Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 415

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанцэцэг,

улсын яллагч Б.А

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С холбогдох эрүүгийн 201725011082 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, , халх, Д.С, /РД: /,    

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.С нь 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны дугаар байрны  тоотод оршин суух өөрийн төрсөн ах Д.Б гэрт бэр болох Г.О маргалдан улмаар түүний нүүрэн тус газар нь хөөргөөр нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ганцаараа Хөвсгөл аймагт амьдардаг. Энэ өвөл манай охин, хүү 2 хотод байдаг учраас, 1 дүгээр сарын дундуур хотод ирсэн. Хотод ирээд дүү нарыхаараа байсан. Цагаан сар 2 сард болоод, тэр хооронд манай охин нөхрөөсөө салаад, нялх хүүхэдтэй гээд, тэгээд би хотод ирсэн байсан юм. Манай О гээд дүү ганц хүүтэй. Тэгээд манай охины хүүхдийг өргөж авъя гэсэн. Бямбаа гээд хүн бол миний төрсөн ах. Надаас 4 ах. Энэ хүн 2000 оноос хойш амьдралын хэвшил бид нартай харьцах харьцаа эрс өөрчлөгдсөн. Өмнө нь 3 хүүхэдтэй эхнэрээсээ салаад одоогийн эхнэр О суусан. Үүнээс хойш дүү нартайгаа харьцах ааш зан нь эрс өөрчлөгдсөн, амьдралын бухимдал ихтэй явдаг болсон. Өмнөх байр сав Дархан, Эрдэнэт хотод ажилуулладаг байсан эмийн сүлжээ аптек зэргээ өмнөх эхнэртээ өгөөд гэрээсээ хоосон гарсан ийм хүн. Өөрөө өндөр боловсролтой, компьютерийн программист хийдэг. Бизнес эрхэлдэг, мөн төсөл тендер хэрэгжүүлээд сүүлийн үед амьдрал ахуй нь нилээн дээшилж хуучин хэвэндээ орж байгаа. Гэсэн ч энэ хүн дүү нараа гэр орноороо оруулахыг хүсдэггүй. Цамбагарав дээр кафе тохижуулна гээд манай дүү нарын хүүхдүүдийг ажиллуулсан байсан. Хадам ээж нь манай дүү нарт дээрэлхүү хандсан байсан. Манай дүүгийн 2 хүүхдийг загнасан байсан. Тэгэхээр нь манай нэг дүү юу гээд байгаа пизда вэ гээд хэлчихсэн байсан. Тэгтэл хадам эх нь намайг танай дүү нар доромжиллоо гээд цалин мөнгийг нь өгөхгүй гэсэн бөөн хэрүүл болсон байсан. Ингэж цагаан сарын өмнө хэрүүл эхлээд дараа нь О манай охиныг өргөж авсаныг мэдээд хэрүүл хийсэн. С янхан охины хүүхдийг өргөж аваад та нар сайнаа үзэхгүй энэ тэр гэсэн байсан. Ний нуугүй хэлэхэд бид нар баян хоосоны ялгаатай л болчихоод байгаа юм. С шинэ байранд оруулж болохгүй байраа мэдүүлмээргүй байна гэж, манай дүү О хэлсэн байсан. Ингээд манай охин ажилд орчихсон, охиныг нь манай дүү өргөөд авчихсан, би харж байхад мөн хэд хэдэн удаа хэрүүл болж байсан. Б миний том ах байж дүүгийнхээ эхнэр лүү мессеж бичдэг ийм л хүн. О гадуур дотуур хүүхэний асуудалтай болохоор чи хүүхэд гаргахгүй байгаа юм гэх жишээний юм бичсэн байсан. Ингээд байдаг болохоор би нутаг явъя энд таарч тохирохгүй юм байна гэсэн. Гэтэл дүү нар та ганцаараа яаж хөдөө золгох уу энд золгочих гээд би энд Гачууртад золгосон. Шинийн 1-ний өглөө золгочоод байж байсан чинь Б мессеж бичээд та нар намайг хүндэлсэнгүй гэсэн байсан. Мөн манай том эгч хөдөө байдаг, тэр лүү бас яриад тэд нар намайг хүндэлсэнгүй ганцаардууллаа, тэр гаргүй Сумъяа ирээд дүү нараа бүгдийг нь уруу татлаа гэсэн зүйл ярьсан байсан. Тэгтэл манай дүү нар битгий ир гэсэн очихгүй гэж байсанаа Монголын ёс байна очоод золгочихьё гээд, орой 5 өнгөрч байхад гачууртаас гарсан. Очоод хаалга нээгээд оронгуут О нилээн халамцуу гуйвж ирээд та нар ахыгаа тасарсан хойно ирлээ дээ гэсэн. Бямбаа хоймрийн буйдан дээр унтчихсан байсан. Оройтчихлоо уучлаарай гээд бид орсон. Манай нэг дүү бас хүүхдүүдтэйгээ түрүүлээд ирсэн бас согтуу байж байсан. Б золгосон чинь үнсэж барьсангүй тэгс гээл золгосон. Хөөрөгөө гаргаад бүгдээрээ тамхилсан. Би авгай хүүхдүүдтэй нь золгоод ганцаараа нилээн зайтай суусан. О өчнөөн хол суусан. О хоол унд хийе гэсэн. Би орой ирсэн тул цай хоолоор яахав гэхэд манай нэг согтуу дүү Л намайг бадарчин, гуйлгачин чи гэдэс гарч явна уу гээд надад тамхи өгсөн. Би инээгээл тоохгүй хөөрөгийн авч тамхилчаад тавьсан. Тэгтэл цаашаа бас дүү нараа өдөөл янз бүрээр хэлээл О чи хор найруулж явна уу энээ тэрээ гэсэн. Тэгэнгүүт О миний охины хүүхдийг өргөж авсан тэр дүү маань босч ирээд чи юу яриад байгаа юм, чиний хүүхдийг Н авгайг пизда гэж хэл гэж би хэлээгүй шүү гэсэн. Ер нь янхан энэ тэр гэсэн худлаа юм биш яадын гээд хэрэлдсэн. Тэгтэл Б босч ирээд О руу нэг архи шидсэн. Тэгтэл миний тархи руу тас гээд л явчихсан. Тэгтэл харахад Евок гээд дөрвөлжин шилтэй архиар намайг цохьсон. Намайг ганц үгний зөрүүгүй архиар цохьсон. Би уурлаад архийг нь шүүрч аваад далайгаад цохих гэсэн Л дундуур орж ирээд намайг болиулж би архиар цохиж чадаагүй. Тэгтэл энэ хөөрөг ширээн дээр байсан. Би хөөрөг аваад Б руу шидсэн. Тэгтэл цаанаа байсан жаазтай зүйлийг цохиод шил хагараад хөөрөг газарт унасан. Тэгсэн Б намайг шууд заамдаж аваад арагшаа түлхэнгүүт арын сервантын шил нь шажигнаад явчихсан. О тойрч ирээд миний үснээс татсан. Тэгээд би чирэгдээд гарсан. Би гаргүй хүн хүн цохиж чадах ч үгүй. Хэрвээ энэ хөөргөөр нүд рүү нь цохьсон бол ийм том хөөрөг, нүүр ам нь айхтар болно. Би харин өөрөө зодуулсан. Намайг зохимолоор зодсон гэж гүтгэсэн. Банязүрх 3 дугаар хэлтэс дээр хамгийн анх барьж аваачсан. Намайг согтуу байна уу гээд үлээлгэсэн би архи уугаагүй болохоор эрүүл гарсан. Тэгтэл цагдаа явуулчихъя гэтэл цаанаас нь дэд дарга ярьж байна, явуулж болохгүй гэсэн. Цамгарав дээр шинийн гурванд О нутгийн золгуут хийгээд явж байсан байдаг. Шинийн 2-д мөн айл хэсээд золгуут хийгээд явж байсан. Мөн 7 хоногийн дараа Ардчилсан намын сонгууль дээр О сурталчилгаа хийгээд явж байхад нь нүүр ам нь зүгээр байсан. Зурагаа фэйсбүүкд тавьсан байсан. Б бол дандаа бид нарыг цагдаад өгнө, шар хаданд хэвтүүлнэ гэдэг байсан. Би цохьсон бол хүлээн зөвшөөрнө. Би цохиогүй болохоор л өдийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Үндэслэлгүй намайг гүтгэж байна. Тэр үед тэр 2 их согтуу байсан. Маргааш нь хүмүүстэй золгуут хийгээд явж байсан хүмүүс. Хэд хоногийн дараа шинжэээчийн дүгнэлт гарсан. Энэ хэргээс болоод Манай дүүгийн авгай манай охиныг хүүхдийг өргөж авахгүй гээд, ой гарантай хүүхдийг аав руу нь явуулсан. Манай ах хүнээс баймгүй зан гаргасан. Би цохисон болж өнгөрмөөргүй байна. Би цохиогүй. Баян ядуугийн ялгаа гарсан л ийм л асуудал. Байнга дүү нарыгаа заналхийлдэг. Хүлээн зөвшөөрөхгүй. Цаашид ч гэсэн би Б гомдолтой. Би энэ хугацаанд 4-5 сар айлаар байгаа надад маш хэцүү байна. Би аваарт ороод гаргүй болсон. Тэгэхдээ би гомдол гаргаж байгаагүй. Би одоо гомдолтой байна. Намайг ингэж 4-5 сар зовоож явуулж байна гэв.

Шүүгдэгч Д.C мөрдөн байцаалтанд өгсөн: “Цагаан сарын шинийн нэгний өдөр өөрийн төрсөн ах Б дээр золгох гээд очсон юм. Орох үед хаалга Б ахын эхнэр О нь онгойлгож өгөөд та нар ахыгаа тасарсан хойно нь ирлээ дээ гэж хэлсэн. Тэгээд бид нар зочны өрөө рүү нь орсон чинь буйдан дээрээ Б ах унтаж байсан. Тэгээд наад талд нь манай төрсөн дүү Л ирчихсэн сууж байсан. …О цай аягалаад тэгсэн Л над руу согтуурхаад хөөргөө бариад “гуйлгачин, бадарчин минь гэдэс гарч явна уу” гэж хэлсэн юм. Л доошоогоо О, О нартай хүртэл өдөж барьсан үгээр хөөрөглөсөн юм. Хорчин энэ тэр гээд тэгээд Л, О нар хоорондоо хэг ёг хийгээд унасан юм. Тэгсэн гэнэт Б ах задалсан ширээн дээр байсан архийг аваад шууд О цохих гээд шидсэн юм. Тэгэхээр нь Л дунд нь ороод бужигналдаад унасан. Тэгсэн гэнэт миний толгой лүк гээд явчихсан. Тэгсэн өндөр цэнхэр шилтэй архиар миний толгой руу их хүчтэй цохисон. Миний зүүн хөлний доор шилтэй архи унасан. Тэгээд би яадаг хүүр вэ гээд нөгөө архийг аваад Б цохих гэсэн чинь Л голоор ороод тэгээд архи унасан юм. Тэгсэн чинь Б урд байсан цагаан шүрэн сийлбэртэй хөөргийг аваад Б руу шидсэн чинь Л голоор орсон, тэгсэн чинь дээшээ хөөрөөд унасан, хаана унасаныг би мэдэхгүй дараа нь шил дуугараад байсан, хананд байсан жаазтай юм хагарсан. Би О рүү шидээгүй, О бүүр гал тогооны тэнд нилээн хол байсан...” гэх мэдүүлэг. /хх 43-44 дүгээр хуудас/,

Хохирогч Г.О мөрдөн байцаалтанд өгсөн: “…О, С, Л нар нь хоорондоо муудалцаад тэгээд би очтол хоорондоо муудалцсан байдалтай байсан. Тэгсэн чинь О нь намайг хэл амаар доромжлоод янхан хүүхэн минь чи муу их цаджээ гэхээр нь юу гэнээ гэсэн чинь дахиад чи муу янхан биеэ үнэлэгч байсан биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би О манайхаас гар гэсэн чинь О намайг түлхээд сервантны шилэн эдлэл хагарсан. Тэгэхээр нь зайл гэж хэлсэн чинь C нь манай нөхрийн ширээн дээр байсан хөөргийг миний духны баруун дээд хэсэгт хүчтэй нэг удаа цохисон. Тэгээд хоорондоо барьцалдаад зодоон хийсэн. Тэгээд манай нөхөр тэд нартай муудалцаж барьцалдаад тэгээд манай нөхрийг доромжилоод гараад явцгаасан юм. Хүүхдүүд уйлаад бөөн юм болсон. С нь намайг зүүн хөл рүү өшиглөсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хөлөө үзүүлээгүй. Маргааш нь буюу шинийн 2-ны өдөр нөхөр Б хамт учрыг нь олох гээд замаас такси бариад О гэрт очтол гэрт нь ороогүй таксинд суугаад явж байтал такси руу С нь 6 том чулуу шидэж 4 чулуу нь тус машиныг гэмтээсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасан. Тэгээд би учрыг олохгүй юм байна гэж бодоод 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг. /хх 22-23 дугаар хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “О нь эхлээд О толгойгоор нь хүчтэй сервант руу түлхэж унагаж тархи нь доргисон. Харин нь миний том цагаан шүрэн хөөргөөр О духны баруун хэсэгт цохисноос болж хавдаж хөхөрсөн…” гэх мэдүүлэг. /хх 69 дугаар хуудас/,

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “…Л ах С хөөрөглөхдөө “сайхан гуйрамчилж явна уу” гэж хэлсэн О хөөрөглөхдөө “сайхан гуулигчилж явна уу” гэж хэлсэн. Тэгээд надтай хөөрөглөхдөө “сайхан хор найруулж явна уу” гэж хэлсэн. Миний бодлоор бид 3-аас өмнө Л түрүүлж ирсэн болохоор нилээд их юм Б ахтай ярьсан байх гэж бодож байна. О эгч хүртэл архи уучихсан байсан, цагаан сар байсан болохоор их эвгүй уур амьсгалтай болчихсон. Тэгсэн О эгч бууз жигнэе гээд гал тогоон дээрээ очсон юм. Тэгэхээр нь би бууз жигнээд хэрэггүй гэсэн юм. Тэгээд явцгаая гэсэн чинь бууз жигнэнэ гээд гал тогооныхоо хажууд байсан. Тэгээд бид нар хажууд нь сууж байсан чинь О ах Л ахад “чи цагаан сарын билэгтэй өдөр хүнтэй яаж тамхилаад байгаа юм вэ гэсэн. …Б ах өөрийнхөө урд байсан “Ивок” нэртэй урт хүзүүтэй шилтэй архиар цохих гэсэн чинь Л ах голоор нь ороод яг ч цохиогүй тэгсэн чинь эргээд Б ах өөрийхөө хажууд сууж байсан С ахын толгой руу цохисон. Тэгээд ах хүүе яаж байна гэсэн чинь хойшоогоо түрж чирч гаргах гээд байгаа юм уу хаашаа юм сервантаа хамаад тэгсэн О, Л чамаас боллоо гээд яг ч хоорондоо зодоон хийгээгүй” гэх мэдүүлэг /хх 24-25 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ¹ 3232 дүгнэлтэд “Г.О биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхаар шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх 29 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Д.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судлаад гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдлоо гэж дүгнэв.

Үүнд; Хохирогч Г.О нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан болохоо мөрдөн байцаалтад  “Тэгээд би учрыг олохгүй юм байна гэж бодоод 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр гомдол гаргасан юм гэж мэдүүлсэн /хх 23 дугаар хуудас/ бөгөөд хэргийн 6 дугаар хуудсанд бичгээр гаргасан гомдлын арын хэсэгт Цагдаагийн байгууллагын гомдлыг хүлээн авсан дардаст 2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр гомдол гаргасан болохыг баримтжуулжээ. Гэтэл 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэн, 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 3232 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Г.О биед учирсан гэмтлийн зэргийг тогтоожээ. Тухайлбал хохирогч нь гомдол гаргахаас өмнө шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж, шинжээчийн дүгнэлт гарсан нь үндэслэлгүй байна.

Мөн шинжилгээ хийлгэх үед Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэх хэсэгт заасан эрхийг сэжигтэн, яллагдагчид эдлүүлээгүй, шинжилгээ хийлгэх тогтоолд сэжигтэн, яллагдагч гэж хэний гарын үсэг болох нь мэдэгдэхгүй гарын үсэг  байгаа хэдий ч хэзээ танилцуулсан нь тодорхойгүй байна. Энэ нь дээр дурдсан хохирогч гомдол гаргахаас өмнө гарсан шинжээчийн дүгнэлт, шинжээч томилсон тогтоол зэргээс шүүгдэгчээр гарын үсгийг нөхөн зуруулсан гэж үзэхээр байна. Түүнчлэн дүгнэлтийг 2017 оны 4 сарын 21-ний өдөр буюу дүгнэлт гаргаснаас хойш 52 хоногийн дараа сэжигтэнд танилцуулсан байх бөгөөд сэжигтэн нь уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулах талаар хүсэлтээ өгсөнийг шийдвэрлээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 157, 164 дүгээр зүйлүүдийг зөрчжээ.

Хэрэгт Д.Л автомашины шил хагарсан гэх гомдол мэдээллийг хүлээн авч шалган гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдохгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан материал авагдсан ба хэргийн 15 дугаар хуудас дахь Д. мэдүүлэгт “…тэгээд тухайн үед тэр залууг хагалсан гэж бодоод мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэр 2 хүн /Д.Бямбаа, Г.Оюунбилэг/ шил хагалсан гэж гүтгэсэн хүнийг таньдаг, урд нь зодуулж цагдаад шалгуулж байгаа юм шиг байсан. Тэгээд энэ байдалд хүрсэн байна гэж үзэж байна” гэх мэдүүлэг, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолд “…машины шилийг санаатайгаар хагалж, гэмтээсэн нь тогтоогдохгүй, эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй байна” гэжээ. Үүгээр хохирогч нь Д.С бусдын машины шилийг хагалсан гэж гүтгэж гомдол гаргуулсан гэж үзэхээр байна.

Гэрч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “…Л ах хөөрөглөхдөө “сайхан гуйрамчилж явна уу” гэж хэлсэн О хөөрөглөхдөө “сайхан гуулигчилж явна уу” гэж хэлсэн. Тэгээд надтай хөөрөглөхдөө “сайхан хор найруулж явна уу” гэж хэлсэн. Миний бодлоор бид 3-аас өмнө Л түрүүлж ирсэн болохоор нилээд их юм Б ахтай ярьсан байх гэж бодож байна. О эгч хүртэл архи уучихсан байсан, цагаан сар байсан болохоор их эвгүй уур амьсгалтай болчихсон. Тэгсэн О эгч бууз жигнэе гээд гал тогоон дээрээ очсон юм. Тэгэхээр нь би бууз жигнээд хэрэггүй гэсэн юм. Тэгээд явцгаая гэсэн чинь бууз жигнэнэ гээд гал тогооныхоо хажууд байсан. Тэгээд бид нар хажууд нь сууж байсан чинь О ах Л ахад “чи цагаан сарын билэгтэй өдөр хүнтэй яаж тамхилаад байгаа юм вэ гэсэн. …Б ах өөрийнхөө урд байсан “Ивок” нэртэй урт хүзүүтэй шилтэй архиар цохих гэсэн чинь Л ах голоор нь ороод яг ч цохиогүй тэгсэн чинь эргээд Б ах өөрийхөө хажууд сууж байсан С ахын толгой руу цохисон. Тэгээд С ах хүүе яаж байна гэсэн чинь хойшоогоо түрж чирч гаргах гээд байгаа юм уу хаашаа юм сервантаа хамаад тэгсэн О, Л чамаас боллоо гээд яг ч хоорондоо зодоон хийгээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 25 хуудас/,

Д.О сэжигтэнээр мэдүүлсэн: ”…тэгээд байж байтал 0.75 литрийн хөх шилтэй Ивок гэж архиар намайг цохих гээд тэгсэн голоор Л ах орж ирээд тэгээд С ахын толгойн оройн хэсэг рүү цохисон. Тэгээд тэндээс хөөгдөөд гарсан. С нь Б хөөргөөр О цохиж гэмтээгээгүй” гэх мэдүүлэг /хэргийн 40 дүгээр хуудас/,

Гэрч Д. мөрдөн байцаалтанд өгсөн: “О нь эхлээд О толгойгоор нь хүчтэй сервант руу түлхэж унагаж тархи нь доргисон. Харин С нь миний том цагаан шүрэн хөөргөөр О духны баруун хэсэгт цохисноос болж хавдаж хөхөрсөн…” гэх мэдүүлэг. /хх 69 дүгээр хуудас/ зэрэг мэдүүлэгүүдээр гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

Иймд Д. холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт 2017 оны 6 дугаар сарын 24-ний өдөр эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол үйлдэж ирүүлсэн цагаан хөөргийг түүний өмчлөгч Д.Б буцаан олгохоор шийдвэрлэлээ. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.