Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 551

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, улсын яллагч М.Эрдэнэзаяа, шүүгдэгч Э.Мт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Чонос овогт Эн Мд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0100 60067 дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Чонос овгийн Эын Мт, 19 оны дугаар сарын -ний өдөр л аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, Баянгол дүүргийндугаар хороо,  дугаар байрны тоотод оршин суудаг, дээд боловсролтой, геодиз мэргэжилтэй, ажилладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг. /РД: /.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Э.М нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт дэвсгэрт байрлах “ГЕО” паб-д иргэн  маргалдаж улмаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Э.Мн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-57/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жаргалбатын өгсөн мэдүүлэг /хх-8/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ням-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэрэндаваагийн өгсөн мэдүүлэг /хх-14-15/, мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Түвшингийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Тэнгисийн өгсөн мэдүүлэг /хх-18/, мөрдөн байцаалтын шатанд А.Уранхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, мөрдөн байцаалтын шатанд Ц.Мөнхцогтын өгсөн мэдүүлэг /хх-21-22/, мөрдөн байцаалтын шатанд Е.Жадираагийн өгсөн мэдүүлэг /хх-23-24/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10364 дүгээр дүгнэлт /хх-27/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-36/, ял шалгах хуудас /хх-34/,  иргэд хоорондын гэрээ /хх-50/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-39-49/, хохирлын баримтууд /хх- 51-53/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.М 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “ГЕО” паб-д хохирогч Б.Жаргалбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг шийдвэрлэв.

          Шүүгдэгч Э.М нь 2017 оны 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө  Баянзүрх дүүрэг 6 дугаар хороо, “ГЕО” паб-д хохирогч Б.Жаргалбатыг зодож эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд Э.М яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 12-ны орой 21-22 цагийн үед өөрийн найз болох М.Мягмарсүрэн, Г.Ням-Эрдэнэ нартай уулзаж ПС тоглох гэж байсан юм. Тэгээд 2 найзтайгаа уулзаад байж байтал миний танил Ганзаяа гэх охин над руу залгаж “уулзъя” гэсэн юм. Орой 23 цагийн үед өөрийн найз Ганзаяа гэх охинтой уулзаж паркын хажууд нэг бааранд орох болсон. Тухайн үед Ганзаяа нэг охин дагуулж ирсэн ба бид гурав бааранд хамт орж, би нэг шил 0.5 граммын хэмжээтэй пиво авсан. …Тэгээд бүжиглэж байгаад би нэг шил пиво авсан байсанаа ууж дуусгаагүй баарнаас гарцгаасан. Тэгээд такси бариад бид 3 хамт Баянзүрх захын хажууд “ГЕО” нэртэй паб руу орсон юм. Тэгээд бид нар пиво уусан. Би 3-4 шил 0.5 граммын хэмжээтэй пиво уусан. Ганзаяа паб дотор ийш тийш яваад байхаар нь би түүнийг дагаад яваад байсан. Ганзаяагийн хуучин найз залуу гэх хүн төрсөн өдрөө тэмдэглэж байна гэж Ганзаяа надад хэлсэн юм. Сууж байтал Ганзаяагийн хуучин найз залуу нь над дээр ирж “чи Ганзаяаг хамаагүй дагаж яваад байж болохгүй” гэж хэлсэн. Жаахан байж байгаад нөгөө залуу над дээр дахин ирж уулзаад над руу уурлаад өдөөд байсан. Бид хоёр маргалдаад гараад уулзах гэтэл түүний найз гээд нэг залуу ирээд намайг цохиод авсан. Тэр залуу намайг зодсон. Би зодуулчихаад зодоон дуусаад би тэр залуучуудад хандаж “та нар намайг пойлдоод зодчихлоо” гэж хэлчихээд би өөрийн найз Г.Ням-Эрдэнэ, М.Мягмарсүрэн нарыг дуудаад “ирээд намайг авчих, найз нь зодуулчихлаа” гэж хэлсэн. Гэтэл Жаргалбат гэх залуу “юу яриад байгаа юм бэ” гэж хэлсэн. Тэр үед л би Жаргалбатын хацар луу нь зүүн гараараа нэг удаа цохиод хэвлий рүү нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм. Хажуунаас манай найз Г.Ням-Эрдэнэ намайг салгаж авсан. Жаргалбат гэх залуу цаашаа эргээд зугтаахдаа өөрөө хөл алдаад газар унасан. Тэгэхэр нь би араас нь гүйж очоод газар хэвтээд босч байхад нь нүүр лүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчихсөн юм. Би бага зэргийн халамцуу байсан ба юу хийж байгаагаа мэдэж байсан. …Шарандаа л Жаргалбат гэх залууг цохиж зодсон. Манай 2 найз зодоонд оролцоогүй.”/хх-57/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Жаргалбатын өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 05 цаг 00 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Жулия” дэлгүүрийн эсрэг талын “ГЕО” төвөөс хүний төрсөн өдөр тэмдэглээд гарсан. Манай найз Цэрэндаваа нь Мөнхбат гэх залуутай маргасан. Мыг салгаад гадаа байж байхад Мөнхбат нь 2 найзыгаа дуудаад намайг шатан дээр зогсож байхад хоёр найзыгаа хараад “намайг зодсон” гэж хэлээд миний нүүрэн тус газарт 2-3 удаа цохьсон. Хажуугаас хоёр найз нь бүлэглэн зодож эхэлсэн. Миний биед толгой битүү хавдсан, дух язарсан, үүдэн 1 шүд унасан, хэвлийн тус газар өшиглөсөн.” /хх-8/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Ганзаяагийн өгсөн: “…Тэгээд тэнд байж байгаад орой 23.00 цагийн үед өөрийн найз Мөнхбат руу утсаар ярьж дуудсан. Тэгээд М, Жадираа бид 3 хамт паркын хажууд “Хар сувд” нэртэй паб-д сууж хүний нэг шил 0.5 граммын хэмжээтэй “Калтенберг” нэртэй пиво уусан. …шөнө 00 цаг өнгөрсөн л санагдаж байна. ...Баянзүрх захын хажууд байх “ГЕО” нэртэй ресторан руу орсон. Тэр ресторанд манай хуучин найз залуу Цэрэндаваа гэх залуу найзуудтайгаа хамт сууж байсан. Мт, Жадираа бид 3 өөр нэг ширээн дээр сууж “Сэнгүр” нэртэй пиво авч хүний 3 шил пиво уусан. Сууж байтал манай хуучин найз залуу Цэрэндаваа бид нарын сууж байсан ширээн дээр ирж Мөнхбатыг өдөөд байсан юм. Цэрэндаваа задгайгаар 3 хундага архи авч Мт, Жадираа бид гуравт өгсөн. Байж байгаад М найзуудтайгаа нийлээд Мөнхбатыг цохиж зодоод байсан. Ресторан доторхи  зодоон дуусч, тэр үед Мөн хамарнаас нь цус гарч байсан. Хэсэг намжаад “ГЕО” ресторанаас гараад үүдэнд нь М, Жаргалбат хоёр юм яриад тусдаа зогсож байсан. Гэтэл М нь Жаргалбатын нүүр лүү нь цохих шиг болсон. Гэтэл цаанаас Мн найз нь ирээд Мөыг аваад явсан.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Ням-Эрдэнийн өгсөн: “…Тэгээд ПС тоглоод сууж байтал шөнө 03 цаг өнгөрөөд М нал руу утсаар яриад “найз нь хүнд зодуулчихлаа, хүрч ирээд намайг авчих” гэж хэлсэн. Мягмарбүрэн бид хоёр такси бариад Мн дуудсан газар буюу “Жулъяа” дэлгүүрийн хажууд очиход Мөхүнд зодуулчихсан, нүүр нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би М цусыг угаах гээд хажуугийн дэлгүүр орж цэвэр ус аваад гараад иртэл манай найз М нэг залуутай барьцалдаж аваад зогсож байсан. Тэгэхээр нь би очоод  тэр залууг нь түлхэж холдуулаад Мөг салгаж автал Мөнхбат “наад залуу чинь намайг зодсон” гэж хэлээд очоод нөгөө залуугийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би дахиж очоод Мг салгаж авахад нөгөө залуугийн ам хамарнаас нь цус гарч байраа харагдсан. Тэр үед цаанаас манай найз Мягмарсүрэн нь орилоод М бид хоёрыг дуудахаар нь Мөнхбат бид таксинд суугаад явцгаасан. Тэгээд М хөмсөг нь жаахан улайчихсан, хамарнаас нь цус гараад ам руугаа орчихсон байхаар нь “цагдаад хандаач ээ” гэхэд Мт “заза, яршиг хэрэггүй ээ” гээд цагдаад хандаагүй юм. Би зодоонд оролцоогүй ээ.” /хх-12/ гэх мэдүүлэг,

     

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Мягмарсүрэнгийн өгсөн: “…Тэгээд удаагүй нэг цаг орчим тоглож байгаад орой 23.00 цагийн орчим манай найз М нэг охинтой уулзаад ирнэ гээд явсан. …Тэгээд ПС тоглоод сууж байтал шөнө 03-04 цагийн үед манай найз М утсаар яриад “найз нь хүнд зодуулчихлаа, та 2 гялс хүрч ирээд намайг авчих” гэж хэлсэн. Нямдорж бид 2 такси бариад Бөхийн өргөөний ойролцоо очиж “Жулъяа” дэлгүүрийн замын эсрэг талд очоод би машин дотроо сууж байсан. Ням-Эрдэнэ буугаад Мт руу оччихоод цаашаа эргээд дэлгүүр ороод ус аваад гарч ирж байгаа харагдсан. Тэр үед М цаад талд дэлгүүрийн үүдний шатан дээр нэг залуу зогсож байсан. …Мт, нөгөө шатан дээр сууж байсан залуутай барьцалдаад авсан. Гэтэл Ням-Эрдэнэ гүйж ирээд тэр хоёрыг салгасан. Гэтэл манай найз Мөнь нөгөө шатан дээр байсан залууг цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад нөгөө хоёр найзыгаа явъя гэж салгаж аваад суулгаад явцгаасан. …М жаахан архи уучихсан, согтуу байсан. Хувцас нь урагдаад, цус нөж болчихсон байсан. Мөн хоолой нь зулгарчихсан. Хамарнаас нь цус гараад хатчихсан байсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Цэрэндаваагийн өгсөн: “…Бид нар 2 шил 0.75 граммын хэмжээтэй “Соёрхол” нэртэй архи авч хувааж уугаад сууж байтал шөнө 03-04 цагийн үед уг газарт миний хуучин найз охин Ганзаяа нь хажуудаа нэг охин, нэг залуутай хамт гурвуулаа сууж байсан. Тэгэхээр нь тэр 3 руу очоод хүн тус бүрт 50 грамм архи авч өгөөд ууцгаасан юм. Архи уучихаад сууж байтал нөгөө Мөнхбат гэх залуу нь өөрөө дураараа босч, текний араар яваад байсан. …Мгэх залууд хандаж “дураараа босч текний араар явж болохгүй” гэж хэлсэнээс болж бид хоёрын дунд үл ойлголцол гарч хоорондоо маргалдаж, барьцалдаж авсан. Тэр үед цаанаас манай найзууд ирж салгасан. Тэгээд салгах үед Мын хамарнаас цус гарчихсан байсан. М бид хоёрыг манай найзууд салгах гэж зууралдаж байх үед санаандгүй цохигдоод л цус гарсан юм шиг байна лээ. …би найзуудтайгаа хамт архи пиво уугаад караокед дуулаад сууж байтал гаднаас манай найз Түвшин орж ирээд “болохоо байлаа, гараад ир” гэж хэлэхээр нь би найзуудтайгаа хамт гадагшаа гараад хартал, бид нартай хамт явсан найз Жаргалбат маань хүнд зодуулчихсан, нүүр ам нь цус болчихсон ирж байсан. Жаргалбатаас юу болсон талаар асуухад “нөгөө М гэх залуутай уулзаад байж байтал М найзууд гээд 2 залуу ирсэн. Тэгээд Мнайзуудыгаа харчихаад намайг цохиод, зодчихоод явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд бид нар цагдаа дуудсан. /хх-14-15/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Түвшингийн өгсөн: “…Бид нарыг “ГЕО” нэртэй ресторанд ороод удаагүй байтал араас манай найз Цэрэндаваагийн хамт бүжгийн клубд явдаг охин Ганзаяа нь хажуудаа нэг охин, хоёр залуутай орж ирээд дөрвүүлээ тусдаа сууж байсан. Тэгээд манай найз Цэрэндаваа тэр 4 дээр явж очоод уух юм өгч байгаа харагдсан. …Тэгээд нэг их удаагүй нөгөө Ганзаяатай хамт явж байсан М гэх залуу нь дураараа босоод текний хажуугийн өрөө лүү ороод яваад байсан. “ГЕО” нэртэй рестораны эзэн уурлаад байхаар нь манай найз Цэрэндаваа очиж нөгөө Мгэх залууд тэр өрөө лүү дураараа явж болохгүй гэдэг шаардлага тавьсан. …Гэнэт Ганзаяа нь орилох чимээ гарахаар нь би найзуудтайгаа хамт очиход Цэрэндаваа, М гэх залуутай барилцаж аваад зогсож байсан. Хажууд нь Ганзаяа зогсож байсан. Би өөрийн найз Цэрэндавааг салгаж аваад явсан. Цэрэндавааг холдуулчихаад эргээд харахад М гэх залуу өөрөө газар унахаар нь манай найз Уранхүү татаад газраас босгож байсан. …манай найз Жаргалбат нь нөгөө Мгэх залууд хандаж “одоо харь” гээд хэлж байсан. Жаргалбат, Мхоёр юм яриад “ГЕО” рестораны үүдэнд зогсож байсан. Жаргалбат намайг “орж бай” гэж хэлэхээр нь би дотогшоо ороодд сууж байгаад 10 минут орчим хугацааны дараа буцаад гараад иртэл нөгөө Мгэх залуу нь манай найз Жаргалбатыг зодчихоод өөр 2 залуутай хамт такси бариад явчихсан.  /хх-16-17/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Тэнгисийн өгсөн: “…Тэгээд сууж байтал бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй 4 хүн сууж байсан. Тэр 4 хүний 2 эмэгтэйг нь манай найз Цэрэндаваа таньдаг юм шиг байсан. Цэрэндаваа тэр 4 дээр очоод нэг өндөр залуутай нь муудалцаад байхаар нь манай найзууд бүгд очоод Цэрэндавааг нөгөө залуугаас нь салгаж, манай найзтай муудалцаад байсан өндөр залууг рестораны хаалгаар гадагшаа гаргасан. Буцаж ресторан руу орж ирээд “гараад ир” гэхээр нь дотор байсан найзуудтайгаа гарахад гадна манай найз Жаргалбат зодуулчихсан, нүүр ам нь битүү цус болчихсон зогсож байсан. /хх-18/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Уранхүүгийн өгсөн: “…Тэгээд төрсөн өдөр тэмдэглээд сууж байтал бид нарын сууж байсан ширээний хажуугийн ширээнд 2 эрэгтэй, 2 эмэгтэй 4 хүн сууж байсан. …манай найз Цэрэндаваа нь хажуугийн ширээний 2 эрэгтэй, 2 эмэгтэй 4 хүн дээр оччихсон, нэг эмэгтэй хүнтэй нь юм яриад жаахан маргалдсан байдалтай зогсож байсан. …Манай найз Цэрэндаваа нь нүдний шилтэй, өндөр залуутай муудалцаад барилцаж авсан. Тэгэхээр нь манай ширээнд сууж байсан найзууд маань очоод тэр хоёрыг салгасан ба манай найзууд Цэрэндавааг аваад холдсон. Харин би нөгөө өндөр залууг нь авч холдуулаад “ахын дүү одоо харь, яв” гэж шаардлага тавихад тэр залуу өөдөөс уурлаад Цэрэндавааг “гараад ир, үзчихье” гээд байсан. …Гэтэл манай найз Цэрэндаваа бас тэр залуу руу дайраад бие биенийгээ барьж авах гээд байсан. Гэтэл хажуунаас нэг охин орж ирээд салгах гээд бүгдээрээ зууралдаж байгаад бид нар давхраараа ширээ түлхэж газар унагасан. Тэгээд би тэр залууг өргөж босгоход тэр залуугийн хамарнаас цус гарч байгаа харагдсан. Тэгээд л тэр залуу “та нар намайг зодчихлоо” гэж дайрч байгаад нөгөө хоёр охинтойгоо хамт доошоо буусан. Тэдний араас манай найз Жаргалбат гарсан. …Тэгээд л юу болсон юм бол гээд гараад хартал манай найз Жаргалбат зодуулчихсан, доошоо хараад ам хамраа дараад сууж байсан. Цаад талд нь нэг машин хөдлөөд явчихсан. ” /хх-19-20/” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Мөнхцогтын өгсөн: “…Тэгээд ресторанд ороод сууж байтал 20-30 минутын дараа нөгөө “Хар сувд” ресторан дотор үнсэлцээд сууж байсан охин залуу хоёр, өөр 2 хүнтэй хамт дөрвүүлээ орж ирээд манай ширээний нөгөө талд өөр ширээнд сууж байгаа харагсан. …Тэгээд сууж байтал манай найз Цэрэндаваа босоод нөгөө талын ширээнд сууж байсан 4 хүн дээр очиж байж байгаад гэнэт л нэг залуутай маргалдаад барилцаад авсан. Тэгэхэр нь манай найзууд очоод тэр хоёрыг салгах гэтэл тэр хоёр барьцалдаад салахгүй зууралдсан.  Нөгөө залууг нь холдуулаад манай найз Уранхүү тэр залууг цаашаа түлхэж байгаад л давхраараа 3-4 хүн унаж байгаа харагдсан. Босоод Уранхүү нөгөө өндөр залууг явуулсан. …Жаргалбат бид хоёр доошоо бууж нөгөө залууг “яв, хэрүүл маргаан хийгээд яах вэ” гэж ярьж хэлж байгаад би түрүүлээд орчихсон юм. …гаднаас Түвшин орж ирээд бид нарыг дуудахаар нь гадагшаа гарахад манай найз Жаргалбат зодуулчихсан сууж байсан. М гэх залуу байхгүй, явчихсан байсан. /хх-21-22/” гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Е.Жадираагийн өгсөн: “…Тэгээд бид 3 нэг ширээнд сууж байсан ба нөгөө талын ширээнд манай бүжгийн клубын зүс таних хүмүүс олуулаа сууж байсан. Тэр хүмүүс дотор танихгүй хүмүүс ч олон байсан. Тэгээд бид 3 сууж байтал гаднаас дахиад Ганзаяагийн найз гээд нэг залуу орж ирээд бид гуравтай хамт сууж байтал Ганзаяагийн хуучин найз залуу Цэрэндаваа гэх залуу нь ирж төрсөн өдөр нь болж байна гээд бид дөрөвт граммаар архи өгөөд уусан. Тэгээд удалгүй сүүлд орж ирсэн залуу буцаад гараад явчихсан. Би дээшээ 00-н өрөө орох гээд гарчихаад буцаад ширээ рүүгээ бууж байхад бүгдээрээ бужигнаад байж байсан. Тэгэхээр нь ширээн дээрээ очиж цүнхээ аваад гадагшаа гарахад “ГЕО” пабын үүдэнд гадаа нь Ганзаяа, Мөнхбат, Жаргалбат 3 байсан ба Мөнхбат нь зодуулчихсан байдалтай, ам хамар нь цус болчихсон байсан. Тэгээд Би Ганзаяагаас асуугаад юм ярьж байхад Мт, Жаргалбат 2  тусдаа юм яриад л байсан. Гэтэл гэнэт Мнь Жаргалбатыг цохиод авах шиг болсон. Гэхдээ хаашаа нь цохиж байгааг би хараагүй ээ. Гэтэл цаанаас нэг өндөр цагаан царайтай залуу гүйж ирээд Мөг аваад цааш явсан.” /хх-23-24/ гэх мэдүүлэг, 

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 10364 дүгээр:

            “1. Б.Жаргалбатын биед дээд эрүүний зүүн 2 дугаар шүдний сэлтэрсэн хугарал, зовхины зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх, тархи доргилт, дух, хүзүү, нуруунд зулгаралт, дагзны хуйх, булгалга, гуя, өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой,

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

            4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт” /хх-27/,

 

          Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, ял шалгах хуудас /хх-34/,  иргэд хоорондын гэрээ /хх-50/, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-39-49/, хохирлын баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Мөнхбатад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Жаргалбатад хохирлын мөнгө 2.500.000 төгрөг өгсөн гэх баримт /хх-50/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохиролд  2.500.000 төгрөг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.