Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2024/02383

 

 

 

 

 

 2024                  5             01                                             184/ШШ2024/02383

 

 

                                                              

     Зохигчийн эвлэрлийг баталж,                                                                                              

                        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                                 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: “****** ХК /РД: ******/. Хаяг: Чингэлтэй дүүрэг, ***-р хороо, *****5, ****** төв байр

Хариуцагч: **** **** /РД: *******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, ******-р гудамж, *** тоот

Хариуцагч: *** **** /РД: ******/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, ***-р хороо, *** ***-р гудамж, *** тоот

Зээлийн гэрээний үүрэгт 5,091,722 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад  

             

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч *****  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***,*** нар нь 2020 оны 12-р сарын 6-ны өдөр *****тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 27,900,000 төгрөгийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч ***** нар нь **** тоот зээлийн гэрээний хавсралтаар тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлийг хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 180 хоног хугацаа хэтэрсэн байна. 2024 оны 4-р сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт 4,691,573 төгрөг, хүүгийн төлбөрт 370,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 29,361 төгрөг, нийт 5,091,722 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

         Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “..нэхэмжлэлийн шаардлага 5,091,722 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 2,591,722 төгрөгөөр төлж барагдуулах”-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “****** ХК нь ****** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,091,722 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн “...нэхэмжлэлийн шаардлага 5,091,722 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 2,591,722 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “***** ХК-ийн нэхэмжлэлтэй, *******,**** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,091,722 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн “...нэхэмжлэлийн шаардлага 5,091,722 төгрөгийг хариуцагч нар 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 2,591,722 төгрөгөөр төлж барагдуулах”-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,418 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 48,209 төгрөгийг хариуцагчаас, 48,209 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн     74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Т.БАТСҮХ