Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч Г.Э

шүүгдэгч Г.Э , түүний өмгөөлөгч Ж.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Э холбогдох эрүүгийн 1706 0011 60022 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар  сарын өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, , боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл, хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Г.Э, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ хотхоны тоотод хохирогч Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эхнэртэйгээ хадам ээжийгээ тосохоор С гэрт очсон. Хаалга тогшиход 20 орчим насны залуу гэрээс нь зөрж гарсан ба гэрт нь ороход 2 эмэгтэй С хамт архи ууж байсан. C мэдүүлгээс шал өөр зүйл болсон. Хаалга онгойлгоод шууд зодсон асуудал байхгүй. Согтуу хүмүүс агсам тавьж байсан бөгөөд би тухайн үед эхнэр, хадам ээжээсээ санаа зовж, ичсэн тул уурандаа аяга аваад С руу шидсэн. Уураа барьж дийлээгүй аяга шидсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй санал нэгдэхгүй байна. С тархин тус газар аяга оносон ба өөр гэмтэл учраагүй. Гараараа С цохиогүй бөгөөд 2-3 метрээс илүү ойртоогүй гэв.

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: “Б дамжуулан түүний охин болон хүргэн Э нарт урьдчилгаа төлбөргүй хувь лизингээр би өөрийн эзэмшлийн 3 өрөө байрыг зарахаар болсон. 5-6 хоногийн дараа Э намайг гэртээ ганцаараа байхад халамцуу ирээд надаас мөнгөө авъя гэсэн. Энэ асуудлаас болж бага зэрэг үл ойлголцол болсон. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Б манай гэрт найз эмэгтэйгийн хамт архи авч орж ирсэн. Бид гурав архи хувааж уугаад байж байтал Б харилаа хүүхдээ дуудъя гээд А дуудахад А нөхөр Э дагуулаад ирсэн юм. Энхбаатар нь архи уусан шинжтэй байсан. Э манай гэрт орж ирээд хаалга онгойнгуут намайг нүүр рүү цохиод хойшоо ухрахад ширээн дээр байсан архины стаканаар толгой руу цохиж толгой хагалсан юм. Тэгээд би ухаан алдаад сэрэхэд тэд гараад явсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 9-13 дугаар хуудас/,

Гэрч Ц.А мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ээж над руу С хамт байж байна гэхээр нь би ажлаа тараад орой 23 цагийн орчимд очиход гэрт нь байсан С болон үл таних эмэгтэй манай ээж нар их согтуу байсан. Тэгээд би ээжийгээ аваад явъя гэхэд С манай ээжийг явуулахгүй хонуулаад явуулна гээд байхаар нь манай нөхөр Э “та ямар сонин хүн бэ, утсаар ярихгүй, мөнгөө авъя гэхээр таг алга болох юм аа” гээд уурлаад хэлэхэд Соронзонболд манай нөхрийн урдаас салаавч гаргаад “чам шиг бацаантай харицахгүй” гээд орилоод байсан. Тэгээд манай нөхөр ширээн дээр байсан шилэн архины хундага шидэхэд толгойг нь оносон юм. С толгойноос нь цус гарсан, тэд зодолдох гээд байхаар нь би нөхрийгөө аваад явсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ¹0000 дүгнэлтэд “С биед духанд шарх, зулгаралт, баруун хацарт зулгаралт, доод уруулын дотор салстад сорви гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 22 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрдэнэ хотхоны 10а-29 тоотод хохирогч Б.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Г.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Э холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Г.Э ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Б.С нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.