| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/03038/И |
| Дугаар | 184/ШШ2024/01815 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/01815
|
2024 04 08 |
184/ШШ2024/01815 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 01 хороо, ******* ******* ******* корпус 10 давхар 1002 тоот хаягт оршин суух******* ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, 7 дугаар гудамж, 2 тоот хаягт оршин суух овогт /РД:УШ941622/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 527,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Тус ******* *******” ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...Иргэн Н. нь манай “Тус” зээлийн аппликейшн дахь үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 01 сарын 19-ны өдрийн 220119-89070 зээлийн дугаартай 250,000 төгрөгийг онлайн зээлийн гэрээ байгуулан 6% хүүтэй 30 хоногийн хугацаатай зээлсэн.
Зээлдэгч Н. нь зээлийн эргэн төлөлтийг төлөлгүй бидний тавьсан удаа дараагийн зээл төлөх талаарх шаардлагыг үл биелүүлэн зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсзн хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр 378 хоног хугацаа хэтрээд зээлээ төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Н. 2024 оны 03 сарын 22-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 249,520 төгрөг, үндсэн зээлийн хүү 229,486 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,213 төгрөг төлөхөөр байна.
Иймд гүйцэтгээгүй үүргийн нийт дүн 527,219 төгрөгийг зээлдэгч Н.өөс гаргуулж, “Тус ******* *******” *******-д олгон, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... “Тус ******* ******* *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 527,219 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 263,609.5 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 263,609.5 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Тус ******* *******” ******* нь хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 527,219 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н. нь “Тус ******* *******” *******-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 527,219 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 263,609.5 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 263,609.5 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “Тус ******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 527,219 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “Тус ******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй Н.д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 527,219 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 263,609.5 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр, 263,609.5 төгрөгийг нэхэмжлэгч “Тус ******* *******” *******-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.өөс 8,233.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 8,233.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Тус ******* *******” *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД