Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01917

 

                 

 

 

 

 

 

 

 

                   2024         04            11

                                   

 

 

 

 

 

 

 

                                     1*******4/ШШ2024/01917

 

 

   

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* ******* хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах “” ХК /РД:257*******697/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* ******* хороо, ******* ******* ******* 10 ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:ЧВ*******4011010/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,909,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Иргэний хуулийн 453 ******* зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь заалт болон 15*******001*******047 тоот зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 3,010,000 төгрөг, 2024 оны 04-р сарын 01 -ний өдрийн байдлаарх хүү 1,6*******3,*******52.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,69*******.3******* төгрөг, нийт 4,909,551 төгрөгийг Ц.өөс гаргуулах. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс ИХШХШТХ-ийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт заасны дагуу Ц.ийн арилжааны банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргаж өгнө үү” гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

“... ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 4,909,551 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 онь; ******* ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “” ХК нь хариуцагч Ц.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,909,551 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц. нь “” ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,909,551 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оньы ******* ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

 

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

 

Иймд “” ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,909,551 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 ******* зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “” ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.т холбогдох иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 4,909,551 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 5 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 6 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 7 ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны ******* ******* сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр *******1*******,25*******.5 төгрөгийг нэхэмжлэгч “” ХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 93,504 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.өөс 46,752 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 46,752 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 ******* зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД