Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/01259

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/01259

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Ө/,

 

Хариуцагч Т.Б нарт холбогдох

 

98,661,508 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 04 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан.

 

Шүүх хуралдаанд: 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувданчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Ө, Т.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 98,661,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Б.Д миний бие Б.Өтай, түүний хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болон 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус зээлийн гэрээг байгуулсан. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 20,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр өөрийн *** тоот данснаас зээлдэгч Б.Өын *** тоот дансруу 10,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн *** тоот данснаас зээлдэгч Б.Өын *** тоот дансруу 5,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нөхөр Сгийн *** тоот данснаас зээлдэгч Б.Өын *** тоот дансруу 500,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нөхөр Сгийн *** тоот данснаас зээлдэгч Б.Өын *** тоот дансруу 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ны өдөр нөхөр Сгийн /// тоот данснаас зээлдэгч Б.Өын *** тоот дансруу 600,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдөр нөхөр Сгийн *** тоот данснаас зээлдэгч Б.Өын *** тоот дансруу 1,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 25-нд буюу гэрээ байгуулсан өдөр Б.Өт бэлнээр 1,900,000 төгрөг. Нийт 20,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 5,500,000 төгрөгийг төлсөн. 2021оны 04 дүгээр сарын 5-ны өдөр 1,500,000 төгрөг 2021оны 04 дүгээр сарын 5 хүртэлх хүү. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү. 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2,000,000 төгрөг 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү. 2021 оны 04 сарын 5-ны өдрийн байдлаар зээлийн хүү нийт 1,650,000 төгрөг болсон. Үүнд: 1. 10,000,000x10:100-1,000,000 нэг сарын хүү, : 30=33,000 хоногийн хүү, 2021 оны 03 дугаар сарын 05-наас 2021 оны 04 дүгээр сарын 5 хүртэлх хүү 30 хоног х 33,000=1,000,000 төгрөг.

2. 5,500,00010:100-550,000 нэг сарын хүү, : 30=18,300 хоногийн хүү, 2021 оны 03 дугаар сарын 12-ноос 2021 оны 04 дүгээр сарын 5 хүртэлх хүү 24 хоног х18,300=440,000 төгрөг.

3. 1,000,000x10:100-100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү, 2021оны 03 дугаар сарын 13-наас 2021 оны 04 дүгээр сарын 05 хүртэлх хүү 23 хоног х 3,300=75,900 төгрөг.

4. 600,000х10:100-60,000 нэг сарын хүү :30=2,000 хоногийн хүү, 2021оны 03 дугаар сарын 14-нээс 2021 оны 04 дүгээр сарын 05 хүртэлх хүү 22 хоног х 2,000=44,000 төгрөг.

5. 1,000,000x10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү 2021оны 03 дугаар сарын 19-нөөс 2021 оны 04 дүгээр сарын 05 хүртэлх хүү 17 хоног х 3,300=56,100 төгрөг.

6. 1,900,000х10:100-190,000 нэг сарын хүү : 30=6,300 хоногийн хүү 2021оны 03 дугаар сарын 25-наас 2021 оны 04 дүгээр сарын 05 хүртэлх хүү 11 хоног х 6,300=69,000 төгрөг. Тухайн үед зээлийн хүү 1,650,000 болсон бөгөөд 1,500,000 төгрөг төлж тэгшитгээд цаашдаа гэрээний дагуу төлбөрөө төлөөд явахаар тохиролцсон юм. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зээлийн хүү нийт 2,449,400 төгрөг болсон доор дэлгэрэнгүй бодолт хийгдсэн болно. 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд 449,400 төгрөгийн хүүгийн үлдэгдэл үлдсэн. 1. 10,000,000:1001,000,000 нэг сарын хүү : 30=33,000 хоногийн хүү 2021оны 04 дүгээр сарын 05-наас 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү 37 хоног х 33,000=1,221,000 төгрөг.

2. 5,500,000x10:100-550,000 нэг сарын хүү : 30=18,300 хоногийн хүү 2021оны 04 дүгээр сарын 05-наас 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү 37 хоног х 18,300=677,100 төгрөг.

3. 1,000,000x10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү 2021оны 04 дүгээр сарын 05-наас 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү 37 хоног х 3,300=122,100 төгрөг.

4. 600,00010:100=60,000 нэг сарын хүү : 30=2,000 хоногийн хүү 2021оны 04 дүгээр сарын 05-наас 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү 37 хоног х 2,000=74,000 төгрөг.

5. 1,000,000x10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн 2021оны 04 дүгээр сарын 05-наас 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү 37 хоног х 3,300=122,100 төгрөг.

6. 1,900,000x10:100=190,000 нэг сарын хүү : 30=6,300 хоногийн 2021 оны 04 дүгээр сарын 05-наас 2021 оны 5 дугаар сарын 12 хүртэлх хүү 37 хоног х 6,300=233,100 төгрөг. 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хүртэлх зээлийн хүү нийт 1,655,000 төгрөг болсон бөгөөд доор дэлгэрэнгүй бодолт хийсэн болно. Үүнээс өмнөх хүүгийн үлдэгдэл 449,400 төгрөгийг нэмээд хамт 2021 оны 6 дугаар сарын 7-ны өдөр 2,000,000 төгрөг төлсөн. Үүнд: 1. 10,000,000x10:100=1,000,000 нэг сарын хүү, : 30=33,000 хоногийн хүү, 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү 25 хоног х 33,000=825,000 төгрөг.

2. 5,500,00010:100=550,000 нэг сарын хүү : 30=18,300 хоногийн хүү, 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү 25 хоног х 18,300=457,500 төгрөг.

3. 1,000,000x10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү, 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү 25 хоног х 3,300=82,500 төгрөг.

4. 600,00010:100=60,000 нэг сарын хүү :30=2,000 хоногийн хүү, 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү 25 хоног x 2,000=50,000 төгрөг.

5. 1,000,000x10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү, 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү 25 хоног х 3,300=82,500 төгрөг.

6. 1,900,00010:100=190,000 нэг сарын хүү : 30=6,300 хоногийн хүү, 2021 оны 5 дугаар сарын 12-ноос 2021 оны 6 дугаар сарын 7 хүртэлх хүү 25 хоног х 6,300=157,500 төгрөг. 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар 25-ны өдөр хүртэлх зээлийн хүү нийт 1,191,600 төгрөг болсон. Үүнд: 1. 10,000,00010:100=1,000,000 нэг сарын хүү : 30=33,000 хоногийн хүү 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар сарын 25 хүртэлх хүү 18 хоног х 33,000=594,000 төгрөг.

2. 5,500,00010:100=550,000 нэг сарын хүү : 30=18,300 хоногийн хүү, 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар сарын 25 хүртэлх хүү 18 хоног х 18,300=329,400 төгрөг.

3. 1,000,000x10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү, 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар сарын 25 хүртэлх хүү 18 хоног х 3,300=59,400 төгрөг.

4. 600,000х10:100-60,000 нэг сарын хүү : 30=2,000 хоногийн хүү 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар сарын 25 хүртэлх хүү 18 хоног x 2,000=36,000 төгрөг.

5. 1,000,000х10:100=100,000 нэг сарын хүү : 30=3,300 хоногийн хүү, 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар сарын 25 хүртэлх хүү 18 хоног х 3,300=59,400 төгрөг.

6. 1,900,000х10:100-190,000 нэг сарын хүү : 30=6,300 хоногийн хүү 2021 оны 6 дугаар сарын 7-ноос 2021 оны 6 дугаар сарын 25 хүртэлх хүү 18 хоног х 6,300=113,400 төгрөг. 2021 оны 6 дугаар сарын 25-наас 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх зээлийн хүү нийт 42,000,000 төгрөг болсон. Үүнд: 20,000,00010:100=2.000.000x 21сар = 42,000,000 төгрөгийн хүү. 2021 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 3,500,000 төгрөгийг Б.Өаас төлсөн. 2023 оны 03 дугаар сарын 25-наас 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр алданги нийт 1,191,600+42,000,000=43,191,600. Хүү хуримтлагдсан байсан тул сүүд төлсөн 6,500,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн хүүгийн төлбөрөөс буюу 43,191,600 төгрөгөөс хасаж тооцоод 43,191,600-6,500,000=36,691,600 төгрөг болж байна. 36,691,600x 0.5 : 100=183,458 х 26 хоног 4,769,908 төгрөг болсон. Иймд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, гэрээний дагуу төлөх хүү 36,691,600 төгрөг, алданги 4,769,908 төгрөг, нийт 61,461,508 төгрөгийг хариуцагч Б.Өаас гаргуулах хүсэлтэй байна. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 18,000,000 төгрөгийг, 29 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдүүлэгч нь 2021 оны 7 дугаар сарын 9-ны өдөр нөхөр Сгийн *** тоот данснаас зээлдэгч Б.Өын хүсэлтээр түүний ээж Т.Бгийн ** тоот дансруу яаралтай барааны мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 15,187,000 төгрөгийг шилжүүлж гэрээ байгуулахдаа тэгш 18,000,000 төгрөг болгох талаараа тохиролцоод 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан болно. Дээрх 2 байгуулагдсанаас хойш дараах 2 төлбөрийг төлснөөс өөрөөр ямар ч төлбөр төлөхөө больсон. Найз нөхдийн холбоотой байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргалгүй өөрсдөө удаа дараа нэхэж очиж уулзаж байсан бөгөөд сүүлд утсаа солиод утсаа авахаа болиод, гэрээсээ нүүгээд явсан байсан юм. 2021 оны 7 дугаар сарын 10-наас 2023 оны 04 дүгээр сарын 20 өдрийг хүртэл нийт 21 сар 10 хоног болж байгаа бөгөөд 18,000,000х5:100-900,000 төгрөг 1 сарын хүү х 21 сар =18,900,000 төгрөг. 10 хоног нь 900,000:3010=300,000 төгрөг нийт 18,900,000+300,000 19,200,000 төгрөг. Үндсэн зээл 18,000,000+хүү19,200,000=37,200,000 төгрөг болж байна. Хэдийгээр Б.Өтай гэрээ байгуулсан ч гэсэн ээж Т.Б нь хамтдаа бизнесийн эргэлтэд зориулна гэж зээлж байсан билээ. Найз нөхдийн холбоотой байсан учраас тухайн үедээ итгээд 2 удаагийн зээлийн гэрээ байгуулан мөнгө зээлдүүлсэн боловч одоо ямар ч холбоогүй байгаа учраас хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 61,461,508 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 37,200,000 төгрөг, нийт 98,661,508 төгрөг төлөгдөөгүй байх тул хариуцагч Б.Ө-с 49,330,754 төгрөг, хариуцагч Болормаагаас 49,330,754 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д нь Б.Өтай өөрийн хүсэлтийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болон 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус тус зээлийн гэрээг байгуулсан. 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчид 20,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр болсон. 18,000,000 төгрөгийг 29 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Энэхүү мөнгийг зээлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагчийн данс руу 15,187,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Энэ 2 үндэслэлээр хоорондоо тохирч гэрээ байгуулах үедээ буюу маргааш нь үлдэгдэл мөнгийг нь нэмж мөнгө төлөхөөр 18,000,000 төгрөгийн гэрээ байгуулахаар тохирч гэрээ байгуулах үедээ мөнгө нэмж өгөөд 18,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан гэж ярьдаг. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд 21 сард 10 хоног болж байгаа бөгөөд үндсэн зээл 18,000,000 төгрөгөөс хасагдаагүй төлөөгүй хүү 19,200,000 төгрөг болж нийт 37,200,000 төгрөг. 2 зээлийн гэрээний нийт үнийн дүн нь 98,661,508 төгрөг болж байгаа бөгөөд энэхүү мөнгөн дүнг 2 хуваагаад 50 хувь буюу 49,330,750 төгрөгийг хариуцагч Б.Өаас үлдэгдэл мөн үнийн дүн хариуцагч Т.Бгаас гаргуулах хүсэлтэй байгаа. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуульд заасан зээлийн гэрээ төрлийн шинжээр тодорхойлох эд хөрөнгө өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно. Зээлийн гэрээнд зөвхөн хийгдээгүй бол хүү авах эрхээ алдаж байгаа гэхдээ тухайн банканд хүртэл шугамын зээл байдаг. Зээлийн гэрээгээ өнөөдөр байгуулаад хэрэгтэй үедээ тодорхой тоогоор мөнгөө татдаг. Яг ийм үйл баримт болсон үүнийг Б.Ө санал болгосон. Яг тухайн мөнгө Б.Д, н.С хоёрт байгаагүй орж ирэхээр нь өгнө мөн хэрэгтэй үед нь хэлээд авна гээд хэд хэдэн удаа шилжүүлсэн үйл баримт байгаа гэхдээ зээлийн гэрээгээр тодорхой тооны зүйлийг заагаад алданги тооцож ямар ч байсан мөнгө авах эсэх талаар тооцоолсон зүйл байдаг. 2081, 82 ,83 зээлтэй холбоотой эрх зүйн зохицуулалттай болбол зээлийн гэрээгээ байгуулсан өдрийн өмнө, хойно эсхүл хоёр хоногийн дараа мөнгийг нь шилжүүллээ гээд тухайн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцно энэ бол хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоож байгаа үндэслэл биш тийм бол эрх зүйн зохицуулалт байхгүй мөн тайлбартаа хүч хэрэглэсэн гээд нэг бол нөхөж хийсэн гээд тайлбарлаад байна. гэжээ.

 

Хариуцагч Т.Б, Б.Ө нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Д нэхэмжлэл гаргасан. Б.Ө бид 2 Б.Дгаас мөнгө зээлж аваагүй. Харин Т.Сгээс тодорхой хэмжээний мөнгө аваад буцаагаад төлж барагдуулсан. Иймд иргэний энэхүү шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тэгэхээр энэ тайлбар болон гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж яриад байна. Гэрчийн мэдүүлэг бусад хэрэгт цугларсан баримтаар давхар нотлогдож байгаа яагаад гэвэл тухайн үед ийм асуудал болж байсан асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ би н.Стэй шүүх дээр таармааргүй байна гээд Б.Ө айгаад байдаг. Энэ гэрээ хаана хийсэн бэ гэдэг асуудал яригдана энэ гэрээг ажил дээр очиж хийсэн тэр ажил нь 2002 оны 8 дугаар сард зөвшөөрөл аваад 2022 оны 11 сарын сараас үйл ажиллагаа эхэлсэн тэгээд жигдрээд явж байхад он гараад буюу 2023 оны 02 сарын 20-нд ажил дээр нь очоод дарамтлуулж бичсэн гэдгийг өнөөдөр тэр дотор тэнд байсан ажилчид ганцхан Э.Хаас гадна бусад ажилчид бүгд нотолно. Эх сурвалжаа Э.Х заагаад байна тухайн үед гэрээ дээр гарын үсэг зуруулчихлаа гэсэн нөгөө хүмүүс шүүхэд хандсан байна чи надад гэрч олоод өгөөч гэсний дагуу бодит үнэнийг хэлэхээр ирлээ гэдгийг хэлээд байна. Б.Өаар бичвэр болгож баталгаажуулсан. Б.Ө би энэ дээр бичээд өгнө гэх хүн биш их даруухан үнэхээр аймхай хүүхэд түүнийгээ илэрхийлж байна лээ. Тийм болохоор тэр утгаараа бичсэн байхыг үгүйсгэхгүй шүүх бичгэн нотлох баримтыг үндэслэж шийдвэрлэнэ. Хоёр зээлийн гэрээ нэг нь 18,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг хамгийн сүүлд гэрээг хийсэн гэж байгаа 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн гэх бэлэн мөнгөнд 1,900,000 төгрөг аваагүй зөвшөөрөхгүй гэдгийг хэлдэг. 18,000,000 төгрөг дээр 15,187,000 төгрөг Т.Б руу шилжүүлсэн. Өнөөдөр яагаад 60 хүрч байгаа хүнтэй маргахгүй байгаа юм. Яагаад гэвэл ээжээс нь эмээж байгаа урьд нь хүүхэд рүү нь дайрсан учраас Т.Б руу халдаж айлган сүрдүүлж гарын үсэг хийж чаддаггүй чаддагаар нь өөрөөс нэг дүү Б.Өт уурлаж гэрээг бичүүлж авсан байдаг. Гол нотлох баримт нэхэмжлэл дээрх дэлгэрэнгүй тайлбар тооцоолол буруу гаргасан баримт өөрөө Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээг бичгээр явуулсан хуулийн шаардлага хангасан. Тэгвэл тухайн зээлийн гэрээ бол цаг хугацааг харахад өнгөрсөн жилийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн гэрээ хэрэв энэ хүмүүс 03 дугаар сарын 25-ны өдөр цувуулж өгч байгаад зээлийн гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бол тэр үеэс хүү, алданги тооцоолол гаргаж явах байх гэтэл өгсөн хүү, тооцоод явж байгаа нь тухайн өдөр болон мөнгө шилжүүлсэн эдгээр өдрүүдэд хэлцэл хийгдэж байсан асуудал тодорхой болж байна. Тодорхой цаг хугацаанд хүү алданги шилжүүлж байгаагүй нь зээлийн гэрээнд хийгдээгүй гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Иймд иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т зааснаар олон нийтийн газар ажилчдын өмнө хууль бусаар тухайн гэрээн дээр гарын үсэг зуруулахын тулд хүч хэрэглэж ажлаас чирж гаргаж машиндаа оруулж гэрээн дээр гарын үсэг зуруулсан гэдгийг хариуцагч Б.Ө хэлдэг. Т.Б над дээр хэн ч ирж гэрээ хийгээгүй угаасаа гэрээ хийж чадахгүй яагаад гэвэл ямар харилцаатай миний хүүхдийг айлган сүрдүүлж гарын үсэг зуруулж авсан байна гэдгийг ээж нь хүртэл нотолдог. Нотлох баримтын хүрээнд 33,287,000 төгрөг болж ирснийг 15,800,000 төгрөгийг буцаан олгосон нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байлаа гээд хасаж тооцохгүй хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар аваад үзэхэд шүүх харьцуулан судалж хэргийг шийдвэрлэнэ гэж үзэж байна. гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, гэрлэсний гэрчилгээний хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн зээлийн гэрээ, дансны шилжүүлгийн мэдээллийн баримтууд, дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээ,

 

Хариуцагчаас дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн бүртгэлийн хуулбар, хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтын хуулбар, Э.Хын иргэний үнэмлэхийн хуулбар хувь, дансны дэлгэрэнгүй хуулга, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэргийг ирүүлжээ.

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Хыг гэрчээр асуув.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Б.Ө, Т.Б нарт холбогдуулан 98,661,508 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

1.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

2.Нэхэмжлэгч Б.Д дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б.Өтай 2021 он 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 20,000,000 төгрөг, 7 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 18,000,000 төгрөг зээлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрөө хугацаанд нь төлөөгүй. Иймд 2021 он 3 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 61,461,508 төгрөг, 2021 он 7 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 37,200,000 төгрөг, нийт 98,661,508 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

3.Хариуцагчаас дараах үндэслэлээр нэхэмжлэлийг няцаасан. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээгээр 15,287,000 төгрөг шилжүүлж гэрээ байгуулахдаа 18,000,000 төгрөг болгох талаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн дурдсан 2 гэрээг нөхөж хийсэн. Дээрх гэрээг хүч хэрэглэн байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэрээ мөн. Мөн гэрээг байгуулсан өдөр гэрээний төлбөрийг шилжүүлээгүй нь гэрээ байгуулагдаагүй болохыг илэрхийлнэ. Хүчин төгөлдөр бус хэлцэл тул үндсэн зээлээс төлсөн үнийн дүнг хасаж, үлдэх 17,487,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Д болон Б.Ө нар 2021 он 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 20,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаагаар хариуцагч Б.Өт зээлжээ.

 

Мөн нэхэмжлэгч Б.Д болон Б.Ө нар 2021 оны 7 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, тус гэрээгээр 18,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаанд зээлсэн байна.

 

5.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох, зээлийн гэрээг хүч хэрэглэн байгуулсан эсэх, зээлийн гэрээний дагуу гүйцэтгэх төлбөрийн хэмжээний талаар маргаж байна.

 

6.Талуудын эрх үүрэг, гэрээний зүйлээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

2021 оны 3 сарын 5-ны өдөр Б.Дгийн ** дугаар данснаас 10,000,000 төгрөг, 2021 оны 3 сарын 12-ны өдөр 5,500,000 төгрөг, 2021 оны 3 сарын 13-ны өдөр Г.Сгийн *** дугаар данснаас 1,000,000 төгрөг, 2021 оны 3 сарын 14-ний өдөр 600,000 төгрөг, 2021 оны 3 сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөгийг Б.Өын *** дугаар дансруу шилжүүлжээ. Тус гэрээний үнийн дүн 20,000,000 байхаар тохиролцож гэрээ байгуулсан боловч гэрээний үнийн дүн 18,100,000 төгрөг байх тул талуудын хооронд 18,100,000 төгрөгийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

7.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан бөгөөд Б.Д болон Б.Ө нарын хоорондын 2021 оны 7 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн гэх 15,187,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Д бус өөр этгээд болох Н.С шилжүүлжээ. Иймд нэхэмжлэгч Б.Дг тус гэрээний дагуу шилжүүлэг хийгээгүй гэж үзэх ба талууд тус гэрээг байгуулсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл 2021 оны 7 сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй.

 

8.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно. гэж, 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан 2021 он 3 сарын 25-ны өдөр зээлийн гэрээний дагуу гэрээний үндсэн төлбөр 18,100,000 төгрөг, зээлийн хүү 29,010,00 төгрөг, алданги 6,124,300 төгрөг, нийт 53,234,300 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

 

9.Шүүх хуралдаанд гэрч Э.Х нь зээлийн гэрээг хүч хэрэглэн байгуулсан гэх тайлбарыг гаргаж байх боловч зээлийн гэрээг байгуулах үед гэрч Э.Х нь Б.Өын дэргэд байгаагүй бөгөөд Б.Өын ярианаас энэ талаар мэдсэн болохоо мэдүүлж байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2021 он 3 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хүч хэрэглэн байгуулсан буюу Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасан хүч хэрэглэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

 

Мөн гэрээний эрх зүйн чөлөөт байдлын зарчмын үүднээс талууд зээлийн гэрээг байгуулсан өдөр заавал мөнгөн шилжүүлэг хийх шаардлага тавигдахгүй, талууд тохилцсон бол амаар хийсэн хэлцлийг бичгин хэлбэрээр нөхөн байгуулж болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Дгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Ө, Т.Б нараас 53,234,300 төгрөг гаргуулж, үлдэх 45,427,208 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Ө, Т.Б нараас 53,234,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Дд олгож, үлдэх 45,427,208 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 651,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө, Т.Б нараас 424,121 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.ГОНЧИГСУМЛАА