| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2023/03788/И |
| Дугаар | 183/ШШ2024/00878 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2024/00878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********* дүүрэг, ** дугаар хороо, хаягт байрлах “Ш*******” ХХК (РД:*********)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, Дтоот хаягт байрлах “Б*******” СӨХ (РД:********)-д холбогдох
Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний төлбөр 10,012,580 төгрөг, алданги 2,598,156 төгрөг, нийт 12,610,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь хариуцагч “Б*******” СӨХ-нд холбогдуулан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний төлбөр 10,012,580 төгрөг, алданги 2,598,156 төгрөг, нийт 12,610,736 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч “Б*******” СӨХ-той 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан. 2021 онд байгуулсан гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуцалсан бөгөөд гэрээг цуцлах өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг удаа дараа шаардсан ч төлөөгүй.
1.2.2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 3.1 дэх хэсэгт “Аюулгүй байдлын нэг ажилтны нэг сарын төлбөр 900,000 төгрөг /есөн зуун мянган төгрөг/ НӨАТ ороогүй үнэ/. Гэрээний нийт үнийн дүн 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган төгрөг/ байна” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Бараа, ажил үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, хувийн хэрэглээнд худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ”, 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд” гэж заасан байхад НӨАТ-ыг хасаж тооцон харуул хамгаалалтын үйлчилгээний төлбөрийг төлсөн нь үндэслэлгүй.
1.3.Гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээний 10.3 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.35 хувьтай тэнцэх алданги шаардах эрхтэй гэжээ.
2.Хариуцагч “Б*******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэлийн шаардлагаа задарч тайлбарлахдаа 10,012,580 төгрөгийг харуул хамгааллын үйлчилгээ үзүүлсний төлбөр буюу НӨАТ-ын төлбөр гэж тодорхойлсон. Үүнээс 2021 оны төлбөрийн үлдэгдэл 4,852,581 төгрөг, дараа нь байгуулсан гэрээгээр 2022 оны 08 дугаар сараас 2023 оны 04 дүгээр сар хүртэлх НӨАТ-ын төлбөр 4,868,000 төгрөг гээд уг хоёр дүнгээс бодоод алданги нэхэмжлээд нийт 12,610,736 төгрөг шаардсан байсан. Талуудын хооронд анх 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 4.3-т зааснаар энэхүү гэрээний төлбөр нь 1 сард 5,400,000 төгрөг байна. Үүнд НӨАТ болон холбогдох хураамж, нийгмийн даатгалын шимтгэл, хамгаалалтын ажилтны цалин хөлс, хоолны мөнгө зэрэг багтсан гэж тусгасан. Энэ талаар талууд маргахгүй байгаа. Үүнээс манайд төлбөрийн үлдэгдэл байхгүй. Яагаад гэвэл уг компанийн төлбөрөөс хулгайд алдагдсан 2 дугуйны үнийг суутгасан. Учир нь гэрээний 3.4-т зааснаар хамгаалалт авагдсан объектод гарсан хэрэг зөрчлийн улмаас үйлчлүүлэгч тал болон оршин суугчид учирсан хохирлын төлбөрийг гэрээний дүнгээс суутган авна гэсэн зохицуулалт явж байгаа. Тэгэхээр гэрээнд заасан үүргээ нэхэмжлэгч компани гүйцэтгэх явцад гараашнаас хоёр дугуй алдагдсан зөрчил буюу асуудал үүссэн. Гэрээт, харуул хамгаалалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т “хамгаалж байгаа эд хөрөнгө, объектыг байнга шалгаж, хяналт тавьж ажиллах”, гэрээний 3.3-т “хамгаалалтын ажилтны албан хаагч хамгаалж буй объектын нууцыг чандлан хадгалж, аливаа хэлбэрээр гэмт хэрэг, гэмт хэрэгтэй үйлдэл, зөрчил, танхай гэх мэт зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх” 5.2.5-д “Хамгаалалтын обьектыг эзэнгүй орхихгүй 24 цагийн турш энэхүү хамгаална. Хамгаалалтын объектыг орхиж явах, хариуцлагагүй байдлаас болж үйлчлүүлэгч талд хохирол учруулбал хамгаалалтын алба хариуцаж ажиллах үүрэг хүлээнэ”, 5.2.6-д “үйлчлүүлэгч, гуравдагч этгээд болон хотхоны оршин суугч өөрийн эс үйлдлээр хохирол учруулах, хохирол учруулах боломжийг бүрдүүлэх зөрчлийг гаргахгүй байх” гэж заасны дагуу гэрээт харуул хамгаалалтын гэрээний төлбөрөөс гэрээнд заасан нөхцөлийн дагуу суутгасан.
2.2.2022 оны гэрээний тухайд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “анхан шатны баримт нь нягтлан бодох, бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв байдлыг гаргах үндэслэл болно” гэж заасан. Ажил гүйлгээ гарсныг нотлох гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримтууд нь өөрөө анхан шатны баримтад тооцогдож байгаа. Нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч нь өөрөө НӨАТ орсон дүнгээр нэхэмжлэхүүдээ явуулж байсан. Тэгэхээр анхан шатны энэ баримт болон талуудын байгуулсан гэрээг үндэслэж хариуцагч компанийн нягтлан бодогч төлбөрийг шилжүүлж байгаа. Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно. Цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна” гэж заасан. Анхан шатны баримт буюу тухайн гэрээнд н.О******* гэх захирал гарын үсэг зурсан. Мөн одоо гэрчээр оролцох гэж байгаа н.М******* менежер гарын үсэг зурчихсан байгаа. Ингээд нийлүүлээд харвал нэхэмжлэгч талаас 5 хүн гарын үсэг зурчихсан, тамга тэмдгээр баталгаажуулсан. Тэгэхээр энэ гэрээний үнэн зөв байдал, түүнийг хүлээн зөвшөөрсөн, шалгасан ажилтан өөрөө хариуцна. Нэхэмжлэгч талын нягтлан бодогч анхан шатны баримтыг зөрчиж гүйлгээ хийхгүй тийм учраас манайх НӨАТ орсон гэрээг зөвшөөрч байгаа. Манайх 5,400,000 төгрөгийг нь сар бүр ямар ч төлбөрийн үлдэгдэлгүй шилжүүлээд ирсэн учраас үүнээс нөат болон алданги тооцох хууль зүйн үндэслэл байхгүй гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, Голомт банк дахь “Ш*******” ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар дансны 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Худалдаа хөгжлийн банк дахь “Ш*******” ХХК-ийн эзэмшлийн ******* дугаар дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны хуулга, Ш******* ХХК-ний Б******* СӨХ/БОА-тай хийсэн хоорондын тооцоо гэх баримт, Б******* СӨХ-өөс авах төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл, алданги тооцсон баримт, “Б*******” СӨХ-нд хаяглан төлбөр нэхэмжлэх тухай “Ш*******” ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн дугаар албан бичиг, “Б*******” СӨХ-нд хаяглан мэдэгдэл хүргүүлэх тухай “Ш*******” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн , 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичиг, “С” ХХК-ийн ТУЗ-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хурлын , дугаар тогтоол зэрэг баримтыг,
Хариуцагч талаас “Б*******” СӨХ-ын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, Худалдаа хөгжлийн банк дахь “Б*******” СӨХ-ын эзэмшлийн дугаар данснаас тус банк дахь *********** гэх эзэмшигчтэй дугаар данс руу “Алдагдсан унадаг дугуйн үнэ Б******* сөх” гэх утгаар 680,000 төгрөг шилжүүлсэн баримт, “Б*******” СӨХ-нд Ө.Бгийн гаргасан 2021.08.10 гэх огноо бүхий өргөдөл, “Б*******” СӨХ-ын эзэмшлийн дугаар данснаас тус банк дахь *************** гэх эзэмшигчтэй дугаар данс руу “Шандас харуул хамгаалалтын мөнгөнөөс дугуйны мөнгө *** тоот руу шилжүүлэв” гэх утгаар 3,200,000 төгрөг шилжүүлсэн баримт, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, түүний хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 10, 21-ний өдрүүдэд гараашны хэсгээс унадаг дугуйг унаж гарч буй үеийн дүрс бичлэгийн хэсгээс авсан фото зураг, Худалдаа хөгжлийн банк дахь “Б*******” СӨХ-ын эзэмшлийн дугаар дансны 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн, дугаар дансны 2021 оны 10 дугаар сарын 04, 2022 оны 12 дугаар сарын 02, 2022 оны 09 дүгээр сарын 30, 2023 оны 02 дугаар сарын 28, 2023 оны 04 дүгээр сарын 03, 2023 оны 05 дугаар сарын 01, 31-ний өдрүүдийн хуулга, Голомт банк дахь “Б*******” ХХК-ийн эзэмшлийн дугаар дансны 2022 оны 09 дүгээр сарын 02, 2022 оны 10 дугаар сарын 31, 2022 оны 12 дугаар сарын 30, 2023 оны 01 дүгээр сарын 30, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрүүдийн хуулга, гүйцэтгэлийн шалгах хуудас 2021 оны 08 дугаар сарын 08, 10, 21-ний өдрүүдийн огноо бүхий “гүйцэтгэлийн шалгах хуудас” гэх баримт зэрэг баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгч компанийн нягтлангаас хариуцагч байгууллага руу төлбөрийн нэхэмжлэл илгээж байсан цахим шууданд үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсний төлбөр 10,012,580 төгрөг, алданги 2,598,156 төгрөг, нийт 12,610,736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагчтай 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г тус тус байгуулсан, хариуцагч нь 2021 онд байгуулсан гэрээний төлбөрийг төлөөгүй, 2022 онд байгуулагдсан гэрээний төлбөрийг төлөхдөө нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцон төлсөн нь үндэслэлгүй тул дутуу төлбөрийг алдангийн хамт гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас оршин суугчдын өмчлөлийн унадаг дугуй алдагдсан бөгөөд алдагдсан унадаг дугуйн үнийг 2021 оны гэрээний төлбөрөөс суутгасан, 2022 оны зөрүү төлбөрийн хувьд нэмэгдсэн өртгийн албан татвар орсон үнийн дүнгээр гэрээний үнийн дүнг тохирсон тул зөрүүг шаардах эрхгүй, улмаар алданги шаардах эрхгүй гэж тайлбарлаж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ” тус тус байгуулагдсан. (хавтаст хэргийн 13-19, 73-74 дэх тал)
4.2.2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээний үнийн хувьд НӨАТ орсон дүнгээр 1 сарын төлбөр 5,400,000 төгрөг байхаар тохиролцсон талаар талуудын хооронд маргаангүй.
4.3.2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан гэрээ 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр цуцлагдсан, уг гэрээний дагуу 2021 оны 07 у
4.4.“Б*******” СӨХ-оос алдагдсан гэх унадаг дугуйн өмчлөгч нарт нийт 3,880,000 төгрөгийг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 91, 92 дахь тал)
4.5.“Б*******” СӨХ-оос 2021 оны гэрээний үүрэгт 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1,132,250 төгрөг, 1,132,267 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2,700,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,020,000 төгрөг, нийт 6,984,517 төгрөг төлсөн. (хавтаст хэргийн 29-39 дэх тал)
4.6.“Б*******” СӨХ-оос 2022 оны гэрээний үүрэгт сар бүр 5,400,000 төгрөгийг бүрэн төлсөн талаар талуудын хооронд маргаангүй.
6.Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр харилцан хүлээсэн үүргийн агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан “Хөлсөөр ажиллах гэрээ”-ний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаангүй болно.
7.Зохигч талуудын хувьд 2021 оны гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй, үүрэггүй, 2022 оны гэрээний үнийн дүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцсон, тооцоогүй талаар маргаантай байна.
8.Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр цуцлагдсан талаар зохигч талууд маргаагүй бөгөөд гэрээ цуцлагдах өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт хөлс 11,264,517 төгрөг гэж тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй байна. Учир нь 2021 оны 07 дугаар сарын төлбөрийг 2,264,517 төгрөг гэж тооцож хариуцагч нь уг төлбөрийг төлсөн, 2021 оны 08 дугаар сарын төлбөр гэрээ ёсоор 5,400,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг 3,600,000 (5,400,000₮/30хоног*20хоног=3,600,000₮) төгрөг гэж тооцсон нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд нийцэж байна.
9.Иймд 2021 оны гэрээний нийт төлбөрөөс хариуцагч нь 6,984,517 төгрөгийг төлж, үлдэх 4,280,000 төгрөгийг төлөөгүй байх тул Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хөлсөөр ажиллагч буюу нэхэмжлэгч “Ш*******” ХХК нь хөлсөөр ажиллуулагч буюу “Б*******” СӨХ-оос шаардах эрхтэй.
10.Харин хариуцагч нь хамгаалалтын объектоос оршин суугчдын өмчлөлийн унадаг дугуй алга болсон бөгөөд тэдгээр унадаг дугуйн үнийг төлж барагдуулсан тул гэрээний 5.2.5-д зааснаар гэрээний төлбөрөөс суутгасан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно” гэж заасанд нийцэхгүй юм.
11.Тодруулбал, хавтаст хэрэгт тухайн унадаг дугуй нь гэмт хэргийн улмаас алдагдсан болох эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон талаарх баримт авагдаагүй байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж дүгнэх боломжгүй юм.
12.Хэдийгээр нэхэмжлэгч нь 2021 оны гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр алданги шаардаж байх боловч хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гэрээг гаргаж өгөөгүй учир Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж үзэх нь зүйтэй юм.
13.Хавтаст хэрэгт нэхэмжлэгч болон хариуцагч талаас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн боловч уг гэрээнүүдийн 3.1 дэх заалт хоорондоо зөрүүтэй буюу нэхэмжлэгч талын гаргаж өгсөн гэрээний 3.1-д “...нөат ороогүй үнэ...” гэж, хариуцагч талын гаргаж өгсөн гэрээний 3.1-д “...нөат орсон үнэ...” гэж дурдсан байна.
14.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр “Б*******” СӨХ-ын нягтлан Ш.М цахим шууданд үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр “Ш*******” ХХК-ийн нягтлан бодогч Б.А өөрийн цахим шуудангаас “Аюулгүй байдал, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу 2022 оны 10, 11, 12 дугаар сар, 2023 оны 5 дугаар сарын төлбөрийн нэхэмжлэхийг илгээсэн нь тогтоогдох бөгөөд тэдгээр нэхэмжлэхэд “нэгжийн үнэ-4,909,090.91 төгрөг, нөат-490,909.09 төгрөг, нийт 5,400,000 төгрөг...” гэж дурдсанаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Нэхэмжлэгч компанийн нягтлан бодогч нь өөрөө НӨАТ орсон дүнгээр нэхэмжлэхүүдээ явуулж байсан. Тэгэхээр анхан шатны энэ баримт болон талуудын байгуулсан гэрээг үндэслэж хариуцагч компанийн нягтлан бодогч төлбөрийг шилжүүлж байгаа... Нэхэмжлэгч талын нягтлан бодогч анхан шатны баримтыг зөрчиж гүйлгээ хийхгүй тийм учраас манайх НӨАТ орсон гэрээг зөвшөөрч байгаа...” гэх татгалзал үндэслэлтэй байна.
15.Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.3, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б*******” СӨХ-оос 4,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 8,330,736 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
16.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б*******” СӨХ-оос 83,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.3, 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б*******” СӨХ-оос 4,280,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 8,330,736 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б*******” СӨХ-оос 83,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Ш*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД