 гараж, Л.Х*ийн эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, нийт 106 мкв бүхий зургаан газрыг албадан чөлөөлж, 6 ширхэг авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан буулгасан үйл ажиллагааны нөхөх олговор олгохыг Б* даргад даалгах,

Нэхэмжлэл гаргагч иргэд бид * дүүргийн *-р хорооны *а, * байрны оршин суугчид бөгөөд 1995 оноос Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өгсөн зөвшөөрөл /1995.06.26 өдрийн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ** дугаартай хотын ерөнхий архитектор, Б* албаны дарга н.Ж* гэх хүний газрын үсэг тамгаар баталгаажсан газрын зөвшөөрөл/ -ийн дагуу газар эзэмшиж газрын налууг тэгшилж өөрсдийн хөрөнгөөр автогараж барьж, зарим нэхэмжлэгчид нь 2007, 2008, 2009 онуудад худалдан авч БГД-н Г* албатай гэрээ байгуулан газрын төлбөрийг хуульд заасан хэмжээгээр төлж ирсэн байдаг. Гэтэл Б* даргын 2021 оны 04 сарын 27-ны өдрийн ** захирамжаар иргэд бидний авто гаражийн зориулалттай газар, газар дээрх гаражийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж 2021 оны 07 сарын 27 өдөр гаражуудыг нураасан. Бид болон хохирсон иргэд оршин суугчдад огт мэдэгдэлгүй, хурал нэгдсэн уулзалт хийлгүйгээр шийдвэр гаргаад иргэд бидний болон миний эд хөрөнгөд хууль бусаар халдан нураасан. Ингэж нураасан ч хууль журмын дагуу нөхөх олговрыг шийдвэрлэлгүй хохироож байна.

Бидний эзэмшиж байсан тус газар дээрх хөрөнгүүд маань нэгэнт нураагдсан, газар дээр барилга бариад эхэлсэн тул хууль, журмын дагуу нөхөх олговор авахаар шийдэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэл, түүний шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж, шүүхээс мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нэхэмжлэл гаргаж байна. Б* дарга 2021 оны 04 сарын 27-ны өдрийн "Газар чөлөөлөх тухай" ** захирамж гаргахдаа газраа чөлөөлж, хөрөнгөө нураалгаж байгаа иргэдэд нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч шийдвэрлэлгүйгээр хүчээр нураасан. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор газар чөлөөлөх ажлыг эхлүүлэхдээ иргэдтэй уулзалт хийж, зөвшилцөлд хүрэхээс эхлээд нөхөх олговор олгох хүртэл асуудлыг Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуульд бүрэн зохицуулсан. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу Засгийн газар 2018 оны ** дугаар тогтоол баталж, ** дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам" хэрэгжиж эхэлсэн. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шатыг зохицуулсан. 14.7.2.а, 14.7.3.б-д тус тус нөхөх олговор олгох зохицуулалттай. Нөхөх олговрын асуудлаар иргэнтэй харилцан тохиролцож чадаагүй тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч буюу З* даргын зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахаар зохицуулсан байхад шууд албадан чөлөөлөх шийдвэр гаргаж бусдын өмч хөрөнгийг нураасан нь хууль зөрчсөн. Нөхөх олговрын талаар тохиролцох уулзалт ч хийгээгүй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д заасны дагуу төсөл нь нөхөх олговор олгох төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д "Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна", 104.3-т "Захиргааны байгууллага нөхөх олговрын хэмжээг иргэн, хуулийн этгээдтэй харилцан тохиролцож болно" гэж зохицуулсан байхад Б* дарга нөхөх олговрыг шийдвэрлээгүй.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам"-ны 3.1.1-т өмчлөх, эзэмших эрх бүхий газар" болон журмын 3.1.2-т "Иргэний хуулийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж" гэж заасны дагуу газар болон газар дээрх барилга байгууламж нь нөхөх олговрын үнэлгээний зүйлд хамаарч байгаа болно. Авто гаражийн газрын хувьд дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, газрын төлбөрөө төлж, ахуй амьдралдаа хэрэглэн ашиглаж ирсэн. Холбогдох төрийн захиргааны байгууллагууд ч энэ байдлыг зөвшөөрч газрын төлбөр авч, холбогдох гэрээг хийж, автогараж барих зөвшөөрлийг хувь хүн, байгууллагад олгож, барьсан гаражийг иргэд худалдан авч хүч хөдөлмөрөө шингээж ирсэн байдаг. Дүүргийн Засаг даргаас газар чөлөөлөх үйл ажиллагаа нь хууль ёсны үйлдэл гэж үзлээ гэхэд нөхөх олговор олгохгүйгээр иргэдийг хохироож болохгүй юм. Үүний хамгаалалтыг Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104-д тусгаж өгчээ. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн бидний эрх, ашиг сонирхол, итгэл хамгаалагдах ёстой гэж үзэж байна.

Тус газар болон газар дээрх автогаражуудыг 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө иргэд бид холбогдох байгууллагын зөвшөөрлөөр, тухайн үеийн журам ёсоор эзэмшилдээ авч, өөрсдийн хөрөнгөөр авто гараж барьж эзэмшиж ирсэн юм. Иймд өмнөх цаг хугацаанд зөвшөөрөгдөж байсан буюу иргэд газраа тэгшилж, гаражаа барьж төр захиргаанд итгэж хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарлагадан, үүгээр зогсохгүй өөр хоорондоо арилжиж, захиран зарцуулж ирсэн энэхүү хөрөнгүүдийг дараагийн цаг хугацаанд ирсэн төр захиргааны удирдлагууд нь үгүйсгэж ямар ч хохирол, нөхөх олговор олгохгүйгээр нурааж, чөлөөлж болохгүй. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан "шударга ёс"-ны зарчмаас гадна, 7.1.2-т заасны дагуу "мэргэшсэн, тогтвортой байх" зарчмыг баримтлан ажиллах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу шуурхай, тасралтгүй байх" зарчмыг баримтлан ажиллах ёстой. Энэхүү "Тогтвортой байх", "Тасралтгүй байх зарчмуудын дагуу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан солигдож өөрчлөгдсөн ч бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь нэгдмэл, тасралтгүй, тогтвортой байж ард иргэдэд үйлчилж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироохгүйгээр ажиллах ёстой. Хуульд заасан дээрх "хууль ёсны итгэлийг хамгаалах", "мэргэшсэн, тогтвортой байх", "шуурхай, тасралтгүй байх" зарчмуудын дагуу нэхэмжлэгч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан төдийгүй, зөрчигдсөн тохиолдолд сэргээгдэх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгчид нь Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах ажиллагаа нь "захиргааны акт"-ын эсрэг гомдол гаргах ажиллагаа тул "эс үйлдэхүйн эсрэг даалгах шаардлага гаргаж байгаа тохиолдолд хэрэглэгдэхгүй гэж үзэн урьдчилан шийдвэрлэх ажиллагааны баримтыг нэхэмжлэлд хавсарган өгөөгүй болно. Шүүхээс бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон тул 2021 оны 05 сарын 18 өдөр Б* дарга болон Н* дарга нарт нэхэмжлэл гаргагч иргэд болон бусад оршин суугч иргэдийн хамт гаргаж байсан гомдол, хүсэлт, түүнийг бүртгэсэн бүртгэл актын карт, гомдол, хүсэлтийн хариуг гарган өгч байна. Мөн 2021 оны 05 сарын 11 өдөр Б* даргад нэхэмжлэгч иргэдийн гаргасан хүсэлт, хүсэлтийг бүрт бүртгэл ханалтын карт зэрэг баримтыг гарган өгч байна Дээрх гомдол, хүсэлтийн баримтуудыг Нийслэл, дүүргийн гомдол, хүсэлтийн бүртгэлээс хуулбар үнэн тэмдэг даруулан авсан болно.

Мөн эс үйлдэхүй хүчин төгөлдөр болно гэсэн ойлголт байхгүй, өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчдийн нөхөх олговрыг олгохгүй эс үйлдэхүй гаргаж эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны шаардлага тавигдахгүй, нөгөө талаараа хүндэтгэх шалтгаан гэж үзэж байна.

Б* З*ын 2021 оны 04 сарын 27-ны өдрийн ** захирамжаар иргэд бидний авто гаражийн зориулалттай газар, газар дээрх гаражийг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэж 2021 оны 07 сарын 27-ны өдөр гаражуудыг нураасан. Ингээд 2021 оны 08 сарын 20 өдөр Н* дарга Д.С* гомдол гаргасан. Гомдлыг Н* дарга Д.С* өөрөө Хот байгуулалт, хөгжлийн газарт шилжүүлж, тус газраас гомдлын дагуу 2021.08.30-нд гар утсаар мэдээлэл өгсөн. Энэхүү мэдээллийг Х* газрын Х* мэргэжилтэн Д.А* гэх хүнээс "БГД-н *-р хорооны байрны төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн" гэсэн мэдээлэл бүртгэл хяналтын картанд бичигдсэн байна. Х* мэргэжилтэн Д.А* нь тоймтой хариу өгөөгүй, гомдолд бичсэн асуудлаас өөр юм яриад байсан. Энэхүү бүртгэл хяналтын картын хамт Н* дарга Д.С*т гаргасан гомдлыг хавсарган өгсөн байгаа. Уг гомдолд дурдсан нөхөх олговор авах, газар дээр нь ирж үзэх зэрэг асуудлаар хариу өгөөгүй, Б*н *-р хорооны байрны төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн нь гомдлыг шийдвэрлээгүй гэж үзэж байгаа болно.

Иймд Б* даргын нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр авто гаражийн зориулалтаар 3. П*ийн эзэмшиж ашиглаж байсан 16 мкв газар. тус газар дээрх автомашины 1 гараж, Ц.Н*ийн эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Н.Я*ын эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Д.Б*ны эзэмшиж ашиглаж байсан тус бур 18 мкв бүхий 2 газар, тус газар дээрх автомашины 2 гараж. Л.Х*ийн эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, нийт 106 мкв бүхий зургаан газрыг албадан чөлөөлж, 6 ширхэг авто гараж бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан буулгасан үйл ажиллагааны нөхөх олговор олгохыг Б*д даалгаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Б.Э* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар *а, *б байрын оршин суугчид юм. 1995 онд У* х* з* а* албанаас өгсөн зөвшөөрлийн дагуу Б* даргын Т* газар, Газрын албатай гэрээ байгуулан 12 автомашины гараашийн барилгыг өөрсдийн хөрөнгөөр барьж, газрын налууг тэгшилж эзэмшиж, ашиглаж эхэлсэн. Тус газар дээр Р.М* нь хүнсний дэлгүүрийг худалдан авч үл хөдлөх хөрөнгийн албан татварын гэрчилгээ, хог, тог, усны бусад олон төрлийн татварыг улсдаа өгч, үйл ажиллагаа явуулж ирсэн.

Гэтэл Н* даргын 2020 оны 05 дугаар сарын 04 өдрийн ** дугаар захирамжаар Б*даргын Т* газарт газар олгож, Б* даргын 2021 оны 04 сарын 27 өдрийн ** захирамж гарч нийт 57 ширхэг гарааш, Р.М* хүнсний дэлгүүрийн 1 ширхэг барилгыг албадан нураасан. Нураахдаа эзэмшигч хохирсон иргэд болон оршин суугчдад огт мэдэгдэлгүй, хурал нэгдсэн уулзалт хийлгүйгээр шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд хууль бусаар халдан газрыг бусдад шилжүүлж, дараа нь нураасан. Ингэж газрыг мэдэгдэлгүйгээр хууль бусаар бусдад шилжүүлж, нураасан ч Н* дарга, Б* дарга хэн аль нь хууль журмын дагуу хохирол, нөхөх олговрыг шийдвэрлэлгүй хохироож байна. Энэ нь тухайн байрны оршин суугчдын эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, өөрсдийн хүч хөдөлмөр зарсан, аж ахуйн амьдралаа залгуулдаг хөрөнгө байсан.

Н* даргын 2020 оны 05 дугаар сарын 04 өдрийн ** дугаар захирамжаар Б* даргын Т* газарт газар олгож, Б* дарга 2021 оны 04 сарын 27 өдрийн Газар чөлөөлөх тухай ** захирамж гаргахдаа газраа чөлөөлж, хөрөнгөө нураалгаж байгаа иргэдэд хохирол, нөхөх олговор олгох асуудлыг шийдвэрлэх ёстой байсан ч газрыг Б* даргын Т* газарт шилжүүлж, шийдвэрлэлгүйгээр хүчээр нураасан нь хууль бус явдал болсон. Газрын нөхөх олговор авах асуудлын хувьд хариуцагч тал газрын нөхөх олговрын асуудал нь Газрын тухай хуульд заасны дагуу газар ашиглаж байгаа тохиолдолд хамаарахгүй, гэрээ, гэрчилгээгүй гэж тайлбарладаг. Энэхүү хуулийн зохицуулалт нэхэмжлэгч нарт хамааралгүй гэж үзэж байна. Учир нь дараах 2 нөхцөл байна.

1. Хууль ёсоор эзэмшиж байсан. 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө эзэмшил үүссэн. Өөрөөр хэлбэл 1995 оны Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны газрын зөвшөөрлөөр эзэмшиж, ашиглаж ирсэн. 1995 оны зөвшөөрлийг хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэл нь 1995 оноос хэрэгжиж эхэлсэн Газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 2.4, 2.5 дахь хэсэгт зааснаар Н* дарга газрын зөвшөөрөл олгох эрх хэмжээтэй байсан.

Мөн 1992 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-д зааснаар Н*дарга  эдэлбэр газар олгох эрх хэмжээтэй байсан. Үүний дагуу газар эзэмшиж ирсэн учир Н* Т* Х* 2014 оны ** дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт газрыг худалдан авах болон нөхөх олговортойгоор эргүүлэн авах, солих журам-ын дагуу нөхөх олговор авах боломжтой. 1995 оноос хэрэгжиж эхэлсэн Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5, 2.6 дахь хэсэгт зааснаас харахад газар эзэмшүүлэх эрх хэмжээ байна гэж үзэж байгаа. Эзэмших эрх үүссэн гэх 2 шалтгаан байгаа:

1. 1995 оны 06 дугаар 26-ны өдрийн ** дугаартай зөвшөөрлөөр У* х* з* а* албанаас Б* даргын Т* газарт хандан * хорооны * байрны 12 оршин суугчдад газар эзэмшүүлж, ашиглуулахыг даалгасан буюу чиглэл өгсөн байдаг. Энэ нь хууль ёсны үйлдэл бөгөөд 1992 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу Н* дарга нь дүүргийн Засаг даргын ажлыг удирдан чиглүүлэх эрх хэмжээтэй байсан. Б* даргаас ямар татгалзалгүйгээр зөвшөөрч газрын төлбөр авч, акт үйлдэн газрын хэмжээ байршлыг тогтоож өгсөн байдаг.

2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу захиргааны актад эс үйлдэхүй хамаарч байгаа. 1995 оноос хэрэгжсэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.2.2-т, 2002 оны Газрын тухай хуулийн 20, 21 дүгээр зүйлд зааснаар Нийслэл, Дүүргийн Засаг дарга нар нь хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжүүлэх, зохион байгуулах эрх хэмжээтэй. Дээрх газрын тухай хуулиудын дагуу газрын гэрчилгээгээр эзэмшүүлэх ёстой байтал ямар нэгэн хуульд нийцсэн шийдвэр гаргалгүйгээр эзэмшүүлсээр байсан байсан. Энэ талаар асуулт хариултын шатанд хариуцагч нараас асуух болно.

Газар дээрх авто гарааш, хүнсний дэлгүүрийн барилгын хохирлын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу нэхэмжлэх эрхтэй. Нэхэмжлэгчдийн гараашийн газар нь хууль ёсны эзэмшил мөн эсэхээс хариуцагч Н* дарга, Б* дарга нарын газар олгосон, чөлөөлсөн нь хууль ёсны үйлдэл мөн эсэх нь хамаарна. Хэрэв хууль ёсны үйлдэл гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д заасны дагуу нэхэмжлэгч бидний хохирлыг барагдуулах ёстой. Хууль бус үйлдлээр хохирол учруулсан гэж үзвэл мөн хуулийн 100.1-д зааснаар хохирол нэхэмжлэх боломж байгаа. Авто гарааш, дэлгүүр нь дээр дурдсанчлан эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаж, газрын төлбөрөө төлж, ахуй амьдралдаа хэрэглэн ашиглаж ирсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын дагуу 2002 оны Газрын тухай хууль батлагдахаас өмнө хууль ёсны дагуу эзэмшиж, ашиглаж ирсэн нэхэмжлэгчдийн эрх, ашиг сонирхол, итгэл хамгаалагдах ёстой гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан шударга ёс-ны зарчмаас гадна, 7.1.2-т заасны дагуу мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг баримтлан ажиллах ёстой. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасны дагуу шуурхай, тасралтгүй байх зарчмыг баримтлан ажиллах ёстой. Энэхүү Тогтвортой байх, Тасралтгүй байх" зарчмуудын дагуу төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан солигдож өөрчлөгдсөн ч бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь нэгдмэл, тасралтгүй, тогтвортой байж ард иргэдэд үйлчилж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хохироохгүйгээр ажиллах ёстой. Учир нь нэг засгийн үед иргэдийн бүх үйл ажиллагааг нь зөвшөөрч газрыг ашиглуулж, эзэмшүүлэхийг зөвшөөрчхөөд нөгөө загийн үед түүнийг нь нураагаад ямар хохирол нөхөн төлөхгүй байх нь тасралтгүй байх, тогтвортой байх зарчмаа төрийн байгууллага зөрчиж байна. Хуульд заасан дээрх хууль ёсны итгэлийг хамгаалах", "мэргэшсэн, тогтвортой байх, шуурхай, тасралтгүй байх зарчмуудын дагуу нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдсан төдийгүй, зөрчигдсөн тохиолдолд сэргээгдэх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн үнэ тодорхойлсон тухайд:

Нэхэмжлэгч нар хариуцагчаас хохирлын хэмжээг өөрсдөө зах зээлийн жишиг болон харьцуулсан үнийн аргаар тодорхойлсон болно. Үүнд:

1 ширхэг авто гараашийн хохирлын үнэ 10,500,000 төгрөг, нийт 9 ширхэг авто гараашийн хохирлын үнэ 94,500,000 төгрөг, 24 м.кв талбай бүхий 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохирлын үнэ: 1 м.кв нь 1,200,000 төгрөг, нийт 24 м.кв нь 28,800,000 төгрөг, дэлгүүр доторх хэрэгслүүд нийт 3,400,000 төгрөг, хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 1 өдөр буюу 15 цаг орлого 500,000 төгрөг, үүний 15 хувь нь цэвэр ашиг буюу 75,000 төгрөг, 10 сарын хугацааны олох ёстой байсан цэвэр ашиг 22,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнэлгээнээс нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн арай өндөр байгаа. Аль үнэлгээг харгалзан үзэхээ шүүх шийдвэрлэх байх. Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, 229 дүгээр зүйлийн 229.1 дах хэсгийг тус тус үндэслэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 52.5.2 дах заалтад заасан нэхэмжлэлийн төрлөөр, 106 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.7 дахь заалтын дагуу шүүхээс шийдвэрээ гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны актууд хууль бус учраас хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Н* даргын ** дугаар захирамж анх гарахдаа цахим хаягт байхгүй, тамга тэмдэггүй хүснэгт байсан. Хууль ёсны дагуу ажлаа хийхийн тулд тамга, тэмдэгтэй баримтаа авч ирээд газраа чөлөөл, 2020, 2021 онд ард иргэд чинь ядуу, зөдүү, сэтгэл санааны дарамттай байхад та бүхэн дарамталж геноцид хийж болохгүй, Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг дүүргийн З*д* Ө.С*т газар дээр нь ирэхэд хэлж, хурал хийхийг шаардсан. Гэтэл хуулийн дагуу ажлаа хийгээгүй. 1995 онд авсан зөвшөөрлийн бичиг баримтдаа итгэл үнэмшилтэй амьдарч байсан. 1995 онд авсан маш олон баримтаар давхар нотлогдоно. 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Н* албаны шийдвэрт нэр бүхий 12 иргэн, хорооны З* д*ын хүсэлтээр гэж тодорхой бичсэн байгаа. Тухайн үеийн нийгэм иргэнээ боддог, иргэндээ ээлтэй шийдвэрүүд гарч байсан. Монгол улсын иргэний газраас үл салах хөрөнгө, иргэний өмч, эд хөрөнгө гэж юу вэ гэдийг сайн ойлгох хэрэгтэй байна. Энэ нь газраас үл салах Монгол Улсын иргэний өмч юм. Иргэний газраас үл салах хөрөнгийг нураасан хүмүүст хариуцлага тооцуулах хүсэлттэй байна. Үүнийг нотлох маш олон гэрчүүд байгаа. Н* з* а* албаны бичиг баримт бол Монгол Улсын төрийн тамга, тэмдэгтэй баримт юм. Тухайн үед энэ газарт хүүхдийн тоглоомын талбай байгаагүй. Би энэ байранд 30 жил амьдарч байна. 2017 оноос хойш бидний газар дээр маш их ашиг сонирхлын зөрчил орж ирсэн. 2017 онд нэр бүхий хүмүүс бидний газар дээр эзэмших эрхийн гэрчилгээ аваад бидний боломжийг булаасан. Би ярьсан зүйлээ нотлох баримтыг гаргаж өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй маш олон иргэдийн гараашийг нураасан. Гараашийн хаалгыг 20.000 төгрөгөөр авсан. Биднийг бүлэглэж дээрэмдсэн. Олон иргэд гомдолтой байгаа. Би Монгол Улсын жирийн иргэн, 2021 онд өндөр настай аавыгаа асрах шаардлага гарсан. Б* дарга болон Г.М* маш муухай ажил хийгээд зугтаагаад байгаа. Захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулна. Газраас салбал зориулалтаа алдах Монгол Улсын иргэний хөрөнгө юм. Монгол Улсын Үндсэн хуулийн дээгүүр алхдаг салбар хууль байж болохгүй. Би 27 жил Нарантуул зах дээр наймаа хийж байж олсон мөнгөөрөө энэ үл хөдлөх 3 хөрөнгийг авсан. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах, эд хөрөнгөтэй байх, нийгэм эдийн засгийн баталгааг төр хариуцна гэсэн сайхан заалтууд байдаг. Бидний эрхийг зөрчиж байгааг мэдээд удаа дараа хариуцагч нарт өргөдөл өгсөн. Нэхэмжлэгч нарын зарим нь 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдан банканд зээлээ төлж байгаа. Гэтэл одоо үндсэн хөрөнгө нь байхгүй болсон. Байхгүй хөрөнгийнхөө төлөө хүүтэй нь төлбөрөө төлж байгаа. Д* З* д* Ө.С*т иргэд чинь ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, байрны дунд битгий барилга бариулаач, бид доороо нэгдсэн гарааштай болох 42 хүний гарын үсэгтэй хүсэлтүүдээ удаа дараа өгсөн. Гэтэл бидний гарын үсэгтэй баримтыг буруугаар ашиглаж зөвшөөрсөн мэтээр дээд байгууллагадаа хүргүүлсэн. Барилгын зөвшөөрлөө аваагүй, А/608 дугаар захирамж нь тамга дарагдаагүй байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс олон байгаа. Зөвшөөрөл авч байж барилгаа барих ёстой. Би үүнийг дүүргийн З* д* Ө.С*, болон н.М* нарт хариуцлагатайгаар хэлж байсан эдгээр хүмүүс зугтаадаг байсан. Бид шударга хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр хүүхдийн тоглоомын талбай баригдаагүй байхад 1995 онд газрын зөвшөөрлийг авсан. 1999 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн батламжид хорооны З* д*, хувийн машины гарааш эзэмшигч гэж дурдсан байгаа. Би энэ төрөөс өгч байгаа бичиг баримтад итгэл, үнэмшилтэй амьдардаг, төрдөө итгэдэг хүн. Төрийн албаны хариуцлагагүй ажил хийдэг хүмүүсийн ажлыг дүгнэж шүүхэд өргөн мэдүүлэх хэрэгтэй. Газрын алба бүртгэж аваад газрын төлбөрийг төлж байсан. Бид өөрсдөө хэн ч эзэмшээгүй газрыг трактороор тэгшлээд, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж байгаад зохих журмын дагуу гараашаа барьсан. Гараашаа бид төр засгаас хулай хийж аваагүй. Тухайн үед хууль ёсны дагуу төрөөс газраа авсан. Хувийн гарааш эзэмшигч гэсэн батламж байгаа. 2009 онд кадастрын зураг хийлгэж ир гэсэн учраас кадастрын зураг хийлгэсэн. 2010 оноос 2020 оны газрын төлбөрийг биднээс нөхөж авсан. Р.М*, З.П* нар нэг өдөр кадастрын зургаа хийлгээд бидний хөрөнгө энд байна, батламж маань энэ байна гээд татварт 110.000 төгрөг төлсөн. 2008 онд гарааш эзэмшигчтэй гэрээ байгуулж гэрчилгээ өнгө гэсэн асуудал яригдсан. Үүнийг манай байрны 2, 3 хүн нотолно. 1995 онд бид хүсэлтээ гаргаад 12 гарааш баригдсан. Б* дарга Ө.С* эхний 12 гараашийг хүлээн зөвшөөрнө гэж байсан. Хурал зарлая гэчхээд эд нар зугтаадаг. Нэхэмжлэгч нарын гарааш кадастрын зурагтай, бичиг баримтын ямар ч зөрчилгүй, газрын төлбөрөө 21 жил төлсөн байгаа. 1999 оноос 2020 оныг дуустал газрын төлбөрөө төлсөн. 2021 онд газрын төлбөрөө төлөх гэтэл газрыг маань дээрэмдээд оршин суугчдыг оролцуулалгүй гуравдагч этгээдтэй хууль бус захиргааны гэрээ байгуулсан байсан. гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн залгамж халаа энэ асуудалд байхгүй байна. 2018 онд Б* г* алба гараашийг худалдан авахыг зөвшөөрөөд, миний бичиг баримтыг хурааж аваад хэд дэх гарааш энэ хүний өмч боллоо гэсэн баримтыг надад өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ холбогдох 7 хуудас баримтыг хураан авсан, энэ гарааш энэ хүний өмч мөн гэсэн Газрын албаны баримт байгаа. Гэтэл 2021 онд таны гарааш ямар ч зөвшөөрөлгүй гээд бүх зүйлийг үгүйсгээд миний гараашийг албан хүчээр нураасан. Миний 3 гарааш 1995 онд баригдсан албан ёсны зөвшөөрөлтэй гараашууд байсан. Кадастрын зурагтай, 16 жил татвараа төлсөн гараашийг 2018 онд би худалдан авсан. Газрын алба худалдах, худалдан авахыг зөвшөөрөөд бүх бичиг баримтыг хураан авсан. 2021 онд засаг солигдож бүх зүйл үгүйсгэгдээд ямар ч зөвшөөрөлгүй гэсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ", 27.4-т "Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 56 дугаар зүйлийн 56.5-д "Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй" гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий дүүргийн * дугаар хорооны *, * дугаар байрны дэргэд авто гараашийн газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул дүүргийн Засаг даргын зүгээс 2020 оны 03 сарын 31-ний өдөр, 07 сарын 01-ны өдрүүдэд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** дүгээр захирамжаар газрыг албадан чөлөөлсөн болно.

Мөн дээрх байршил дахь газрыг Н* даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар захирамжаар тус дүүргийн З* Т* газарт төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор "дүүргийн 10 дугаар хорооны цогцолборын барилга"-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Р.М*т нь дүүргийн засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Б* даргын нөхөх олговор олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан Р.М* миний эзэмшлийн автомашины 2 гараж, 1 хүнсний дэлгүүр бүхий 3 ширхэг үл хөдлөх хөрөнгийг албадан буулгасан үйл ажиллагааны нөхөн олговор олгохыг Б* дүүргийн З*д даалгах" хэмээн тодорхойлсон байна. Дүүргийн З*д 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар захирамжаар Б* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр * байрны зүүн тал, * байрны хойд талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх "Хорооны цогцолбор барилга" барих газарт зөвшөөрөлгүй баригдсан 57 ширхэг тоосгон граш, 1 ширхэг хүнсний дэлгүүрийн барилгыг тус тус буулгаж газрыг чөлөөлсөн.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ мөн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. гэж заасан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан 2 ширхэг авто граш, 1 ширхэг хүнсний дэлгүүрийн тус газрыг албан ёсны эзэмших эрхийн гэрчилгээгээр бус "Газрын төлбөр тогтоосон акт"-аар ашиглуулж байсан бөгөөд Б* дүүргийн З* Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дүгээр хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус газрыг чөлөөлсөн болно. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хууль ёсны өмчлөх болон эзэмших эрхгүй этгээд тухайн газрыг чөлөөлж өгөх үүрэгтэй ба нөхөн олговор олгох боломжгүй юм.

Маргаан бүхий тус газрыг Н*ын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаар захирамжийн хавсралтаар Б* дүүргийн З* Т* газарт "Хорооны цогцолбор барилга"-ын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.

Нөгөөтээгүүр маргаан бүхий дээрх газар нь хотын төвд байрлалтай, инженерийн шугам сүлжээ бүхий газар тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар тус газарт иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлэх асуудлыг Н* дарга шийдвэрлэх ба хуулиар дүүргийн Засаг даргад энэхүү эрх олгогдоогүй тул нэхэмжлэгчийн Б* даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлага бодит байдалд биелэгдэх боломжгүй юм.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б* даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*: Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-д Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй, 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т газар төрийн хяналт, хамгаалалтад байх, 20 дугаар зүйлийн 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж тус тус заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1-д хуульд үндэслэх гэж заасан. Дээрх үндэслэл журмын дагуу Б* даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Газрын зөрчил арилгах тухай ** дүгээр захирамж гарсан. Уг захирамжаар нийтийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэх үүднээс, тус дүүргийн * дугаар хорооны байр барьж, тус хорооны 8000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг хэрэгжүүлэх үүднээс тус хорооны *, * байрны дэргэд байрлах, газрын зөвшөөрөлгүй тоосгон гараашуудыг 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, газрын зөрчил арилгах арга хэмжээ авсан.

Нэхэмжлэгчдийн тухайд маргаан бүхий Б* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр, *, * дүгээр байрны дэргэд байрлах, газрын зөвшөөрөлгүй 9 ширхэг тоосгон гарааш болон 1 ширхэг дэлгүүрийг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул Д*З* даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн. Газар чөлөөлөх мэдэгдлийг 2020, 2021 оны 01, 06 дугаар сараас эхлэн өгсөн байдаг. Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** дугаар захирамжаар гараашийг албадан буулгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн болно.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу Б* дүүргийн Засаг дарга болон Б* дүүргийн г* з* б*ын албанаас 2021 оны 01 сард болон 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс тухайн байршилд байрлах гараашийн эздэд сонсох ажиллагааны мэдэгдлийг тараасан. Сонсох ажиллагааны мэдэгдлийн дагуу 2021 оны 04 дүгээр сарын 02, 05-ны өдрүүдэд нэхэмжлэгч иргэдээс Б* дүүргийн Засаг дарга болон Б* Дүүргийн и* Т* Х*, Ба*н г* з* б*ын албанд хандаж санал, хүсэлт, холбогдох тайлбар нотлох баримтыг хүргүүлсэн. Дээрх иргэдийн санал, хүсэлт, холбогдох нотлох баримтыг хуульд заасны дагуу судалж үзээд Б* дүүргийн г* з* б*ын албанаас 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ** дүгээр албан бичиг, Б* дүүргийн З*ын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ** дүгээр албан бичгүүдээр тус тус санал, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн хариуг өгсөн.

Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу захиргааны актыг хаяглагдсан этгээд, эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ** дүгээр захирамжийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тухайн байршилд байрлах 57 гарааш, 1 хүнсний мухлагийг эзэмшигч этгээдүүдэд мэдэгдэж, хүргүүлсэн байна.

Дүүргийн Засаг дарга болон Г* албанаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэж заасны дагуу маргаан бүхий газрын суурин болон хээрийн судалгаа хийж, төлөвлөлт, хэрэгцээ шаардлага, хууль зүйн үндэслэлийг нягтлан судалсан. Тухайлбал Б* дүүргийн г* албанаас бодит нөхцөл байдлыг тогтоох зорилгоор маргаан бүхий газар нь газрын мэдээллийн санд бүртгэлтэй эсэх, нэгж талбар бүртгэлтэй эсэх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орж байсан эсэх, газрыг аливаа этгээдэд олгож байсан эсэх, газрын төлбөр тооцоо хийж байсан эсэх, инженерийн шугам сүлжээ болон нийтийн эзэмшлийн зам талбайд хамаарч байгаа эсэх, бусад этгээдийн эзэмшил ашиглалтад байгаа газартай давхцалтай эсэх, бусдын орц, гарцыг хаасан эсэхийг шинжлэн судалсан. Нэхэмжлэгч нарт Монгол Улсын Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу газар эзэмших, өмчлөх эрх огт үүсч байгаагүй бөгөөд газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй хууль зөрчиж гараашийн зориулалтаар газрыг ашиглаж байсан. Газрын төлбөр тогтоосон актаар төлбөр төлж байсан. Иргэн Р.М* гараашийн хувьд 2010 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч З.П* нь 2016 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Ц.Н* 2018 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрын төлбөр төлөөгүй. Нэхэмжлэгч Д.Б*ы 2 гарааш нь 2018 онд худалдан авахдаа газрын төлбөрийг төлсөн, түүнээс хойш төлөөгүй. Нэхэмжлэгч Л.Х*ийн гараашийн хувьд 2007 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш төлөөгүй. Нэхэмжлэгч Н.Я* 2020 онд газрын төлбөр төлсөн, түүнээс хойш газрын төлбөрийг төлж байгаагүй. Дээрх байдлаар газрын төлбөр тогтоох актаар газрын төлбөрийг төлсөн байна.

Маргаан бүхий газарт Б* дүүргийн 10 дугаар хорооны байр барих зориулалтаар Б* дүүргийн З*даргын Т* газарт эзэмшүүлэх шийдвэрийг Н* и* Т* Х* тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2020 оны г* з* б*ын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Н* З* даргын 2020 оны 05 дугаар сарын 04 өдрийн ** дугаар захирамж гарсан. Б* Дүүргийн и* Т* Х* тогтоолоор батлагдсан Б* дүүргийн 2021 оны г* з* байгуулалтын төлөвлөгөөнд газрын зөвшөөрөлгүй тоосгон гараашуудыг албадан буулгаж, газрын зөрчил арилгах асуудал тусгагдсан нь тухайн газрыг чөлөөлөх захирамж гарах үндэслэл болсон.

Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий тоосгон гараашуудыг газар эзэмших гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй. Шүүхэд гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд эдгээр иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй. Хөндөгдөөгүй нь дараах нөхцөлөөр тогтоогддог. Үүнд захирамжийг гаргахад хийгдсэн суурь судалгаа, хэргийн материалд цугларсан нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавсаргаж өгсөн нотлох баримтууд, эрх бүхий төрийн захиргааны байгууллагуудын албан бичгээр тогтоогддог.

Газрын тухай хууль 1994 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдсан бөгөөд 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл үйлчилсэн. Энэ хугацаанд газар, газрын зөвшөөрөл олгох эрх хэмжээ дүүргийн Засаг дарга болон Н* даргад байсан бөгөөд нэхэмжлэгч нарт дээрх этгээдүүдээс газар олгосон шийдвэр гарч байгаагүй. Хэргийн материалд авагдсан У*ын * н.Жадамбын 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн ** дүгээр албан бичиг нь төрийн захиргааны байгууллага хоорондын харилцсан албан бичиг бөгөөд газар эзэмших хууль ёсны эрх биш юм. У* х* з* а* албаны дарга буюу У* х* е* м* Н* З* даргаас өөр субъект бөгөөд хоёр өөр эрх, үүрэг эдэлдэг. У* х* е* м*т газар эзэмших, ашиглах эрх олгох хууль зүйн эрх байгаагүй.

Нөхөх олговор олгох тухайд уг асуудлыг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны ** дугаар тогтоолоор батлагдсан Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам -аар зохицуулах бөгөөд тус журмын 3.1-д газар өмчлөх, эзэмших эрх бүхий газар, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан газрын үндсэн бүрдэл хэсэгт хамаарах тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгө буюу барилга байгууламж, газар чөлөөлөх зардал зэргийг нөхөн олгохоор заасан. Өөрөөр хэлбэл уг газарт өмчлөх, эзэмших эрх үүссэн, тухайн эзэмших, өмчлөх эрх бүхий газарт байрлах эд хөрөнгө, түүнийг чөлөөлөхтэй холбоотой зардлыг нөхөн олгохоор заасан.

Иргэн Р.М* нарын тухайд өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль болон Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газар эзэмших, өмчлөх эрхгүй этгээд бөгөөд Х* газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмын үйлчлэлд хамаарахгүй болно.

Нэхэмжлэлд дурдсан гараашийн үнийн дүнгээс шинжээчийн дүгнэлтээр өөр дүн гарсан байгааг тодруулъя. Нэхэмжлэгч нь гараашийг өөрөө чөлөөлж доторх эд зүйлсээ өөрөө суллан авсан баримт 1 дүгээр хавтаст хэргийн 173 дугаар талд гарын үсэг, нэр, утасны дугаараар баталгаажин авагдсан байгаа. Мөн гэрч н.Б*ийн мэдүүлэгт гарааш болон дэлгүүр доторх эд зүйлсээ өөрсдөө суллан авсан талаар дурдсан байдаг. Дээрх эд зүйлсийн талаар өмнө гомдол гаргаж буцаан авах талаар хандаж байгаагүй үйл баримт тогтоогддог. Ашиг, орлого олох байсан тухайд захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул газар чөлөөлсөн үйл ажиллагааны улмаас олох байсан ашиг орлогыг захиргааны байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй байна. Гэрч нарын мэдүүлгээр тухайн дэлгүүр нь 2020, 2021 онуудад буюу газар чөлөөлөх үед ажиллаж байгаагүй нь тогтоогдоно. Мөн татварын албанаас ирүүлсэн тайлан мэдээнд 2009 оноос 2021 онд хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй, мөн хэдэн төгрөгийн ашиг олж байсан талаар шүүхэд баримтаар нотолж чаддаггүй зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б* даргын 2021 оны 04 сарын 27 өдрийн ** захирамжаар * дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэрт * байрны зүүн талд, * дугаар байрны хойд талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах хорооны цогцолбор барилга барих газарт зөвшөөрөлгүй баригдсан 57 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг хүнсний дэлгүүрийн барилгыг тус тус буулгаж, газрыг чөлөөлсөн. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гарааш, хүнсний дэлгүүр нь газрын албан ёсны эзэмших эрхийн гэрчилгээгүй бөгөөд газрын төлбөр тогтоосон актаар ашиглуулж байсан ба Б* дарга Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд тус газрыг чөлөөлсөн болно. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасан. Газрыг хууль ёсны өмчлөх болон эзэмших эрхгүй этгээд газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд нөхөн олговор олгох боломжгүй юм. Маргаан бүхий тус газрыг Н* даргын 2020 оны 05 дугаар сарын 04 өдрийн ** дугаар захирамжаар Б* даргын Т*т хорооны цогцолбор барилгын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Тус газар нь хотын төвд инженерийн шугам, сүлжээ бүхий газар тул Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-д зааснаар тус газарт иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг Н* дарга шийдвэрлэх ёстой. Хуульд зааснаар дүүргийн З* д* энэхүү эрх олгогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд биелэгдэх боломжгүй юм. ** дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4 дэх шаардлагыг бүхэлд хангасан, нэхэмжлэгч нарын хууль ёсны эрх, ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Нэхэмжлэгч нар нь 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Н* дарга, Б* даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр авто гаражийн зориулалтаар Р.М* эзэмшиж, ашиглаж байсан 36 мкв газар, тус газар дээр байсан автомашины 2 гараж, хүнсний дэлгүүрийн зориулалтаар эзэмшиж, ашиглаж байсан 24 мкв газар, тус газар дээрх 1 хүнсний дэлгүүр, З.П*ийн эзэмшиж ашиглаж байсан 16 мкв, тус газар дээрх автомшины 1 гараж, Ц.Н*ийн эзэмшиж ашиглаж байсан 18 метр кв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Н.Я*ын эзэмшиж ашиглаж байсан 18 мкв газар, тус газар дээрх автомашины 1 гараж, Д.Б*ны эзэмшиж, ашиглаж байсан 18 мкв бүхий 3 газар, тус газар дээрх автомашины 3 гараж, Л.Х*ийн эзэмшиж, ашиглаж байсан 18 метр кв газар, тус газар дээрх автомашины 1 гаражийг албадан буулгаж чөлөөлсний хохирол нөхөн олгохыг Н* дарга, Б* даргад даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэгтгэн тодруулсан байна.

Нэхэмжлэгч Р.М*ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд Н* даргын 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай ** дугаар захирамжийн 1 дэх заалтын Б* даргын Т*т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ** дугаар захирамжаар тус шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, тус шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Харин нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар Н* дарга, Б* даргын хохирол нөхөн олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан Р.М*ын авто машины 2 гараж, хүнсний дэлгүүр, З.П*ийн эзэмшиж ашиглаж байсан автомшины 1 гараж, Ц.Н*ийн эзэмшиж ашиглаж байсан автомашины 1 гараж, Н.Я*ын эзэмшиж ашиглаж байсан автомашины 1 гараж, Д.Б*ны эзэмшиж, ашиглаж байсан автомашины 3 гараж, Л.Х*ийн эзэмшиж, ашиглаж байсан автомашины 1 гаражийг албадан буулгаж газар чөлөөлсний хохирол нөхөн олгохыг Н* дарга болон Б* даргад даалгах

2. Р.М*, З.П*, Ц.Н*, Н.Я*, Д.Б*, Л.Х* нарын Б* дүүргийн *-р хороо, *, * байрны дэргэдэх газар дээр байсан 9 ширхэг авто гаражийн барилгын хохиролд 94,500,000 төгрөг, 1 хүнсний дэлгүүрийн барилгын хохиролд 28,800,000 төгрөг, нийт 123,300,000 төгрөг, Р.М*ын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу,хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жингийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.М*ын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 22,500,000 төгрөг, нийт 149,200,000 төгрөгийн хохирлыг Н* дарга, Б* даргаас гаргуулах гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч Р.М* нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэлийн тухайд:

Н* даргын 2020 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай * дугаар захирамжийн хавсралтаар Б* дүүргийн * дугаар хороонд байрлах газрыг тус дүүргийн З* т*т хорооны цогцолбор барих зориулалтаар эзэмшүүлсэн байна.

Б* дүүргийн З* даргын 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Газар чөлөөлөх тухай ** дүгээр захирамжаар Б* дүүргийн * дугаар хорооны нутаг дэвсгэр ** байрны зүүн тал, ** байрны хойд талд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх Хорооны цогцолбор барилга барих газарт зөвшөөрөлгүй баригдсан 57 ширхэг тоосгон гарааш, 1 ширхэг хүнсний дэлгүүрийн барилгыг тус тус албадан буулгаж газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

У* х* З* а* албаны Х* е* а*, Б*, х* б*ын албаны дарга н.Ж*ийн 1995 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Газрын зөвшөөрлийн тухай ** дугаар албан бичигт ...** дугаар байрны нэр бүхий 12 оршин суугчид, хорооны з* д*ын хүсэлтийг үндэслэн барьж эхлээд байгаа 12 гаражийн барилгыг үргэлжлүүлэн барихыг зөвшөөрөв гэсэн байна.

Дээрх Х* е* а*, Б*, х* б*ын албаны даргын 1995 оны ** дугаар албан бичгээс үзэхэд, нэхэмжлэгч нар нь 1995 оноос эхлэн маргаан бүхий автогаражуудыг зохих зөвшөөрлийн дагуу хууль ёсоор эзэмшиж, ашиглаж ирсэн болох нь тогтоогдож байна.

Учир нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаас үзэхэд, барилгын ажлын зөвшөөрлийг У* х* з* буюу Н* дарга нь өөрийн дэргэдэх агентлагаар дамжуулан олгож байх ба уг агентлагийн дарга нь У*ын е* а* байна.

1998 оны Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 7.2.2-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх гэж заасан байна.

Иймд тухайн үеийн хотын Е* а* буюу Б*, х* б*ын * д* маргаан бүхий гаражуудыг барих зөвшөөрлийг олгосон байх тул нэхэмжлэгч нарын автогараж эзэмших эрх хууль ёсоор үүссэн байна.

Мөн газрын төлбөрийг тодорхойлох тухай актууд, гараж эзэмшигч мөн болохыг тодорхойлсон Батламж гэх мэт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий гаражуудыг олон жилийн турш эзэмшсээр ирсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Р.М* нь хүнсний дэлгүүрийг 2005 оноос өмнөх хугацаанд эзэмшсээр ирсэн болох нь Н* м* х* газрын у* б* 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Ажлын байрны тухай №* тоот дүгнэлт, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, Улаанбаатар цахилгаан сүлжээ хувьцаат компанийн 2004 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Техникийн нөхцөл олгох тухай №** тоот албан бичиг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дээр тайлбарласан үйл баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нар автогаражууд, хүнсний дэлгүүрийг эзэмших эрхтэй болохыг захиргааны байгууллагуудын зүгээс олон жилийн турш, тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрсөөр ирсэн болох нь тогтоогдож байна.

Иймд дээрх үйл баримтаас үзэхэд, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хууль ёсоор үүсээгүй, газар эзэмшүүлсэн засаг даргын захирамж байхгүй, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэл үндэслэлгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа хариуцагчдын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.8-д хууль ёсны итгэлийг хамгаалах., Тайлбар: Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. гэж заасан.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлдээ Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим зөрчигдсөн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна.

Учир нь захиргааны байгууллагуудын зүгээс анхнаасаа маргаан бүхий объектуудыг барих, эзэмших боломжтой гэж үзэж нэхэмжлэгчдэд зөвшөөрөл олгосон байх ба үүний дагуу нэхэмжлэгчид нь тодорхой татвар, төлбөр төлж, хөрөнгө, зардал гаргаж олон жилийн турш эзэмшиж ирсэн байх тул нэхэмжлэгчид хууль ёсны итгэл бий болсон гэж үзнэ.

Газрын тухай хуулийн болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтуудын ерөнхий агуулгаас үзэхэд, юуны өмнө хохирол, нөхөн олговрын асуудлыг хэрхэхийг шийдвэрлэсний үндсэн дээр газрыг албадан чөлөөлөх асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-д Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасан.

Хариуцагчид нь дээрх хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалсны үндсэн дээр бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй байна.

Учир нь 1995 онд тухай үеийн хотын ерөнхий архитектор буюу Б*, х* б*ын албаны дарга нь тухайн автогаражуудыг барих зөвшөөрлийг олгосон зэрэг онцлог үйл баримтыг харгалзан үзэж, нарийвчлан шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргах үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

Дээр тайлбарласан үндэслэл, үйл баримтуудыг харгалзан үзэлгүйгээр, газар албадан чөлөөлсний хохирол, нөхөн олговрын асуудлыг хэрхэхийг шийдвэрлэлгүйгээр маргаан бүхий объектуудыг албадан буулгасан хариуцагчийн үйлдэл нь Захиргааны ерөнхий хуульд заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн байна.

Иймд маргаан бүхий гаражууд, хүнсний дэлгүүрийг албадан буулгасан хариуцагчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзэхээргүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй гэж заасны дагуу авто гаражууд, хүнсний дэлгүүрийг албадан буулгасны хохирлыг хариуцагчдаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагын тухайд:

         Р.М*ын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-гийн хохирлын 3,400,000 төгрөгийг

         Р.М*ын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 22,500,000 төгрөгийн хохирлыг тус тус Н* дарга, Б* дүүргийн З*аас гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлийг тайлбарлавал

 

Р.М*ын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-гийн хохирлын 3,400,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Р.М* нь эдгээр эд зүйлсээр хохирсон болох нь хангалттай, тодорхой, лавтай тогтоогдохгүй байх тул уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Р.М*ын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 22,500,000 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг 22,500,000 төгрөг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар мөн хангалттай, тодорхой, лавтай нотлогдохгүй байх ба уг олгох ёстой байсан ашгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зүйл байхгүй байх тул уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин нэхэмжлэгчид нь хэрэгсэхгүй болгосон нэхэмжлэлийн шаардлагуудыг буюу дээрх эд зүйлсийн хохирол, олох ёстой байсан ашгийг илүү бодитой, тодорхой нотолсны үндсэн дээр иргэний хэргийн шүүхээр нэхэмжлэх эрх нь нээлттэй юм.

Шинжээчийн зардлын тухайд:

А б ХХК шинжээчээр томилогдож шинжилгээ хийсний хөлс, зардал нийт 500.000 төгрөгийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч төлсөн болох нь НӨАТ-ын е-баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.7, 106.3.13-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.М* нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, газар чөлөөлсний хохирлыг нөхөн олгохгүй байгаа Н* дарга болон Б* дүүргийн З*ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,

Р.Мөнхбатын эзэмшиж байсан 2 автогаражийг албадан буулгасны хохиролд 18,020,256 /арван найман сая хорин мянга хоёр зуун тавин зургаан/ төгрөгийг,

З.П*ийн эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 / есөн сая арван мянга нэг зуун хорин найман / төгрөгийг,

Ц.Н*ийн эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 /есөн сая арван мянга нэг зуун хорин найман/ төгрөгийг,

Н.Я*ын эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 /есөн сая арван мянга нэг зуун хорин найман/төгрөгийг,

Д.Б*ны эзэмшиж байсан 3 автогаражийг албадан буулгасны хохиролд 27,030,384 /хорин долоон сая гучин мянга гурван зуун наян дөрөв/ төгрөгийг,

Л.Х*ийн эзэмшиж байсан 1 автогаражийг албадан буулгасны хохиролд 9,010,128 /есөн сая арван мянга нэг зуун хорин найман/ төгрөгийг,

Р.М*ын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийг албадан буулгасны хохиролд 23,104,052 /хорин гурван сая нэг зуун дөрвөн мянга тавин хоёр/ төгрөгийг тус тус олгохыг Н* дарга болон Б* даргад даалгаж,

үлдэх Р.М*ын хүнсний дэлгүүрийн дотор байсан эд зүйлс /шилэн босоо лангуу, хөлдөөгч 2 ширхэг, ундааны хөргөгч 1 ширхэг, улбар шар өнгийн 150м өндөртэй шилэн лангуу, цахилгаан жин/-гийн хохирлын 3,400,000 төгрөг, Р.М*ын эзэмшиж байсан хүнсний дэлгүүрийн 10 сарын хугацаанд олох ёстой байсан ашиг орлого 22,500,000 төгрөгийн хохирлыг Н* дарга, Б* даргаас тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шинжээчийн зардалд урьдчилан төлсөн төлбөрийн 70 хувь болох 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийг Н* болон Б*аас гаргуулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С* олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Р.М* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н* дарга болон Б* даргаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С* олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ