| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03897/И |
| Дугаар | 184/ШШ2024/02382 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 184/ШШ2024/02382
2024 5 01 184/ШШ2024/02382
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: 6108466/. Хаяг. Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, ХМК
Хариуцагч: *** ***** /РД: *****/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,***-р хороо, Зүүн баянцагаан **** тоот
зээлийн гэрээний үүрэгт 1,841,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2019 оны 01-р сарын 14-ний өдрийн *** дүгээр тогтоолоор ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд ***** нь 2019 онд 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг авч гэрээнд заасан хуваарийн дагуу 36 сарын дотор эргүүлэн төлөх ёстой бөгөөд удаа дараа нэхэмжилж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байгаа тул хариуцагч *****ас гэрээний үлдэгдэл төлбөр 1,841,621 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,841,621 төгрөгийг 2024 оны 5-р сарын 10-ны өдөр 141,621 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь ***** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,841,621 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,841,621 төгрөгийг 2024 оны 5-р сарын 10-ны өдөр 141,621 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлтэй, ******холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,841,621 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 1,841,621 төгрөгийг 2024 оны 5-р сарын 10-ны өдөр 141,621 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 1,300,000 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 22,208 төгрөг гаргуулан улсын орлого /Төрийн сангийн 100200900941 тоот данс/-д оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ