Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 499

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч М.Хэрлэнчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Нацагдорж /¹0586/, шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Өрлүд овогт Да Над яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3543 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн,  овгийн Дн Н1994 оны дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн дүгээр хороо  тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. /РД: /.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

          Шүүгдэгч Д.Наь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” нэртэй караоке дотор иргэн А.Өнөрбаясгалангийн хойлойг шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

          мөн ямар ч шалтгаангүйгээр шилийг зэвсгийн чанартай хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.На мэдүүлэхдээ: “...2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр барилга дээр ажиллаж байгаад Соронзонболдтой хамт явсан. Тэгээд “Чингис” караокед орсон. Тэнд ороод Ганбаатай жоохон ам мурийсан. Дараа нь Өнөрбаясгалантай танилцсан. Би Ганбаатай маргалдсандаа уурлаад Ганбааг цохих гэж байгаад Өнөрбаясгаланг андуурч цохисон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Д.Нөгсөн мэдүүлэг /хх-34-36, 65/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Өнөрбаясгалангийн өгсөн мэдүүлэг /хх-17/, мөрдөн байцаалтад гэрч Н.Мягмарбатын өгсөн мэдүүлэг /хх-21/, мөрдөн байцаалтад гэрч Д.Одцэцэгийн мэдүүлэг /хх-22/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13174 дүгээр дүгнэлт /хх-25/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 13142 дугаар дүгнэлт /хх-26/, А.Өнөрбаясгалангийн өвчний түүх /хх-67-оос 77/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, ял шалгах хуудас /хх-38/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-45, 80/, хохирлын баримт /хх40-42/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Нааг 2016 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” нэртэй караоке дотор иргэн А.Өнөрбаясгалангийн хоолойг шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн ямар ч шалтгаангүйгээр шилийг зэвсгийн чанартай хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

          Шүүгдэгч Д.На нь 2016 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис” нэртэй караоке дотор иргэн А.Өнөрбаясгалангийн хойлойг шилээр зүсэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Нөгсөн: “…Тэгээд надтай маргалдаж байсан залуучуудын нэг нь караоке руу буцаад орсон бөгөөд би уурандаа араас нь орсон. Ингээд дотор ороод нөгөө залуучуудын нэг нь нойл руу орж байх шиг харагдахаар нь араас нь орж “...яагаад намайг дээрэлхээд байгаа юм” гэж хэлэх гээд нойл руу орсон. Ингээд нэг хэсэг юу болсоныг санахгүй байна. Сүүлд хальт ухаан ороход өөр хүн гэмтээсэн болохоо мэдсэн. …Би караокены гадаа тамхи татах гээд зогсож байхад хэсэг бүлэг бөөн залуус намайг “чи одоо юугаа хийж яваа гөлөг вэ” гэж хэл амаар доромжилж нэг залуу нь миний хөл рүү өшиглөсөн. Ингээд би тухайн үедээ юм ярьж чадаагүй. Тэгээд уур хүрээд намайг өшиглөсөн залууг олж зодох гээд караоке руу буцаад орсон. Ингээд өөр залуу андуураад зүсчихсэн юм шиг байсан. …Би тэр хүнийг санаатайгаар зүсэж гэмтээгээгүй. …Би хохирогч А.Өнөрбаясгалангийн хүзүүг шилээр зүссэн үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. …Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна” /хх-34-36, 65/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Өнөрбаясгалангийн өгсөн: “...нойл руу орчихоод гарах гэж байхад өөдөөс 20-оос 23 насны 170-аас180 см орчим өндөр нуруутай, улаан өнгийн куртик өмссөн залуу өөдөөс ирээд юу хэлсэнийг нь санахгүй байна. Би тэр үед жаахан согтуу байсан болохоор зарим зүйлийг нь санахгүй байна. Нэг мэдсэн тэр залуу миний хүзүүний зүүн талд гартаа барьсан зүйлээр зүсэх шиг болсон. Тэгэхээр нь “яаж байгаа юм бол” гээд цаана нойлд тамхи татаад зогсож байсан Амраа гэх залуу руу харсан чинь “чиний хүзүүнээс цус гараад байна” гэж хэлэхэд нөгөө миний хүзүүг зүссэн залуу гадагшаа гараад зугтаасан чинь Амраа араас нь хөөгөөд гүйсэн. Би тэр үед араас нь гараад Амраагийн араас очсон чинь миний толгой эргээд нэг хэсэг хугацаанд ухаан санаа самуураад нэг мэдсэн чинь түргэний эмч ирчихсэн миний хүзүүг оёж байсан. Тэгээд цагдаа нар ирээд намайг цагдаа дээр авчирсан. Би бааранд ямар нэгэн хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй…” /хх-17/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Мягмарбатын өгсөн: “…шөнийн 02 цаг болж байхад “Чингис” караокены урд талд 4 залуу маргалдаад байсан. Бид 2 бараг хажууд нь буюу 2 метрийн зайтай машин дотор сууж байсан. Тэр 4 залуугийн нэг нь одоо энэ хэрэгт холбогдоод байгаа Нарандаваа гээд байгаа залуу байсан бөгөөд тэр Нарандаваатай 1 залуу хамт явж байсан. Нарандаваа нилээн согтуу байх шиг байсан. Ингээд тэр Нарандаваатай маргалдаж байсан 2 залуу “Чингис” караоке рүү буцаад орсон. Ингээд Нарандаваа үлдээд супер маркетын хажууд харанхуйд шил хагалах шиг болоод ханцуйндаа шил бариад орох шиг болсон. Ингээд сүүлд орсон Нарандаваа гээд залуу буцаад гарч ирсэн чинь араас нь огт хараагүй нэг залуу гарч ирээд Нг “чи яагаад шилээр намайг цохьчихож байгаа юм. Би чамтай огт маргаагүй. Зүв зүгээр байсан шүү дээ.” гэж хэлсэн чинь Нарандаваа цаашаа дугуй засвар луу зугатаахаар нь араас нь хэдэн залуу хөөсөн.” /хх-21/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 13174 дүгээр:

            1. Д.Нн биед хамрын уг хэсэг, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүд орчмын зулгаралт гэмтэл учирчээ,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой,

            3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-25/ гэх дүгнэлт,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 13142 дугаар:

  1. А.Өнөрбаясгалангийн биед хүзүүнд шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр хүзүүний урд хэсгийн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд буюу хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид өнлөөлөхгүй.” /хх-26/ гэх дүгнэлт,

Хохирогч А.Өнөрбаясгалангийн өвчний түүх /хх-67-77/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-5/, хохирлын баримт /хх40-42/, хохирлын мөнгө хүлээн авсан гэх тэмдэглэл /хх82/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Нарандаваагийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон гэж дүгнэв.

          Иймд шүүгдэгч Д.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.       

 

          Харин шүүгдэгч Д.Нд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

          Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол гэж заажээ.

          Гэтэл шүүгдэгч Д.Н нийтийн хэв журмыг хэн нэгэнтэй бүлэглэж бусдад хүч хэрэглэсэн гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Д.Н нь хохирогч А.Өнөрбаясгалангийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нь гомдол саналгүй, хохирлын мөнгөн хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Д.Ннь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Н эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.