| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрмөнх Ариунболд |
| Хэргийн индекс | 184/2024/02110/И |
| Дугаар | 184/ШШ2024/01827 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 184/ШШ2024/01827
|
2024 04 08 |
184/ШШ2024/01827 |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* хороолол, *******гийн гудамж, ******* а байр, 201 тоот хаягт оршин суух ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* гудамж, 24 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,715,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...NM- 308200552 тоот зээлийн гэрээний Үндсэн зээл 999,000.00 /есөн зуун ерин есөн мянган төгрөг/, үндсэн хүү 1,541,915 /нэг сая таван зуун дөчин нэгэн мянга, есөн зуун арван таван төгрөг/, хугацаа хэтрэлтийн шимтгэл 160,000.00 / нэг зуун жаран мянган төгрөг/, Нотариатын зардал 15,000 /арван таван мянган төгрөг/ Нийт 2,715,915.00 / хоёр сая, долоон зуун арван таван мянга, есөн зуун арван таван төгрөг/ төгрөгийг ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б. надад холбогдох 2,715,915 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 2,715,915 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 4 ******* сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 ******* сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 3,489 төгрөгөөр төлж төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,715,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,715,915 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 ******* сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 ******* сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 3,489 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.
Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.
Иймд “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,715,915 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,715,915 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 ******* сарын 28-ны өдрөөс 2024 оны 11 ******* сарын 28-ны өдөр хүртэл сар бүр 3,489 төгрөгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс *******,202.5 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас *******,202.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД