Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0615

 

 

     2023        08           09                                    128/ШШ2023/0615

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням би даргалж,  шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Б*******

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б*******

Хариуцагч: Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******

Гуравдагч этгээд: С*******

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Д.З******* нарын хоорондын “С*******ийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны тоот актыг хууль бус болохыг тогтоож уг актыг хүчингүй болгон Б******* ХХК-ийн улсын комиссыг оролцуулахыг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н*******, Б.Т*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*******, хариуцагч Х, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, гуравдагч этгээд С*******ийн төлөөлөгч Д.З*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ц, А.З, С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “С*******ийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны тоот актыг хууль бус болохыг тогтоож уг актыг хүчингүй болгон Б******* ХХК-ийн улсын комиссыг оролцуулахыг даалгах” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч  2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Б******* компанийг нэхэмжлэгч бус гэж үзсэн учир Нэхэмжлэгч мөн болохыг нь тогтоолгохоор нэхэмжлэгч компаниас захиргааны хэргийн шүүхэд болон хууль хяналтын байгууллагад шалгагдаж явж байгаад дахиж Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхэд өгч 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны журмаар шийдвэрлэгдэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

Б******* компани С*******ийн өргөтгөлийн барилгын газар шорооны ажлыг 100% Төмөр бетон бүтээлтийн ажлыг 100% суурийн ажлыг 100% өрлөгийн ажлыг 100% гадна хөөсөн фасадын ажлыг 100% дотор заслын ажлыг 60% дээврийн ажлыг 100% цонхны ажлыг 50% дотор цахилгааны ажлыг 40-өөс 50% дотор холбоо дохиоллын ажлыг 50% гадна пандусны ажлыг 100% гараашны шалны дулаалгын ажлыг 100% буюу нийт ажил гүйцэтгэх гэрээний 80 орчим хувийг хийж гүйцэтгэсэн гэж,

Эрүүгийн хэрэг дээр болохоороо чанар муутай хогийн новшийн барилга барьдаг. Гэтэл яг тухайн цаг үедээ чанартай сайн барилга болоод тухайн барилга дээр ямар ч ажил хийж гүйцэтгээгүй Гтай хуурамч гэрээ байгуулж Гыг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр улсын комисс хууль бусаар хүлээлгэж өгсөн гэж,

Б******* компанийн нэр дээр гарсан барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлөөр Б******* компанийн инженер техникийн ажилчдын бичсэн барилгын ажлын тэмдэглэл барилгын ажлын ил далд актыг үндэслэж б******* компанийг оролцуулахгүйгээр Улсын комисст нууцаар өгсөн гэж,

Б******* компанид Барилгын тухай хуульд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн учраас Улсын комисст заавал оролцох ёстой гэж,

Г тухайн өргөтгөлийн барилга дээр ширхэг тоосго өрөөгүй шанага шаварч хийгээгүй. Ийм компанийг улсын комисст өгөхийн тулд хуурамч гэрээ буюу гэрээний огноогоо улсын комиссын өмнө энэ гэрээг байгуулсан. Гэрээний огноогоо 2013 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөр огноолоод ингээд улсын комисст өгсөн байдаг гэжээ

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Захиргааны хэргийн шүүхэд болон тухайн үедээ улсын комиссыг хүлээж авч байсан ерөнхий төлөвлөгөөний газарт болохоороо 2016 оны 8 дугаар сарын 28-ны огноогоор 2016/ гэсэн акт яваад байна. С*******ийн зүгээс гаргаж өгсөн болон бусад иргэний шүүхэд гаргаж өгсөн Архивын ерөнхий газрын барилга байгууламж архив барилгын зураг төслийн архивд байгаа барилгын хувийн хэрэг дээр болохоороо 2016 оны 8 дугаар сарын 26 гэсэн огноотой яваад байдаг. Яагаад 2 огноотой байна вэ гэвэл ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн н.Б 26-нд хүлээж авсныг 28-наар огноолж, одоо алдаа гаргасан байна гэдгээ бол ерөнхий төлөвлөгөөнийхөн хүлээн зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр надад манай компанид албан бичгээр мэдэгдсэн байдаг юм.

 Хоёрдугаарт энэ акт яагаад хууль бус болохыг нь тогтоолгох гэж байгаа вэ гэхээр ерөнхий үйлчилгээг хүлээж аваад хүлээлгэж өгсөн Г нь тухайн барилга дээр ямар ч ажил хийж гүйцэтгээгүй. Хэрвээ ажил хийж гүйцэтгэсэн бол 2016 оны Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан барилгын ажлын тэмдэглэл буюу улаан дэвтэр бөглөсөн байх ёстой, барилгын ил далд ажлын актуудыг бичсэн байх ёстой. Гэтэл ийм баримтууд бол өнөөдрийг хүртэл огт байхгүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Авлигатай тэмцэх газарт гаргасан тайлбар бичиг дээр байгаа. Түүн дээр болохоороо Гаар ерөнхий үйлчилгээг хүлээж өгсөн нь Барилгын тухай хуулийн 40, 48 дугаар зүйлийг зөрчсөн байна гэдгийг бол тогтоосон.

 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт дээр Г эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байна гэдгийг бас тогтоогоод хууль зөрчсөн байна барилга байгууламжийг эхлүүлэх үргэлжлүүлэн ашиглалтад оруулах дүрмийн зохих заалтыг зөрчсөн байна гэдгийг тогтоосон.

 Г ажил хийж гүйцэтгээгүй учраас манай компаниас Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2017 оны 5 дугаар сард хуурамч бичиг баримт үйлдсэн гэдгээр эрүүгийн журмаар шалгуулаад гомдол гаргасан. Улмаар шалгагдаж явж байгаад 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ерөнхий прокурорын хариу мэдэгдэх хуудсан дээр Г С*******ийн хооронд байгуулсан гэрээ хуурамч болох үндэслэлтэй байна. Мөн Мийн бичсэн барилгын ажлын тэмдэглэл хуурамч байх магадлалтай байна гэхдээ хөөн хэлэлцэх хугацаа дуусчихжээ гээд хаасан. Тэгэхээр Г ажил хийж гүйцэтгээгүй гэдгийг төрийн 3 байгууллага тогтоосон.

С*******ийн барилгын дотор цахилгааны ажлыг хийж гүйцэтгэсэн М гэдэг компани байгаа. Энэ компани Барилгын тухай хуульд зааснаар дотор цахилгааны ажлын тусгай зөвшөөрөл авч хийх ёстой, тусгай зөвшөөрөлтэй компани барилгын дотор цахилгааны ажлыг хийх ёстой. Гэтэл тусгай зөвшөөрөл Монхорус Электрик гэдэг компани аваагүй, энэ аваагүйг нь ерөнхий прокурорын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсан дээр маш тодорхой байгаа. Эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байж Стай ажил хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байна гэсэн.

С*******ийн өргөтгөлийн барилга болон үндсэн барилга 2-ын дундуур бохирын шугам явж байгаа энэ бохирын шугам нь Хот суурин ариутгах татуурга ашиглалтын тухай хуулийн 17.7-г зөрчсөн байна гэдгийг Нийслэлийн мэргэжлийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичгээрээ зөрчсөн нь тогтоогдож байна гэдгийг тогтоосон байдаг. Тэгэхээр энэ С*******ийн өргөтгөлийн барилгын улсын комиссын актыг гаргахдаа хууль бус үйлдлүүдээр ингэж үйлдлүүд гаргаж улсын комисст хүлээлгэж өгсөн хуурамч гэрээ хийсэн ажил хийж гүйцэтгээгүй Гаар ерөнхий гүйцэтгэгчээр хүлээлгэж өгсөн асуудлууд бол маш тодорхой нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч нь Б******* компани байна гэдгээр сунгуулсан байдаг. Ингэж сунгуулсныг хүртэл захиргааны 3 шатны шүүх Монгол улсын Дээд шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор Б******* компаниар сунгуулсан нь хууль бус болох нь үнэн байна. Өөрөөр хэлбэл давж заалдах хууль бус болохыг тогтоосон нь зөв дүгнэсэн байна гэдгийг хүртэл тогтоосон байдаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас С*******ийн өргөтгөлийн барилыг барьж байх явцад 4 удаа хяналт шалгалт хийсэн байдаг. 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр, 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу одоо 4 удаа хяналт шалгалт хийхэд С*******ийн зүгээс тухайн үедээ хяналт шалгагч нарт дандаа Б******* компанийн л байгуулсан гэрээг үзүүлдэг. Тэгээд тэр актуудад Б******* компанийн хийж гүйцэтгэсэн ажил гэдгийг маш тодорхой бичдэг байхгүй юу. Тэгэхээр эндээс юу харагдаж байна вэ гэхээр тухайн үедээ Гы гэрээ байгуулагдаагүй байсан байна гэдэг нь маш тодорхой харагдана. Тэр байтугай 2017 оны 11 сард С*******ийн зүгээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхэд Б******* компаниар улсын комисст өгөхийг даалгах нэхэмжлэл гаргаж байсан.

Манай гаргасан нэхэмжлэлийн шаардлага буюу 2016 оны дугаартай актыг хүчингүй болгож Б******* компанийг улсын комисст оролцуулах даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэснээр Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т барилгын салбарт оролцох эрх тэгш бие даасан байдлыг хангах гэж заасны дагуу Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэлийн чиг үүргийг хэрэгжүүлсэн. Б******* компанийн зөрчигдсөн эрх сэргээгдэж Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14-д заасан шударга шүүхэд шүүлгэх эрхээ эдэлж байгаа болно гэдгийг хэлэхийг хүсэж байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Хууль хэрэглээ тал дээр бол манай өмгөөлөгч нар тайлбарлаж хэлэх байх” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* ХХК Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан гүйцэтгэгчийн тухайн барилгын хувьд гүйцэтгэгчийн чиг үүргийг гүйцэтгэсэн компани бол мөн юм байна. Энэ дээр бол ямар ч тайлбар байгаад маргаан алга болох нь бол эдгээр баримтуудаар хангалттай тогтоогдож байна гэдэг нэг ийм үйл баримт дүгнэлт хийхэд хүргэж байна. Нэгэнт гүйцэтгэгчээр энэ компани оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа бол дараагийн дүгнэлт хийх нөхцөл байдлуудыг хүргэж байгаа. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад дараах дүгнэлтийг хийж байна. Нэгдүгээрт Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан нэхэмжлэгч компаниас би гүйцэтгэсэн юм гэж байгаа ажил чиг үүргийг Г гэж компани хийж гүйцэтгэсэн юм байна гэдгийг тодорхойлсон нэг ч баримт энэ хэрэгт байхгүй.

Тэгэхээр Бүрэн цутгамлыг гүйцэтгэгчээр ажилласан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн давхар нэмэлт үндэслэлийг гаргаж ирж тайлбарлаж байгаа юм. Энэ дээр заавал бас дүгнэлт хийх ёстой өмгөөлөгч тайлбараа хэлэх ёстой гэж үзэж байгаа юм. Үүнд ямар дүгнэлт хийгдэж байна вэ гэхээр Барилгын тухай хуулиараа нэгэнт гүйцэтгэгчийн чиг үүрэг нь тодорхой ч тэр чиг үүргийг гүйцэтгүүлэхээр гуравдагч этгээд С нэхэмжлэгч Б******* компанитай гэрээ байгуулчихсан тэрэнд түлхүүр гардуулах нөхцөлөөр хийж гүйцэтгэсэн, тэр гэрээгээрээ мөн гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэсэн. Ил далд ажлын актаараа Барилгын тухай хуулийн 40.1-д заасан үндсэн гүйцэтгэгч юм байна гэдэг нь бол тогтоогдож байна.

Нөгөө талдаа гуравдагч этгээдээс заагаад байгаа тэр өнцөгт оруулж тайлбарлаад байгаа нэр бүхий Б******* компанийн туслан гүйцэтгэгчээр оролцсон компаниуд нь С*******ьтай энэ хэргийн гуравдагч этгээдтэй гүйцэтгэгчээр Барилгын тухай хуулийн 40.1-д заасан үүргийг гүйцэтгэхээр байгуулсан гэрээ бол байхгүй байна. Энэ хэрэгт тийм гэрээ байхгүй байна. Байхгүй байгаа тийм гэрээг үндэслэж 40.1-д заасан үүргийг Б******* хэрэгжүүлээгүй тэрний доор үүрэг гүйцэтгэж байсан туслан гүйцэтгэгч компани гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байгаа нь өөрөө бүхэлдээ үндэслэлгүй байна гэж дүгнэж байна.

Б******* компанийг барилга болсон комиссын актад гүйцэтгэгчээр оролцуулах боломжгүй байна. Даалгах шаардлага биелэгдэх боломжгүй байна гэсэн ийм агуулбарыг давхар хавчуулж хэлж байгаа. Гэтэл энэ дээр бол ойлголцлын зөрөө тайлбарлаж байгаа өнцгийн ялгаа байгаа болохоос биш маш тодорхой асуудал байгаа. Юу вэ гэхээр нэхэмжлэгч бол өмнө болсон 2016 онд уг гэрээний хүрээнд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Өөрийнхөө бодитой хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд тэр үедээ тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байсан. Тэр тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд хийж гүйцэтгэсэн бодитой хийсэн ажлынхаа хүрээнд гүйцэтгэгчээр оролцох ёстой гэдэг агуулгын хүрээнд мэтгэлцээн явагдах ёстой байтал энэнээс халиад 5, 10 жилийн дараа шүүх дээр маргаж байгаа цаг хугацаанд бий болчихсон хүчингүй болчихсон тусгай зөвшөөрлийн асуудлыг тэнд байгаа үйл баримтаар тайлбарлаж одоо бол тайлбарлах нь үндэслэлгүй.

 Тодруулж хэлбэл шүүх шийдвэрээ гаргахдаа одоо чиний тусгай зөвшөөрөл чинь хүчингүй болчихсон юм байна. Тэгэхээр энэ хүчингүй болчихсон тусгай зөвшөөрлийн хүрээнд чамайг тэр барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилла гэж даалгаж чадахгүй нь ээ гэдэг тийм маргаан энд огт байхгүй. Тийм зүйл огт яригдахгүй. Хэрвээ даалгаж шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүрээнд агуулга юу вэ гэхээр 2016 онд энэ байгуулсан гэрээнийхээ хүрээнд тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байхдаа өөрийгөө хийж гүйцэтгэсэн ажлын хүрээнд энэ улсын комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэгчээр оролцох уу, үгүй юү гэдэг асуудлын хүрээ л яригдах болохоос биш энэнээс хальсан хүрээ бол яригдахгүй гэдгийг тодруулж хэлж байгаа юм. Тэгэхээр энэ талын үндэслэл бол хүчингүй үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм.

Барилгын тухай хуулийн 40.1-д заасан ерөнхий гүйцэтгэгчээр хийж гүйцэтгэсэн ажлаа улсын комисст хүлээлгэж өгөхийг шүүхээр даалгаад өгөөч гээд нэхэмжлэлийн шаардлага гаргуулаад үүнтэй хамт ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөрт нь байгаа одоо талуудын хооронд маргаад байгаа хулгайлчихсан хулгайлаагүй, шүүхийн ажилтнаар авхуулчихсан шүүхийн ажилтанд хариуцлага тооцуулсан гэж яриад байгаа үйл баримттай холбоотой ил далд ажлын актуудыг гаргаж хүлээлгэж өгөхийг даалгах гэдэг нэхэмжлэлийн шаардлага хамт яваад тэр нь бол хөдөлгөөнгүй өөрийнх нь гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна. Тэгэхээр тухайн үедээ С*******ийн хүсэл зориг нь юу байсан бэ гэхээр тэр нэхэмжлэл гаргаж байгаа агшинд Б******* компани гүйцэтгэгчээр оролцсон 40.1-д заасан үүргийг гүйцэтгэсэн. Энэ ажлыг улсын комисст хүлээлгэж өгөх ёстой гэдэг агуулга 100% хүлээн зөвшөөрчихсөн байр сууриас тэр нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байсан үйл баримт хөдөлшгүй тогтоогдож байгаа байхгүй.

Хууль бус бүрэлдэхүүнтэй улсын комисс ажилласан юм бол тэр ажлын комиссын тэндээс гаргасан акт, хууль зүйн хүчин төгөлдөр акт гэж үзэх үү, үгүй юү гэдэг үр дагавар шууд түүнээс улбаатай үр дагаврын асуудал яригдана. Тэгэхээр нэгэнт хууль бус бүрэлдэхүүнээр улсын комисс ажиллуулаад уг маргаан бүхий барилгыг хүлээж авсан үйл баримт тогтоогдож байгаа учраас түүнээс гарсан өнөөдрийн бид нар хүчингүй болгоод хууль бус болохыг тогтоолгоод хүчингүй болгохоор нэхэмжлэлийн шаардлагаараа тодорхойлчихсон байгаа улсын комиссын дугаар акт бол одоо хүчин төгөлдөр биш байна, эрх зүйн зөрчилтэй байна, хууль бус бүрэлдэхүүнтэй учраас хүчин хүчингүй болгож шийдвэрлэвэл хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна гэж үзэж байгаа юм.

Эрх ашиг сонирхол нь нэхэмжлэгч гэж үзэх эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд гэдгийг яаж тайлбарлах юм бэ гэдгийг бол маш дэлгэрэнгүй 2 өнцгөөр тайлбарласан байгаа. Тэрний хоёрхон өнцгийг л маш товчхон дурдъя. Нэг дэх өнцөг болбол 1 дүгээрт эрх зүйн акт чиглэсэн этгээд гэж хэнийг ойлгох юм бэ гэдэг дээр бүр өргөн хүрээнд тухайн этгээдийн эрх зүйн байдалд хүртэл хүрч нөлөөлж байгаа тэр нөлөөлөлд орж байгаа этгээдийг эрх ашиг сонирхол нь тэр эрх зүйн акт нь тэр этгээдэд чиглэсэн гэж ойлгоно гэдэгт дэлгэрэнгүй тайлбарыг хэлчихсэн. Тэгэхээр энийг шүүх анхаарч анхаараасай л гэж хүсэж байна.

 2-т нь энэ тайлбар дээр акт чиглэсэн этгээдийг зөвхөн хөндөгдсөн этгээд гэж үзэх төдийгүй түүнийг даваад нөгөө үр дагавар нь тухайн этгээдэд нөлөөлж байгаа этгээдийг эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээд гэж актын үйлчлэл байгаа этгээд гэж үзнэ гэдэг ийм 2 өнцгөөр дэлгэрүүлэн тайлбарласан. Яг энэ тайлбар дээр нийцүүлж хэлэхэд тухайн кэйс дээр бол нэхэмжлэгч Б******* компани Барилгын тухай хуулийн 40.1-д заасан араг яс бүтээцийг хийсэн компани Барилгын тухай хуулиараа гүйцэтгэгчээр заавал оролцох ёстой оролцох үүрэгтэй. Давхар эрх үүргийн нэгдэл бөгөөд энд бас энэ үүрэгтэй хамт нэхэмжлэгч компанийн хийсэн ажлаа үнэлүүлэх өөрийнхөө хийсэн ажлыг өөрөө одоо авторлуулах, тодорхойлуулах түүний дараагийн үр шимийг түүгээр тодорхойлуулан оролцох ёстой байтал оролцох ёстой тэр боломж нөхцөлөө эдлэх, түүнийгээ хязгаарлуулахгүй байх, мөн түүнийг дагасан эрх зүйн үр дагавар эрх сонирхлыг нь хөндөж байгаа ийм нөхцөл байдал үүсчихсэн байгаа энэ хэрэг дээр. Тэгэхээр энэ Улсын Дээд шүүхийн тайлбар холбогдох зүйлээрээ нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг гарцаа байхгүй хөндсөн. Хэдийгээр Улсын Дээд шүүхийн тайлбартай нийцүүлэх эрхээр хэдийгээр Б******* компанийг шууд чиглэж хаяглагдаагүй ч гэсэн хувь энэ актын үр дагавар нь Бүрэн цутгамлын эрх зүйн байдалд нь хөндөж үр дагавар үүсгэж байгаа ийм акт байна аа. Тийм учраас цаашид ер нь ингээд хууль бус бүрэлдэхүүнтэйгээ улсын комисс Засгийн газрын тогтоолоо зөрчөөд хууль бусаар бүрэлдэхүүн гаргаад ингээд гүйцэтгэгчийг оролцуулахгүйгээр хаяад дуртайгаа оруулаад явдаг асуудал цэгцрэх ёстой. Тэр жишгийг тогтоож өгсөн тэгш байдлыг хангасан шударга шүүхийн шийдвэр гараасай гэж туйлын хүсэж байна. Хууль зүйн хүрээнд бол ийм дүгнэлттэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гол яриад байгаа зүйл бол урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн юм уу гэдэг асуудал яригдсан. Энэ бол хэрэгт баримтаар авагдсан байгаа. Нийслэлийн Засаг даргад хандаад хариугаа авчихсан. Шинээр нэхэмжлэл өгөөгүй гээд нэхэмжлэгч хэлсэн. Нэхэмжлэл гаргасай холбоотой хэргийн материалыг татаад хэрэгт авчихсан тийм баримт байгаа. Тэгэхээр мөн барьцааны асуудлуудыг ярихгүй байх. Мөн шинээр ирсэн нөхцөл байдал гэж шүүхэд хандсанаас холбогдоод нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах гэдэг зүйлсийг ярьсан. Нэхэмжлэлийн шаардлагад эс үйлдэх үү, юу татгалзсан шийдвэр байгаа юу гэдэг талаар тодорхой дурдаагүй ч гэсэн ерөнхий байдлаар нэхэмжлэл дотор бол агуулга нь харагдаад яваад байдаг. Юу гэдэг вэ гэхээр комисст оръё, манайх улсын комисст болоод бүрэлдэхүүн гүйцэтгэж байгаад орох ёстой юм байна гэж хандахаар маргаан шийдвэрлэгдэж байгаа учраас боломжгүй гээд албан бичиг өгсөн ийм нотлох баримтууд харагдаад байгаа. Тэгэхээр энэ бол эс үйлдэхүй хамаарна. Нэхэмжлэлийн шаардлагын урьдчилсан нөхцөл хангагдаж байгаа гэж үзэж байгаа. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх ашиг сэргэх гээд байгаа юм бэ гэрээний маргаан шүү дээ гэдэг юм ярьдаг. Гэрээний маргаан, ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн асуудал бол иргэний журмаар шийдэгдэнэ. Маргаан бүхий захиргааны акт хүчингүй болоод хууль бус болохын тогтоолгоод хүчингүй болсон тохиолдолд үүнээс хойш маргаан бүхий актаас болж үүссэн хохирлын асуудлыг нэхэмжлэх эрх нь нээгдэх юм. Тендерт оролцох баримт тусгай зөвшөөрөл цуцлагдсан гээд нэлээн олон асуудлууд байгаа. Үүнтэй холбоотой эрх ашиг сонирхол сэргэх боломжтой. Зөвхөн ажил гүйцэтгэх гэрээний төлбөртэй холбож субьектив эрхийг тайлбарлах нь бол өрөөсгөл. Түрүүн бас нэлээн дэлгэрэнгүй ярьсан учраас нэмж тайлбарлахгүй.

Захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид ийм ийм боломжууд үүснэ гэж манай талаас үзэж байгаа. Шүүхийн шийдвэрийн биелэгдэх боломжийн талаар бас ярьсан. Тусгай зөвшөөрөл байхгүй юм чинь танайхыг гүйцэтгэгчээр оруулах боломжгүй шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэдэг асуудал ярьж байгаа. Шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй гэдэг бол шүүхийн шийдвэр хичнээн гарсан ч тухайн асуудлыг биелүүлэх огт боломжгүй нөхцөл байдал байгаа. Гэтэл тусгай зөвшөөрөл бол дахиад авах боломжтой. Хэдийгээр шүүхэд баримтаа өгөөгүй ч гэсэн улсын тэмдэгтийн хураамжаа төлчихсөн тохиолдолд бол одоо манайд тусгай зөвшөөрөл гарч байгаа гэж байгаа юм. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд захиргааны байгууллагын ажиллагаа явуулаад тусгай зөвшөөрлийн асуудал чинь шийдэгдсэн байна уу, шийдэгдээгүй байна гэдэг асуудал ярихад бид нар тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангах уу, үгүй юу гэдэг чинь өөрсдийн нэхэмжлэгчийн үүрэг. Энэ бол шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй нөхцөл байдал гэж үзэхгүй. Комиссын бүрэлдэхүүн процесс зөрчсөн мөн маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нэг хянана нэг бол процессын зөрчил гаргасан, тэр процессын зөрчил нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй юу, үгүй юү гэдэг 2 үндэслэлээр шүүх дүгнэлт хийдэг. Процессын зөрчил гаргасан юм гэдэг талаар 1 дүгээр хавтаст хэргийн 142 дугаар талд шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн тоот шинжээчийн дүгнэлтээр ямар процессын зөрчил гарсан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан журмынхаа аль аль заалтыг яаж яаж зөрчсөн юм бэ? Б******* компанийн гүйцэтгэгч гэж үзэх үү, үгүй юу гэдэг байдлыг ерөнхий байдлаар дүгнээд гаргачихсан шинжээчийн дүгнэлт байгаа. Үүнийг давхардуулахгүйн үүднээс процессын зөрчил захиргааны акттай байсан. Энэ нь харин хүчингүй болгох үндэслэл болох уу, үгүй юү гэдгийг шүүх дүгнэлтээ хэлэх байгаа.

Мөн комисс ажиллахад шаардагдах нотлох баримтыг шүүгчийн туслах хууль зөрчиж авч өгсөн гэдэг нь түрүүн одоо нотлох баримт хүлээлцсэн акт болоод захиргааны байгууллагаас шүүхийн тамгын газраас шүүгчийн туслахад арга хэмжээ авсан гэсэн албан бичгээр нотлогддог. Яг хууль болон журамд заасан ил далд ажлын акт болон тэмдэглэлийг хууль бусаар авч өгсөн байдаг. Учир нь гэрээгээр бол гэрээг цуцалсан тохиолдолд талууд акт үйлдээд бичиг баримтаа хүлээлгэж өгөөд ил далд ажлын акт болон бусад тэмдэглэл юмыг хүлээлгэж өгөхөөр заасан байдаг. Гэтэл энэ ажиллагаанууд хийгдээгүй учраас энэ гүйцэтгэгч талд яваад байсан. Угаасаа гэрээгээрээ, хуулиараа бидэнд хүлээлгэж өгөөгүй ийм баримтууд байсан. Гэтэл энийг авсан. Хариуцагч тайлбарлахдаа журам дээр байсан нөгөө захиалагч гаргаж өгсөн баримтын үнэн худлыг хариуцна гээд тухайн баримтын үнэн худлыг хариуцах асуудал болохоос биш захиргааны байгууллага нэгэнт өгсөн бичиг баримтыг зүгээр гүйлгэж хараад за болж байна гэдэг байгууллага бол биш. Яагаад гэвэл захиргааны байгууллага нийтийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийнхаа хүрээнд тухайн баримт бичиг үнэн худал мөн эргээд энэ чинь бүхэл бүтэн барилгын ажил эргээд аюулгүй ажиллагаа гэдэг юм байх ёстой хэн эргээд хариуцлага хүлээх юм бэ гэдэг юмыг тооцох ёстой. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээ цуцлаад алга болчихсон гээд ажлаа хаяад явчихсан гэнгүүт тухайн үед мөрдөгдөж байсан журмаар 4.13.4, 4.13.8 Барилгын тухай хуулийн бүрдүүлэх бичиг баримтаар барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх явцын барилгын ажлын тэмдэглэл талбайн журналыг зохих ёсоор бүтэлж захиалагчид хүлээлгэн өгөх бол гүйцэтгэгчийн үүрэг байгаа. Энийг зөвхөн гүйцэтгэгч л хийх ёстой. Ил далд ажлын гүйцэтгэлийн актууд гарын үсэг тамга тэмдэг бүрэн гүйцэд бичилттэй байх. Актуудыг холбогдох байгууллага албан тушаалтнаар баталгаажуулах фото зургийг материалд хавсарган бичих баримтын товыг хийсэн байх. Мөн санал хураахдаа дүгнэлт байх ёстой. Захиалагч болон гүйцэтгэгч нарын хамтран үйлдсэн шаардлага хангаж байгаа эсэх дүгнэлт байх ёстой. Энэ дүгнэлт гээд одоо яг энэ хуульд заасан энэ 3 бичиг баримт байхгүй байхад гүйцэтгэгч ажлаа хаяж явсан гэдэг шалтгаанаар гүйцэтгэлийг хийгээгүй компанийн мөн барилгын ажлын зөвшөөрөл гэсэн 151 дүгээр тушаалын хавсралт 3 дээр ашиглалтад оруулахад хамгийн түрүүнд барилгын ажлын зөвшөөрөл байх ёстой. Энэ барилгын ажлын гүйцэтгэгчийн зөвшөөрөл гарсан этгээд байхгүй этгээдийн нэр дээр гарсан бичиг баримтыг үндэслээ ажлыг хүлээж авсан нь хууль зөрчсөн. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлд Нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг заасан байдаг. Энэ агуулгаар Нийслэлийн Засаг дарга нийслэлийн хэмжээнд баригдах барилга байгууламжийн эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгож байгаа. Хот байгуулалт, хөгжлийн газар энэ үйл ажиллагааг эрхэлдэг байсан. 2020 оны 8, 9 сарын эхээр Х, луу ийм үйл ажиллагаа шилжсэн байдаг. Тэгэхээр энэ юу гэж хэлж байна вэ гэхээр дүрмээр хүлээсэн үүргийн дагуу Нийслэлийн Засаг дарга чиг үүргээ шилжүүлж тухайн хэрэгжүүлэгч агентлагийнхаа дүрмээр хүлээсэн үүргийн дагуу дүрмээр хүлээн шилжүүлж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм. 2016 оны 8 сарын 28-ны өдөр засвар орсон гэж яриад байгаа 16/ актын тухайд тухайн үед Монгол Улс Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоол хэрэгжиж мөрдлөг болгон ажилладаг байсан. Энэ тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад авах үйл ажиллагааг зохицуулсан дүрэм Барилгын тухай хуулиараа барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах дүрмийг Засгийн газар батлах бүрэн эрхтэй. Энэ бүрэн эрхийнх нь дагуу 2012 оны 154 дүгээр тогтоолоор энэхүү дүрмийг баталсан байж байдаг. Дүрмийн 5 дугаар зүйл буюу захиалагч зөвлөх үйлчилгээ эрхлэгч нь комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа энэхүү дүрмийн 4 дүгээр хэсэгт Б хэсэгт заасан бичиг баримт холбогдох материалыг бүрдүүлсэн байна комиссын үйл ажиллагааг зохион байгуулах баримт бичгийн зөвлөлийг хянаж барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын үйл ажиллагааг зохион байгуулах юм гэж үзсэн. За тэгэхээр түрүүний миний тайлбарт дурдагдсан эрх шилжүүлсний дагуу татвар төлөгчдийн газар энэ комиссын үйл ажиллагааг зохион байгуулахыг хүссэн байна. Хот байгуулалт, хөгжлийн газраас мөн дүрмийн 2-т барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь энэ дүрмийн 3 дугаар хэсэгт заасан бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулна. Энэ дүрмээр тухайн комисст ямар төрийн захиргааны болон гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд хэн ямар этгээдүүд оролцох вэ гэдэг нь тодорхой. Захиалагч байгуулагдсан гэсэн хүсэлтийн дагуу энэ комисс ажилласан ажилласны дагуу тэр комиссын акт баталгаажсан байдаг.

Нэхэмжлэгч болоод өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа гуравдагч этгээдүүдийн хооронд үнэхээр энэ маргаан эцэс төгсгөлгүйгээр үргэлжилж байгаа.  Хоорондоо ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний үүргийн биелэлт хэрэгжсэн, хэрэгжээгүй, хэн хэнийгээ иргэний хэргийн шүүхэд өгдөг, эрүүгийн хэргээр шалгуулдаг энэ асуудал бол төрийн захиргааны байгууллагад огт хамаагүй. Төрийн захиргааны байгууллагын энэ асуудлыг аль нэг талд нь тасалж эргэлт эдлэх явдал ерөөсөө байхгүй. Төрийн захиргааны байгууллага хууль журам дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой, үүний дагуу ажлаа хийсэн байдаг. Комиссын актын огноо андуурсан тухайд нэхэмжлэгч ярьдаг. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйл дээр захиргааны актын илэрхий алдааг засах гэсэн зохицуулалт байгаа. Үүний дагуу техникийн алдаа гарсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар арга хэмжээ захиргааны байгууллагууд ажиллаж байгаа процесс дууссан. Өнөөдөр маргаан бүхий яригдаад байгаа байгууллага ашиглалтад авсан. Энд үйл ажиллагаа явагдаж байгаа тэр барилгын өргөлтийн чанарын дагуу хийгдсэн хийгдээгүй мөн тухайн барилга байгууламжийн настай холбоотой асуудал захиргааны акттай бол шууд холбож үзэхэд учир дутагдалтай. Захиргааны байгууллага дүрмийн хүрээнд үйл ажиллагаа, хууль тогтоомжоор явуулсан. Бусад тэр гомдол зэргийг эрүүгийн хууль болоод иргэний хэрэг журмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд шийдвэрлүүлэх эрх нь нээгддэг. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.  

Хариуцагч Х, хяналтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлийнхээ урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн талаар тусгаж өгсөн. Үүн дээр болохоор хүчингүй болгох нэхэмжлэлээ хууль ёсны эрх ашиг сонирхлын эрх зүйч гэсэн талаараа тодорхой тусгана гэж тодорхой зааж өгсөн байхад нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн үндэслэл дээр тайлбарлаж байгааг харахад хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь яг яаж зөрчигдөөд байгаа тодорхойгүй хийсвэр ерөнхий тайлбартай байгаад байна. Зарчмыг л зөрчсөн Барилгын тухай хуулийн 48-ыг зөрчсөн, 37-г зөрчсөн гээд яг хууль ёсны эрх ашиг хэрхэн зөрчигдсөн талаараа тодорхой тусгаагүй байна гэж үзэж байна.

 Хоёрдугаарт Захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн төрлийг зааж өгсөн. Захиргааны акт хууль бус болохыг тогтоовол захиргааны шүүхээс хүчингүй болгох шүүхийн шийдвэрийг гаргадаг. Үүн дээр болохоор даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллагын татгалзал болон эс үйлдэхүйд гаргадаг ийм шийдвэр байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс мөн нэхэмжлэлийн шаардлагаа буруу тодорхойлсон байна гэж үзэж болно. Гуравдугаарт нь болохоор нэхэмжлэгч үндэслэлдээ Гд давуу байдал олгосон л гээд байдаг. Гэтэл захиргааны байгууллагад яг энэ тухайн объектыг л ашиглалтад оруулж тухайн объект нь хүнийг эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан байна уу мөн Барилгын тухай хуулийн 48.5 дугаар зүйлд зааснаар захиалагчийн дүгнэлт нь үнэн байна уу гэдэг дээр л захиргааны байгууллага дүгнэлт гаргаж байгаа болохоос түүн дээр гүйцэтгэгч нь Г байна уу, Б******* байна уу гэдэгт захиргааны байгууллагад ямар нэгэн сонирхол байхгүй. Дээрээс нь мөн нэхэмжлэгч дурдахдаа Гыг хүлээж авсан гэдэг. Захиргааны байгууллагын үед ямар нэгэн барилгыг ерөөсөө хүлээж аваагүй зүгээр л тухайн барилгыг л ашиглалтад л оруулах процесс явагдаж байгаа.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ тайлбарлахдаа Эрүүгийн хуульд болохоор чанаргүй барилга барьсан гээд байдаг гэтэл комисс нь чанартай барилга байна гээд авсан байна гэдэг. Гэтэл эрүүгийн хэргийн журмаараа дээд шүүхийн тогтоолоороо өөрийг нь хуучин Эрүүгийн хуулийн 174 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй байна гээд цагаатгасан тогтоол гарсан байна. Тухайн үндэслэл нь нотлогдохгүй байгаа юм. Барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл нь болохоор 2012 оны 151 дүгээр тогтоол буюу дүрмээр зохицуулагддаг. Харин 2016 онд Барилгын тухай хууль шинэчлэгдсэнээрээ яг тухайн барилгыг ашиглалтад хүлээн авах процесс нь 2016 оны Барилгын тухай хуулиар яригддаг. Тэгэхээр 2016 оны Барилгын тухай хуулиар барилгын үйл ажиллагааг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл гэдэгт тухайн барилга барих үйл ажиллагааг гүйцэтгэх процесст хууль ёсонд нийцсэн бол түүнийг ашиглалтад хүлээн авна гээд ингээд зохицуулаад өгсөн байгаа. Иймд захиргааны байгууллага хуульд заасан үндэслэлийн дагуу үйл ажиллагаагаа явуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэв.

Гуравдагч этгээд С*******ийн төлөөлөгч Д.З******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б******* компанийн захирал Б.Б*******ийн тавьж байгаа гомдлыг хүлээж авах боломжгүй. Яагаад гэвэл энэ улсын комиссыг актыг хүчингүй болгоод өөрийгөө оруулах тийм эрхгүй. Учир нь энэ хүн 2013 оны 10 дугаар сарын 21-нд С*******ьд гэрээгээ цуцалснаа мэдэгдсэн. Гэрээ ажил хаяж явах хувьд л бол ганц энүүгээр ч урьд нь болж байсан. Ингээд албан бичгээр гэрээгээ цуцаллаа гэж мэдэгдэхээр би одоо яг яах ёстой юм бэ? Энэ ингэж байгаад хүмүүжээд буцаад зөв ойлгоод буцаад ирэх үү гээд хүлээх юм уу яах юм. 7 хоног яриад байх юм. Хаана тийм 7 хоног юм, хэнд зохиосон юм, би шууд ойлгоно. Энэ ингээд ажлаа хаяад явчихна энэ барилгыг хариуцахгүй гээд явчихна. Хариуцахгүй гээд явсан барилгыг нь 2016 онд би тэр дутуу хөтүү хөрөнгө зөрүүг нь зассаар яваад улсын комисст өгсөн юм. Улсын комисс тэнд хууль дүрмээрээ ажиллаж байгаа хүмүүс байгаа. Ингээд энэ болно тэр болохгүй ингээд болох бүх юмыг нь хангаад ингээд улсын комисст өгсөн юм. Хэсэгчлээд энэ чинь 5 давхар байшин ингээд 3 давхар хэсэгчлэн өгсөн юм. Би бол бүгдийг нь хийсэн. Г юу ч хийгээгүй гэж байна. Энд Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг нь би уншъя. Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг гэж энэ хүний хийх ёстой гэдэг зүйлийг заачихсан байна. Энэ дотроо 40.1.9-д гүйцэтгэгч барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, арга, бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өөрөө хийнэ гэсэн үг. Тэгтэл энийгээ хийчихсэн гэж яриад байдаг. Хавтаст хэрэгт байгаа Түмэн бүтэн компани гээд тусгай зөвшөөрөлгүй тэр каркасыг цутгасан байдаг юм. Бидэнд мэдэгдэхгүйгээр оруулаад бид дунд нь мэдээд ингээд явсан гэсэн буцаад хүрээд ирчихсэн сүүлд нь тэр захирлын мэдүүлгээр бүх 3 давхрыг нь дуустал цутгасан. Өөр компани цаана нь хийчихсэн бас байгаа. Өрлөгийг нь өөр хүн хийчихсэн. Цахилгаан, сехник, фасад өөр компаниуд хийж болно. Үндсэн хийцийг энэ компани хийх ёстой. Хийгээгүй мөртлөө би одоо энэ комисст орох ёстой намайг хэлмэгдүүллээ гэдэг.

Би хариуцагчийн тайлбаруудтай санал нэг байна. Энэ чинь бүгдээрээ шалгагдаад ганц хүн шийдэхгүй, 2 хүн тохиролцохгүй комисс ажиллаад энэ болно, болохгүй гээд шийдчихсэн юм. Хууль ёсоороо шийдэгдчихээд манайхыг төлбөр тооцоо өгдөггүй гээд илүү өгчихсөн. Гэрээгээ цуцалчхаад хүрч ирж дахиж уулзаж ярилцаж тохиролцъё гэсэн 12 сард нь уулзаад тохиролцоод дахиад 100 сая өгсөн.

С*******ийн өргөтгөлийн барилгыг улсын комисст хүлээж авсан энэ актыг хүчингүй болгох хүсэлт тавих эрхгүй гэж би үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч О.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нараас зөрчигдсөн эрхээ тайлбарлахдаа хэрвээ улсын комисст орох юм бол хийж гүйцэтгэх ажлаа үнэлүүлэх үр шимийг хүртэх эрх сэргэнэ гэж хэлж байна. Гэтэл өнөөдөр тэр маргаан орсон бай ч ороогүй байгаагаас үл хамаараад иргэний журмаар шийдвэрлэгдэж байгаа маргаан дээр өөрийн хийж гүйцэтгэх ажлын хөлсөө нэхэмжлээд явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол иргэний маргаан дээр комисст орсон тохиолдолд өөрийн чинь гаргаж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаад өгөөд үр шимийг нь үлдэх үнэлэх эрхээ сэргэлээ гэдэг тийм асуудал байхгүй гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх.

Энэ хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасны дагуу сэргээсэн байгаад байгаа. Хуулийн 131 дүгээр зүйлд зааснаас эрүүгийн хэрэгт хамаарах эсэхэд энэ дээр шүүхээс дүгнэлт хийх нь бол зүйтэй байх гэж бодож байна. Яагаад гэвэл дараа дараагийн шатанд яригдана. Хууль болон хэрэглээний асуудал байх юм бол гомдол гаргаж болохоор заасан байгаа. Өөрөөр хэлбэл 131 дүгээр заасан асуудал бол хууль хэрэглээний талаар асуудалтай байгаа яаж шийдэх нь тодорхойгүй байгаа одоо энд байгаа хууль зүйл заалтаар ярих юм бол эрх зүйн маргааныг шийдвэрлэсэн буюу процессын шинжтэй асуудлыг шийдсэн маргааныг анхан шатны шүүх шийдсэн магадлал тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлаар сэргээж байгаа. Харин процессын асуудлаар буюу нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан асуудал яригдаж байгаа асуудал дээр тогтсон зүйл байхгүй учир шүүхийг тайлбар хийх байх гэж бодож байна. Улсын дээд шүүхийн албан бичигт Гын шүүхийн шийдвэрийг барилга эхлүүлэх боломж байгаа гэж заасан хэдий ч С*******ийн нөхцөл байдлаас огт өөр тэнд байгаа жишгээр шийдвэрлэх хууль тогтоомжийн хэрэглээтэй улс биш юм. Тийм учраас адилхан шийдвэрлэх боломжгүй. Улсын дээд шүүхийн албан бичиг Гын албан бичгийг дурдсан байгаа ч гэсэн улсын дээд шүүхийн албан бичиг өөрөө шүүгчид анхан шатны шүүхээр маргаан шийдвэрлэхэд шүүгчийг заавал дагаж мөрдөх талаар байхгүй гэдгийг хэлмээр байна” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.З шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хувьд 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С*******ийн өргөтгөл спорт заалны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байгаа. Энэ бол хувийн хэрэгцээ байна л даа. Өөрөөр хэлбэл талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж байгаа. За энэ гэрээгээр юу тохирдог юм гэхээр Б******* компани бол түлхүүр гардуулах нөхцөлөөр өргөтгөл спорт заалны баримтуудаа илгээсэн. Ингээд гэрээ хийлгээд явсан гэрээ байгуулсан хэрэгцээ хэсэг дээр бол талууд маргаан байхгүй. Гэрээ хэрэгжээд явсан 2013 оны 10 сарын 21-ний өдөр Б******* компаниас мэдэгдлээ өгсөн тэрийгээ цуцалж байна.

Гэрээ цуцлагдсан эсэх дээр мөн талууд маргаан байхгүй. Яг энэ цуцлагдсан гэдэг нь юугаараа нотлогддог юм гэхээр барилгын ажлын тэр дэвтэр 5 6 дугаар хавтаст архиваас ирсэн. 10 сарын 21-ний өдрөөс хойшоо ажиллана гээд энэ өдрөөс хойшоо ажил зогссон. Энэ 2 хуулийн этгээдийн хооронд маргаан үүсээд явж байгаа юм. Гэтэл 2013 оны 10 сарын 21-ний өдөр өөрөө мэдэгдлээ 2 удаагийнхаа мэдэгдлийг өгөөд гэрээгээ цуцалчихсан хүнийг одоо Барилгын тухай хуулийн 4.1.12-оор гүйцэтгэгч хийж үзэх юм уу?

Үнэхээр ингээд тусгай зөвшөөрөлгүй эсвэл өөрөө хийх ёстой юмыг өөрөө биш өөр хүмүүсээр тэр байтугай иргэнээр бариулдаг байсан юм. Ийм хуультай байсан юм бол манай төлөөлөгч энэ компанитай гэрээ хийх ямар шаардлагатай юм. Өөрөө бригадууд дуудаж ирээд бариулаад л энэ сургуулийн өргөтгөлийг босгочихно шүү дээ. Гэтэл энэ хүнийг тусгай зөвшөөрөлтэй дельтагийн доор байдаг туршлагатай гээд  энэ хүнээр барилгыг нь бариулж байгаа. Гэтэл энэ хүн өөрөө бариагүй. Одоо юу гэж байна гэхээр өөрөө барьчихсан юм шиг би энэ ажлуудыг хийсэн юм аа гээд энэ хэрэг дотор бүх гэрээ нь байгаа. Тэгвэл нэхэмжлэгч өөрөө Барилгын тухай хуулийн 40.1.9-д заасныг зөрчөөд шүүхэд миний эрх зөрчигдсөн гэдгээр актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж болох юм уу? Зөрчигдсөн гэж үзээд байгаа эрх чинь өөрөө хууль ёсны дагуу үүсэх ёстой болохоос биш хууль зөрчиж үүссэн эрх байх ёсгүй. Энэ утгаараа нэхэмжлэгч компани энэ ажлуудыг өөрөө хийгээгүй гэдэг нь тогтоогдож байгаа.

Даалгах нэхэмжлэлийн шаардлага чинь өөрөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль, ёсны, ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох л гэсэн ийм хуулийн заалттай.

Ингээд нийтэд нь аваад үзвэл энэ бол Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан биш. Нөгөө талаараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу нийт харьяалал 2-т гэх юм бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд. Яг энэ ч үүднээсээ өмнө нь Захиргааны хэргийн анхан шатын шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаад давахын тогтоолоор хэвээр үлдээсэн. Энэнээс хойшоо нийт 10 удаагийн захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн тогтоол болоод албан бичиг байдаг. Хүлээж авахгүй гэж явсаар байгаад хамгийн сүүлд юу болсон шинээр илэрсэн нөхцөл байдал гэдгээр энэ маргаан энэ зүйлийн эх үүсвэрийг нь танилцуулчихсан учраас бид одоо энэ дээр эргэлзээд сууж байгаа. Эндээс аваад үзэх юм бол нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Дээр нь эрх ашиг нь зөрчигдөөгүй юм аа, ямар эрх ашиг зөрчигдөх юм яаж сэргээлгэх гээд байгаа юм” гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн гол асуудал бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаангүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргаж болохгүй гээд. Яг энэ хүрээнд ч гэсэн талуудын шинжлэн судлуулах нотлох баримт асуулт хариулт бас тодорхой хэмжээнүүдээс даргалагчаас зохион байгуулж хязгаарласан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг яг энэ гаргасан хэвээрээ юу гэж шүүгч бас тодруулж асуусан. Үүнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлээс оруулаад харвал 106.3.1-д хүчингүй болгох гэсэн 1 дүгээр шаардлага 2 дугаарт нь 106.3.4-д эс үйлдэхүй хууль болгохыг тогтоож даалгах гэсэн ийм 2 дахь төрлийн шүүхийн шийдвэр гаргуулахаар 2 нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхээс ийм хууль зөрчлийн шүүхийн шийдвэрийг гаргаж хангуулахыг хүссэн юм гэж байна..

Одоо нэгэнт бид нар дүгнээд энэ дээд шүүхийн албан бичгийн агуулгаас энэ маргаан нь яг ижилхэн маргаан биш байгаа. Агуулгын хувьд яах вэ тодорхой хэмжээнд энэ юунд оролцуулах ёстой байсан бэ гэхээр техникийн болон чанарын дотоод хяналтын дүгнэлт гаргахдаа оролцуулна гэж байгаа юм. Бид нар бол улсын комиссын актын талаар ярьж байгаа. Яг шууд яг ижилхэн гэж хамаараад нэхэмжлэгчийн үр дагавар үүсгэсэн эрх нь бичигдсэн гэж үзэх автоматаар тэнцүү гэсэн дүгнэлт бол бас болж чадахгүй байгаа юм. Нэхэмжлэгч маш нэг зүйлийг олон дахин ярьдаг. Улсын комиссын гишүүд гээд ажилласан хүмүүс нь хууль зөрчсөн С*******ь давамгай байдал бий болгосон гэдэг. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48.2.4 рүү орох уу орохгүй юу гэдэг асуудал яригдаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлье гээд өмнө нь анхан шатын шүүгчийн захирамж гарсан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2023 оны 4 сарын 20-ны өдрийн 368 дугаар тогтоолоор АТГ-д шалгагдаж буй эрүүгийн хэрэг нь хэрхэн шийдвэрлэхэд нь энэ хэрэгт огт хамааралгүй гээд дүгнэсэн. Тэгээд нөгөө талаасаа энэ авлига авсан байна уу, аваагүй байна уу, давамгай байдал үүсгэсэн үү гэдэг эрүүгийн хэрэг энд 1 дүгээрт нөлөөлөхгүй. Нөгөө талаасаа нэгэнт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн нэгт заасан шүүхийн шийтгэх тогтоол гар хүртэл хэнийг ч хүн хуулийн этгээдийг гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Тэгэхээр ямар нэгэн энд бол хууль бус үйл ажиллагаа явуулаад С*******ийн улсын комисс ажиллаад акт ашиглалтад оруулсан нөхцөл байдал байхгүй нэхэмжлэлд дурдаад яриад байгаа тэр үндэслэлүүд бол няцаагдаж байгаа хангалттай тодорхой эцсийн нотлох баримтаар тогтоогдоогүй юмнууд хар харагдаж байгаа юм. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй зөрчигдсөн эрх байхгүй улсын комиссын актад нь түүнд чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй байх учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Б******* ХХК нь 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр С*******ийн өргөтгөл спорт заалны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч компанийн нэр дээр гарч, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгэгч нь Б******* компани байна гэдгээр сунгуулсан байх боловч энэ нь Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгосон барилгын ажлын зөвшөөрлийг барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өгч, гэрчилгээ олгох өдөр хүртэл, …хүчин төгөлдөр байна” гэж заасан байх тул энэ  үйл баримт уг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолгүй байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд С*******иас барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргах, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас уг хүсэлтийг үндэслэн сунгалт хийх шаардлагагүй байсан болох нь тогтоогдож байна.

Мөн Б******* ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг С*******ьд өгснөөр,

С*******ь барилгын өргөтгөлийн үлдсэн ажлыг Г ХХК-аар гүйцэтгүүлэн, барилгын улсын комисс хүлээлгэн өгсөн байна.

Нэхэмжлэгчээс “...Б******* компани С*******ийн өргөтгөлийн барилгын газар шорооны ажлыг 100% Төмөр бетон бүтээлтийн ажлыг 100% суурийн ажлыг 100% өрлөгийн ажлыг 100% гадна хөөсөн фасадын ажлыг 100% дотор заслын ажлыг 60% Дээврийн ажлыг 100% Цонхны ажлыг 50% дотор цахилгааны ажлыг 40-өөс 50% дотор холбоо дохиоллын ажлыг 50% гадна пандусны ажлыг 100% гараашны шалны дулаалгын ажлыг 100% буюу нийт ажил гүйцэтгэх гэрээний 80 орчим хувийг хийж гүйцэтгэсэн байхад тухайн барилга дээр ямар ч ажил хийж гүйцэтгээгүй Гтай хуурамч гэрээ байгуулж Гыг ерөнхий гүйцэтгэгч байсан мэтээр улсын комисст хууль бусаар хүлээлгэж өгсөн...” гэж, хариуцагчаас “...Захиргааны байгууллага дүрмийн хүрээнд үйл ажиллагаа, хууль тогтоомжоор явуулсан...” гэж маргажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор барилга байгууламжийг ашиглалтад авах үйл ажиллагааг зохицуулсан дүрэм Барилгын тухай хуулиараа барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авах дүрмийг Засгийн газар батлах бүрэн эрхтэй байсан байх бөгөөд эрхийнхээ дагуу Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор энэхүү дүрмийг баталжээ.

Дээрх дүрмийн 5 дугаар зүйлд захиалагч зөвлөх үйлчилгээ эрхлэгч нь комисс ажиллуулах хүсэлт гаргаж, дүрмийн 4 дүгээр хэсгийн б-д заасан бичиг баримт холбогдох материалыг бүрдүүлж, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын үйл ажиллагааг зохион байгуулахаар байна.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Засгийн газрын 151-ээр батлагдсан журмын 4.13.4, 4.13.8, 4.6 дээр гүйцэтгэгч ил далд ажлын актыг үйлдэх тамга тэмдэг гарын үсэг зурсан байх журналын бичилт хийж товьёг хийж, хавсаргасан баримт бичгийн журамд заасны дагуу хүлээлгэж өгөх шаардлага тавьсан байх Үндэсний архиваас ирсэн баримтуудыг үзвэл ил далд ажлын акт дээр Б******* ХХК гэсэн байх атлаа Г гэдэг компанийн гарын үсэгтэй тоот байгаа нь бичиг баримтын бүрдэл хангаагүй гэж үзэхээр байгаа ч энэ үндэслэлээр маргаан бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/ дугаартай актыг хүчингүй болгож, Б******* ХХК-ийг улсын комиссын бүрэлдэхүүнд оруулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь бодит байдал дээр С*******ийн өргөтгөл спорт заалны барилгыг 2016 онд улсын комисс хүлээн авч, одоо үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Авлигатай тэмцэх газраас улсын комисст ажилласан эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж, шийдвэрлэсэн байна.

Мөн С*******ийн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэсэн эсэх талаарх маргаан Иргэний хэргийн шүүхээр хянагдаж байгаа бөгөөд 2016 онд С*******ийн барилгыг хүлээн авсан улсын комиссын акт эрх зүйн зөрчилтэй байсан ч нэгэнт хэрэгжсэн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, Б******* ХХК-ийг улсын комисст оруулахыг даалгах хууль зүйн боломжгүй байна.

Харин Б******* ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тогтоосон дээд шатны шүүхийн магадлал байгаа тул энэ үйл баримтыг анхан шатны шүүхээс дүгнэхгүй.

Өөрөөр хэлбэл нэгэнт хэрэгжсэн захиргааны акт хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэхээргүй, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэнэ.

Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.12-д барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг хэлэхээр байх тул С*******ьд  2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрээ цуцлах мэдэгдлийг өгсөн Б******* ХХК-ийг барилгын ажил гүйцэтгэгч гэж үзэх боломжгүй харин гэрээний дагуу хийсэн ажлын хөлсөө нэхэмжилж Иргэний хэргийн шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй захиргааны акт болох Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 08 дугаар сарын 26-ны  өдрийн 2016/ дугаартай дүгнэлт нь хууль бус байсан гэж маргахдаа “гүйцэтгэгч компани болох Б******* ХХК-ийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулах ёстой байтал оролцуулаагүй, Барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл нэхэмжлэгч компанийн нэр дээр байхад  хариуцагч барилгыг хүлээж авахдаа үүнийг анхаараагүй, нягталж шалгаагүй” үндэслэлүүдийг дурдан маргасан.

Мөн уг маргаж буй 2016/ дугаартай комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоосноор Б******* ХХК-ийн дараагийн тендер авах ажлын туршлага дээр юу ч бичигдэхгүй байх зэрэг сөрөг үр дагаврууд арилж, хийсэн ажлаа хүлээн зөвшөөрүүлж, улмаар комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгосноор эрүү, иргэний хэрэгтээ хэрэглэх байдлаар “Б*******” ХХК-ийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхол сэргэнэ” гэх агуулгаар тайлбарласан.

 Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1-т Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараах баримт бичгийг хавсаргана,

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн  

48.5.1-т барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл,

48.5.2-д барилгын ажлын ил, далд ажлын акт,

48.5.3-д зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт,

48.5.4-д захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт,

48.5.5-д барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл,

48.5.6-д барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл,

48.5.7-д тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт гэж заажээ.

Түүнчлэн Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж зааснаас үзвэл барилга, байгууламжийг ашиглалтад оруулахдаа Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулж, барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, дээрх хуулийн заалтад заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авахаар зохицуулж, энэ хүрээнд улсын комисс ажиллаж марган бүхий 2016/ дугаартай дүгнэлт гаргасныг буруутгах боломжгүй байна.

 Нэхэмжлэгч Б******* ХХК-аас тус барилга байгууламжийн цутгалтын болон бусад ажлыг хийж гүйцэтгэсэн гэж тайлбарладаг бөгөөд энэ үйл баримтын зарим хэсэгтэй гуравдагч этгээд буюу тухайн барилгын захиалагч С*******ь маргадаггүй бөгөөд энэ талаарх маргаан Иргэний хэргийн шүүх дээр хянагдаж байгаа болно.

             Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад Бага, дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд гишүүнээр гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оруулахаар заасан байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Барилгын угсралтын ажлын талаар хийсэн зохиогчийн нэгдсэн дүгнэлт”-эд гүйцэтгэгч байгууллага гэх хэсэгт гүйцэтгэгч нарын төлөөлөл болгож нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэрийг дурдсан байна.

 Түүнчлэн Б******* ХХК болон гуравдагч этгээд С*******ийн хооронд байгуулсан 2013 оны Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор маргах эрх нээлттэй ба энэхүү шүүхийн шийдвэрээр тус эрхийг хязгаарлахгүй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.5, 48.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК-аас нийслэлийн Засаг дарга, Х, хөгжлийн газарт тус тус холбогдуулан  гаргасан “С*******ийн өргөтгөлийн барилгын байнгын ашиглалтад хүлээн авсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны тоот актыг хууль бус болохыг тогтоож, уг актыг хүчингүй болгон, Б******* ХХК-ийн улсын комиссыг оролцуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ