Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/00593

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2024/00593

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  тоот хаягт оршин байрлах, ИХН ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, оршин байрлах, МУС,

 

Хариуцагч: байрлах, ДДТГт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 81,967,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Х,

Хариуцагч МУСны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б,

Хариуцагч ДАТГ төлөөлөгч П.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ИХН ХХК нь хариуцагч МУС, Д аймгийн Засаг даргын Тамгын газраас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрт 81,967,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч ИХН ХХК нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Манай компани 2022 онд Монгол улсын Засгийн газрын багцаас хэрэгжүүлсэн, Д аймагт эрх шилжүүлсэн улсын төсвийн 100,0 сая төгрөгийн төсөвтэй Аймаг, сумын засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Д) ажлыг 98,037,500 төсөвтэйгөөр гүйцэтгэхээр 2022.04.12-ны өдөр гэрээ байгуулан, гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжөө 2022 оны 9-р сард бүрэн хүлээлгэн өгч, гүйцэтгэлээ С 2022 оны 10-р сард хүргүүлсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 30-нд санхүүжилт хасагдсан гэдэг шалтгаанаар сангийн яамнаас 16,070,300 төгрөгийн санхүүжилтийг манай компанид шилжүүлэн өгч, үлдэгдэл санхүүжилтийг 2023 он гарахаар шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн боловч одоог хүртэл санхүүжилт олгоогүй байна.

Бид үлдэгдэл санхүүжилтэй шийдвэрлүүлэн авах хүсэлтээ Засгийн газрын хэрэг эрхлэх газар, С болон Д аймгийн Засаг даргад албан бичгээр хандсан боловч Сангийн яам 2023 оны 09/850 дугаар албан бичгээр зарим төслийн санхүүжилтийг хэмнэх зарчим баримталсан, үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэх боломжгүй, орон нутгаас санхүүжүүлэх боломжийг судлан, шийдвэрлэх чиглэл өгсөн. Гэтэл ЗДТГ-аас 2023 оны 5/474, 5/475 дугаар албан бичгүүдээр орон нутгаас шийдвэрлэх боломжгүй гэдэг хариуг манай компанид болон С өгсөн.

Мөн Сангийн сайдын 2023 оны 01/2209 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад орон нутгийн эх үүсвэрээс шийдвэрлэх нь зүйтэй гэдэг албан бичиг өгсөн байна.

Иймд Улсын төсөвт сууж, тендер зарлаж, гүйцэтгэгч нь шалгарч, гүйцэтгэлээ гэрээт хугацаанд өгсөөр байтал санхүүжилтийг гаргах боломжгүй гэж хариу өгч байгаа сангийн яамнаас үлдэлдэг санхүүжилт 81,967,200 төгрөг болон тэмдэгтийн хураамжид төлсөн 567,786 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

Мөн эрх шилжиж ирсний дагуу гэрээ байгуулсан аймгийн Засаг даргын тамгын газрыг мөн хамтран хариуцагчаар татаж өгнө үү. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгч ИХН ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2022 онд Д аймгийн тамгын газрын тоног төхөөрөмж тавилга гэсэн тендерт орж, ялсан. Үүнийгээ 2022 оны 10 дугаар сард хүлээлгэж өгөөд сангийн яамнаас санхүүжилтээ авахаар гүйцэтгэлээ явуулсан. 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр сангийн яамнаас яриад танай санхүүжилтийг өгөхөд мөнгө хүрэхээ байсан, одоо 16,000,000 төгрөгийн санхүүжилт байна. Үүнийг танай компанийн данс руу шилжүүлье үлдэгдэл санхүүжилтийг 2023 оны эхний санхүүжилтээр олгоно гэж яриад манай компани руу 16,000,000 төгрөг шилжүүлсэн. 2023 оны эхний санхүүжилт эхлээд явах үед үлдэгдэл санхүүжилтээ шилжүүлээгүй учраас С очиж уулзахад Сангийн яамны ажилтан н.Намжилмаа хэлтсийн дарга н.Дэлгэрцэцэг гэх хүмүүс танай үлдэгдэл санхүүжилтийн манайх гаргах боломжгүй болсон. Д аймгийн Тамгын газраас үлдэгдэл санхүүжилтээ ав гэж хэлсэн. Манайх бичгээ Д аймгийн Тамгын газар руу явуулсан гэж хэлсэн. Манайх Д аймгийн Засаг дарга н.Бадамсүрэнд хандсан боловч манайх энэ санхүүжилтийг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс үлдэгдэл санхүүжилтээ хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2.Хариуцагч МУСны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан 2022 онд Монгол Улсын Засгийн газрын багцаас хэрэгжүүлсэн Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж Д) ажлын санхүүжилт 82 сая төгрөгийн төсөвтэйгөөр Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тусгагдаж Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн бариад байгаа билээ. гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхээд байгаа мөнгө өөрөө юунаас үүдээд бий болоод байгаа юм бэ гэхээр Д аймгийн Тамгын газарт ажил гүйцэтгэсэн тэр ажлыг гүйцэтгээд комиссын гэрээ гүйцэтгэсэн акт гарсан юм байна. Тэр мөнгөө Сангийн яамнаас гаргуулъя. гэж байгаа. Энд нэхэмжлэгч, хуулийн этгээд иргэдийн хооронд буруу ойлголт байгаад байгаа. Төсөв мөнгөтэй холбоотой л бол бүгдийг нь Сангийн яам хариуцах ёстой, сангийн яам гаргах ёстой гэж боддог. Тухайн жилийн төсөв өөрөө яаж батлагддаг юм бэ гэхээр аймгууд өөрсдөө энэ жил манайх ийм, төсөв улсын төсвийн хөрөнгөөр тусгай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ гээд манайд саналаа ирүүлнэ. Манайх тэрийг нэгтгээд Засгийн газар их хуралд өргөн мэдүүлээд батлуулдаг. Ингээд батлагдсаны дараа тухайн саяын хэлсэн 2023 оны 278 дугаар журмын дагуу батлагдчихсан төсөл арга хэмжээг манайх санхүүжилтийн эрхийг нээж өгч байгаа юм. Ингэж эрхийг нь нээхийн тулд энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу тухайн асуудлыг буюу жишээлбэл Д аймгийн энэ асуудлын хүрээнд засгийн газрын хэрэг эрхлэх газар бол төсвийн ерөнхийлөн захирагч нь болж байгаа. Энэхүү төсвийн ерөнхийлөн захирагч нь өөрөө мэдээллийг баримт бичгийг үнэн зөв бүрдүүлсний үндсэн дээрээс манайх руу ирүүлнэ. Манайх түүнийг нь нягталж үзээд энэ нь хууль журамд нийцэж байна гэвэл эрхийг нь нээнэ нийцэхгүй байна гэвэл эрхийг нь нээхгүй ийм асуудал болно. Хавтаст хэрэгт авагдсан байгаа аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын гэрээний дагуу энэ гэрээний төлбөр буюу хөрөнгө оруулалтын мөнгийг гэрээний 3 дугаар зүйл дээр заасны дагуу Засаг даргын Тамгын газар өөрөө буюу захиалагч хариуцах ёстой. Хэрвээ 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу хавсралтад заасан ажлын үүргийн гүйцэтгэлийн мөнгийг Сангийн яамнаас гаргадаг байсан бол салбар салбараар нь тусгайлан батлах шаардлага огт байхгүй. Ийм байдлаар батлаад байгаа нь өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч нар өөрсдийнхөө хэрэгжүүлж байгаа тусгай хэмжээний бүрэн бүтэн байдал, хариуцлагатай байдлыг хангаж ажиллана. Нөгөөтээгүүр санхүүжилтийг нь олгох асуудлыг хариуцна гэдэг үүднээс нэг талаасаа салгаж хавсралтаар баталж байгаа. Хавсралтаар баталчихсан юмыг бүгдийг нь Сангийн яамнаас олгох ёстой байдаг байсан бол ямар ч материал ирүүлэхгүйгээр баталдаг байсан. бол энэ журмыг гаргах, энэ хуулийг батлах ямар ч шаардлагагүй. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлахдаа Сангийн яам жишээлбэл, ямар хууль бус үйлдэл хийсэн юм, эсвэл ямар хийх ёстой байсан үйлдлээ аль хуулийн дагуу хийх ёстой байсан үйлдлийг хийгээгүй юм гэдэг зүйлийг огт ярихгүй байна. Үнэхээр тухайн төсвийн ерөнхийлөн захирагч нар нь манайд хүсэлтээ ирүүлээд, жишээлбэл, Д аймгийн Тамгын газарт ийм ажил үүрэг одоо хийлгэмээр байна, үүнийгээ тусгуулмаар байна гээд байхад Сангийн яамны зүгээс нэгтгэгдээд тусгагдаад явчихсан байсан бол магадгүй өөр асуудал яригдах байсан байх. Манай зүгээс энэ журам болон хуулийн дагуу ирүүлсэн хүсэлт, саналыг нь үндэслэлийг тусгуулаад Их хурлаас баталчихсан. Энэ дээр ямар ч тийм хууль бус үйлдэл, эсвэл үйлдэгдэх ёстой байсан эс үйлдэхүй байхгүй байхад Сангийн яамыг буруутгаж шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй буюу энэ хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл байна гэж үзэж байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн С холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч ДАТГ төлөөлөгч П.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат нь аймгийн Засаг даргад хандан 2022 оны ХЭГ/137 дугаар албан бичгээр Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 03 дугаар тушаалаар баталсан, захиалагчийн эрх шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт-ыг хүргүүлсэн байдаг.

Эрх шилжин ирсний дагуу тус улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 100.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын ЗГХЭГ/202202019 дугаартай Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Д) төсөл, арга хэмжээний ажлыг 98,037,500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр тендерийн материал ирүүлсэн ИХН ХХК нь шалгарсан тул аймгийн Засаг дарга нь 2022 оны 1/760 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Үүний дараа ДАТГ дарга П.Б болон ИХН ХХК-ийн захирал Б.Х нар нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Д) худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг хүлээн авсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 5/474 дүгээр албан бичгээр ИХН ХХК-д, мөн 2023 оны 5/475 дугаар албан бичгээр МУСны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргад хандан ... Аймгийн Засаг даргад эрх шилжүүлсэн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлийг С хүргүүлсэн тухай хариуг хүргүүлсэн.

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6-д Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж төсвийн зарчмыг хэрэгжүүлэх талаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн зүгээс Д аймгийн Засаг даргын тамгын газраас улсын төсөвт тусгагдсан ажлын санхүүжилтийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т Бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан тул аймгийн орон нутгийн төсөвт тусгагдаагүй асуудлаар ямар нэг шийдвэр гаргах боломжгүй болно.

Энэ талаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэх боломжгүй, орон нутгаас санхүүжүүлэх боломжийг судлан, чиглэл өгсөн гэтэл аймгийн ЗДТГ-с 2023 оны 5/474, 5/475 дугаар албан бичгүүдээр орон нутгаас шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын ДДТГт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. гэжээ.

 

3.1.Хариуцагч ДАТГ төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яам хууль бус юм яриад байна. Улсын төсөв гэж улсын нэгдсэн төсөв орон нутгийн төсөвт Нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан, ирээдүй сан гэсэн ийм төсөв байдаг, тэгээд захиалагч хариуцна гээд гэрээндээ заачихсан байна гэж Сангийн яам сая хэлж байна. Захиалагч нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар, улсын төсөв дээр ч гэсэн Монгол Улсын 2022 оны улсын төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын 5.1.3.3 дахь заалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар харьяа байгууллагын тоног төхөөрөмжийн улсын хэмжээнд 400,000,000 төгрөг баталсан байдаг. Үүний дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал гараад 100,000,000 төгрөгийг Д аймагт эрх шилжүүлсэн байдаг. Эрх шилжүүлж байгаа нь өөрөө захиалагч болж байгаа хэрэг биш. Хуульд зааснаар эрх шилжүүлсэн ч хариуцлагаа хүлээнэ гэсэн заалтууд байсан. Төсвийн тухай хууль дээр мөн байгаа. Төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх нэг зүйл байгаад байгаа. Тэр нь юу вэ гэхээр төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн байгууллага, бусад этгээдэд улсын төсвөөс санхүүжилт, хөтөлбөрийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу олгох гэж заасан. Сангийн яам болохоор манайх олгохгүй гэж хэлээд байгаа нь өөрөө хууль бус. Сангийн яам заавал олгох үүрэгтэй байгаа. Яагаад энэ заалтыг улсын төсвийн ерөнхийлөн захирагчид олгож байгаа вэ гэхээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар нь өөрөө төсвийн ерөнхийлөн захирагч, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын төсвийн ерөнхийлөн захирагч байдаг. Энэ бол Улсын төсвийн тухай хуулийн 14.1.7 гээд заагаад өгсөн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга улсын төсөв, орон нутгийн төсөв гэсэн 2 заалт байгаа. Улсын төсвийг Улсын Их Хурлаас батална. Энэ нь Засгийн газар болон түүний харьяа төсвийн ерөнхийлөн захирагчдын мөрдөж хуваарилсан төсвийг батлах боломж өгч байгаа. Орон нутгийн төсөв гэдэг бол аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийг хэлж байгаа юм. Тэгэхээр манай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээрээс тавилга авна гэж 100,000,000 төгрөгийг баталъя гэсэн ийм заалт байхгүй учраас манай төсөв дээр энэ зардал бол суугаагүй. Мөн улсын төсөв дээр суугдаад улсын төсвөөсөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын багцад байгаа учраас Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тушаал гараад манай дээр эрх нь шилжиж ирээд эрх шилжсэний дагуу манайх үйл ажиллагааг тендерийг нь зарлаад тендерт ялсан компанийнхаа баримт бичгийг өргөдлүүдийг нь 10 сард С хүргүүлсэн байдаг. Сангийн яамнаас санхүүжилт төсөв тодорхой хэмжээнд танагдсан гээд Сангийн яамнаас 16,000,000 төгрөгөөр олгоод үлдэгдэл 82,000,000 төгрөгийг олгоогүй. Үүнийгээ он дамжуулаад дараагийн онд батлагдсан. Нэгэнт Улсын Улсын Их Хурлаас баталсан хуулиар төсөв нь тэр газар дээр Сангийн яамны яам батлагдсан юм бол Сангийн яамнаас олгох үүрэгтэй. Манай орон нутгийн төсвөөс ямар нэгэн зүйл батлагдаагүй учраас орон нутгийн төсвөөс гаргаж өгөх ямар ч боломж байхгүй. Тийм учраас үүнийг Сангийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Нөгөө талаас С дахин материал хүргүүлэх үүрэгтэй гэж хэлсэн. Бид нар 2022 онд бүх төсвийнх нь материалуудыг их материалаар нь нэхэмжлэгч компанид өөрт нь өгөөд 2022 оны 10 сарын 28-нд Сангийн яамны Төсвийн хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын н.Чимэдсүрэн даргад хүргүүлсэн байдаг. 98,037,500 төгрөгийн бүх материалыг хүргүүлсэн. Тэгэхээр бид нарт дахиад хүргүүлэх материал байхгүй учраас манайхаас материал дахин гаргана гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэхээр бид нар дахин материал бүрдүүлэх ямар ч боломжгүй. Тэгэхээр манайхаас актыг дахин хүргүүлэх боломж байхгүй учраас нэгэнт бүртгэгдээд 2022 онд үйлдэгдчихсэн актыг С хүргэгдсэний дагуу Сангийн яамнаас 16,000,000 төгрөгөө оруулсан байдаг. Хэрэг эрхлэх газартайгаа холбогдоод яагаад манай санхүүжилт орохоо больсон гэхээр Сангийн яамнаас өгөх ёстой байсан төсвөө Увс аймагт өгсөн учраас танай санхүүжилт хасагдчихсан байгаа. Танай материал 4 сард гэрээ байгуулагдсан боловч гүйцэтгэл хийж явагдаад 10 сард материал ирсэн. Тэрний өмнө олгогдох ёсгүй байсан хугацаанд олгочихсон учраас танай материал хойшилчихсон байна. Бид нар 2024 оны төсөвт суулгаж өгнө гэдэг зүйлийг Сангийн яамны зүгээс ярьдаг. Бид нар нэгэнт дахиж материал гаргаж өгөх боломжгүй. Дээрээс нь манай орон нутгийн төсөвт суугдаагүй орон нутгийн төсөв дээр байхгүй. Нөгөө талаас хуулиар батлагдсан улсын төсөв дээр суугдчихсан байгаа учраас Д аймгийг хариуцагчаас чөлөөлж Д аймагт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож С даалгаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж /Д/ хүлээн авах комиссын хурлын тэмдэглэл, Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж /Д/ худалдан авах гэрээний сунгалт, гэрээ дүгнэх маягт, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлын гүйцэтгэл, ИХН ХХК-ийн 2023.03.03-ны 04 дугаар албан бичиг, 2023.02.06-ны 02 дугаар албан бичиг, 2023.03.03-ны 03 дугаар албан бичиг, 2023.02.06-ны өдрийн 01 дүгээр албан бичиг, ДАТГ 2023.03.03-ны 5/474 дугаар албан бичиг, 2023.10.25-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн гэрчилгээ, 2023.10.25-ны өдрийн 12 дугаартай нэхэмжлэлийг тодотгон залруулга хийх тухай, ИХН ХХК-ийн 2023.10.23-ны 11 дугаартай албан бичиг, 2023.11.24-ний 38 дугаартай албан бичиг, компанийн дүрэм, 2024.01.22-ны өдрийн 0065 дугаар итгэмжлэл, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлын гүйцэтгэл, аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж /Д/ худалдан авах гэрээний сунгалт, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт, гэрээ дүгнэх маягт, ИХН ХХК-ийн 2023.03.03-ны өдрийн 03 дугаар албан бичиг, 2024.01.24-ний 04 дугаар албан бичиг, 2023.03.03-ны өдрийн 04 дүгээр албан бичиг, Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж /Д/ худалдан авах гэрээ, гэрээний тусгай нөхцөл, гэрээний ерөнхий нөхцөл, МУСны 2023.02.10-ны өдрийн 09/850 дугаар албан бичиг, ДАТГ 2023.03.03-ны өдрийн 5/475 дугаар албан бичиг гаргаж өгсөн,

 

5.Хариуцагч Сангийн яамнаас 2023.07.26-ны өдрийн итгэмжлэл, 2023.10.12-ны өдрийн хариу тайлбар гаргаж өгсөн,

 

6.Хариуцагч Д аймгийн Засаг даргын Тамгын газраас Д аймгийн Засаг даргын 2009.05.29-ний 175 дугаар захирамж, 2024.01.10-ны өдрийн 2/73 дугаартай хариу тайлбар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022.01.19-ний өдрийн ХЭГ/137 дугаар албан бичиг, ДАТГ 2023.03.03-ны 5/475 дугаар албан бичиг, ДАТГ 2023.03.03-ны өдрийн 5/474 дугаар албан бичиг, 2023.04.01-ний өдрийн 1/760 дугаар албан бичиг гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч ИХН ХХК нь хариуцагч МУС, ДДТГт холбогдуулан 81,967,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Хүрэл-Эрдэнийг жинхэнэ нэхэмжлэгч ИХН ХХК-иар сольж, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Д аймгийн Засаг даргын тамгын газрыг нэхэмжлэгч оролцуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хамтран хариуцагчаар Д аймгийн Засаг даргын Тамгын газрыг оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Аймаг, сумын засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Д) ажлыг 98,037,500 төсөвтэйгөөр гүйцэтгэхээр гэрээ байгуулан, гэрээнд заасан хугацаанд тоног төхөөрөмжөө 2022 оны 9-р сард бүрэн хүлээлгэн өгч, гүйцэтгэлээ С 2022 оны 10-р сард хүргүүлсэн боловч 2022 оны 12 дугаар сарын 30-нд санхүүжилт хасагдсан гэдэг шалтгаанаар Сангийн яамнаас 16,070,300 төгрөгийн санхүүжилтийг манай компанид шилжүүлэн өгч, үлдэгдэл санхүүжилтийг 2023 он гарахаар шийдвэрлэнэ гэж мэдэгдсэн боловч одоог хүртэл санхүүжилт олгоогүй байна.

Сангийн яамнаас үлдэгдэл санхүүжилт 81,967,200 төгрөг гаргуулах, эрх шилжиж ирсний дагуу гэрээ байгуулсан аймгийн Засаг даргын тамгын газрыг мөн хамтран хариуцагчаар татаж өгнө үү.

Д аймгийн Засаг дарга н.Бадамсүрэнд хандсан боловч манайх энэ санхүүжилтийг өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тиймээс үлдэгдэл санхүүжилтээ хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч МУС нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Төсөв мөнгөтэй холбоотой л бол бүгдийг нь Сангийн яам хариуцах ёстой, сангийн яам гаргах ёстой гэж боддог. 2023 оны 278 дугаар журмын дагуу батлагдчихсан төсөл арга хэмжээг манайх санхүүжилтийн эрхийг нээж өгч байгаа юм.

Хавтаст хэрэгт байгаа гэрээний төлбөр буюу хөрөнгө оруулалтын мөнгийг гэрээний 3 дугаар зүйл дээр заасны дагуу Засаг даргын Тамгын газар өөрөө буюу захиалагч хариуцах ёстой.

Хэрвээ 2021 оны төсвийн тухай хуульд заасны дагуу хавсралтад заасан ажлын үүргийн гүйцэтгэлийн мөнгийг Сангийн яамнаас гаргадаг байсан бол салбар салбараар нь тусгайлан батлах шаардлага огт байхгүй.

Сангийн яам жишээлбэл, ямар хууль бус үйлдэл хийсэн юм, эсвэл ямар хийх ёстой байсан үйлдлээ аль хуулийн дагуу хийх ёстой байсан үйлдлийг хийгээгүй юм гэдэг зүйлийг огт ярихгүй байна.

Манай зүгээс энэ журам болон хуулийн дагуу ирүүлсэн хүсэлт, саналыг нь үндэслэлийг тусгуулаад Их хурлаас баталчихсан. Энэ дээр ямар ч тийм хууль бус үйлдэл, эсвэл үйлдэгдэх ёстой байсан эс үйлдэхүй байхгүй байхад Сангийн яамыг буруутгаж шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй буюу энэ хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

 

Хариуцагч ДДТГ нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн байна. Үүнд: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2022 оны 03 дугаар тушаалаар баталсан, захиалагчийн эрх шилжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт-ыг хүргүүлсэн байдаг.

Эрх шилжин ирсний дагуу тус улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих 100.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын ЗГХЭГ/202202019 дугаартай Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Д) төсөл, арга хэмжээний ажлыг 98,037,500 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр тендерийн материал ирүүлсэн ИХН ХХК нь шалгарсан тул аймгийн Засаг дарга нь 2022 оны 1/760 дугаар гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Үүний дараа ДАТГ дарга П.Б болон ИХН ХХК-ийн захирал Б.Х нар нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймаг, сумын Засаг даргын тамгын газрын тоног төхөөрөмж (Д) худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр тохиролцсон тоног төхөөрөмжийг хүлээн авсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор аймгийн Засаг даргын тамгын газраас 2023 оны 5/474 дүгээр албан бичгээр ИХН ХХК-д, мөн 2023 оны 5/475 дугаар албан бичгээр МУСны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын даргад хандан ... Аймгийн Засаг даргад эрх шилжүүлсэн ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, гүйцэтгэлийг С хүргүүлсэн тухай хариуг хүргүүлсэн.

Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6-д Тухайн шатны төсвөөс санхүүжүүлэхээр хуулиар тогтоосон чиг үүргийг зөвхөн тухайн шатны төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх гэж төсвийн зарчмыг хэрэгжүүлэх талаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн зүгээс Д аймгийн Засаг даргын тамгын газраас улсын төсөвт тусгагдсан ажлын санхүүжилтийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т Бүх шатны төсвийн захирагч нь батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан тул аймгийн орон нутгийн төсөвт тусгагдаагүй асуудлаар ямар нэг шийдвэр гаргах боломжгүй болно.

Энэ талаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Үлдэгдэл санхүүжилтийг улсын төсвөөс шийдвэрлэх боломжгүй, орон нутгаас санхүүжүүлэх боломжийг судлан, чиглэл өгсөн гэтэл аймгийн ЗДТГ-с 2023 оны 5/474, 5/475 дугаар албан бичгүүдээр орон нутгаас шийдвэрлэх боломжгүй гэх хариуг өгсөн гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын ДДТГт холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

ИХН ХХК болон ДАТГ хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж /Д/ худалдан авах гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр Улсын төсвийн хөрөнгөөр 2022 онд санхүүжүүлэх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад батлагдсан захиалагч ДДТГт эрх шилжүүлсэн, нийлүүлэгч ИХН ХХК Аймаг, сумын ЗДТГ-ын тоног төхөөрөмж /Д/-ийг 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад нийлүүлэх, гүйцэтгэх ажлын үнэ 98,037,500 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дээрх гэрээний хугацааг талууд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан байна.

 

Хэрэгт авагдсан гэрээ дүгнэх маягт болон тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ажлын гүйцэтгэл, тоног төхөөрөмж хүлээн авсан комиссын акт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч ИХН ХХК нь гэрээнд заасан тоног төхөөрөмжийг захиалагч ДДТГт хүлээлгэж өгсөн, мөн гэрээний дагуу 16,070,300 төгрөг төлөгдсөн, 81,967,200 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдохоос гадна зохигч талууд энэ талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заажээ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар гэрээний нэг талаас ДДТГ нь захиалагчаар оролцсон байх бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлийн 1.1.3-т Захиалагч гэж гэрээ баталгаажуулах маягтад нэрлэсэн этгээдийг хэлнэ гэж заасан ба гэрээний 3.9-т захиалагч нь төлбөрийн хүсэлт, нэхэмжлэхийг үндэслэн ГТН-д заасан хугацаанд төлбөрийг нийлүүлэгчид төлөхөөр тохиролцжээ.

 

Хариуцагч ДДТГ нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ улсын төсөвт тусгагдсан ажлын санхүүжилтийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т зааснаар аймгийн орон нутгийн төсөвт тусгагдаагүй асуудлаар ямар нэг шийдвэр гаргах боломжгүй гэж тайлбарлах хэдий боловч дээрх гэрээний дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээний захиалагч буюу худалдан авагч, тоног төхөөрөмжийг өмчлөлдөө шилжүүлж авсан, гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд нь ДДТГ байна.

 

Дээрх хэрэгт авагдсан баримт болон нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч ИХН ХХК-ийн хувьд худалдах-худалдан авах гэрээний дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн байна. 

 

Худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Д аймгийн Засаг даргын Тамгын газраас гэрээний үлдэгдэл төлбөр болох 81,96,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИХН ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын өгсөн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд хариуцагч МУС, нэхэмжлэгч ИХН ХХК нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх ба хариуцагч нь тухай худалдах-худалдах авах харилцааны оролцогч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ИХН ХХК-ийн хариуцагч МУСанд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Д аймгийн Засаг даргын Тамгын газраас 81,967,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ИХН ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас МУСанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ИХН ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 567,786 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д аймгийн Засаг даргын Тамгын газраас 567,786 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ИХН ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС