Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/01829

 

                 

 

 

 

 

 

 

 

                  2024           04           08

                                   

 

 

 

 

 

 

 

                                   184/ШШ2024/01829

 

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 8 дугаар хороо, ******* *******, 7 давхар, ******* тоот хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 32 дугаар хороо, ******* 5 дугаар гудамж, тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 484,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Z4629716 тоот зээл 2022 оны 5 сарын 14-ний өдөр дуусч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 150,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 675 хоног зээлийн гэрээний 60 + хугацаа хэтэрсэн 615+0 удаагийн сунгалтаар 0 хоног ийн хүү 334,125 төгрөг + шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд төлсөн 0 төгрөгийг хасаж нийт хүү 334,125 төгрөг нийт дүн 484,125 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: “...Нэхэмжлэлийн шаардлага 484,125 төгрөгийн 126,025 төгрөгөөс татгалзаж, үлдэх 258,100 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцов. Иймд Ч.д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ч.д холбогдуулан 484,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 484,125 төгрөгөөс 126,025 төгрөгөөс татгалзаж, үлдэх 258,100 төгрөгийг хариуцагч Ч. нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана, 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.д холбогдох 484,125 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.д холбогдох иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 484,125 төгрөгөөс 126,025 төгрөгөөс татгалзаж, үлдэх 258,100 төгрөгийг хариуцагч Ч. нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлж барагдуулна гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.аас 7,587 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 7,587 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД