Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00161

 

 

 

 

 

                                        

 

                                                                                      129/ШШ2024/00165

 

 

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би

Нэхэмжлэгч: . аймгийн Э сумын . багт байрлах . газар

Хариуцагч: . аймгийн Т сумын . багт оршин суух Б овгийн Э

Нэхэмжлэлийн шаардлага: 115,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн . газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.Э нь А аймгийн Т сумын . багийн Мэлмий гэх газар 2022 оны 10 сарын 01-ний өдөр иргэн Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн ба хохирогч Б нь гэмт хэргийн улмаас 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс А аймгийн Нэгдсэн эмнэлэг, Т сумын Эрүүл мэндийн төвд үзүүлж оношилгоо, эмчилгээ хийлгэсэн. Б-ын эрүүл мэндийн даатгалын сангаас авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөр 115,000 төгрөгийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх талаар шийдвэрлээгүй эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлөгдөөгүй байна. Иргэн Э-с гэм хорын хохирол 115,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А аймгийн П газрын нэхэмжлэлийг гардаж авлаа. А аймгийн П газрын нэхэмжилсэн 115,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А аймгийн П газар нь хариуцагч Э-д холбогдуулан 115,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачлагаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэргийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачлагаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.4-т “Прокурор өөрийн санаачлагаар төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах ажиллагааг хэрэгжүүлж байгаа тохиолдолд итгэмжлэлгүйгээр оролцоно”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.12-т “Прокурор шүүхэд нэхэмжлэл, тайлбар, хүсэлт, гомдол гаргах” эрхтэй гэж заасан тул Прокурор эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

            Мөн Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр дээр дурьдсан хуульд заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э нэхэмжлэгч А аймгийн П газрын гэм хорын хохирол 115,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй, хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол зөрчигдөх талаар зохигч тайлбар гаргаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч А аймгийн П газрын хариуцагч Ө.Э-с  115,000 (нэг зуун арван таван мянга) төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ө.Э-ын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

            3. Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

            4. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА