| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/04082/И |
| Дугаар | 183/ШШ2024/00458 |
| Огноо | 2024-01-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2024/00458
2024 оны 01 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2024/00458 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамж, Твин таур-2, 13 давхарт байрлах “Соно финтек ББСБ” ХХК (*******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Бурхант******* тоот хаягт оршин суух******* овогт************** (РД:..............)-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,894,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК нь хариуцагч*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,894,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ө.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2-0003 дугаартай 1,200,000 төгрөгийг сарын 4.2%-ийн хүүтэй зээл авсан. Зээлд 322,000 төгрөгийн төлөлт хийж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй 375 хоног хэтрүүлсэн.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,155,000 төгрөг, зээлийн хүү 621,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,000 төгрөг, нийт 1,894,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
2.Хариуцагч*******г 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14:40 цагт шүүхэд хүрэлцэн ирэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр илгээсэн (хавтаст хэргийн 11 дахь тал), 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр түүний дугаар утас руу залгаж 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхэд “за ойлголоо” гэх хариу өгсөн (хавтаст хэргийн 12 дахь тал) боловч шүүхийн дуудсан цагт ирээгүй улмаар 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШЗ2023/20083 дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр түүнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан (хавтаст хэргийн 18-21 дэх тал) байх боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний дугаар утас руу 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр залгахад хариу өгөөгүй учир зурвас үлдээсэн (хавтаст хэргийн 23 дахь тал) боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, мөн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр дээр дурдсан дугаар утас руу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр зурвас үлдээсэн, мөн “Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг илгээсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 52 минутад дугаар утас руу залгаж шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг тодруулахад “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... төлж барагдуулна” гэх тайлбар өгч, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, гүйлгээний жагсаалт, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Соно финтек ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК нь хариуцагч*******д холбогдуулан 1,894,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 2-0003 дугаартай 1,200,000 төгрөгийг сарын 4.2%-ийн хүүтэй зээл авсан. Зээлд 322,000 төгрөгийн төлөлт хийж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй 375 хоног хэтрүүлсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,155,000 төгрөг, зээлийн хүү 621,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 118,000 төгрөг, нийт 1,894,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэжээ.
3.Хариуцагч******* нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
4.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
5.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Талуудын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан. (хавтаст хэргийн 4 дэх тал)
5.2.Дээрх гэрээгээр хариуцагч******* нь нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК-аас 1,200,000 төгрөгийг зээлсэн.
5.3.Хариуцагч******* нь зээлийн төлбөрт 322,000 төгрөг төлсөн.
6.Хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан гүйлгээний жагсаалт бүхий баримтаас үзэхэд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр*******гийн гэх 5020431867 дугаар данс руу 1,200,000 төгрөгийг “............. Соно финтек ББСБ ХХ” гэх гүйлгээний утгаар шилжүүлсэн баримтаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
7.Харин нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй тул зээлийн гэрээний хугацаа, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаар шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.
8.Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээлдэгч буюу хариуцагч******* нь зээлийн төлбөрт 322,000 төгрөг төлсөн талаар дурдсан учир анх зээлдүүлсэн 1,200,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 322,000 төгрөгийг хасаж үлдэх 878,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзлээ.
9.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******гаас 878,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,016,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 21,000 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100200100941 дугаар дансанд төвлөрүүлж, хариуцагчаас 25,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.Баасантаяагаас 878,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Соно финтек ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1,016,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,254 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэгчээс дутуу төлсөн 21,000 төгрөгийг гаргуулж төрийн сангийн 100200100941 дугаар дансанд төвлөрүүлж, хариуцагчаас 25,622 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД