Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0326

 

2023 04 04                                 128/ШШ2023/0326

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар.

Нэхэмжлэгч: Н.А*********

Хариуцагч: Н

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лу**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.С******нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлага: Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын Иргэн Н.А*********ын газар эзэмших эрхийг баталгаажуулахыг даалгах; Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай гаргасан Н.А*********ын өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: "Иргэн Н.А********* миний бие Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай газар эзэмшиж байна. Газар эзэмшүүлэх тухай Б дүүргийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/** тоот захирамж гарч, улмаар 2004 он, 2008 он, 2016 он, 2020 онуудад дүүргийн Засаг даргын шийдвэрээр байршил солих, хугацаа сунгах, зориулалт өөрчлөх тухай захирамж гарсан байдаг. Улмаар газрын асуудал эрхэлсэн байгууллагаас 1***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Үйлчилгээ спорт төвийн зориулалтаар газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Миний бие эзэмшиж байгаа газраа гэрээнд заасан зориулалтын дагуу буюу үйлчилгээний спорт төв /заал/ ашиглах, архитектур төлөвлөлтийн даалгавар авах, техникийн нөхцөл авахад уг газар эзэмших эрхийг Нас зайлшгүй баталгаажуулах шаардлагатайн улмаас 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нд хандан газар эзэмших эрх баталгаажуулах /захиргааны акт гаргах/ өргөдлийг бичиг баримтын эх хувийг хавсарган гаргасан боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлэсэнгүй. Газар эзэмшүүлэх гэрээний 3.1-д зааснаар гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших эрхтэй гэсэн. Иргэнээс гаргасан өргөдлийг захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хууль, Иргэдээс төрийн зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл хуульд заасан хугацаанд Н.А*********ын гаргасан өргөдлийг шийдвэрлэсэнгүй. Газар эзэмших явцад дүүргийн газрын алба, дүүргийн Засаг даргаас миний газар эзэмших эрхийг 2 удаа хүчингүй болгож байсан ба Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 209 дугаар шийдвэр, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2** дүгээр шийдвэрээр газар эзэмших эрхийг сэргээж байсан болно. Түүнчлэн хамгийн сүүлд 2022 оны 06-р сарын 06-ны өдөр газар эзэмших эрхтэйг тогтоож 4** дугаартай шүүхийн шийдвэр захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар Н.А********* миний газар эзэмших эрх ямар нэг эрхийн доголдолгүй ба гэрээнд заасан хугацаанд газрын төлбөр төлж тооцоо нийлээд явж байгаа билээ. Захиргааны акт гаргуулахаар гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т "Захиргааны актыг... гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;" гэсний дагуу дараах гаргахыг тухайн захиргааны нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна." гэжээ. Нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж шүүхэд бичгээр ирүүлэхдээ: "Иргэн Н.А********* миний бие Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-т "захиргааны актыг... гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэсний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байгаа бөгөөд Нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Миний бие 2020-12-16-ны өдрийн 01107-2020/0******дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу газрыг "Үйлчилгээ, спорт төв" зориулалтаар эзэмшиж, ашиглаж байна. Газрын тухай хуулийн 35.1-д "Газар эзэмшигч дараах эрхтэй: 35.1.1.гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах..." гэж заасан. Түүнчлэн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 3.1-д гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах..." гэж заасан. Гэвч тухайн газрыг Н.А********* нь хуульд заасан журмын дагуу эзэмшиж ашиглаж байгаа гэдгийг Нас баталгаажуулахгүй эс үйлдэхүй гаргаж байгаагийн улмаас миний бие эзэмшиж байгаа газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж чадахгүйд хүрээд байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшигч миний Газрын тухай хууль болон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан "гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах" эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд: Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар гэрчилгээтэй газрын Иргэн Н.А*********ын газар эзэмших эрхийг баталгаажуулахыг даалгах; Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай гаргасан Н.А*********ын өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох." гэжээ.Эзэмших эрхийн Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Н.А********* миний бие 2002 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/** захирамжаар одоогоос 21 жилийн өмнө газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу төрөөс буюу захиргаанаас сонгох, дахин олгох, ахуйн Н.А********* надад олгосон. Үүнээс хойш 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 220, 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 437, 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/****. 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/654, 2021 оны 11 дугаар сарын 04-ний өдрийн А/5**гээд Б дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхтэй холбоотойгоор газар солих, зориулалттай гээд янз бүрийн агуулгатайгаар засаг даргын захирамжийг гаргаж байсан. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг дүүргийн Засаг даргаас хууль журмын дагуу гаргаж Н.А********* надад эрхийн гэрчилгээ олгоод явж байгаа. Тухайн үед миний бие 28 настай байсан. Одоо 48 нас, бараг 50 нас хүрэх гэж байна. Миний газар эзэмших эрхийн төрөөс 3 удаа хүчингүй болгож байсан. Барьсан хашааг минь нурааж байсан, барилга бариулахгүй гэж байсан. Тухайн шат болгонд нь миний бие захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан. Шүүхэд хандаад тухайн үед шүүхийн шийдвэрүүд гарсан. Тухайн шүүхийн шийдвэрүүдээ нотлох баримтаар гаргаж өгсөн.

Энэ шүүхийн шийдвэрүүдээр Н.А********* газар эзэмших эрхтэй нь үнэн юм байна. Хуульд заасан журмын дагуу эзэмшиж байгаа юм байна гэдэг агуулгаар шүүхийн шийдвэр гарсан. Хамгийн сүүлийн шийдвэр нь 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан байгаа. Газрын тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр эзэмшүүлнэ гэсэн байдаг. Ингээд хамгийн сүүлийн байдлаар Н.А********* миний бие 1***** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний үндсэн дээр үйлчилгээ, спорт төв гэдэг зориулалтаар газрыг эзэмшиж байгаа. Газрыг зориулалтын дагуу ашиглах шаардлагатай, зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглахгүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгодог хуультай. Зориулалтын дагуу буюу үйлчилгээ спорт төв, тодорхой хүүхэд залуучуудад зориулсан спортын төв тухайн газарт байдаггүй. Ийм зориулалттайгаар ашиглая, төрийн нийтийн зориулалттай байдлаар ашиглавал яасан юм бэ гэдэг санаа гаргаад архитектур төлөвлөлтийн даалгавар өгдөг байгууллага дээр очихоор та газар эзэмших эрхийн гэрчилгээтэй юм байна. Та энэ газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Нар баталгаажуулаад ир. Тэрний дараа бид ямар хэмжээтэй, ямар даалгавар өгөх юм. суурь нь ямар байх юм. биологийн бүтэц нь ямар байх юм гэдэг асуудлыг тавьсан. Нэгэнт төрийн байгууллага захиргааны дотоод үйл ажиллагаандаа ийм дүрэм журамтай юм бол ингэхээс яах вэ гээд миний газар эзэмших эрхийн гэрчилгээг баталгаажуулж өгнө үү гэсэн өргөдлийг Нд гаргасан. Яагаад өмнө нь гаргаж болоогүй юм бэ гэхээр уржнан жил хашаагаа бариад ажлаа эхлэх гэсэн чинь засаг даргаас болохгүй гээд шүүхээр маргаж явсаар байгаад 1 жилийн дараа шийдэгдсэн. Барилга барих зөвшөөрөлтэй хамааралгүй. Зүгээр л Н.А*********ын газар эзэмшиж байгаа эрх нь хууль ёсны дагуу юу үгүй юу гэдгийг баталгаажуулж байгаа агуулгатай гэж ойлгосон. Хууль бусаар олгосон бол дээд шатны Засаг дарга нь гэрчилгээг хүчингүй болгоод явах эрх нь нээлттэй байх гэж ойлгож байгаа. Миний хүсэлтийг өнөөдрийг хүртэл шийдээгүй. Би Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газарт өргөдөл гаргасан. Миний гэр Улаанбаатар хотын Засаг даргын тамгын газартай манай гэр ойрхон байдаг. Анхны тайлбарыг уншсан. Ийм өргөдөл огт байхгүй гэсэн тайлбар газрын албанаас ирсэн байсныг харсан. Би засаг дарга дээр дахин очоод миний гомдол хэнд, хаана хуваарилагдсан талаар асууж лавласан. Тэгээд газрын албанд байгаа гэдгийг мэдсэн. Баталгаажуулах боломжгүй гэж байгаа бол баталгаажуулах боломжгүй гэдэг хариу өгөх боломжтой байхад хариу өгөөгүй. Тухайн газар барилга барих боломжтой юу, үгүй юу, газар нь ямар вэ гэдгийг газар барихтай холбоотой эрх зүйн маргаанд илүү хамааралтай, ач холбогдолтой гэж үзэж байгаа. Юмыг яаж мэдэх вэ гээд миний бие үерийн далан шугам ч бай, тог цахилгаан ч бай, хамгаалалтын аюулгүй нь зурвас гэж байдаг. Энэ аюулгүйн зурвас байсан. Үүнийг мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг хийлгээд далангийн ирмэгээс миний эзэмшиж байгаа газар хүртэл буюу тэр талбайгаас урагш гэсэн уг биш. Тухайн барилгыг 30 хувьд барих уу, 50 хувьд нь барих уу гэдэг асуудал байгаа. Ингээд хэмжүүлэхэд 11 билүү 12 метр хамгаалалтын зурвасаас гадна гадна харагдан байсан. Өөрөөр хэлбэл миний бие олон сар, жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмших боломжгүй байдалтай байгаад байна. Үүнээс шалтгаалаад төрөөс иргэн надад газар эзэмших эрхийн зөвшөөрөл олгосон бол зориулалтын дагуу ашиглахыг шаарддаг, үгүй бол цуцалдаг. Би газраа зориулалтын дагуу ашиглаж чадахгүй бол 2 жилийн хугацаанд ашиглаагүй гээд газар эзэмших эрхийг цуцлах хугацаа нь болж байна. Газар эзэмших эрх хууль ёсоор буюу газраа зориулалтын дагуу ашиглах ашиг сонирхол зөрчигдөж байна гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Энэ эрхийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү. Нэгэнт л төрөөс зориулалтын дагуу олгосон. Дараа нь ямар барилга барих нь тусдаа эрх зүйн ойлголт гэж үзэж байна. Газар эзэмших эрхтэй холбоотой маргаж байгаа." гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: "Нэхэмжлэгч Н.А*********ын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Нд гаргасан Б дүүргийн 6-р хороонд байрлах 16****** нэгж талбарын дугаар бүхий газрын газрын эрх баталгаажуулах хүсэлтийг шийдэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Н.А*********ын Б дүүргийн 6-р хороонд байрлах, 16****** нэгж талбарын дугаар газартай холбогдуулж 2022 онд хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газрын кадастрын мэдээллийн системд дээрх газартай холбогдуулж иргэн Н.А*********оос 2020 онд хамгийн сүүлийн байдлаар хүсэлт ирүүлсэн байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасны дагуу шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхгүй байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ. сонирхлоо хэрэгжүүлэх, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Нэхэмжлэгч Н.А*********ын Б дүүргийн 6 дугаар хороонд байрлах 16****** нэгж талбарын дугаартай газартай холбогдуулан 2022 онд хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд газрын кадастрын мэдээллийн санд дээрх газартай холбогдуулж иргэн Н.А*********оос хамгийн сүүлийн байдлаар 2020 онд хүсэлт ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй байгууллага хуульд орхигдуулсныг ойлгоно" гэж заасны дагуу шийдвэрлэхгүй байгаа, орхигдуулсан эс үйлдэхүй бол Нийслэлийн Засаг даргын зүгээс байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь Б дүүргийн Засаг даргын тухайн нэгж талбарын дугаартай газар эзэмшүүлэх эрх олгосон эрхийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрхийг баталгаажуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Б дүүргийн Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж гарсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ авагдсан, хэвийн ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг гэрчилгээг сунгахаас татгалзсан, хүчингүй болгосон зүйл байхгүй учраас Б дүүргийн Засаг даргын газар эзэмшүүл байгаа шийдвэр нь өөрөө ямар нэгэн байдлаар Нийслэлийн Засаг даргын зүгээс баталгаажуулах, Б дүүргийн Засаг даргын газар олгох захирамж гарсан байх тул Нийслэлийн Засаг даргын зүгээс баталгаажуулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү." гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь шүүхэд анх "2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан нэгж талбарын дугаартай, 00********* газар 16****** эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах өргөдлийг шийдвэрлэж, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, өргөдлийг шийдвэрлэхгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох" нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар: "Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын Иргэн Н.А*********ын газар эзэмших эрхийг баталгаажуулахыг даалгах" "Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай гаргасан Н.А*********ын өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэж бичгээр тодруулсан болно. Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын иргэн Н.А*********ын газар эзэмших эрхийг баталгаажуулахыг даалгах" шаардлагын тухайд: Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг 2004 оноос эхлэн эзэмшиж ирсэн болох нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 209 дүгээр шийдвэр болон нэхэмжлэгчийн тайлбар, Б дүүргийн Засаг даргын 2004 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар захирамжийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Улмаар Б дүүргийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 437 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан болох нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2** дугаар шийдвэр болон дээрх дүүргийн Засаг даргын 437 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна. Сүүлчийн байдлаар Б дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/5**дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаагаар сунгасан байна. Дээрх Б дүүргийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/5**дугаар захирамжийн хавсралтаас үзэхэд, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг өмнө нь дүүргийн Засаг даргын 2016 оны А/654 дугаар захирамжаар сунгаж байсан болох нь тогтоогдож байх ба уг Б дүүргийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/654 дугаар захирамжийн хуулбар хэрэгт авагдсан байна. даргын дээр дурдсан болон холбогдох бусад захирамжуудаар сунгаж ирсэнтэй Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 2004 оноос эхлэн дүүргийн Засаг хариуцагч маргаагүй болно. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр гэрчилгээгээр эзэмшүүлнэ." гэж заасан байна. Зөвхөн эрхийн Нэхэмжлэгч Н.А*********од сүүлчийн байдлаар 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 00********* дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар, эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Дээр тайлбарласан дүүргийн Засаг даргын хүчинтэй үйлчилж байгаа холбогдох захирамжууд, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээгээр нэхэмжлэгч нь маргаан бүхий газрыг хууль ёсоор эзэмшиж ирсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн "Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын Иргэн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. эзэмших эрхийг баталгаажуулахыг даалгах" тухай Н.А*********ын газар Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг даргын дээрх захирамжуудаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрх хууль ёсоор баталгаажсан байх тул газар эзэмших эрхийг баталгаажуулахыг даалгуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Гэхдээ Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т "Н газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 21.2.3-т "нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна" гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, газар эзэмших эрхийг баталгаажуулах эсэх асуудал нь Нийслэлийн Засаг даргын бүрэн эрх байх тул тус нэхэмжлэлийн шаардлагыг "... газар эзэмших эрхийг баталгаажуулах асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасугай" гэсэн байдлаар шийдвэрийн тогтоох хэсэгт томьёолж, хангаж шийдвэрлэлээ. Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** НЭГЖ талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай гаргасан Н.А*********ын өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" шаардлагын тухайд: Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1-д "Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг үүрэг хүлээнэ:", "2/харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;", "З/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бурийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх;", "6 /өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх;" гэж тус тус заасан байна. Нэхэмжлэгчийн 2020 оны 09 сарын 12-ны өдөр Нд хандаж гаргасан газар баталгаажуулах талаарх өргөдөлд хариуцагч зохих хууль, журмын дагуу үндэслэл бүхий, тодорхой хариу өгөөгүй болох нь Бүртгэл хяналтын картаар2 тогтоогдож байх ба энэ нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтуудад нийцэхгүй байна. Иймд "Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороолол байршилд 16****** нэгж талбартай дугаартай, 00********* газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай гаргасан Н.А*********ын өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 3, 6 дах заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.А*********ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороололд байрлах, нэгж талбарын 16****** дугаартай, 00********* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай Н.А*********ын өргөдлийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлээгүй Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Б дүүрэг, 6-р хороо, 3-р хороололд байрлах, нэгж талбарын 16****** дугаартай, 00********* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газрын эзэмших эрхийг Н.А*********ын нэр дээр баталгаажуулах асуудлыг зохих хуулийн дагуу шийдвэрлэхийг Нд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.А*********ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ