Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн, 

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гын От холбогдох эрүүгийн 2638000000124 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогт Гын О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2026 оны 02 дугаар сарын 23-24-нийг шилжих шөнө согтуугаар Хөвсгөл аймгийн ****** сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч М.Быг үл ялих зүйлээр шалтаглан зодож, улмаар түүний эрүүл мэндэд нь цээжний баруун талд 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 110 дугаартай:

1. М.Бын биед цээжний баруун талд 10, 11, 12 дугаар хавирганы хугарал, зүүн шилбэнд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31-р хуудас),

Шүүгдэгч Г.Оийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би Бын гэдэс рүү нэг өшиглөсөн. ** дугаар багийн  хойшоо ухраад зай аваад зогссон...Нэг харсан чинь ** дугаар багийн  хажуу талаараа хараад хэвтэж байхаар нь би дээрээс нь баруун гар талын суганы доод тал руу нь нэг удаа өшиглөсөн чинь ** дугаар багийн  босоод ирсэн. Би урд талаас нь угтуулж элэгдсэн...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг

Насанд хүрээгүй хохирогч М.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Т тамхи асаагаад наад Боо босгоод ир гэхээр нь Б-ийг сэрээхэд Т Б бид хоёрт хандаад та 2 хувцасаа өмсөөд гараад ир гарч уулзах юм байна гэхээр нь бид 2 хувцсаа өмсөөд Т-ийг дагаад бид 3 гадаа гарсан... Тэгээд Т Б бид хоёрт хандаад ах нар яасан их мурьдаг болсон гэж хэлэнгүүтээ шууд намайг элэгдээд газар унагаасан. Тэгээд би амьсгал давчдаад газар сууж байгаад босоод харсан чинь Т Б-ийг зодож байсан. Тэгээд надруу хүрч ирэхээр нь би Тийг яг өшиглөлөө гэж бодоод дээшээ хартал ирээд шууд цээж рүү 4, 5 удаа өшиглөсөн. Тэгээд би хашаа налаад унатал дээрээс 4, 5 удаа дэвссэн...байшин руу өшиглөж унагагаад дээрээс 2, 3 удаа дэвссэн... Гэрт ороод байж байтал Ө надад хандаад галаа асаачаач андаа хүйтэн байна гэхээр нь би гал түлээд галын хажууд сууж байхад Т надад хандаад миний урд ирээд өвдгөө нугалаад суу гэхээр нь би урд нь очоод суутал гутлаараа хянга руу 20 удаа өшиглөсөн. Би одоо болъё гэж хэлээд хөлөө татахад Т одоо наад хөл чинь өвчин мэдрэхгүй гээд дахиад 10 гаруй удаа өшиглөсөн... Т надад хандаад шанаан дээрээ гараа тавьж бай гэхээр нь би шанаан дээрээ алгаа дэлгээд тавьтал миний шанаа руу 2, 3 удаа цохисон... О надад эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 10-11, 69-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Тэгээд Т ** дугаар багийн  бид хоёрт хандаад ах нар яасан их мурьдаг болцын гэж хэлэнгүүтээ шууд Б-ыг элэгдээд газар унагаасан. Тэгээд намайг элэгдээд тонгойход цээж рүү 3, 4 өшиглөөд би амьсгал давчдаад газар сууж байгаад босоод харсан чинь Т Б-ыг зодож байсан. Тэгээд над руу хүрч ирэхээр нь би Тийг яг өшиглөлөө гэж бодоод цээжээ хаатал ирээд шууд гар руу 1 удаа өшиглөсөн. Тэгсэн байшин дотроос Нарандалай ах гарч ирээд Т-т хандаад ахын дүү одоо болно чи арай хэтэрлээ гэж хэлэхэд Т арай гайгүй болсон. Тэгээд Т, ** дугаар багийн  бид хоёрыг урдаа дуудаж авчирч байгаад бид хоёрын шилэн хүзүүн дээрээс базаж байгаад хооронд маань 5, 6 удаа мөргөлдүүлсэн. ... Гэрт ороод байж байтал ** дугаар багийн  гал асаасан. Т ** дугаар багийн д хандаад миний урд ирээд өвдгөө нугалаад суу гэхэд нь ** дугаар багийн  урд нь очоод суутал гутлаараа хянга руу өшиглөсөн... Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-19-р хуудас),

Гэрч Н.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:  “...Тэгээд хэсэг Т Б, ** дугаар багийн  хоёртой юм ярьж байснаа ах нар гоё мурьдаг болжээ гэхэд ** дугаар багийн  урдаас нь мурьсан юм байхгүй манай ангийхан найзындаа ирээд хоол хийж идчихээд унтах гээд байж байна гэж хэлэхэд Т Б, ** дугаар багийн  хоёрт хандаад та хоёр дагаад ир ярих юм байна гээд дагуулаад гарсан. Араас нь Т бид хоёр гарахад Т нөгөө хоёрыг эхлээд алгадаж эхлээд дараа нь элэг рүү нь өшиглөөд тэгээд байшингийн булан руу шахаад элэгдээд Б-ыг газар унагааж байгаад дэвссэн... Тэгээд орчихоод би ** дугаар багийн Б-д хандаад чи гал түлчээч даараад байна гэхэд ** дугаар багийн  гал түлсэн. Би Б-ийг дагуулж гараад хаалга үүдээ сайн түгжихэд яадаг юм гэхэд Б надад хандаад би хаалга хэн түгжсэнийг нь мэдээгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр буцаад очиход ** дугаар багийн  Тийн урд суусан Т Быг өшиглөж байсан. Тэгээд Т урдаа сууж байсан Быг босгоод оронд нь Бийг суу гээд урдаа суулгаад хөлөө урагш нь тавь гэж байгаад хянга руу нь өшиглөж эхэлсэн. Тэгээд өвдөөд байгаа юм уу? ** дугаар багийн  чинь яахчгүй байсаншдээ гээд урдаасаа босгосон...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Г.О нь насанд хүрээгүй хохирогч М.Бын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.

Хохирогч М.Бын “О надад эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 69-р хуудас) хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Г.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.О нь хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох тухай прокурорын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.О нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.

Эрүүгийн 2638000000124 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Гын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Гын Оийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2638000000124 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.УУГАНБАЯР