Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0006

 

2022 12 22                               128/ШШ2023/0006

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, М** У*** Е*** П*** г*** х*** пБ.Со*****С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******д холбогдуулан гаргасан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/** дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

М** У*** Е*** П*** г*** х*** пБ.С*******шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор , хууль цаазын итгэмжит зөвлөх Б.С*******би, С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*********нь Э Э Б М А ХХК-ийн мэргэшсэн нягтлан бодогч Т****** Б******** өөр байгууллагад буюу 2022 оны 05, 06, 07, 08 дугаар саруудад И з ХХК-д, 2022 оны 07, 08 дугаар саруудад Ү хс ХХК, "Ж М ХХК-уудад давхар ажил эрхэлсэн гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Т.Б********ыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.1 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт цугларсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, зөрчлийн холбогдогч Т.Б******* мэдүүлэг, хугацаагүй эрхтэй мэргэшсэн нягтлан бодогчийн 04****** дугаартай гэрчилгээний хуулбар, Э Э Б м а ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн 24-****дугаартай гэрчилгээний хуулбар, Э Э Б м а ХХК-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20/***дугаартай тушаалын хуулбар, Т****** Б******* иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн мэдээллийн сангаас гарах Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, зөрчлийн холбогдогчийн Сангийн яаманд гаргасан хүсэлт зэрэг нотлох баримтуудаар Т.Б*******нь Зөрчлийн тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан Аудитын хуулийн этгээдэд ажилладаг мэргэшсэн нягтлан бодогч өөр байгууллагад давхар ажил эрхэлсэн зөрчил үйлдсэн болох нь нотлогдсон байна.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахдаа Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 1** дугаар тогтоолоор батлагдсан "Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт, хэрэглэх журам"-ын 2.5 д заасан Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсыг 3 хувь үйлдэж эх хувийг материалд хавсаргаж, 2 дахь хувийг холбогдогчид өгч, үлдэх хувийг энэ журмын 2.4-т заасан албан тушаалтанд өгч тооцоо хийнэ" гэснийг зөрчиж, шийтгэлийн хуудасны 2 дахь хувийг хэрэгт хавсаргаснаас гадна шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т Холбогдогч Т.Б******* үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.1-д заасны дагуу 8 шийтгэл оногдуулсугай гэж холбогдогчид ямар төрлийн , ямар хэмжээний шийтгэл оногдуулж байгааг дурдаагүй атлаа мөн хэсгийн 2-т Оногдуулсан шийтгэлийн 1.***.***төгрөгийг Төрийн сангийн 1********тоот дансанд .... 15 хоногийн дотор ... сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай" гэжээ.

Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулахад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг дурдаагүй , шийтгэлийн төрөл , хэмжээг буруу бичсэн байх тул уг шийтгэлийн хуудасны шийдвэрлэх хэсгийн 1-т Холбогдогч Т.Б******* үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай " өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*******гийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн холбогдогч Т****** Б***** шийтгэл оногдуулсан 0*** дугаартай шийдвэрийг өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

Хариуцагч С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д*********шүүхэд бичгээр өгсөн хариу тайлбартаа: У** Е*** п*** г*** х** п, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Со*****2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/** дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д****нь М** У*** Е*** П*** г*** х*** пБ.Со*****С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********2022 оны 10 дугаар сарын 06-ний өдрийн 0***дугаар шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/**дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зуржээ.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д****хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Учир нь холбогдогч Т.Б*******нь шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийн 1,***,***төгрөгийг төлсөн бөгөөд С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах нь холбогдогч Т.Б******* эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй гэж үзлээ.  

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0***дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай М** У*** Е*** П*** г*** х*** пБ.Со*****2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/** дугаар дүгнэлтийг хариуцагч С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д****зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар С*** я*** Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д********2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 0***дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай М** У*** Е*** П*** г*** х*** пБ.Со*****2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 3/** дугаар дүгнэлтийг хариуцагч С*** я***Н*** б***бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, Н*** б***бүртгэлийн улсын ахлах байцаагч А.Д****зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар П дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогчдод танилцуулахыг шүүгчийн туслах Г.Х**-У*** даалгасугай.

4. Шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                  М.БАТЗОРИГ