Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч С.Баттамир, шүүгдэгч Н.Цн, С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ноён-Уул овогт На Цн, Алаг адуут овогт Сун Дл нарт яллах дүгнэлт  үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 3927 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ноён-уул овогт Нйн Цн 1981 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн Монелийн 43-43 тоотод түр оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. /РД: /,

 

          Монгол Улсын иргэн, Алаг адуут овогт Сн Дл 1984 оны  дугаар сарын -ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, Баянзүрх дүүрэг,  дүгээр хороо, Бага Дарь Эхийн дүгээр гудамж тоотод суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй,  ХХК-д барилга угсралтын ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. /РД:/.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

        Шүүгдэгч Н.Цон, С.Днар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Хүнбишийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цн мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 300.000 төгрөг төлсөн гэв.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Дл мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн гэв.

Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хүнбишийн өгсөн “...Хашаан дотроос шар царайтай, өргөн шанаатай залуу гарч ирээд “...хавтангийн мөнгө өг л дөө” гэж хэлээд миний баруун шанаа руу цохисон. Би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохиход миний баруун чих рүү цохисон. Тэгээд тэр залуутай зууралдаад байж байхад туранхай залуу гарч ирээд  миний элэг рүү өшиглөсөн бөгөөд би атиралдаад газар унасан. Тэгэхэд дээрээс шар царайтай, туранхай залуу нь намайг өшиглөсөн. Би өндийгөөд босоод ирэхэд Эрдэнэбулган ажилчидаа “боль” гэж хориглож байсан. Тэгсэн туранхай залуу нь миний төмсөг рүү өшиглөсөн. …” гэх мэдүүлэг /хх-10/,

          Мөрдөн байцаалтад гэрч М.Эрдэнэбулганы өгсөн: “…Намайг Хүнбиш, Ганбаатар нар машиндаа чирч оруулах гээд чирэхээр нь би гарыг нь тавиулаад байж байтал хажууд явж байсан Дашжаргал хүрч ирээд “яагаад хүн зодоод байгаа юм” гэж хэлээд Хүнбиш, Дашжаргал 2 барьцалдаж аваад Хүнбиш Даын нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь Ганбаатар бид 2 салгасан. …Тэгээд Ц хажуунаас орж ирээд Хүнбишийг “яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлтэл Хүнбиш Цоыг бариад автал Цогтсайхан Хүнбишийг газар унагаахаар нь бид нар салгасан. Тэгээд Хүнбиш босоод зогстол хажуу талаас Дашжаргал хөлөөрөө өшиглөсөн. …” гэх мэдүүлэг /хх-76/,   

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14914 дүгээр:

             1.Д.Хүнбишийн биед эрүү цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

             2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

             3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-18/,

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41, 43/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас /хх-40, 42/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-144/, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт, хохирогч “...шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо төлүүлсэн, гомдол саналгүй” гэх тэмдэглэл зэргийг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.Цн, С.Дл нарыг бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Хүнбишийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.

         Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байна гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Н.Цон, С.Д нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Н.Цн, С.Дл нар бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Хүнбишийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

          Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хүнбишийн өгсөн “...Хашаан дотроос шар царайтай, өргөн шанаатай залуу гарч ирээд “хавтангийн мөнгө өг л дөө” гэж хэлээд миний баруун шанаа руу цохисон. Би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа цохиход миний баруун чих рүү цохисон. Тэгээд залуутай зууралдаад байж байхад туранхай залуу гарч ирээд  миний элэг рүү өшиглөсөн бөгөөд би атиралдаад газар унасан. Тэгэхэд дээрээс шар царайтай, туранхай залуу нь намайг өшиглөсөн. …Тэгсэн туранхай залуу нь миний төмсөг рүү өшиглөсөн. …” гэх мэдүүлэг /хх-10/,

          Мөрдөн байцаалтад гэрч М.Эрдэнэбулганы өгсөн: “…Да хүрч ирээд “яагаад хүн зодоод байгаа юм” гэж хэлээд Хүнбиш, Дашжаргал 2 барьцалдаж аваад Хүнбиш Дашжаргалын нүүр лүү гараараа нэг удаа цохихоор нь Ганбаатар бид 2 салгасан. …Тэгээд  хажуунаас орж ирээд Хүнбишийг “яагаад хүн зодоод байгаа юм бэ” гэж хэлтэл Хүнбиш Цыг бариад автал Цогтсайхан Хүнбишийг газар унагаахаар нь бид нар салгасан. Тэгээд Хүнбиш босоод зогстол хажуу талаас Да хөлөөрөө өшиглөсөн. …” гэх мэдүүлэг /хх-76/,  

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 14914 дүгээр:

            1.Д.Хүнбишийн биед эрүү цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо,

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-ээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-18/,          

          Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-41, 43/, хохирогч “...шүүх хуралдаанд оролцохгүй, хохирлоо төлүүлсэн, гомдол саналгүй” гэх тэмдэглэл зэрэг болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Цон, С.Да  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Хүнбиш хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...Санал гомдол байхгүй, шүүх хуралд суухгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Н.Цог, С.Дашл нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Харин шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

 

       Шүүхээс шүүгдэгч Н.Цон, С.Дл нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрийг прокурорын саналын хүрээнд энэ хуулийн тусгай ангид заасан албадлагын арга хэмжээ авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.