| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03902/И |
| Дугаар | 183/ШШ2024/00606 |
| Огноо | 2024-02-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 183/ШШ2024/00606
2024 оны 02 сарын 02 өдөр Дугаар3/ШШ2024/00606 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 6 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун 117 дугаар байр, ******* тоот хаягт оршин суух******* овогт************** (РД:...........)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, дугаар байр тоот хаягт оршин суух, овогт (РД:........)-нд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт,586,394 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ч.Т,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Хл,
Хариуцагч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч******* нь,586,394 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Б.Б-д 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан. Б.Б нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 322,400 төгрөг, зээлийн хүүд 1,601,520 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй.
1.2.Нэхэмжлэлийн тооцооллоо 12,000,000 төгрөг гэж бодсон хэр нь нэхэмжлэл гаргахдаа,586,394 төгрөгөөр бодоод улсын тэмдэгтийн хураамж төлсөн байна. Сүүлд өгсөн тооцооллоор үндсэн зээлийн үлдэгдэл 2,570,460 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл 4,916,000 төгрөг гэж гарч байна. Ингээд нийт зээлийн үлдэгдэл 7,494,415 төгрөг, үүнээс үлдсэн нь нэмэгдүүлсэн хүү гэжээ.
2.Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч нь надаас 3,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр үлдэгдэл мөнгөн дээрээ нэмж 1,500,000 төгрөг зээлж, зээлийн гэрээ хийсэн нь үнэн болно. Би дансны хуулгын баримтаа харахаар 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэн н.Т-ээс 1,988,000 төгрөг авсан. Бид хоёр тэр өдөр уулзаагүй, үүнээс өмнө зээлийн харилцаатай байсан.
2.2.Миний хувьд,586,400 төгрөгийг яагаад төлөхгүй гэж байгаа юм гэхээр би 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нотариат орж н.Т-ээс 3,000,000 төгрөг авсан. Үүнээс хойш 4 сарын дараа буюу 2021, 2022 онуудад цар тахлаас болж манай үйл ажиллагаагаа явуулаагүй. Би энэ нөхцөл байдлаа н.Т-д хэлээд над дээр ирээд бид хоёр ойлголцоод явж байсан. Миний хувьд их бага хэмжээгээр чадлынхаа хэрээр өгөөд явж байсан. Гэтэл надад,586,400 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Гэхдээ би энэ хугацаанд 3,000,000 төгрөгөөс 1,362,000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө өөрөө хассан байна. Тодорхой хэмжээний мөнгийг огт өгөхгүй гэж хэлээгүй, өгнө гэж хэлээд явж байгаа. Би,586,400 төгрөгөөс боломжоороо тодорхой хэмжээнд 2,800,000 төгрөгийг төлнө. Манайх 2 жил үйл ажиллагаа явуулаагүй учраас өгч чадаагүй. Тэрнээс өгье гэж бодож байсан гэжээ.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Ч.Т, Б.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийг өдөр өдөрт нь бага багаар төлж барагдуулахаа илэрхийлсэн Б.Б-нийн бичиг, Б.Б-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Б.Б-ийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийн тооцоо, 3,500,000 төгрөг олгосон баримтыг,
Хариуцагч талаас 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Хаан банк дахь Б.Б-ийн эзэмшлийн*******6 дугаар дансны
2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 26,
2019 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 21,
2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21,
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 01,
2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 25,
2021 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23,
2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01,
2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 01,
2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31,
2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 31,
2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 06,
2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30,
2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29,
2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 06,
2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31,
2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, төлбөр төлж байсныг тэмдэглэсэн Б.Б-ийн хувийн гар тэмдэглэл зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн,
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр “Хаан банк” ХК-аас Б.Б-ийн эзэмшлийн*******56 дугаар дансны 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж авсныг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,500,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлж, гэрээ байгуулсан. Б.Б нь гэрээний хугацаанд үндсэн зээлийн төлбөрт 322,400 төгрөг, зээлийн хүүд 1,601,520 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрөө төлөхгүй гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 2,570,460 төгрөг, түүний хүүгийн үлдэгдэл 4,916,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү шаардаж байна гэжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нотариат орж н.Т-лээс 3,000,000 төгрөг авсан. Үүнээс хойш 4 сарын дараа буюу 2021, 2022 онуудад цар тахлаас болж манайх үйл ажиллагаагаа явуулаагүй. Гэхдээ би энэ хугацаанд 3,000,000 төгрөгөөс 1,362,000 төгрөгийг үндсэн төлбөрөөсөө хассан, 2,800,000 төгрөгийг төлнө гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Ч.Т болон хариуцагч Б.Б нар нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 3,500,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөл бүхий зээлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн. (Хавтаст хэргийн 3 дахь тал)
4.2.Зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгч буюу хариуцагч Б.Ба нь нэхэмжлэгч Ч.Т-н .......... дугаар данс руу дор дурдсан өдрүүдэд шилжүүлгийн гүйлгээ хийсэн. Үүнд:
- 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 150,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 169,000 төгрөг,
- 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 150,000 төгрөг,
- 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 150,000 төгрөг,
- 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 100,000 төгрөг,
- 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг,
- 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 30,000 төгрөг,
- 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 20,000 төгрөг,
- 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 70,000 төгрөг,
- 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 20,000 төгрөг,
- 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 30,000 төгрөг,
- 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 50,000 төгрөг,
- 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 50,000 төгрөг,
- 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 20,000 төгрөг,
- 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 20,000 төгрөг,
- 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөг,
- 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 30,000 төгрөг,
- 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 30,000 төгрөг тус тус төлсөн. (“Хаанбанк” ХК-аас ирүүлсэн*******56 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга)
4.3.Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш буюу 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хугацаанд нийт 545,000 төгрөгийг төлсөн. (“Хаанбанк” ХК-аас ирүүлсэн*******56 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга)
4.4.Талууд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний хугацаа, хариуцагч талаас зээлийн төлбөрт төлсөн төлбөрийн талаар маргаагүй.
5.Дээр дурдсан тогтоогдож буй үйл баримтын хүрээнд талуудын хооронд хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсний алдангийг шаардах эрхтэй байна.
7.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6-д “...Зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцно.” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.
8.Зохигч талуудын хувьд зээлийн эргэн төлөлт, түүний тооцооллын хувьд маргаантай байна.
9.Зээлийн гэрээний хугацаанд буюу 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагчийн төлсөн төлөлтийг дараах байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүгээс хасаж тооцсон болно. Үүнд:
- хариуцагчийн 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 150,000 төгрөгөөс 42,000 төгрөгийг 6 хоногийн зээлийн хүү (3,500,000₮*6%/30 хоног=7,000₮*6хоног=42,000₮)-д тооцож, үлдэх 108,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж,
- 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 169,000 төгрөгөөс 20,532 төгрөгийг 3 хоногийн зээлийн хүү (3,392,000₮*6%/30 хоног=6,784₮*3 хоног=20,352₮)-д тооцож, үлдэх 148,000 төгрөгийг үндсэн зээлээс хасаж,
- 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 150,000 төгрөгөөс 32,433.5 төгрөгийг 5 хоногийн зээлийн хүү (3,243,352₮*6%/30хоног=6,486.7₮*5хоног=32,433.5₮)-д тооцож, үлдэх 117,565.5 төгрөгийг үндсэн зээлээс хасаж,
- 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 150,000 төгрөгийг 35 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*35хоног=218,806₮)-д тооцож,
- 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 100,000 төгрөгийг 6 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*6хоног=37,509₮)-д тооцож,
- 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг 37 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*37хоног=231,309.2₮)-д тооцож,
- 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 30,000 төгрөгийг 84 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*84хоног=525,134.4₮)-д тооцож,
- 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 20,000 төгрөгийг 59 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*59хоног=368,844.4₮)-д тооцож,
- 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 70,000 төгрөгийг 8 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*8хоног=50,012.8₮)-д тооцож,
- 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 20,000 төгрөгийг 50 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*50хоног=312,580₮)-д тооцож,
- 2021 оны 05 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 30,000 төгрөгийг 4 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*4хоног=25,006.4₮)-д тооцож,
- 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 50,000 төгрөгийг 16 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*16хоног=100,025.6₮)-д тооцож,
- 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 50,000 төгрөгийг 3 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*3хоног=18,754.8₮)-д тооцож,
- 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 20,000 төгрөгийг 37 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*37хоног=231,309.2₮)-д тооцож,
- 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 20,000 төгрөгийг 1 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*1хоног=6,251.6₮)-д тооцож,
- 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төлсөн 50,000 төгрөгийг 3 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*3хоног=18,754.8₮)-д тооцож,
- 2021 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 30,000 төгрөгийг 4 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*4хоног=25,006.4₮)-д тооцож,
- 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 30,000 төгрөгийг 4 хоногийн зээлийн хүү (3,125,785.5₮*6%/30 хоног=6,251.6₮*4хоног=25,006.4₮)-д тооцсон болно.
Дээрх тооцооллоор хариуцагч нь 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 374,215.5 төгрөг, зээлийн хүүд44,778.5 төгрөг төлж, үндсэн зээлийн үлдэгдэл 3,125,785.5 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,319,311.6 төгрөг, нийт 4,445,097.1 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.
10.Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон өдрөөс хойш буюу 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс хойших хугацаанд нийт 545,000 төгрөг төлсөн байх бөгөөд үүнийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасны дагуу үндсэн зээлээс хасаж тооцвол үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 2,580,785.5 төгрөг болж байна.
11.Зээлдэгч буюу хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх 687 хоногийн хугацаанд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул уг хугацааны алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангийг тооцож үзвэл 22,225.5 (4,445,097.1*0.5%/100)*637=14,157,634 төгрөг болж байгаа нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу 2,222,548.5 төгрөгийн алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
12.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хугацаа 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон учир нэхэмжлэгч нь уг гэрээний дагуу зээлийн хүү шаардах эрхгүй юм.
13.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчэс үндсэн зээл 2,580,785.5 төгрөг, зээлийн хүү 1,319,311.6 төгрөг, алданги 2,222,548.5 төгрөг, нийт 6,122,645.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,463,748.4 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112,912.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчэс үндсэн зээл 2,580,785.5 төгрөг, зээлийн хүү 1,319,311.6 төгрөг, алданги 2,222,548.5 төгрөг, нийт 6,122,645.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 3,463,748.4 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 112,912.3 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД