Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
Хэргийн индекс | 183/2022/04921/И |
Дугаар | 183/ШШ2024/01271 |
Огноо | 2024-03-21 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 183/ШШ2024/01271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Г.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч:…… тоотод оршин суух, …….. регистрийн дугаартай, С.Чы нэхэмжлэлтэй,
Хариуцагч:….. тоотод оршин суух, ………. регистрийн дугаартай, Г.Мд холбогдох,
Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Золзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Чшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.М Пийк медиа групп ХХК-ийн эрхлэн гаргадаг Пийк.мн сайтаар дамжуулан мөн өөрийн фэйсбүүк хуудсаараа 2019-2022 он хүртэл С.Чоюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх агуулгаар пост оруулан олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Чминий нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг удаа дараа түгээсээр ирсэн. Тухайлбал: Пийк.мн сайтаар дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Ч оюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх гарчиг бүхий ярилцлагыг өгсөн. Тус ярилцлагын өгүүлбэр бүр нь олон нийтийг төөрөгдүүлсэн, илт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг нийтэлсэн. Харамсалтай нь энэхүү сайтыг эх сурвалжаа болгон тус ярилцлагыг бусад сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон нийтэд байнга цацдаг түгээдэг болсон. 2022 оны 9 дүгээр сарын Үнэн сонинд: Г.М Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ үнэн гэх гарчигтайгаар ...Тухайлбал, Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Ч гэгч хүний жишээ байна гэх эхлэлтэй ярилцлагыг өгсөн. Энэхүү ярилцлагыг өгсний дараа хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дээрх мэдээллээ удаа дараа, тогтмол цацах болсон ба өөрийн фэйсбүүк дэх M.Gгэх хаягаараа дамжуулан илт үндэслэлгүй, гутаан доромжилсон шинжтэй, нэр төрд халдсан мэдээллийг тогтмол нийтлэдэг. Дээрх мэдээлэл нь хувь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийнхээ хүрээнд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн агуулгагүй бөгөөд хувь этгээд рүү илт чиглэсэн гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан байна. Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ...Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ... гэж зааснаар хариуцагч Г.М-ийг худал мэдээлэл тараасан бүх арга, хэлбэрээр нэхэмжлэгч С.Ч-ны нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ, нийтлэлийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг Г.Мд даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Ч-ынэр төрд халдсан үндэслэлгүй мэдээллийг хариуцагч Б.М2019 оноос 2022 он хүртэл өөрийн фэйсбүүк хуудсаар 3 жилийн турш оюуны өмчийн хулгай хийх замаар академич цол хүртсэн гэх агуулгатай пост бичиж байсан. Уг постыг хавтаст хэрэгт хавсаргаж өгсөн байгаа. 2022 оны 1 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл 10 сарын хугацаанд тогтмол пост бичиж нийт 30 нийтлэл бичсэн гэхээр маш идэвхтэй гүтгэлэг мэдээллийг гурван жилийн хугацаанд нийтэлсэн. Мөн 2022 оны 9 дүгээр сард гарсан Үнэн сонин дээр Б.Мөөрийн биеэр ярилцлага өгсөн нийтлэл байгаа. Уг нийтлэл хэдий чинээ эсэргүүцнэ төдий чинээ үнэн гэх гарчигтай бөгөөд шинжлэх ухааны академич цолыг хууран мэхэлж, хулгай хийж авсан гэх агуулгатай бүрэн хэмжээний ярилцлага өгсөн байдаг. Үүнтэй холбоотой хавтаст хэргийн 16 дугаар талд энэ мэдээлэл гурван жилийн хугацаанд тарсан талаар гэрчээр оролцсон н.А, н.Бгэх хүмүүсийн гомдлын дагуу тайлбар, дүгнэлт гаргасан албан тоотыг Шинжлэх ухааны академиас илгээсэн байдаг. Энэ албан тоотын дагуу хавтаст хэргийн 17-27 тал хүртэл 25 ширхэг ном байгаа бөгөөд тухайн ном нь нэгэн сэдэвт бүтээл, редакторласан бүтээл дээр нэг бүрчлэн тайлбар хийсэн байгаа. Уг тайлбарын дагуу хавтаст хэргийн 28 дугаар талд Шинжлэх ухааны академиас нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн ажлын хэсгийн санал дүгнэлт гарсан байдаг. Уг санал дүгнэлтийн 3 дугаар хэсэгт бүх асуудлыг үүсгэж байгаа нөхцөл байдлыг Шинжлэх ухааны академиас томилсон ажлын хэсэг хянаж үзээд оюуны өмчийн хулгай хийсэн үйл баримт тогтоогдохгүй байгаа тул албан ёсны мэдэгдлийг сайт дээрээ гаргасан байдаг бөгөөд энэ талаарх баримт дээр гарын үсэг зурсан байдлаар эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн байдаг. Оюуны өмчийн хулгай хийсэн гэх мэдээллийг тараахын тулд оюуны өмчийн хулгай хийсэн гэдгийг нотолсон байх ёстой. Гэтэл энэ талаар эрх бүхий байгууллагуудаас дүгнэлт, санал гаргаад холбогдох олон газруудаас санал гаргаад худал мэдээлэл гэдэг нь батлагдаад байхад тухайн гүтгэлэг худал мэдээллийг тараагаад байгаа нь хариуцагч Б.М үндэслэлгүй мэдээллийг санаатайгаар тарааж, С.Ч ны нэр төрд халдсан үйл баримт тогтоогдож байна. Мөн оюуны өмчийн хулгай хийж, хууран мэхлэх замаар академич цол авсан гэх мэдээллээс харахад оюуны өмчийн хулгай хийсэн гэх үйл баримтыг зөвхөн Б.Мөөрөө тогтоосон нөхцөл байдал үүсэж байгаа. Нэг жилийн хугацаанд хариуцагч талын эрхийг эдлүүлж, шүүх ажиллагаа хийсэн. Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар олсон гэх мэдээлэл нь шинжлэх ухааны академич цолыг авсантай холбоотой процессыг буруутгаж байна. Гэтэл шинжлэх ухааны академич цолыг олгодог субьект нь Монгол Улсын шинжлэх ухааны академи юм. Шинжлэх ухааны академийг зохих журмын дагуу ажлаа хийгээгүй юм уу гэх байдлаар академийн үйл ажиллагааг давхар шүүмжлээд байгаа үйлдэл гэж харж байна. Шүүмжилж болох хэдий ч үндэслэлтэй буюу эх сурвалж нь тодорхой баримтыг үндэслэж шүүмжлэх ёстой. Хэрэв нэгэн сэдэвт бүтээлийг бүтэн хуулбарлаж авсан бол тэдгээр хүмүүс гомдлоо гаргаад эрх бүхий байгууллагад хандах байсан. Гэтэл үнэхээр оюуны өмчийн хулгай хийсэн гэж үзээд байгаа бол тухайн зохиогч нар үүнтэй холбогдуулан гомдол гаргаагүй байна. Манай үйлчлүүлэгч С.Чхэлэхдээ албан тушаал болон бүтээлүүдтэй холбоотой асуудал хөндөгдөх болохоор н.А, н.Б, Б.М гэх гурван багш тухайн худал мэдээллийг бүх сайтуудаар сэвдэг. Намайг агнах хэрэгсэл нь болоод гурван жил болчихсон гэж тайлбарлаж байсан. н.Дэндэв гуайн бүтээлийг гол эх сурвалжаа болгож яриад байсан. Үүнийг анхнаасаа С.Чөөрийн гаргасан бүтээлээ гэж хэлээгүй. Бүтээлийн жагсаалтын доор нэгэн сэдэвт бүтээл таслал, хамтарсан таслал, редакторласан гэж бичсэн байгаа. Өөрийн оролцож бичсэн зүйлийн талаар жагсааж бичсэн. н.Дэндэв гуайн бүтээл дээр редакторласан болон өмнөх үг нэмсэн бөгөөд харьцуулсан судалгаа нэмээд редакторласан байдлаар өмнөх үг дээр бичээд гаргасан. Үүнийг бүтээлийн жагсаалтдаа оруулчихаар н.Дийн бүтээлийг жагсаалтдаа оруулчихлаа гэдэг байдлаар тайлбарлаж байна. Дэд бүлэг дээрх гарчгийн агуулгаа уншаагүй байж н.Дэндэвийн бүтээлийг нэгэн сэдэвт бүтээлдээ оруулсан гэж зарлаад байна гэх агуулгаар хандаад байна. Үүнийг С.Чхэлэхдээ нэгэн сэдэвт болон хамтарсан, редакторласан гээд бүтээлийн жагсаалт дээр тусгасан байдаг бөгөөд н.Дэвдэвийн бүтээлийг өөрийн бүтээл гэдэг байдлаар хүний өмнөөс ярихгүй гэж тайлбарладаг. Мөн бүтээлийн жагсаалт дээр редакторласан болон нэгэн сэдэвт, хамтарсан бүтээлүүдийн талаар тайлбарлаж С.Чөөрөө хэлж байсан. С.Чтүүхч дундаа шар тууж гэх номоороо алдартай болсон. Шар тууж гэх номоороо шинжлэх ухааны академич цолыг авч үнэлэгдсэн гэж хэлж байсан. Хавтаст хэрэгт авагдсан нийт С.Ч-ынэр хүндийг гутаасан 30 пост байдаг бөгөөд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр түүхийн танхимийн эрхлэгч н.Ч, Чингис хаан судлалын ерөнхийлөгч судалгааны талаар дүгнэхдээ бидний доромжлолыг гадаадынхан үй түмээрээ мэдэж байхад нэмж өөрсдөө давхар доромжилж өөрийгөө үгүйсгэж, өрөөлийн угаадас горьдсон С.Чыг давраагаад яах вэ гэдэг байдлаар пост нийтэлж байсан. С.Чгэдэг оюуны хулгай гэх шинэ нэр томъёо үүслээ гэх мэт постуудыг өдөр тутамд бичиж байсан бөгөөд эдгээр постууд С.Чгэх хүний нэр төрд халдаж байгаа үйлдэл буюу ажлын нэр төрд ч халдаж байгаа хэрэг. Мөн ерөнхий нийтлээд байгаа зүйлс нь шинжлэх ухааны академич цол, алдар нэр хүндэд нь халдсан үйл баримт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Хариуцагч Б.М С.Ч-тай ямар нэгэн хувийн өс хонзон, хувийн харилцаа байхгүй. Магистрын зэргийг Английн засгийн газрын тэтгэлэг аваад Оксфордын их сургуульд засгийн газрын тэтгэлгээр хамгаалаад явж байгаа бие даасан чадвартай түүхч бөгөөд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүн байдаг. С.Ч-ы оюуны хулгайн үйлдлийг эсэргүүцдэг шалтгаан нь түүхийн салбар Монгол Улсын тусгаар тогтнолтой холбоотой. Түүх өвийн салбарт оюуны өмчийн хулгай гарвал монголчууд түүхээ бичиж чадахаа болино. Бие биеэсээ хуулбарлах, албан тушаалтнууд номыг ивээн тэтгэх замаар өөрийн нэрийг бүтээлд оруулдаг. Ийм байдлаар оюуны өмчийн хулгай хийвэл энэ салбарт боловсон хүчин гарч ирэхгүй бөгөөд өрсөлдөөн байхгүй болно. С.Ч бусдын бүтээлийг өөрийн зохиол мэт мэдүүлж шинжлэх ухааны академич цол авсныг эсэргүүцэж байгаа. Мөн уг шинжлэх ухааны академич цол авснаараа сар бүр 800.000 төгрөгийн тэтгэмж авдаг. Түүнчлэн шинжлэх ухааны академич цол хэргэм дагадаг бөгөөд тухайн салбартаа нэр хүндтэй цол хэргэм байдаг. Соёлын сайдыг томилогдоход профессорууд, Монгол Улсын их сургуулийн багшийн их сургуулийн бүх багш нар үзэл санаагаа илэрхийлээд оюуны өмчийн хулгайг эсэргүүцэж байгаа талаар үзэл бодлоо илэрхийлж байсан. Оюуны хулгай хийдэг хүн яаж соёлын сайдыг тэргүүлэх вэ, үүнийг эсэргүүцэж байна гэж эсэргүүцлээ илэрхийлж хандсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч оюуны өмчийн хулгай хийсэн бол тэдгээр хүмүүс гомдлоо гаргах байсан гэж тайлбарлаж байна. Оюуны өмчийн газарт хандсан боловч тухайн гомдлыг оюуны өмчийн хулгайн бүтээлийн эзэд өөрсдөө гаргах ёстой гэх тайлбарыг өгч байсан. Энэ талаар хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл 66 номын зохиогч нарын ихэнх нь нас барчихсан байгаа. Нас барснаас гадна тэдгээр хүмүүсийн хүүхдүүд нь оюуны өмчийн өв залгамжлалыг аваагүй учраас оюуны өмчийн хулгайд холбогдуулж гомдол гаргах эрхгүй. Өөрийн үзэмжээр, итгэл үнэмшлээр бүтээлийн жагсаалтаа ялгадаг гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Нэгэн сэдэвт бүтээлийг тодорхойлдог Монгол Улсын MNS54192004 бүтээлүүдийн нэр томъёо гэх стандарт байдаг. Үүнд 12 дугаар зүйлийн 12.1-т нэг эсвэл хэд хэдэн зохиогч аль нэг сэдвийн агуулгыг бүх талаас нь бүрэн судалсан эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны хялбаршуулсан ном гэж заасан байдаг. Тэгэхээр аливаа нэг асуудлыг бүх талаас нь бүрэн судалсан эрдэм шинжилгээний болон шинжлэх ухааны хялбаршуулсан ном гаргасан. С.Ч-ы шинжлэх ухааны академич цол горилохдоо гаргаж өгсөн жагсаалтыг харахад нэгэн сэдэвт бүтээлийн шаардлага хангасан хоёроос гурван бүтээл байдаг, хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн өөрийнх нь биш гучин хэдэн ном байгаа. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны академич цол хүртэх эрдэм шинжилгээний судлаач мөн эсэх нь тодорхойгүй. Гэтэл С.Ч тухайн материалыг бүрдүүлж өгөхдөө зальжин аргаар уйгаржин бичгээс монгол хэл рүү хөрвүүлэв гээд бичсэн байдаг, мөн нэгэн сэдэвт бүтээл гэдэг нь монгол хэлээр байна гээд тодорхойлсон байдаг. Хууль сахиулах их сургууль дээр, Монгол улсын их сургууль дээр мөн адил тодорхойлсон байдаг бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар субьектив байдлаар тодорхойлж болдог эрх чөлөөний асуудал гэж тайлбарлаад байна. Шинжлэх ухааны академич цол горилоход нэг бүтээлд олон цаг зарцуулж, шинэлэг шинэ ном гаргаснаар шинээр бичсэн номд хамааруулдаг. Гэтэл С.Ч архивын каталог гэх мэт бүтээлүүдийг гаргаж өгөхдөө нэгэн сэдэвт болон хамтран бичсэн номнууд гэж бичсэн байгаа. Зохиогч, редакторласан гэж ангилж байгааг эрх чөлөөний асуудал гэж тайлбарлаад байна. Номны ангилалд зохиогч нь шинээр бүтээл туурвисан байх ёстой. Гэтэл тухайн бүтээлүүд редакторласан болон зохиолыг эмхэтгэсэн, хянасан байдлаар бүтээлийн жагсаалтад орсон байдаг. Харамсалтай нь Монгол Улсын шинжлэх ухааны академич цол горилохдоо материал бүрдүүлэлт бус тухайн бүрдүүлж өгсөн жагсаалтад санал хураалтаар шалгаруулах байдлаар явагддаг. Шаардлага хангахгүй байсан ч гэсэн санал хураалтаар цол горилж болдог. Өмнөх шүүх хуралдаанаар С.Ч хэлэхдээ би олон бүтээл гаргах шаардлагагүй байсан, Зөвхөн Хотгойдын түүхийг орчуулсан гэж хэлж байсан. Гагцхүү шинжлэх ухааны академич цолыг горилохдоо бүтээлийн жагсаалтыг бүрдүүлэхэд ганцхан миний нэгэн сэдэвт бүтээл дээр Хотгойдын түүх номын нэрийг бичиж өгөөгүй. Нэгэн сэдэвт бүтээл дээр 34 ном бичсэн гэж хэлж байсан. Тэгэхээр С.Ч Хотгойдын түүх номоороо шинжлэх ухааны академич цолоо авах ёстой байсан. Гэтэл түүхийн архивын материалуудыг эмхэтгэсэн байдлаар нэгэн сэдэвт бүтээл гэж хэлээд бүтээлийн жагсаалтаа гаргасан байдаг. 2018 онд С.Ч бусдын бүтээлийг өөрийн мэтээр мэдүүлж, шинжлэх ухааны академич цолыг авсан учир С.Ч гэх хүн оюуны хулгай хийсэн, бусдыг хууран мэхэлсэн, уг цолыг хүртэх ёсгүй хүн байсан. Хавтаст хэрэгт 2018 онд шинжлэх ухааны академич цолыг горилохдоо гаргаж байсан бүтээлийн жагсаалт байгаа. Үүнтэй холбогдуулаад оюуны өмчийн газарт гомдол гаргасан боловч Оюуны өмчийн газраас тухайн бүтээлийн зохиогч өөрөө гомдлоо гаргавал шалгаж үзэх талаар хариуг өгсөн. Номны агуулгыг харахад аль хэсгийг хэн бичсэн нь тодорхой байгаа. Иймд зөвхөн Б.М бус түүхийн салбарын хүмүүс бүгд бусдын бүтээлийг өөрийн мэтээр бүтээлийн жагсаалт гаргаж байгаа тухайд эсэргүүцлээ илэрхийлж төрийн байгууллагад хандаж байсан. Монголын нэрт эрдэмтдийн холбооны дэд ерөнхийлөгч асан Монгол улсын түүхийн ухааны доктор профессор, шинжлэх ухааны академич С.Ч-ы талаар бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдсэн, оюуны бүтээлийг хулгайлсан, бусад эрдэмтдийг айлган сүрдүүлсэн гэж, Монгол судлалын холбоонд байр сууриа илэрхийлсэн байдаг. Энэ нь Монгол судлалын салбарт байж боломгүй харамсалтай зүйл буюу оюуны өмчийг хулгайлах нь тухайн салбарт хор уршигтай учир ямар нэгэн арга хэмжээ авах талаар эсэргүүцлээ илэрхийлж байсан. Эдийн бус хохирол ч гэсэн асар их хэмжээний хөдөлмөрийг хулгайлж байгаа үйлдэл нь залилангийн шинжтэй үйлдэл гэж шүүмжлэн бичсэн байдаг ба хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. С.Ч-ы Шар тууж болон Хотгойдын түүх зэрэг ном бичснийг үгүйсгэхгүй байгаа. Шинжлэх ухааны академич цолыг авахдаа хамтран бичсэн буюу нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа өөрийн бичсэн номоо яагаад дурдалгүй бусад хүмүүсийн бүтээлийг өөрөө бичсэн мэтээр мэдүүлсэн нь төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдэл. Хэрэв энэ шалгуураар шинжлэх ухааны академич цолыг авдаг бол Шинжлэх ухааны академич цолыг авах хэмжээний нэгэн сэдэвт бүтээл гаргасан багш нар олон байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Баднайсүрэнд олгосон итгэмжлэл, академичийн жуух, С.Ч-ы иргэний үнэмлэхийн хуулбар, Монгол Улсын Соёлын сайдын 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/07 дугаар С.Чыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5 дугаар хөдөлмөрийн гэрээ, Монголын Улсын Шинжлэх ухааны академийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/409 дугаар тайлбар хүсэх тухай албан бичиг, Монгол Улсын Шинжлэх ухааны академид хүргүүлсэн С.Ч-ы хариу бичиг, M.G фэйсбүүк хуудснаас 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн С.Чхар дуракаа энийг хараа, битгий баахан хуулсан каталоги гаргаад байгаарай, ер нь ингээд юу ч хийхгүй байж бай за, их амар байна. Чамайг юм хэвлүүлэхгүй болохоор түүхийн ухаан хулгайгүй, гоё байна гэж бичсэн постууд, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 1/63 дугаар тодорхойлолт хүргүүлэх тухай албан бичиг, ажлын хэсгийн санал дүгнэлт, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Шинжлэх ухааны академийн гишүүнд сонгогдохоор нэр дэвшсэн эрдэмтдийн бүтээлд үнэлэлт өгөх тухай, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн их чуулганы 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1 дүгээр тооллогын комисс байгуулах тухай тогтоол, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн их чуулганы 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар ШУА-ийн гишүүний сонгуулийн дүнгийн тухай тогтоол, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүний ээлжит сонгуулийн тооллогын комиссын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1 дүгээр тооллогын комиссын дарга, нарийн бичгийн дарга нарыг сонгох тухай тогтоол, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн гишүүний ээлжит сонгуулийн тооллогын комиссын 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар нууц санал хураалтын дүнгийн тухай тогтоол, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн их чуулганы 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 дугаар тэмдэглэл, доктор, профессор С.Ч-ыэрдэм шинжилгээний бүтээлийн танилцуулга, eguur.mn сайтын мэдээлэл, news.mn сайтын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна гэх нийтлэл, eguur.mn сайтын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хулхи академич С.Ч-ыээлжит хулгай гэх нийтлэл, Isee.mn сайтын Д.А: Түүх, соёлын хосгүй үнэт сурвалжуудыг Хятадын талд өгсөн С.Ч-ышүүх хуралд гэрчээр оролцоход бэлэн байна гэсэн ярилцлага, Urug.mn сайтын С.ЧӨндөр гэгээний ховор нандин өвийг хуулбарлан Хятадад хэвлүүлжээ гэх нийтлэл, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэн сонин зэрэг баримтууд,
Хариуцагчаас хариу тайлбар, Estandard.gov.mn сайтын Монгол Улсын стандарт, гар утасны зурвас,https://www.youtube.com/watch?v=P80WBb#mg 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хархорум хотын ерөнхий төлөвлөгөөг гаргах зураг төсөлд 40.0 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэх нийтлэл, www.time.mn сайтын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн нийтлэл , Ikon.mn сайтын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хүрээ сайдын хөмрөгийн үнэ цэнийн талаар хэн юу хэлэв гэх нийтлэл, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Танилц: Соёлын сайд С.Чнарын БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн хил хязгаарын түүх, газар зүйн хүрээлэнтэй хийсэн гэрээ гэх нийтлэл, Isee.mn сайтын 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн МУИС-ийн багш, судлаачид Соёлын сайд асан С.Ч-ыхууль бус үйлдлийг яаралтай шалгаж, шийдвэрлэхиг шаардлаа гэх нийтлэл, Isee.mn сайтын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн С.Чгадуур байцаагдаж буй тул Чингис хааны музейд болсон арга хэмжээнд оролцжээ гэх нийтлэл, Eguur.mn сайтын 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн С.ЧМонголын 640.000 нүүр архивын баримтыг Хятадад худалджээ гэх нийтлэл, www.arslan.mn сайтын 2021 он 11 дүгээр сарын 02-ны өдрийн Мэдээний хаан гэх нийтлэл, www.polit.mn сайтын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Д.А: С.Чтэргүүтэй түүхчид архивын баримтаар дураараа дургисан гэх нийтлэл, news.mn сайтын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ЭЦА:Соёлын биет өвийг завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна гэх нийтлэл, Eguur.mn сайтын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хулхи академич С.Ч-ыээлжит хулгай гэх нийтлэл, Өрөг.мн сайтын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Д.А: Түүх соёлын хосгүй үнэт сурвалжуудыг Хятадын талд өгсөн С.Ч-ышүүх хуралд гэрчээр оролцоход бэлэн байна гэх нийтлэл, www.unen.mn сайтын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн С.Ч: Тэр алтан зоосыг би урьд өмнө нь үзээгүй. Мэдэх ч үгүй гэх нийтлэл, www.24tsag.mn сайтын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн С.Ч: Тэр алтан зоосыг би урьд өмнө нь үзээгүй. Мэдэх ч үгүй гэх нийтлэл, Livetv.mn сайтын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Соёлын сайд С.Чыг Чингис хааны алтан зоосыг наймаалахыг завдсан хэрэгт шалгах уу гэх нийтлэл, Polit.mn сайтын 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн С.Ч-ыгэрээс түүхийн олдворуудыг хураажээ гэх нийтлэл, Ikon.mn сайтын С.Чыг Олон улсын Монгол судлалын холбооны үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэрхэн шийдэх ёстойг тайлбарлав гэх нийтлэл, gogo.mn сайтын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Кристофер П.Этвүд С.Чыг Олон улсын Монгол судлалын холбооны ЕНБД-аас чөлөөлөх ёстой гэв гэх нийтлэл, gogo.mn сайтын 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Монгол судлалын холбооны шинэ дэд ерөнхийлөгч уг ажлыг хүлээн авахгүйгээ мэдэгдэв гэх нийтлэл, 24tsag.mn сайтын 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Кристофер П.Этвүд: С.ЧМонгол эрдэмтдийн нэр хүндийг олон улсад ноцтой унагаасан гэх нийтлэл, Монгол Улсын Шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэнгийн 2003 оны Монгол улсын түүх 4 дүгээр боть, Л.Дийн Монголын товч түүх, С.Ч-ы1970 он, Хотгойдын түүх, БНМАУ-ын Шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэнгийн Хотгойдын угсаа гаралба түүхийн асуудалд 16-19 дүгээр зуун, Монгол Улсын Шинжлэх ухааны академи Түүхийн хүрээлэн, Оросын Шинжлэх ухааны академи Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн хамтран гаргасан Монголчуудын соёлын өв, 2012 оны Тэргүүн сайд, Да лам Гомбын Цэрэнчимэд: Амьдрал, үйлс эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд, 2011 оны Монгол Улсын Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэн, ОХУ-ын Тува Улсын Засгийн газрын дэргэдэх хүмүүнлэгийн судалгааны хүрээлэнгийн Тувагийн түүхэнд холбогдох архивын баримтын эмхэтгэл боть1, боть 2, 2011 он Түүхийн дурсгалт бичиг боть 8, шинээр олдсон Халхын дөрвөн аймгийн ноёдын хүрдэн зураг, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн МУИС-ийн багш нарын төлөөлөл нэр бүхий 10 багшаас, Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Цэдэндамба, МУИС-ийн захирлын гүйцэтгэгч, доктор Я.Төмөрбаатар нарт хүргүүлсэн гомдол, хавсаргасан 9 хуудас баримт, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр МУИС-ийн удирдлагаас ирүүлсэн хариу, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монголын түүх, хэл соёл судлаач эрдэмтэд, иргэдийн төлөөлөл нэр бүхий 13 багш, иргэдийн төлөөллийн Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн гомдол, хавсралт 2 хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монголын түүх, хэл, соёл судлаач, эрдэмтэд, иргэдийн төлөөлөл нэр бүхий 13 багш, иргэдийн төлөөллийн Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхоролд хүргүүлсэн гомдол, хавсралт 2 хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд, иргэдийн төлөөлөл нэр бүхий 16 багш, иргэдийн төлөөллийн МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, Оюуны өмчийн газрын дарга С.Ганзориг, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарт хүргүүлсэн гомдол, 2 хуудас, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт МУИС-ийн багш Г.Баттогтохоос гаргасан С.Чажил үүргийн холбоотой байдлаараа айлган сүрдүүлсэн гэх тухай гомдлын дагуу Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн хариу, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Монголын түүх, хэл, соёл судлаач эрдэмтэд, иргэдийн төлөөлөл нэр бүхий 17 багш, иргэдийн төлөөллийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд С.Чыг Соёлын сайдаар томилохыг эсэргүүцэх тухай 3 хуудас, 2021 онд багш нарын төлөөлөл нэр бүхий 4 багшийн Цагдаагийн ерөнхий газарт гаргасан С.ЧБНХАУ-ын иргэн Б.Оюунбилэгтэй хамтран Монголын үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг, хосгүй үнэн баримтуудыг хувь хүний нэр дээр нийтлүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй тухай 4 хуудас гомдол, 2021 онд багш нарын төлөөлөл нэр бүхий 4 багш Тагнуулын ерөнхий газарт С.ЧБНХАУ-ын иргэн Б.Отэй хамтран Монголын үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг, хосгүй үнэт баримтуудыг хувь хүний нэр дээр нийтлүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй тухай 4 хуудас гомдол, 2021 оны багш нарын төлөөлөл нэр бүхий 4 багшийн Авилгатай тэмцэх газарт С.Чнь БНХАУ-ын иргэн Б.Оюунбилэгтэй хамтран Монголын үндэсний номын сангийн сан хөмрөгт хадгалагддаг, хосгүй үнэт баримтуудыг хувь хүний нэр дээр нийтлүүлсэн нь эрх мэдлээ хэтрүүлсэн байж болзошгүй тухай 4 хуудас гомдол, Түүхч, түүхийн ухааны доктор Н.Алтантөгсийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэг, доктор Д.Идэрийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тайлбар, Монгол Улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн шинжлэх ухааны түүхийн ухааны доктор, профессор түүхийн багш Ж.Уийн тайлбар зэрэг баримтууд,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Монгол Улсын Шинжлэх ухааны академиас нэхэмжлэгч С.Чд академич цол олгосон тухай хурлын тэмдэглэл, холбогдох тогтоол, шийдвэр, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/149 тоот тушаал, тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хурлын тэмдэглэл зэрэг баримтууд ирснийг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Munkh-Erdene Gantulga фэйсбүүк хаягаас оруулсан фостод үзлэг хийсэн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.А, Б.Б нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр С.Ч-ыШинжлэх ухааны академи цол горилохдоо гаргаж өгсөн бүтээлийн жагсаалтад дурьдсан бүтээлүүдэд үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.С.Ч-ынэхэмжлэлтэй Г.Мд холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, нэр хүнд гутаасан, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч С.Чдараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Г.М Пийк Медиа групп ХХК-ийн эрхлэн гаргадаг Пийк.мн сайтаар дамжуулан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Чоюуны хулгай хийж академич цол хүртсэн, Үнэн сонин болон өөрийн фэйсбүүк хуудсаараа 2019-2022 он хүртэл дээрх агуулгаар пост нийтлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр С.Чминий нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг удаа дараа нийтэлж, нэр төрд халдсан гэж, нэр төр, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэж, нэр хүнд гутаасан, мэдээ тараасан хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ С.Чшинжлэх ухааны академич цолыг авахдаа хамтран бичсэн буюу нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа өөрийн бичсэн номоо дурдалгүй бусад хүмүүсийн бүтээлийг өөрөө бичсэн мэтээр мэдүүлсэн нь олон нийтийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн үйлдэл бөгөөд оюуны хулгай хийсэн, бусдыг хууран мэхэлсэн, уг цолыг хүртэх ёсгүй хүн гэж үзэж байна. Хэрэв энэ шалгуураар шинжлэх ухааны академич цолыг авдаг бол уг цолыг авах хэмжээний нэгэн сэдэвт бүтээл гаргасан олон багш нар байгаа. Хавтаст хэрэгт 2018 онд шинжлэх ухааны академич цолыг горилохдоо гаргаж байсан бүтээлийн жагсаалт байгаа. Үүнтэй холбогдуулаад Оюуны өмчийн газарт гомдол гаргасан боловч тус газраас тухайн бүтээлийн зохиогч өөрөө гомдлоо гаргавал шалгаж үзэх боломжтой талаар хариуг өгсөн. Номны агуулгыг харахад аль хэсгийг хэн бичсэн нь тодорхой байгаа. Иймд зөвхөн Б.Мбус түүхийн салбарын хүмүүс бүгд бусдын бүтээлийг өөрийн мэтээр бүтээлийн жагсаалт гаргаж байгаа тухайд эсэргүүцлээ илэрхийлж төрийн байгууллагад хандаж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
4.Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн С.Чоюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх гарчиг бүхий ярилцлагыг Пийк.мн сайтаар, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Үнэн сонины 4 дэх талд Г.М Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ үнэн гэх гарчигтай ...Тухайлбал, Шинжлэх ухааны академич цолыг хууран мэхлэх замаар буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж байж авсан С.Чгэгч хүний жишээ байна... гэх эхлэлтэй ярилцлага,
6.M.Gгэх фэйсбүүк хаягаараа дамжуулан
- 2022 оны 9 дүгээр сарын 20-ны 11 цаг 22 минутад С.Чхар дуракаа энийг хараа, Битгий баахан хуулсан катологи гаргаад байгаарай, ер нь ингээд юу ч хийхгүй байж бай за, их амар байна. Чамайг юм хэвлүүлэхгүй болохоор түүхийн ухаан хулгайгүй гоё байна, - 2022 оны 9 дүгээр сарын 14-нд За тэгээд оюуны хулгайтай холбоотой алдарт С.Ч-ыхэргийг та бүхэн мэдэж байгаа биз дээ. Түүн шиг цайрсан новшнууд цайрсан новшнууд болон диплом, зэргийн үйлдвэр болсон сургуулиуд энэ бүх завхарлын үүд билээ, - 2022 оны 8 дугаар сарын 30-нд Зохиогчийн эрхийг дээдэлдэг улсыг хардаа. Зохиогчийн эрх Норвегийн соёлын түүхийн музей гэж бичсэн байна ш дээ. Гэтэл манай С.Чкаталоги хийгээд өөрийнхөө нэрийг тавьсан байгаа юм хаха, - 2022 оны 9 дүгээр сарын 07-нд С.Ч-ыээлжит нэг хулгай илэрлээ. Оросын холбооны улсын эрдэмтэн Юсупова 2016 онд докторын зэрэг хамгаалжээ. Түүний ажлыг тэр чигээр нь хуулж С.ЧШинжлэх ухааны технологийн сангийн 40.000.000 төгрөгийн төслөө хаажээ. 2022 оны 8 дугаар сарын 31-нд Л.T сайд плажиримзмийн /урд цагаан махны хэрэг гэж орчуулдаг байв, сүүлийн үед судлаачид С.Чдах гэдэг болсон./ хэргийг шийднэ гэсэнтэй холбогдуулан нэгэн таавар оруулж байна, 1.Хэний плажиризм /чулуундалт/ бэ? 2. Ямар төрлийн плажиризм /чулуундалт/ бэ? - 2022 оны 8 дугаар сарын 30-нд Сайд үнэн ярьж байгаа бол С.Чмэт өнгөрлөөлдөө яана какака. Их сургуулиуд гэлтгүй Шинжлэх ухааны академийн хэдээ мартаж болохгүй шүү дээ сайдаа Э.Л, via@batengineer, -2022 оны 02 дугаар сарын 09-нд Ноднин Шинжлэх ухааны Р Монголын шилдэг 10 эрдэмтэн гэсэн марзан юм зарласан чинь өнөөх С.Чнамайг багтаасангүй гэж уурлаад, Рэгдэл нь сандарч, нөгөө балай юмаа Монголын шилдэг 11 эрдэмтэн болгож нтр. Яагаад ийм марзан юм бэ, Ингээд энэ ертөнц дээрх анх удаа арван нэгэн хүн шилдэг болсон юм. Үлгэрлэвэл, хөл бөмбөгийн бэлгэдлийн шигшээ гээч юм уу даа. Эргүү тэнэг улсынхаа учир зүйг ойлгохгүй байсаар энээ насаа барах вий дээ. Манай нийгэм, хүмүүнлэгийн ухааны хөгжил муу нь муу ч арай С.Чшилдэг болохоор муу биш ээ гэх мэт 33 постыг өөрийн фэйсбүүк хаягаар цацжээ.
7.Хариуцагч Г.М 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр С.Чоюуны хулгай хийж академич цол хүртсэн гэх гарчиг бүхий ярилцлагыг Пийк.мн сайтаар, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Үнэн сонинд Хэдий чинээ эсэргүүцнэ, төдий чинээ үнэн гэх малгай гарчиг дор өгсөн ярилцлага, 2022 оны 1 дүгээр сараас 10 сар хүртэл M.G гэх фэйсбүүк хаягаар 33 пост оруулж, С.Ч-ыталаарх мэдээллийг олон нийтийн сүлжээнд тараасан, энэ талаар хариуцагч маргаагүй, харин бусдыг хууран мэхэлж, оюуны хулгай хийж, шинжлэх ухааны академич цол авсан тул худал мэдээлэл тараагаагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
8.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар Монгол Улсын иргэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаахгүй байх, олон нийтэд үндэслэл бүхий мэдээлэл түгээх, мэдээлж, нийтэлж байгаа зүйлийнхээ үнэн зөвийг хариуцах үүрэгтэй юм.
9.Гэтэл Г.Мийн олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр тараасан дээрх мэдээлэлүүд нь бодит баримтад үндэслээгүй, нэхэмжлэгч С.Ч-ынэр төр, алдар хүндийг гутаасан агуулгатай болжээ.
10.Г.М нэхэмжлэгч С.Ч-ыталаар шинжлэх ухааны академич цолыг авахдаа хамтран бичсэн буюу нэгэн сэдэвт бүтээлийн жагсаалтдаа өөрийн бичсэн номоо дурдалгүй бусад хүмүүсийн бүтээлийг өөрөө бичсэн мэтээр мэдүүлж, оюуны өмчийн хулгай хийж, олон нийтийг төөрөгдүүлсэн, хууран мэхэлсэн гэх агуулгатай мэдээллийг цахим мэдээллийн сайт болон өөрийн фэйсбүүк хаяг, сониноор дамжуулан тараасан байх бөгөөд тэрээр уг мэдээллийн үнэн зөв, эх сурвалжийг нотолж чадахгүй байх тул бодит байдалтай нийцэхгүй гэж үзнэ.
10.Тодруулбал МУИС-ийн багш нар, иргэдийн төлөөлөлүүдээс С.Чыг шинжлэх ухааны академич цолыг оюуны өмч, зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж, хууран мэхэлж авсан гэх агуулгаар МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга С.Ц, МУИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч, доктор Я.Т нарт шаардлага хүргүүлэхэд МУИС-ийн захирлын чиг үүрэгт төрийн төлөөлөл болох Удирдах зөвлөлийн гишүүний асуудал хамаарахгүй тул тухайн асуудлыг холбогдох газарт хандаж шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байна гэх хариуг өгсөн байх ба улмаар Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол Улсын их хурлын дарга, Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайдын нэр дээр албан шаардлага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газарт өргөдөл, гомдол гаргасан гэх боловч түүнтэй холбоотой асуудлыг шалгасан, ямар нэгэн шийдвэр гарсан эсэх талаар баримт ирүүлээгүй.
11.С.Чыг оюуны өмч, зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж, оюуны өмчийн хулгай хийсэн гэх гомдлыг Оюуны өмчийн газарт гаргасан боловч тухайн гомдлыг оюуны өмчийн хулгайн бүтээлийн эзэд өөрсдөө гаргасан тохиолдолд шалгах боломжтой гэх хариуг өгсөн гэж хариуцагч тайлбарласан болно.
12.Түүнчлэн Д.А нарын хүргүүлсэн шаардлагын дагуу Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/149 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, дүгнэлт гаргасан байх ба дүгнэлтэд С.Чбүтээлийн жагсаалтаа ашиглан академич хэргэмийг хууран мэхэлж авсан байж болзошгүй байна гэсэн нь үндэслэлгүй гэжээ.
13.Иймд хариуцагч Г.М нэхэмжлэгч С.Чыг оюуны өмч, зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж, хууран мэхэлж, оюуны өмчийг хулгайлж, шинжлэх ухааны академич цолыг авсан, уг мэдээлэл нь бодит байдалд нийцсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа боловч түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй, уг агуулга бүхий мэдээллийг нийтэд түгээж, нийтэлсэн нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан ...Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасныг зөрчжээ.
14.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т ...Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ... гэж, 21.3-т ...Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ... гэж, 511 дүгээр зүйлийн 511.2-т ...Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно... тус тус заасан байна.
15.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Ч-ынэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, гутаасан мэдээ нийтлэлийг тараасан арга хэлбэрээр няцаалт хийхийг хариуцагч Г.Мд даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ч-ынэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, ....С.Чоюуны хулгай хийж академич цол хүртсэн.... гэх малгай гарчиг бүхий мэдээллийг нийтэлсэн Үнэн сонин, M.G гэх өөрийн фэйсбүүк хаяг, www.arslan.mn сайт, www.vnen.mn сайт, www.isee.mn сайт, www.polit.mn сайт, www.24tsag.mn, www.urug.mn сайт, www,ikon.mn, www.news.mn, www.eguur.mn сайт, www.livetv.mn сайтуудад тараасан хэлбэрээр дамжуулан няцаалт хийхийг хариуцагч Г.Мд даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Ч-ыулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Чд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН ШҮҮГЧИД Г.СОЛОНГО Д.МӨНХЦЭЦЭГ
|