Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2022/01171/И |
Дугаар | 183/ШШ2024/01149 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2024/01149
*******0*******4 оны 03 сарын 3 өдөр Дугаар 83/ШШ*******0*******4/049 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ******* дугаар баг, ын төвд байрлах, ХХК /РД:*********/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, хэсэг, Наадамчдын зам байр, *******/6, 4-******* тоот хаягт оршин суух овогт ийн /РД:**************/-д холбогдох
Гэрээний үүрэгт 35 755 00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.,
Хариуцагч Т.,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.,
Гэрч О.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
. Нэхэмжлэгч Л.*******, ХХК нар нь хариуцагч Т.т холбогдуулан гэрээний үүрийн зөрчил болон хохиролд 35 755 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Л.******* нь газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд *******0******* оны тариалалтын ажил эд өрнөж байх үед хоёр тракторын мотор эвдэрсэн учир моторыг засуулах шаардлага гарсан. Ингээд Т.тай холбогдоход өмнө ажилладаг байсан засварын газраасаа гарсан хувиараа том текник засвар үйлчилгээ хийж байгаа, таны моторыг би засаад өгье гэсний үндсэн дээр New Holland TJ375, Case steiger 375 маркын тракторуудын эвдэрсэн хоёр моторыг засуулахаар *******0******* оны 03 дугаар сард Улаанбаатар хот дахь засварын газарт нь авч ирж өгсөн. Хоёр мотор эвдрэл багатай New Holland TJ375-ийн хөдөлгүүр бага эвдрэлтэй, Case steiger 375-ийн хөдөлгүүр нь блок солихоор байсан. Т. нь моторыг хүлээлгэн өгөх хугацаанаасаа хоцроож, *******0******* оны 05 дугаар сард буюу хөл хорионы үеэр янзалж боосон нэг моторыг ******* аймгийн ******* суманд түүний ажилтан Б., О., Ц., Ш., Д. нар хүргэж ирсэн. Ингээд моторыг тавьж хөдлөөд хашаанаас гараагүй мотор цохиж эвдэрсэн учир буцаан аваад явсан ингэж авч явсан мотороо Т. нь өөрийн хариуцлагын хүрээнд тус моторыг дахин засаж янзалж өгнө гэж Л.*******ийн гэрт ирж уулзан, мөнгө авч засварлахаар болоод явсан. Засаж янзалсан гэх моторыг дахин хоёр ажилтан нь ******* суманд авч очин тракторт тавьж өгсөн. Энэ мотор хашаанаас гарч талбайд гараад ачаалал аваад дахин эвдэрч өнөөдрийг хүртэл ямар ч ажиллагаагүй зогсож байна. Эхний моторыг засахдаа нөгөө моторын блок, дээд гавал хоёрыг авч ашигласан байсан. Хоёр дахь мотор ерөөсөө засагдаагүй бөгөөд өнөөдрийг хүртэл Т.т байгаа. Моторын засварт дараах байдлаар төлбөр шилжүүлсэн. Үүнд:
*******0******* оны 03 дугаар сарын 5-ны өдөр ажлын хөлс 8 000 000 төгрөг
*******0******* оны 03 дугаар сарын *******3-ны өдөр засварын сэлбэгт 9 055 00 төгрөг
хоёр моторын урьдчилгаанд 4 000 000 төгрөг
*******0******* оны 04 дүгээр сарын 0-ний өдөр мөн моторын сэлбэгт 44 700 000 төгрөг
*******0******* оны 05 дугаар сарын 7-ны өдөр 5******* 000 000 төгрөг
Т. нь эхний моторыг дахин янзлахаар Л.*******ийн гэрт ирж уулзахдаа 3******* 000 000 төгрөг зээлээч гэсний дагуу зээлж нэмээд мотор засварын төлбөрт *******0 000 000 төгрөг, нийт 5******* 000 000 төгрөгийг *******0******* оны 05 дугаар сарын 7-ны өдөр шилжүүлсэн. Үүнээс *******0******* оны 05 дугаар сарын *******0-ны өдөр 3******* 000 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Тухайн үед Л.*******ийн гэрт хамт , гэх хоёр хүн хамт байсан. Ингээд нийт 85 775 00 төгрөгийг Т.т шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч ажил үйлчилгээ, мотор, түүнд төлсөн төлбөрийг буцаан төлж барагдуулаагүй Л.*******ийг хохироосоор байна. Иймд Т.аас 85 755 00 төгрөгийг гаргуулж, Л.*******т олгуулахаар шаардлага гаргасан. ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд Т.т моторуудаа өгсөн хавар буюу *******0******* оны 05 дугаар сард тариалалтын ажил ид өрнөж техникийн хүрэлцээгүйн улмаас Т.ыг мотор засварлаж өгөхгүй байсан учир тариалалт хийх хугацаа хоцорч ХХК-д их хэмжээний хохирол учрах нөхцөл байдал бий болсон. Иймд *******0******* оны 05 дугаар сарын **************-ны өдөр ХХК-тай *******0*******/Т дугаар техник түрээсийн гэрээ хийж Case IH 35 маркын тракторыг 50 000 000 төгрөгөөр түрээслэн авч тариалалтын ажилд ашигласан. Тус компани зүгээс хаврын тариалалтад бэлдэж *******0******* оны 03 дугаар сард Т.т эвдэрсэн моторуудыг өгч холбогдох зардлуудыг шилжүүлсэн байтал засварлаж өгөөгүй учир бид техник түрээслэхээс өөр аргагүй байдал үүсэж дээрх гэрээг байгуулсан. Т. нь засварын ажлыг хугацаанд нь хариуцлагатай хийж гүйцэтгэсэн бол ХХК нь өөрийн хоёр тракторыг ажиллуулж, техник түрээслэх зардал гаргахгүй байсан. Иймд Т.ын хариуцлагагүй үйлдлээс үүдэн ХХК-д 50 000 000 төгрөгийн хохирол учиран гэж үзэж байгаа тул хариуцагчаас 50 000 000 төгрөг гаргуулж ХХК-д олгуулж өгнө үү гэжээ.
*******. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: *******0*******0 оны дүгээр сард холдинг ХХК-аас манай компани руу холбогдож QSX 5 New Holland маркийн тракторын мотор эвдэрсэн. Засвар хийх шаардлагатай байгаа тул үнийн санал ирүүлнэ гэж хэлсэн. Би нэг мотор дээр 98 000 000 төгрөгийн үнийн санал гаргаж өгсөн өгөөд баталгаат хугацааг 6 сарын хугацаатай гэж тогтоож байсан. Дараа нь *******0******* оны 3 сарын эхээр намайг ХХК дахь ажлаасаа гараад байж байхад хамт ажиллаж байсан хүн маань хүний мотор эвдэрсэн байна чи засах уу гэж хэлсэн. *******0******* оны 03 дугаар сарын 0-ны өдөр хавьцаа Л.******* гэж хүнтэй анх танилцахад Дарханы ХХК дээр байгаа хоёр мотор засуулъя гэсэн. Нэг мотор нь эвдрэл багатай, нөгөө мотор нь доод эд анги цохисон эвдэрсэн гэж хэлсэн. Ингээд бид ажлын хөлсийг 8 000 000 төгрөгөөр тохирсон бөгөөд *******0******* оны 03 дугаар сарын 5-ны өдөр надад 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Уулзахад би ажлын хөлсийг 8 000 000 төгрөг гээд сэлбэгнээс ашиг харахгүй, оригинал сэлбэг бол хамгийн багадаа нэг моторт *******0 000 000 төгрөг болох ба 3 сарын баталгаат хугацаатай гэрээ хийгээд ажилъя гэхэд нэгл сар ажил хийчихээр боогоод өг гэсэн хариуг өгсөн. Ингээд та хүсч байгаа бол би хямд сэлбэгээр хийе гэж тохиролцсон. Тэр өдрөөс 7 хоногийн дараа мотор нь ирсэн. Мотор биш, дүүрэн зэвэрсэн төмөр ирсэн. Би өөрийнхөө засварын газарт буулгаж аваад тухайн үед Л.******* гэж хүн рүү өөрийнхөө алхам тутмын ажлын зургийг вичат /we chat/-аар явуулж байсан. Сэлбэг хүлээж авсан, мотор боож байгаа үйл явцын зургийг явуулсан хэдий ч утсаа *******0************** онд сольсон учраас вичат /we chat/-ны бүх түүх устсан тул одоо үзүүлэх баримт байхгүй байна. Уг нь Л.******* гэж хүнд вичат нь байгаа бол энэ баримтууд бүгд байгаа. Моторыг хүлээж аваад сэлбэгийн жагсаалтыг тухайн үед Л.******* рүү явуулж байсан. Яагаад би бичиг цаас үйлдээгүй вэ гэхэээр бид хоёрын хооронд аман яриа тохиролцоо байсан учраас энэ тал дээр баримт үйлдээгүй. Ажлаасаа гараад анх удаа ажил хийж үзэж байсан. Хоёр эвдэрхий моторыг хүлээж аваад үзлэг хийхэд нэг нь крышка нь хагархай, блок, тахир гол зүгээр байсан. Хамгийн түрүүнд эвдрэл гайгүйг нь засъя гээд шинэ кришка ******* 000 000 төгрөгөөр, ком ээлж 9 000 000 төгрөгөөр тус ту худалдан авч эхний засвар ************** 000 000 гаруй төгрөг болсон. Тухайн цаг хугацаа нь яг ковид-9 цар тахлын үе байсан учир тээвэр ирэх гэж 6,7 сар болдог байсан тул хугацаа шаардагдаж байсан. Сэлбэгээ аваад ******* дэх тракторт моторыг аваачиж тавихад хэвийн ажилласан боловч 3,4 хоногийн дараа мотор эвдэрлээ гэсэн дуудлага ирсэн. Үүний дагуу О. механикчаа явуулж үзлэг хийхэд мотор цохиж, моторын поршинг хагарсан байсан тул шинэ поршинг тавьсан. Энэ хугацаанд сэлбэг муу байна гэж Л.*******тэй хоёр удаа уулзаж сайн сэлбэгээр боох хэрэгтэй талаар хэлсэн. Хоёр дахь дээрээ сэлбэг муу байгаа тул боохгүй гэж хэлэхэд заавал боо, ургац боллоо гээд цагдаа нар дуудаж сүрдүүлэх маягтай уулзсаад баталгаа бичиж өг гэж хэлснийх нь дагуу бичиж өгсөн. Эхний моторыг би эвдэлсэн учраас өөрөө 30 000 000 төгрөгийг гаргаад таны хохирлыг барагдуулна гээд сэлбэгийн үнийг жагсааж бичсэн. Порсунг 6 ширхэг, акт баатар 4 ширхэг нийлээд *******0 800 000 төгрөг болсон. Тахир гол, блок, кришиг авахад 5******* 000 000 төгрөг болсон. Үүнээс 3******* 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Хоёр ахь удаа боосон моторыг би өөрөө аваачиж өдөржингөө ажиллуулж хүлээлгэн өгсөн. Үүний дараа сарын дараа над руу хэд хэдэн удаа залгасан байсан. Би ковид тусаад сэхээнд ******* хоног, нийт ******* сар өвчтэй байсан. Би элэгний цирроз өвчтэй үүнээсээ болж өмнөх ажлаасаа гарч байсан. Хоёр дахь мотор сарын дараа эвдэрлээ гэж хэлсэн. Энэ хүмүүсийг сар ажлуулсан, ажилуулаагүй талаар мэдэхгүй боловч ажиллуулсан л гэж бодож байна. дахин эвдэрлээ гэхэд нь би таны хэлсэн мөнгөнд тохируулж ажлыг гүйцэтгэсэн. Сэлбэг үнэхээр чанаргүй байна. Тийм учраас би дахиж хариуцлага хүлээх шаардлагагүй гэдгээхэлэхэд шүүх дээр уулзая гэх зурвас ирсэн. Манайхаас Л.*******ийн тариалангийн газар руу нийт 5 удаа очсон бөгөөд ийм л үйл явц болсон. Би ажлын хөлсөнд 8 000 000 төгрөг авсан. Энэ мөнгөөр нааш, цаашаа яваад таарсан. Би өөрөөсөө 3******* 000 000 төгрөг гаргж хохирсон. Энэ моторын шинэ нь *******80 000 000 төгрөгийн үнэтэй. Хуучин боогоод тавьсан мотор нь 80 000 000 төгрөгийн үнэтэй. Яагаад Л.******* гэж хүн ХХК-д аваачиж мотороо задлуулчихаад яагаад тэндээ янзлуулаагүй юм. Тэндээс 80 000 000 төгрөгийн үнийн санал өгөхөөр татгалзаж байгаа юм. Өөрөө л хямдхан үйлчилгээ хүссэн. Би худлаа зүйл яриагүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Нэхэмжлэгчээс: *******0**************.03.09-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******0**************.0*******.*******3-ны итгэмжлэл, Л.******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга, талуудын гараар үйлдсэн хэлэлцээр, *******0*******.05.09-ний өдрийн 358 дүгээр ******* аймгийн онцгой комиссын албан бичиг, ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, *******0**************.06.*******-ний өдрийн итгэмжлэл, техник түрээслүүлэх *******0*******/Т дүгээр гэрээ, *******0**************.06.**************-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******0**************.08.09-ний өдрийн итгэмжлэл, *******0**************.08.0-ны өдрийн итгэмжлэл, Л.*******ийн депозит дансны дансны дэлгэрэнгүй хуулга, тооцоо нийлсэн акт, засвар үйлчилгээний хуудас, төлбөрийн баримт, гадаад хэл дээрх баримт, *******0*******3.04.-ний өдрийн итгэмжлэл, *******0*******.0.03-ны өдрийн *******0*******008 дугаартай худалдааны гэрээ орчуулгын хамт, *******0*******.03.0-ний өдрийн *******0*******008 дугаартай худалдааны нэхэмжлэх орчуулгын хамт, *******0*******.06.0-ний өдрийн *******0*******008 дугаартай худалдааны гэрээ орчуулгын хамт, *******0*******.03.0-ний өдрийн *******0*******008 дугаартай худалдааны нэхэмжлэх орчуулгын хамт, *******0**************.05.09-ний өдрийн Худалдааны нэхэмжлэх, баглаа боодлын тоо ширхэгийн хуудас орчуулгын хамт, *******0**************.0.*******-ний өдрийн 68*******50 ам.долларын гүйлгээ хийгдсэн төлбөрийн баримт орчуулгын хамт, *******0**************.0*******.*******-ний өдрийн 0078705 дугаартай нэхэмжлэх орчуулгын хамт, *******0*******.*******.*******-ний өддрийн *******0*******0*******0 дугаартай 4 385,69 ам.долларын бүтээгдэхүүн худалдсан худалдааны гэрээ орчуулгын хамт, *******0**************.0*******.04-ний өдрийн Тохирлын гэрчилгээ орчуулгын хамт, Хаан банкны гадаад шилжүүлгийн даалгаварыг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх 3-3, 45-53, 60, 65, 85-87, 0*******, 04-08, 46, 59-8******* тал/
4. Хариуцагчаас: *******0**************.04.*******-ны 09/0-ний итгэмжлэлийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /хх ******* тал/
ҮНДЭСЛЭХ нь:
. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*******. Нэхэмжлэгч Л.*******, нь хариуцагч Т.т холбогдуулан гэрээний үүрэгт 35 755 00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хүлээлгэж өгөөгүй, ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн материал сэлбэг хэрэгслээр үүргээ гүйцэтгэх явцдаа чанарыг шаардлага хангаагүй сэлбэг ашигласны улмаас доголдол гарсан нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350..6, 350..8-д заасан үүргээ зөрчсөн, уг доголдлоо засварлаагүй тул Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.-д зааснаар гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 85 755 00 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж,
3. Нэхэмжлэгч ХХК нь газар тариалангийн чиглэлээ үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хаврын тариалалтанд бэлдэж, *******0******* оны 3 дугаар сард хариуцагч Т.т эвдэрсэн хөдөлгүүрийг өгч холбогдох зарлуудыг шилжүүлсэн. Гэтэл хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас ургац хураалтын явцад бусдаас трактор түрээслэх хэрэгцээ шаардлага зайлшгүй бий болж ХХК-иас 50 000 000 төгрөгөөр трактор түрээсэлсэн. Иймд Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.-д зааснаар хохирол 50 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тус тус тодорхойлж байна.
4. Хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй буюу гэрээнээс татгалзаж байгаа эсхүл гэм хор шаардаж байгаа эсэх нь тодорхойгүй, маргаан бүхий моторыг дахин засварласны дараа эвдэрсэн эсэх, эвдэрсэн бол эвдрэлийн шалтгаан хариуцагчийн засвар үйлчилгээтэй хамааралтай эсэх, гомдлын шаардлагыг хэзээ хэнд хэрхэн гаргасан нь тодорхойгүй, өндөр чанартай сэлбэг ашиглаагүй тохиолдолд эвдрэл гарах боломжтой талаар мэдэгдэж, захиалагчийн зөвшөөрлийн дагуу Хятад улсад үйлдвэрлэсэн хямд үнэтэй сэлбэгээр ажлыг гүйцэтгэсэн тул доголдлыг хариуцах үндэслэлгүй, ажил гүйцэтгэх гэрээг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзэж байгаа тул гэрээнээс татгалзах, хохирол гаргуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзын үндэслэлээ тайлбарлаж байна.
4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3, 4 дүгээрт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Т.ын 506807307 тоот данс руу *******0*******.03.5-ны өдөр моторын засвар гэх утгатай 8 000 000 төгрөг, *******0*******.03.*******3-ны өдөр ХХК трак мотор ээлж гэх утгатай 9 055 00 төгрөг, *******0*******.04.0-ний өдөр ХХК мотор сэлбэг гэх утгатай 44 700 000 төгрөг, *******0*******.05.07-ны өдөр ХХК урьдчилгаа ******* мотор гэх утгатай 4 000 000 төгрөг, *******0*******.05.7-ны өдөр Т.Мөнхалдар трак моторын зээл гэх утгатай 5******* 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. /хх 5-9 тал/
4.******* Хариуцагч Т. нь нэхэмжлэгч Л.*******ийн 5*******06*******409 тоот данс руу *******0*******.05.*******0-ны өдөр QSX5 сэлбэг авсан. зээл буцаалт гэх утга 3******* 000 000 төгрөгийг шилжүүлсэн, /хх 0 тал/
4.3 *******0*******.05.7-ний өдөр хариуцагч Т. нь *******0******* оны 5 дугаар сарын 4-ний өдөр боосон хөдөлгүүр нь цохисон тул өөрийн хариуцлагын хүрээнд 3******* 000 000 төгрөг гарган ком сэлбэг, кришка ширхэг тус тус авч, дахин боож өгнө. Тус боосон хөдөлгүүртээ 90 хоногийн баталгаа гаргаж өгнө. Л.*******ийн үүрэг нь хөдөлгүүрийн түлшний систем болох форсунк 6 ширхэг, астаутор 4 ширхэг болох *******0 800 000 төгрөгийн үнэ бүхий сэлбэг авах. Мөн боосон хөдөлгүүрийн үйлчилгээг цаг тухайд нь чанартай сэлбэг материалаар хийж байх..., дутуу сэлбэг болох крышка, форсунк 6 ш, ......., ажлын хөлс, тээврийн зардал тус тус үрэн болсноор их засвар хийх болно.... /Хятад сэлбэг/, хоёр дахь мотор сэлбэгийн үнэ 44 700 000 төгрөг хүлээн авсан, энэ мөнгөөр Хятад улсын үйлдвэрээс сэлбэг авсан... гэх гар бичвэр үйлдсэн, /хх -******* тал/
4.4 *******0*******.05.09-ний өдрийн ******* аймгийн онцгой комиссын 358 дүгээр албан бичгээр Шаамар сум, Төв, Дархан-Уул аймаг, Нийслэлийн онцгой комисст ******* сумын ХХК нь тракторын мотор, эд анги, сэлбэг хүргэх ажлаар Улаанбаатар хотоос ажилтан Б. /ДМ8806074/ нь 7*******-54 улсын дугаартай Mighty маркийн тээврийн хэрэгслээр, О. /НЬ9006070/, Ц. /УМ88*******4/, Ш. /ТА0**************5097/, Д. /ЧК88*******4/, Ш. /ТА0**************5067/, Д. /ЧК6906306/ нар нь 7-54 улсын дугаартай Порд маркийн тээврийн хэрэгслээр тус тус Улаанбаатар-******* сум Улаанбаатар хотын чиглэлд хөдөлгөөн үйлдэх тул шалган нэвтрүүлэх цэгүүдээр халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, дээрхи иргэндийг вакцины ,*******-р тунг хийлгэсэн гэрчилгээг үндэслэн суманд нэвтрүүлэхийг мэдэгдсэн, /хх 3 тал/
4.5 Нэхэмжлэгч Л.******* нь Хаан банк дахь 5594763 тоот данс руу *******0*******.05.**************-ны өдөр *******0 000 000 төгрөгийг ХХК трактор түрээс урьдчилгаа гэх утгатай, *******0*******.06.08-ны өдөр 5 000 000 төгрөгийг ХХК трактор түрээс гэх гүйлгээний утга тус тус шилжүүлсэн, /хх 85-86 тал/
4.6 ХХК, ХХК нар *******0******* оны 0 дүгээр сарын 0-ний өдрөөс *******0************** оны 9 дүгээр сарын 5-ны өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд, ХХК 5 *******50 000 төгрөг өртэй гарсныг харилцан баталж, тооцоо нийлж, гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулсан, /87 тал/
4.7 *******0**************.05.3-ний өдрө ХХК-иас ХХК нь хөдөө аж ахуй, ойн аж ахуйн, цэцэрлэгт хүрээлэнгийн хөрс бэлтгэх машин, зүлэг, биеийн тамирын талбай тэгшлэх нягтаршуулах техник хэрэгслийн сэлбэг, эд анги ширхэгийг 4 000 000 төгрөгөөр худалдан авсан, /хх 04 тал/
4.8 *******0*******.03.0-ний өдөр улсын хотын , Т0L М гэх газраас үйлдвэрийн трактор /SX5 450 HP for Case IH STX 375/-ыг 40 73 канад доллараар ХХК захиалан худалдаж авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 66 тал/
5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 35******* дугаар зүйлийн 35*******.*******, 35*******.*******.-д гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэхээр захиалагч шаардлага гаргах эрхтэй байхаар тус тус заасан байна.
Зохигч хооронд *******0*******.03.5-ны өдөр QSX5 маркийн тракторын ******* ширхэг моторыг гүйцэтгэгч өөрийн материалаар 8 000 000 төгрөгийн ажлын хөлстэйгээр засварлахаар тохиролцсон хэлцэл нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарна.
Түүнчлэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.*******-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, *******05 дугаар зүйлийн *******05.-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан байна.
Зохигч QSX5 маркийн тракторын ширхэг моторыг засварлах ажлыг огт гүйцэтгээгүй тухайд маргаагүй бөгөөд хариуцагч 44 700 000 төгрөгийг эхний моторыг дахин засварлахад шаардлагатай сэлбэгийг худалдан авсан, мотор тус бүрийг 8 000 000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хийж гүйцэтгэхээр тохиролцсон гэж маргах боловч хариуцагчийн татгалзал бичгийн баримтаар нотлогдохгүйгээс гадна *******0*******.05.7-ны өдрийн хоёр дахь мотор сэлбэгийн үнэ 44 700 000 төгрөг хүлээн авсан, энэ мөнгөөр Хятад улсын үйлдвэрээс сэлбэг авсан... гэх гар бичвэр баримтаар үгүйсгэгдэж байна.
Иймд нэхэмжлэгчийг ажил гүйцэтгэх гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнээд хоёр дахь моторын ажлын хөлс 4 000 000 төгрөг, сэлбэгийн үнэ 44 700 000 төгрөг, нийт 48 700 000 төгрөгийг хариуцагч Т.аас гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгохоор шийдвэрлэв.
6. Харин эхний моторыг засварлах тухай ажил гүйцэтгэх гэрээг нэхэмжлэгч цуцлахаар шаардах эрхгүй байна. Учир нь:
Хэргийн баримтаар нэхэмжлэгч Л.******* тракторын ******* ширхэг мотор засварлуулах ажлын хөлс, сэлбэгийн үнэд нийт 85 755 00 төгрөг төлсөн, хариуцагч Т.ын засварласан эхний мотор эвдэрсэн бөгөөд уг моторыг хариуцагч 3******* 000 000 төгрөг, нэхэмжлэгч *******0 000 0000 төгрөгийн нэмэлт хөрөнгө гарган засварлаж захиалагчид хүлээлгэн өгсөн, хэсэг хугацааны дараа уг мотор эвдэрсэн, үлдэх моторыг огт засварлаагүй үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч доголдлыг арилгасан гэх боловч дахин засварласан мотор нь талбайд ажиллуулмагц эвдэрсэн тул гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хариуцагч дахин засварласан мотор эвдэрсэн шалтгаан үндэслэл тодорхойгүй, сэлбэгийн чанар ажлын үр дүнд нөлөөлөх боломжтой талаар захиалагчид сануулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн **************5, **************6 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хэргийн баримтаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Л.*******ээс Т.т гэрээнээс татгалзсан тухай *******0**************.0.*******-ны өдрийн огноотой баримт хүргүүлсэн байх боловч нэхэмжлэгч *******0**************.03.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг харгалзан үзвэл тухайн баримтаар нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзах хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн талуудын үндэслэл татгалзал бичгийн баримтаар нотлоогүй тул шүүх гэрч М.Идэрбатын Засварлаж өгснөөс хойш эвдэрсэн нь үнэн. Тавьснаас хойш нэг сарын хугацаа өнгөрсөн. Энэ хооронд анги хийгээгүй, ажилд гараад 40-50 минут болоод мотор нь болохоо байчихсан. Гэх мэдүүлэг, гэрч Ц.ий эвдрэлтэй, сая гэрчээр оролцосон хүн авчирч өгсөн. тос гоожоод байна гээд Т. луу ярихад саяны ******* хүн ирээд гавлаараа биш байна, тагаараа гоожоод байна. Тагны жийргээ сольж өг гээд Т. луу ярихад ******* сарын дараа тавьж өгөөд буцаад эвдэрсэн.. гэх мэдүүлэг, гэрч Б.ын 7 сарын эхээр бид нар явсан. 7 дугаар сарын сүүлээр тос масло гоожоод байна гэсэн дуудлага ирсэнмаслоны даралт болон компьютер оношлогоо хийхэд хэвийн ажиллагаатай байсан. Гоожиж байгаа нь тагны жийргээс алдаж байсан. Үүнийгээ солиод ажиллуулаарай гэж хэлээд хэвийн ажиллагаатай болохоор бид хоёр явсан... гэх мэдүүлэг, гэрч Э.ын сүүлийн мотор дээр очоод компьютер холбоод үзлэг хийхэд тухайн үеийн маслоны даралт хэвийн байсан. Хамгийн дээд талын тагаараа масло хөлөрч байсан. нэг жийргийг солих шаардлагатай байсан. Өөр асуудал байгаагүй гэх мэдүүлгүүд боло моторыг хүллэлгэж өгснөөс *******0-30 хоногийн дараа тос гоожиж байна гэсэн дуудлага ирсэн гэх үйл баримтыг, тракторыг асаасан даруйд эвдэрсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар бичгийн баримтаар нотлогдохгүй байгаатай харьцуулан дүгнээд мотор дахин эвдэрсэн үндэслэл шалтгаан ажил гүйцэтгэх гэрээний доголдол мөн эсэх нь тогтоогдохгүй гэж үзэв.
Дээр дурьдсан мэдүүлгүүдээр моторын тагнаас масло гоожсон үйл баримт тогтоогдох боловч маслоны хэмжээг шалгаад моторыг ажиллуулах боломжтой талаар гэрч Б., Э. нар мэдүүлсэн тул ажил гүйцэтгэх гэрээний үр дүн доголдолтой байсан эсэх нь эргэлзээгүй нотлогдохгүй, мөн Иргэний хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.4.-д заасан үүргийг ялимгүй зөрчилд хамаарна гэж дүгнэсэн болно.
7. Чанарын шаардлага хангаагүй сэлбэг ашигласан маргааны тухайд,
Талууд эхний моторыг дахин засварласны дараа эвдэрсэн хугацаа, эвдрэл үүссэн шалтгаан нь ажил гүйцэтгэгчийн доголдол мөн эсэхэд маргаантай бөгөөд хариуцагч Хятад улсад үйлдвэрлэгдсэн сэлбэгээр моторыг засварлах нь ажлын үр дүнд нөлөөлөх магадлалтай талаар тайлбарлаж, захиалагчийн зөвшөөрлийг авсан гэж, нэхэмжлэгч энэ талаар мэдэгдээгүй, ямар сэлбэгээр засах талаар тухайлан тохиролцоогүй гэж тус тус үндэслэлээ тайлбарласан.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350..8-д өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх нь ажил гүйцэтгэгчийн үүрэгт хамаарахаар зохицуулсан байна.
Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн *******0*******.05.7-ны өдөр үйлдсэн гар бичвэр баримт эх хувиараа авагдсан бөгөөд .дутуу сэлбэг болох крышка, форсунк 6 ш, ......., ажлын хөлс, тээврийн зардал тус тус үрэн болсноор их засвар хийх болно.... /Хятад сэлбэг/, хоёр дахь мотор сэлбэгийн үнэ 44 700 000 төгрөг хүлээн авсан, энэ мөнгөөр Хятад улсын үйлдвэрээс сэлбэг авсан гэх гар бичвэр авагдсан бөгөөд дээрх баримтаар ажил гүйцэтгэх сэлбэгийн чанар, гарал үүслийн талаар зохих мэдээллийг гүйцэтгэгч захиалагчид мэдэгдсэн гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
8. ХХК-ний хариуцагчаас 50 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байна.
Нэхэмжлэгч ХХК нь газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд улирлын чанартай тариалалтын оргил ачааллын үеэр ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас тракторын хомсдол бий болж ХХК-ниас 50 000 000 төгрөгөөр трактор түрээсэлсэн тул уг хохирлыг шаардах эрхтэй гэж, хариуцагч нэг тракторыг ажиллуулсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хэргийн баримтаар нэхэмжлэгч ХХК, ХХК нарын хооронд *******0*******.05.**************-ны өдөр техник түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, Л.******* нь Хаан банк дахь 5594763 тоот данс руу *******0*******.05.**************-ны өдөр *******0 000 000 төгрөгийг ХХК трактор түрээс урьдчилгаа гэх утгатай, *******0*******.06.08-ны өдөр 5 000 000 төгрөгийг ХХК трактор түрээс гэх гүйлгээний утгатай шилжүүлж, ХХК, ХХК нар *******0*******.0.0-ний өдрөөс *******0**************.09.5-ны өдрийг дуустал хугацаанд ХХК 5 *******50 000 төгрөгийн өртэй гэх тооцоо нийлсэн зэрэг үйл баримт тогтоогдох хэдий ч нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй байна. Тодруулбал,
Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6..-д Төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, холбогдох байгууллагыг байнгын мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах эрхтэй байхаар, 7 дугаар зүйлийн 7.-д Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 7******* цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ гэж, Зам тээврийн хөгжлийн сайдын *******0*******0..8-ны өдрийн А/********************* дугаар тушаалын хавсралтын .-д Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон бүртгэл хөтлөх, улсын бүртгэлийн дугаар олгох, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сан байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, *******..6-д хүнд машин, механизмын улсын бүртгэлийн дугаарыг "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:*******0 стандартын 5.8., 5.8.*******-т заасан зөвшөөрөгдөх үзүүлэлт бүх төрлийн дугуйт болон гинжит трактор, өөрөө явагч машин механизмд дугаар олгохоор тус тус заасан байна.
Хэргийн баримтаар ХХК нь QSX5 маркийн ******* ширхэг тракторын өмчлөгч мөн эсэх нь нотлогдохгүй байх тул эдгээр торакторын моторыг засч сэлбэх ажил гүйцэтгэх гэрээг цуцалсны улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 5.*******.*******, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343., 355 дугаар зүйлийн 355.*******, *******05 дугаар зүйлийн *******05., ************** дугаар зүйлийн **************.-д тус тус зааснаар хариуцагч Оросынхон овогт ийн /РД:************/-аас 48 700 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /РД:**************/-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 37 055 00 төгрөгийг, нэхэмжлэгч ХХК-ний хариуцагч Т.аас 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 994 676 /586 7*******6, 407 950/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.ааас 40 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.*******, 9.7, *******0 дугаар зүйлийн *******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ