Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/01076

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 07 182/ШШ2024/01076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Р-35-р байр, 1502 тоотод оршин суух, БНСУ-ын иргэн ******* ******* /Паспортын дугаар*******, ОСЗ-ийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгатын гудамж, ******* дүгээр байр, 43 тоотод оршин суух, Чойжилжав овогт Доржсүрэнгийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлж, орон сууц худалдах худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөгийг гаргуулж, орон сууцыг албадан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Таня,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

БНСУ-ын иргэн ******* ******* нь Монгол Улсын иргэн Д.*******тэй харилцан тохиролцож, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулан, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* дүгээр байр, 43 тоот хаягт байрших 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан. Байрны үнэ болох 60,000,000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр худалдагч тал болох Д.*******гийн эзэмшлийн худалдаа Хөгжлийн банк ХХК-ийн ******* тоот харилцах дансаар шилжүүлж өгсөн.

Мөн гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс БНСУ-ын иргэн ******* *******-ын нэр дээр шинэчлэн гаргуулж, хууль ёсны өмчлөгч болсон. Харин орон сууцны эзэмшлийг чөлөөлж өгөхгүй, өмчлөгчийн эрхийг зөрчиж байсан учир хэд хэдэн удаа мэдэгдэж, хугацаа тогтоон тохиролцсон ч одоог хүртэл суллаж өгөөгүй, амьдарсаар байна.

Иймд орон сууцыг Д.*******гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараахь нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

БНСУ-ын иргэн ******* *******-ын Монгол Улсын иргэн Д.*******тэй харилцан тохиролцож, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байршилтай, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Гэвч энэхүү худалдах худалдан авах гэрээ нь сарын 3 хувийн хүүтэй зээлийн хэлцэл байсан ба ингэхдээ барьцаа хөрөнгийг баталгаажуулах үүднээс худалдах худалдан авах гэрээ хийж, зээлдүүлэгчийн өмчлөлд бүрэн шилжүүлсэн байдаг. Мөн Д.******* нь өөрийн төрсөн эх болох Т.Бүрэнгийн өмчлөлийн орон сууцыг барьцаалан 40,000,000 төгрөгийг нэмж нийт 100,000,000 төгрөгийг зээлэн, 3 хувийн хүү болох 3,000,000 төгрөгийг сар бүр төлөхөөр тохиролцсон.

Д.******* нь 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл нийт 63,300,000 төгрөгийн хүү төлж, 2020 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хүү болон үндсэн төлбөрийг төлөөгүй болно. Хүүнд төлсөн 63,300,000 төгрөгөөс энэ хэрэгт 37,980,000 төгрөг нь хамааралтай. Учир нь хариуцагч 100,000,000 төгрөгийн зээлд 2 байр барьцаалсан. Энэ хэрэгт хамааралтай маргаан бүхий байр нь 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй, Т.Бүрэнгийн өмчлөлийн байр 40,000,000 төгрөгийн үнэлгээтэй юм. 60,000,000 төгрөг гэдгийг байрны үнэлгээнээс харж тодорхойлж байгаа гэв.

60,000,000 төгрөгийн сар бүрийн 3 хувийн хүү болох 1,800,000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сараас өнөөдрийг хүртэл 45 сарын хугацаагаар бодон 81,000,000 төгрөгийн хүү болон үндсэн төлбөр болох 60,000,000 төгрөг нийт 141,000,000 төгрөгийг Д.*******гээс гаргуулах хүсэлттэй байна.

Иймд БНСУ-ын иргэн ******* ******* болон Д.******* нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж, Д.******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй 4 жилийн хугацаа өнгөрсөн тул барьцаа хөрөнгө болох Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот орон сууцыг албадан борлуулж, гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч Д.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Тухайн үед гэрээнд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот орон сууцыг 60,000,000 худалдсан гэж нэхэмжлэлд бичсэн байна. Яг үнэндээ миний бие дээрх гэрээнд гарын үсэг зурсан ч хоёр байрыг зарна гэж огтхон ч тохиролцоогүй.

Тухайн үед найзуудтайгаа нийлж ажиллуулдаг байсан Пабд санхүүжилт шаардлагатай болоод найзаараа дамжуулж нэхэмжлэгчтэй танилцан, түүнээс 100,000,000 төгрөгийг зээлдэн авахаар харилцан тохиролцсон. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, амаар тохиролцоод 3 хувийн хүүтэй, 60,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгөөр 2 хувааж авч нийт 100,000,000 төгрөгийг зээлж авсан.

100,000,000 төгрөг зээлэхдээ Д.******* болон Т.Бүрэн нь тус тус орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хэрэг маргаан нь Д.*******д буюу 60,000,000 төгрөгийн зээлд хамааралтай.

Өнгөрсөн хугацаанд зээл төлөлтөд 2018 онд 10,500,000 төгрөг, 2019 онд 36,000,000 төгрөг, 2020 онд 10,800,000 төгрөг нийт 63,300,000 төгрөг төлсөн.

Энэ төлөлтөөс Д.*******гийн 60,000,000 төгрөгийн зээлд 37,980,000 төгрөг нь хамааралтай байна. 37,980,000 төгрөгөөс 1 жилийн хүү *******,600,000 төгрөг үлдсэнийг нь үндсэн зээлд төлсөн.

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир хүү төлөх үндэслэлгүй. Мөн барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд зааснаар байгуулаагүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй.

 

20******* оны хавар Золбаяр гэгч байруудыг худалдан авсан гээд жил гарны хугацаанд бид шүүхээр явсан. Өнгөрсөн жилийн намар Золбаяр гэгч нэхэмжлэлээс татгалзсанаар хэрэг хаагдсан юм.

Нэхэмжлэлд 60,000,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан гэж байна. Зах зээлийн ханшаар хоёр өрөө орон сууцыг дор хаяж 130,000,000 гаруй төгрөгөөр борлуулах нь тодорхой харагдана. Ингээд тооцохоор тухайн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулах нь утгагүй юм. Миний бие энэ хэрэгт огтхон ч хариуцагч биш бөгөөд байр чөлөөлж өгөх нөхцөл бүрдээгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Миний бие 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын иргэн ******* *******-оос 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авахаар тохирсон. Тус зээлийн барьцаа болгон өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон өөрийн төрсөн эх Т.Бүрэнгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2202003683 дугаарт бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 43 дугаар байр 10 тоот хаягт байрлах, 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулах зорилгоор өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн ******* *******-д шилжүүлсэн. Ийнхүү өмчлөх эрхийг шилжүүлэхдээ 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр БНСУ-ын иргэн ******* *******-той Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба бодит байдал дээр орон сууцыг түүнд худалдан борлуулах зорилгыг агуулаагүй юм. Зохигчид 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн талаар маргаагүй.

Дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл бид амьдарч, ашиглаж өмчилж ирсэн ба 2020 оны 8 дугаар сараас эхлэн БНСУ-ын иргэн ******* ******* бидний хооронд зээлийн маргаан үүсэж эхэлсэн. Мөнгө зээлдсэн цагаас хойш нийтдээ зээлийн төлбөрт 63,300,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансанд шилжүүлж байсан. Гэтэл тэрээр зээлийн төлбөрийг бүрэн төлөөгүй гэдэг шалтгаанаар орон сууцыг минь бусдад шилжүүлэх, орон сууцыг суллаж өг гэж удаа дараа дарамтлах болсон юм. Миний хувьд анхнаасаа орон сууцаа худалдах зорилго агуулаагүй зөвхөн зээлийн барьцаанд л байраа тавьж байна гэж ойлгож ирсэн. Гэтэл БНСУ-ын иргэн ******* ******* нь орон сууцны өмчлөгч болсон гэдгээр далайлган албадан гаргаж, байрыг маань хууль бусаар шилжүүлэн авах гэж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлэн авсан зүйлийг харилцан буцааж өгөхөөр зохицуулсан байна. Хэрвээ миний хувьд байраа түүнд худалдан борлуулсан бол түүнд мөнгө төлөх шаардлагагүй байсан болно.

Мөн өмнө нь БНСУ-ын иргэн ******* ******* -ийг орон сууцыг дур мэдэн бусдад худалдан борлуулсан асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гарган шалгуулж байхад тэрээр мэдүүлэг өгөхдөө зээлийн төлбөрийн барьцаа хэлбэрээр орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

Иймд Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.*******г тогтоож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа: Орон сууцыг худалдах худалдан авахаар гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг шилжүүлсэн шалтгаан нь Д.******* зээлийг төлөхгүй бол орон сууцыг өмчлөх итгэл үнэмшлийг төрүүлснээс үүдсэн. БНСУ-ын иргэн ******* ******* хувьд зээлийн гэрээ байгуулахгүй байя гэдэг саналыг гаргаагүй. Тухайн үед Д.******* нь хэцүү байдалд орсон, 2 орон сууцны 1 нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавигдсан байсан. Орон сууцаа алдах гэж байсан учир хариуцагчаас нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээгээр таны өмч болсон гэж итгүүлж мөнгө зээлсэн. Гэхдээ төлбөрөө төлчих юм бол байраа буцаагаад худалдъя гэх агуулгаар анх гэрээ хийж мөнгөө өгсөн.

Хариуцагч тал мөнгө хүүтэй зээлснээ хүлээн зөвшөөрөхгүй мөнгөө төлөхгүй, мөн орон сууцыг худалдсанаа хүлээн зөвшөөрөхгүй, суллаж өгөхгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

4.1. Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх-7/

 

5 Хариуцагч талаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

5.1. Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-82-83/

 

6. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгатын гудамж, ******* дүгээр байр, 43 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий, 2 өрөө, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг /хх-29-70/

Хариуцагч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт БНСУ-ын иргэн ******* ******* /Паспортын дугаар*******/-ийн төгрөгийн 499253598 тоот дансны 2018-2022 онуудын дэлгэрэнгүй хуулга /хх-109-146/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас эрүүгийн 2*******100134 дугаартай хэргээс авсан нотлох баримтууд /хх-148-250, 2хх-1-8/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд анх гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөгийг Д.*******гээс гаргуулж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот орон сууцыг албадан борлуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг гаргасан байна.

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.*******гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ Д.*******тэй харилцан тохиролцож байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь сарын 3 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийн зээлийн хэлцэл байсан. Талууд барьцаа хөрөнгийг баталгаажуулах үүднээс худалдах худалдан авах гэрээ хийж, зээлдүүлэгчийн өмчлөлд хөрөнгийг бүрэн шилжүүлсэн.

 

100,000,000 төгрөгийн зээлийн үүрэгт Д.******* нь 60,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууц, Т.Бүрэн нь 40,000,000 төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг барьцаалж, тус бүр дээр нь орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан.

 

Хариуцагч Д.*******д холбогдох энэхүү маргаан нь 60,000,000 төгрөгийн зээлд хамааралтай. Тэрээр 2018 оны 8 дугаар сараас 2020 оны 5 дугаар сар хүртэл нийт 63,300,000 төгрөгийн хүү төлсөн. Үүнээс энэ хэрэгт хамааралтай төлөлт нь 37,980,000 төгрөг байх ба үүнийг зээлийн хүү гэж үзэж байна гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн боловч орон сууцыг худалдах санаа зорилго байгаагүй, нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгийн зээл авсан.

100,000,000 төгрөг зээлэхдээ Д.******* болон Т.Бүрэн тус тусдаа орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ хэрэг маргаан нь Д.*******д холбогдох буюу 60,000,000 төгрөгийн зээлд хамааралтай юм.

Зээлийн гэрээний үүрэгт нийт 63,300,000 төгрөг төлснөөс 37,980,000 төгрөгийн эргэн төлөлтийг энэ хэрэгт хамааралтай гэж үзэж байна.

Мөн талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учир зээлийн хүү төлөх үндэслэлгүй. Барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан журмын дагуу байгуулаагүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага үндэслэлгүй гэж татгалзсан байна.

 

4. Хариуцагч тал нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, үндэслэлээ БНСУ-ын иргэн ******* *******-оос 100,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлдэн авахаар тохирсон. Тус зээлийн барьцаа болгон өөрийн орон сууцны өмчлөх эрхийг БНСУ-ын иргэн ******* *******-д шилжүүлсэн бөгөөд уг орон сууцанд өнөөдрийг хүртэл бид амьдарч, ашиглаж өмчилж ирсэн.

Талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэж тайлбарлажээ.

 

5. Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, үндэслэлээ Орон сууцыг худалдах худалдан авахаар гэрээ байгуулж, зээлийн төлбөрийг шилжүүлсэн шалтгаан нь Д.******* зээлийг төлөхгүй бол орон сууцыг өмчлөх итгэл үнэмшлийг төрүүлснээс үүдсэн. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээгээр орон сууц таны өмч болсон гэж итгүүлж мөнгө зээлсэн. Гэхдээ төлбөрөө төлсөн тохиолдолд орон сууцыг буцаагаад худалдана гэх агуулгаар анх тохиролцсон.

Хариуцагч тал мөнгө хүүтэй зээлснээ хүлээн зөвшөөрөхгүй мөнгөө төлөхгүй, мөн орон сууцыг худалдсанаа хүлээн зөвшөөрөхгүй, суллаж өгөхгүй байна гэж маргажээ.

 

6. БНСУ-ын иргэн ******* *******, Д.******* нарын хооронд 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат, ******* байр, 43 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид 60,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Уг гэрээний дагуу БНСУ-ын иргэн ******* ******* нь Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, 50 мянгат, ******* байр, 43 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

 

7. Талууд дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, гэрчилгээ авсан талаар маргаагүй боловч уг гэрээний хууль зүйн үндэслэлийн талаар маргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэлд бичгийн баримт болон талуудын өөрсдийн нь гаргасан тайлбар хамаарна.

Зохигч талууд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилготой гэж тайлбарлаж байна.

Тодруулбал, нэхэмжлэгч тал нь Д.*******тэй сарын 3 хувийн хүүтэй 100,000,000 төгрөгийн зээлийн хэлцэл хийсэн. Үүнээс 60,000,000 төгрөгийн зээлд энэхүү маргаан хамааралтай гэж,

хариуцагч тал нь талуудын хооронд 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний харилцаа үүссэн учир тэдгээрийн хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, энэхүү маргаан нь 60,000,000 төгрөгийн зээлд хамааралтай гэж тус тус тайлбар гаргасан байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн зүйлийн 281.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж тус тус заасан.

 

Зээлийн гэрээнд зээлдүүлэгч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг тодорхой хугацаанд ашиглуулах зорилгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсний дагуу зээлдэгч нь хөрөнгийг хүлээн авсан байхыг шаардана.

 

Талуудын дээрх тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарахаас гадна 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* нь хариуцагч Д.*******д шилжүүлж, Д.******* нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

 

Дүр үзүүлэн хийсэн хэлцлийн хувьд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл нь зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг бол өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн хувьд тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог байна.

 

Зохигчид орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ийн өмчлөлд шилжүүлж байгаа боловч хэлцэлд оролцогч талуудын хэн аль нь орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зориг байгаагүй, зээлийн гэрээний үүргийг баталгаажуулах үүднээс өмчлөх эрхийг шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Иймд орон сууц худалдах худалдан авах гэрээ нь зээлийн гэрээг халхавчлах зорилгоор хийж буй хэлцэл тул хүчин төгөлдөр бус байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас халхавчлагдсан хэлцэл болох зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 141,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндсэн зээлийн үүрэгт 60,000,000 төгрөг, сар бүрийн 3 хувийн хүү болох 1,800,000 төгрөгийг 45 сарын хугацаанд бодон зээлийн хүүнд 81,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Зохигч талууд 100,000,000 төгрөгийн зээлийн үүрэгт хариуцагч талаас 63,300,000 төгрөгийг төлсөн. Үүнээс энэ маргаанд хамаарах буюу 60,000,000 төгрөгийн зээлд 37,980,000 төгрөгийг төлсөн талаар шүүх хуралдааны явцад тайлбарлах боловч нэхэмжлэгч тал нь 37,980,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж, хариуцагч тал нь 16,380,000 төгрөгийг үндсэн зээлийн үүрэгт, *******,600,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах талаар зохицуулсан.

 

Зээлийн хүүгийн талаарх тохиролцоог бичгээр хийх дээрх хуулийн шаардлагыг талуудын тохиролцоо хангаагүй байх хэдий ч хариуцагч Д.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...2018 оноос хойш нийтдээ 60 гаруй сая төгрөг зээлийн хүүнд солонгос иргэнд төлсөн... гэж, 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 418 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолд Д.******* ...нийт 100,000,000 төгрөгийг 1 сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлсэн, гэрээ байгуулаагүй... гэснээс үзвэл зохигчид 100,000,000 төгрөгийг 1 сарын 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцсон, мөн 60,000,000 төгрөгийн зээлд төлсөн гэх 37,980,000 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч Д.*******гээс хамгийн сүүлийн зээлийн төлөлт хийсэн 2020 оны 6 дугаар сараас 45 сарын хугацаагаар тооцон 81,000,000 төгрөгийн хүү нэхэмжилснийг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Талууд хүүгийн талаарх тохиролцоог бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч тал хүү шаардах эрхгүй.

 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг төлөх үндэслэлтэй байна.

 

10. Нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх..., мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл, талууд барьцааны гэрээг бичгээр байгуулах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээний хувьд бичгээр байгуулж, улсын бүртгэлд өмчлөлийн талаар зохих бүртгэлийг хийлгэсэн боловч худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй.

 

Иймд барьцааны гэрээ байгуулагдаагүй гэж үзэх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгох, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

11. Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Иргэний эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгохоор хэлцэл хийх эсэх нь талуудын хүсэл зоригоос шалтгаалах хэдий ч хуульд заасан тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бус байх, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцож болох нөхцөлийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан байдаг.

 

Талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна.

 

Орон сууц худалдах худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* ******* нь Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсон байх тул хэлцлээр шилжүүлэн авсан орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Д.*******д шилжүүлэх нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасанд нийцнэ.

 

Иймд хариуцагч Д.*******гийн сөрөг нэхэмжлэлийг хангаж, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, хариуцагч Д.*******г Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

12. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох Д.*******гийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх тухай шаардлагаа дэмжиж байгаа талаар тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан.

Уг шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч шаардлага гаргах эрхтэй байх, шаардлагыг биелүүлэх этгээд нь эзэмшигч байх, түүний эзэмшил хууль бус байх нөхцөл бүрдсэн тохиолдолд хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.******* нь үл хөдлөх эд хөрөнгийг хууль буюу гэрээгээр эзэмших эрхгүй, түүний эзэмшил хууль бус тохиолдолд нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д шаардах эрх үүснэ.

Шүүхээс хариуцагч Д.*******г Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

13. Дээрх бүгдээс дүгнэн үзвэл, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Д.*******гээс 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д олгож,

2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, хариуцагч Д.*******г Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

14. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ийн төлсөн 933,150 төгрөг, хариуцагч Д.*******гийн төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж,

нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-оос улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******д олгож, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 153 дугаар зүйлийн 153.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.*******гээс 60,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д олгож, хариуцагч Д.*******гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц худалдах, худалдан авах гэрээг орон сууц барьцаалсан зээлийн хэлцэл байсныг тогтоолгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоон, хариуцагч Д.*******г Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 50 мянгат гудамж, ******* байр, 43 тоот хаягт байрлах 30 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-ийн төлсөн 933,150 төгрөг, хариуцагч Д.*******гийн төлсөн 457,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-оос улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж хариуцагч Д.*******д олгож, хариуцагч Д.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ******* *******-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ