Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01914

 

 

 

 

 

 

 

                  2024           04            11

                                      1*******4/ШШ2024/01914

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Нас барсанд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , нэхэмжлэгч В.******* оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч В.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  овогтой ******* би овогтой төрсөн эгч байгаа юм. Миний дүү нь 2003 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн сумын нутагт самар түүж яваад хамт явсан нөхдөөсөө төөрч сураггүй болсон. Алга болсноосоо хойш 21 жилийн хугацаанд ямар нэгэн сураг чимээ гараагүй байна. Миний дүү нь -ийн *******-р хороо, тоот хаягт оршин сууж бүртгэлтэй байсан. Иймд овогтой г нас барсанд тооцуулах хүсэлттэй байна гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч В.******* нь өөрийн төрсөн дүү ******* г нас барсан гэж зарлуулах тухай хүсэлт гаргажээ.

Нэхэмжлэгч В.******* нь В. төрсөн эгч бөгөөд нь сураггүй алга болохоосоо өмнө ******* дүүрэг, ******* ******* хороо, Зүүнбаян цагааны тоот хаягт оршин сууж байсан болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

нь 2003 оноос сураггүй алга болсон тухай цагдаагийн байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн байх ба түүнээс хойш хаана байгаа болох нь тогтоогдоогүй байна.

Мөн 2003 оноос хойш төрийн эрх бүхий байгууллагуудын архивын мэдээллийн санд тай холбоотой баримт бүртгэгдээгүй болох нь Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тус тус ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байна.

Иймд ******* овогт ******* Батсайхан /РД:ЧВ*******1062914/-ыг нас барсан гэж зарлах нь нэхэмжлэгч В.*******ын хувьд эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11*******, 133 ******* зүйлийн 133.1.2-т заасныг удирдлага болгон, 

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3-т тус тус заасныг баримтлан ******* овогт ******* Батсайхан /РД:ЧВ*******1062914/-ыг нас барсан гэж зарлаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг нас барсан өдрөөр тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.АРИУНБОЛД