Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 581

 

                                

 

 

 

 

                                        

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал, шүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алдар овгийн Эд холбогдох эрүүгийн 1703 0000 10023 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Алдар овгийн Эрм, 1993 оны 05 дугаар сарын -ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 24 настай,  эрэгтэй, Баянзүрх дүүргийн дүгээр хороо Ургах наран хороолол  байрны  тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, статистикч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Яллагдагч  нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ургах наран хорооллын урд талын замд Toyota Prius маркийн  УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа …хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заатуудыг зөрчсөний улмаас М.Арнагүлийн жолоодож явсан Toyota Prius маркийн 28-70 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зорчигч М.Гэрэлт-Ирээдүйн амь насыг хохироосон,  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ: “…2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз Лхагвасүрэн, Амартүвшин нартай уулзаад “Ургах наран” хороолол руу явсан. Ургах наран хорооллын гадна талбайн зогсоолд бид гурав нэг шил архи, 3 лааз пиво уусан. Ууж дуусаад би гэртээ орж амарч,  манай хоёр найз буцаж хот руу харих ёстой байсан. Манай хоёр найзыг ирж авах ёстой байсан машин нь ирээгүй учир намайг унаанд суулгаад өгөөч гэсэн учир би машинаа барьж нөгөө хоёрыг унаанд суулгаж өгөхөөр “Товчоо” руу хөдөлж яваад “Ургах наран” хорооллын доод талд байрлах колонкийн ойролцоо очоод “архи уусан юм чинь машин барьж яах вэ болъё” гээд буцаж эргэсэн. Төв замаар ирж байсан Приус 10 маркийн машинд зам тавьж өгч араас нь явсан. Урд явж байсан Приус 10 машин хурдаа хасахаар нь дагаад тормос гишгэтэл машинаа зогсоож чадалгүй мөргөсөн. Машинаа зогсоогоод буугаад иртэл хохирогч талын машин замын хажуу талд онхолдсон байсан. Машин дотор байсан хүмүүсийг гаргаж ирсэн. Цагдаа, эмнэлэг дуудаж 30-аас 40 минутын дараа ирсэн.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд Г.Мэндсайханы хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх20-21/, мөрдөн байцаалтын шатанд Г.Мэндсайханы иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-30/, мөрдөн байцаалтын шатанд К.Эрдэнэцэцэгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-35/, мөрдөн байцаалтын шатанд С.Саталхааны иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-37/, мөрдөн байцаалтын шатанд Х.Ботокөзийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-39/, мөрдөн байцаалтын шатанд Д.Баярмөнхийн иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /хх-41/, мөрдөн байцаалтын шатанд М.Арнагүлийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-44/, мөрдөн байцаалтын шатанд А.Амартүвшингийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-51/, мөрдөн байцаалтын шатанд С.Лхагвасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх54/, мөрдөн байцаалтын шатанд Э.Сосорбурамын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-102-103/,   2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-19/, 2017 оны 07 дугаар сарын 18-ны Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х-15-17/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1451 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-59-61/, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 7109 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-62/, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9762 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-66/, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт /хх-93/, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9725 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-70/, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9758 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-74/, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9759 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-77/, машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-84-88/, мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /хх-21/, хохирогчийн гаргасан өгсөн баримт /хх-22-27, 122-129/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-113/, шүүгдэгч Э.ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-114/, хохирогч болон, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтүүд /хх-171-176/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-116-121/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Э.Сг 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ургах наран хорооллын урд талын замд Тоёота приус /Toyota Prius/ маркийн 54-94 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7 Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа …хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас М.Арнагүлийн жолоодож явсан Toyota Prius маркийн 28-70 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зорчигч М.Гэрэлт-Ирээдүйн амь насыг хохироосон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.  

 

Шүүгдэгч Э.Сосорбурам нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны шөнө 01 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, “Ургах наран” хорооллын урд талын замд Тоёота приус /Toyota Prius/ маркийн 54-94 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-а, 8.11-д заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас М.Арнагүлийн жолоодож явсан Тоёота приус /Toyota Prius/ маркийн 28-70 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн, зорчигч М.Гэрэлт-Ирээдүйн амь насыг хохироосон, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд Г.Мэндсайханы хохирогчоор өгсөн: “…Эхнэр бид 2 хүүхэдтэй байсан, том охин М.Хулан 4 настай, талийгаач хүү М.Гэрэлт-Ирээдүй нь нэг нас долоон сартай байсан. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй байсан, гэхдээ 2 хүүхэд маань миний нэрээр овоглодог байсан. Гэр бүлээрээ ярилцаж байгаад би уг хэрэгт хохирогчоор оролцох болсон. Миний хүү 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн. Айлын бага хүүхэд байсан, ээж нь гэртээ талийгаачийг асарч амьдарч байсан. Талийгаач урьд нь ямар нэгэн хууч өвчин болон бэртэл гэмтэлгүй байсан. Би маш их гомдолтой байна, оршуулгын зардлыг бүрдүүлж байгаа.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Г.Мэндсайханы иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “…Тоёота приус /Toyota Prius/ маркийн 28-70 УНА дугаартай автомашин нь миний өөрийн эзэмшлийнх юм. Осол болох үед би гэрийнхэнтэйгээ хамт байгаагүй учир ослын талаар мэдэхгүй байна. Мөнгөний хэрэгцээ гараад машинаа Банк Бус Санхүүгийн байгууллагад 1.000.000 төгрөгийн барьцаанд тавьж зээл авсан байсан. Надад гэрээ нь байгаа. Машинаа барьцаалж авсан зээлийн төлбөр дууссан боловч машинааа өөрийн нэр дээр шилжүүлж аваагүй. Үнэлгээтэй танилцаад санал хүсэлт байхгүй. Би үнэлгээгээр гарсан хохирлоо авсан. Оршуулгын зардлаас гадна бэлнээр 20.000.000 төгрөг авсан. Гомдол санал байхгүй.” /хх-30/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд К.Эрдэнэцэцэгийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “…Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад санал хүсэлт байхгүй. Би ослын дараа толгой хүзүүний томографийн шинжилгээ өгсөн. Жолооч залуу миний эмчилгээ, шинжилгээний зардлыг төлсөн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, би шүүх хуралд суухгүй.” /хх-35/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд С.Саталхааны иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “… Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад санал хүсэлт байхгүй. Надад болон манай гэр бүлийн зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэр бүлээрээ ярилцаад жолоочоос бэлэн 20.000.000 төгрөг авч хүүхдүүддээ өгч байгаа учир гомдол санал байхгүй, жолооч талаас шаардлагатай шинжилгээ эмчилгээг хийлгэсэн. Би шүүх хуралдаанд суухгүй.” /хх-37/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Х.Ботокөзийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “…Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал байхгүй, жолооч Сосорбурамаас 300.000 төгрөг авсан тул гомдолгүй. Шүүх хуралд суухгүй.” /хх-39/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Д.Баярмөнхийн иргэний хариуцагчаар өгсөн: “…Toyota Prius 20” маркийни 54-94 УБӨ улсын дугаартай автомашиныг 2016 оны 04 дүгээр сард бусдаас 8.000.000 төгрөгөөр худалдаж аваад, 2017 оны 07 дугаар сарын эхээр бусдад 8.500.000 төгрөгөөр зарсан. Нэрээ шилжүүлж амжаагүй байсан. Би иргэний хариуцагчийн үүргийг мэдэж байгаа боловч осол гаргасан жолооч бүх хохирлыг өөрөө даана.” /хх-41/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд М.Арнагүлийн гэрчээр өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цаг 15 минутын үед санагдаж байна. “Ургах наран” хорооллын урд талын зам дээр өөрийн эзэмшлийн “Toyota Prius” маркийн 28-70 УНА улсын дугаартай автомашиныг жолоодоод баруунаас зүүн тийш 40 км/цаг орчим тогтмол хурдтай явж байтал гэнэт л ард талаас хүчтэй машин мөргөсөн. Миний жолоодож явсан машин мөргүүлсэн эрчиндээ машины замаас гарч онхолдсон. …Миний машинд өөрийн ээж Саталхаан, бэр эгч Эрдэнэцэцэг, манай дүүгийн найз Пото гэж эмэгтэй, манай 2 хүүхэд, бэр эгчийн 2 дугаар ангийн охин явж байсан. …Ослын дараа миний хүү Гэрэлт-Ирээдүй ухаан алдсан байхаар нь зам дээр гарч зогсоод явж байсан машиныг хүчээр зогсоож, Баянзүрх дүүргийн 3 дугаар амаржих газарт очиж болсон явдлыг хэлж, хүүхдээ эмчид үзүүлэхэд эмч гарыг нь барьж үзээд нас барсан байна гэж хэлэхээр нь яаралтай гэмтлийн эмнэлэг ороход, миний хүүгийн судас цохилж байсан. Гэмтлийн эмнэлгийн яаралтай тусламжид очиж эмчилгээ хийлгэсэн боловч тэр шөнөө буюу 03 цаг 05 минутад хүү маань нас барсан. Тухайн үед би жолоо бариад, миний хажууд ээж маань өвөр дээрээ талийгаач хүүг суулгаад явж байсан. Ард талд 2 том хүн, 2 жоохон хүүхэд сууж байсан. Том хүмүүс суудлын бүс зүүсэн байсан. /хх-44/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд А.Амартүвшингийн гэрчээр өгсөн: “…Тухайн үед би арын суудал дээр хэвтээд явж байтал Сосорбурам хэсэг явж байснаа буцаад зам дээр эргэж “болъё, согтуу машин бариад явж яах вэ” гээд эргээд явж байтал гэнэт тоормослоод л ямар нэг зүйлийг хүчтэй мөргөсөн. Би буугаад харахад машины араас мөргөсөн, мөргүүлсэн машины хүмүүс уйлалдаж байгаа нь сонсогдож байсан. Тэгээд би шоконд орчихсон. Тэгээд байж байтал бид хоёртой хамт явж байсан Лхагваа алга болчихсон. Удалгүй цагдаа нар хэргийн газарт ирж Сосорбурам бид хоёрыг эрүүлжүүлэхэд хүргэсэн. …Сосорбурам машинаа бариад явсан.” /хх-51/ гэх мэдүүлэг,

 Мөрдөн байцаалтын шатанд С.Лхагвасүрэнгийн гэрчээр өгсөн: “…Сон машинд 23 цагийн үед нэг 0.5 литр архи, пиво 3 савыг хувааж уусан. Ууж дуусаад Сосорбурам бид хоёрыг Баянзүрхийн товчоо хүргэж өгөхөөр машинаа асаагаад хөдлөөд явсан. Тэгээд “Ургах наран” хорооллын урд талын замд байх бензин колонк хүрээд, “архи уучихаад машин бариад яах вэ” гээд См машинаа зам дээр эргүүлээд буцаад явж байгаад урдаа явсан Т.Приус 10 маркийн автомашины араас санаадгүй мөргөсөн. Буугаад ирсэн чинь мөргүүлсэн машины хүмүүс орилолдооод байсан. Тэгээд айсандаа шоконд ороод тэр чигтээ гэр лүүгээ яваад өгсөн. Урд талд явсан Т.Приус 11 маркийн автомашин тормосоо гишгээд хурдаа хассан. Стүүний машинтай ойрхон явж таараад тэр автомашины араас мөргөсөн. С машинаа бариад явсан. …Со бид хоёр нэг ангид хамт сурч байсан найзууд. Сосорбурам миний хувьд даруухан, үнэнч шударга учраас би түүнтэй найзлаж нөхөрлөсөн.” /хх54/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Э.Сын яллагдагчаар өгсөн: “…Би 2017 оны 07 дугаар сарын 17-ны шөнө 00 цагийн үед Баянзүрх дүүргийн “Ургах наран” хорооллын зогсоол дээр 10-н жилийн найз болох Амартүвшин, Лхагвасүрэн нарын хамт өөрийн “Тоёота Приус 20” маркийн 54-94 УБӨ дугаартай автомашин дотор 0.5 литрийн хэмжээтэй нэг шил архи, 1.25 литрийн хэмжээтэй гурван сав пивыг хувааж уусан. …архи, пиво ууж дуусаад, тэр 2 явах гэтэл ирж авах автомашин нь ирэхгүй байхаар нь би Баянзүрхийн товчоо руу дөхүүлж өгөх гэж байснаа болиод “Ургах наран” хорооллын урд талд буцаж эргээд явж байтал урд талд явсан Т.Приус 11 маркийн автомашин хурдаа хасахаар нь дагаад тормосоо гишгэтэл зогсож амжилгүй уг автомашины араас мөргөж замаас автомашинтайгаа гарсан. Тэгээд байж байтал цагдаа нар хэргийн газар дээр ирсэн. Тухайн үед архи уучихаад машин бариад явж байсан минь үнэн, түүнээс болж осол болсон. Би маш их гэмшиж байна. Ямар ч байсан хохирогч нарыг гомдолгүй болгосон. …Автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй, тормос, гэрэл зэрэг нь хэвийн ажиллаж байсан. Тухайн үед гадаа бороо орчихсон байсан, зам нойтон байсан учраас автомашины гэрэлд юмс бүдэг харагдаж, замын хөдөлгөөн бага байсан. …Талийгаачийн буяны зардалд 2.700.000 төгрөг орчим, сүүлд 20.000.000 төгрөг, мөн зам тээврийн осолд ороод гэмтсэн бүх хүмүүсд ойролцоогоор 3.600.000 төгрөгөөр шинжилгээ эмчилгээг хийлгэсэн.” /хх-102-103/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн цогцост үзлэг хийсэн 1451 дүгээр:

          “1. Талийгаач М.Гэрэлт-Ирээдүйн цогцост толгойн битүү гэмтэл, их тархины орой, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт, дагз, баруун чамархайн хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт, хамрын зулгаралт гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, уг гэмтлүүд шинэ байна,

          3. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй,

          4. Талийгаач нь толгойн битүү гэмтэл их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ,

          5. Талийгаачийн цус нь АВ /IV/ бүлгийн харъяалалтай байна.” /хх-59-61/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9762 дугаар:

1. “С.Саталхааны биед зүүн зулайд шарх, тархи доргилт, зүүн хөх, зүүн бугалганд цус хуралт, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлэрэ үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-66/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9725 дугаар:

  1. “К.Эрдэнэцэцэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид хөдөлмөрийн чадварын  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-70/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 9758 дугаар:

  1. “М.Арнагүлийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” /хх-74/ гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9759 дүгээр:

1. “Х.Ботокөзийн биед баруун мөр, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-77/ гэх дүгнэлт,

 машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-84-88/, 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-6-7/, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 347 дугаар техникийн шинжээчийн дүгнэлт /хх-93/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-19/, 2017 оны 07 дугаар сарын 18-ны Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х-15-17/, мөрдөн шалгах хэлтэст гаргасан хүсэлт /хх-21/, хохирогчийн гаргасан өгсөн баримт /хх-22-27, 122-129/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-113/, шүүгдэгч Э.Сн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-114/, хохирогч болон, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан хүсэлтүүд /хх-171-176/, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт /хх-116-121/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Соыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.Сод ял шийтгэл оногдуулахдаа хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Э.Сод ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.