Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01931

 

 

 

 

 

 

 

 

 

  2024          04           11                                   184/ШШ2024/01931

 

 

   

                                        Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 3 дугаар хороо, ******* *******, “******* *******” оффист байрлах, “******* ББСБ” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, дугаар гудамж, 4 тоот хаягт оршин суух /РД:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,317,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...“******* ББСБ” ХК зээлдэгчийн аппликейшнээр дамжуулан гаргасан 3 удаагийн зээлийн хүсэлтийг шийдвэрлэж 2023 оны 03-р сарын 01 өдөр хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкны 2615018326 тоот дансанд 30 хоногийн хугацаатай 1,532,400 төгрөгийг олгосон боловч хариуцагч уг зээлүүдийн эргэн төлөлтийн хуваарийг 90-ээс дээш хоног хэтрүүлж цахим зээлийн эрх нээх гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, бидний тавьсан шаардлагыг үл биелүүлж байна. Иймд гэрээг дуусгавар болгож өнөөдрийг хүртэл зээлийн хуримтлагдсан хүүнд 785,518 төгрөгийг үндсэн зээл, нотатариатын зардлын хамт гаргуулж өгнө үү” гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

.. ББСБ ХХК-ийн нзхэмжлэлтэй хариуцагч У.т холбогдох иргзний хэрэгт хариуцагч би нэхэмжлэлийн шаардлага 2,317,918 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2024 оны 4 сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 9 сарын 16-ны өдөр 386,320 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-иас хариуцагч У.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,317,918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У. нь “******* ББСБ ХК-ны нэхэмжилсэн 2,317,918 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 9 сарын 16-ны өдөр 386,320 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн болох нь хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, хүсэлт, эвлэрлийн гэрээ болон бусад бичмэл нотлох баримтуудаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх эрхтэй болох нь 2024 оны 4 сарын 04-ний өдрийн итгэмжлэлээр тус тус тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ”, 74.2-д “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана”, 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж тус тус заажээ.

Талуудын дээрх эвлэрэл нь хуулийн дагуу, гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул эвлэрлийг батлах нь зүйтэй бөгөөд тухайн асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болон захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх талаар зохигчид танилцуулж, тайлбарласан байна.

Иймд “******* ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.т холбогдох 2,317,918 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар “******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй У.т холбогдох 2,317,918 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт “Хариуцагч У. нь нэхэмжлэлийн шаардлага 2,317,918 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 4 сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 386,320 төгрөг, 2024 оны 9 сарын 16-ны өдөр 386,320 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д төлж барагдуулна” гэх зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.аас 26,200 төгрөгийг, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 26,200 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “******* ББСБ” ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                         Т.АРИУНБОЛД