Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 592

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа, улсын яллагч Ч.Батбаяр, шүүгдэгч Д.Он нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Морьтон овогт Дн Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0088 50062 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Морьтон овгийн Д Он, 19оны дугаар сарын -ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, 2 тоотод оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. /РД: Ц1/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Д.Очн нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5-82 тоотод байрлах хашааны гадна хохирогч Б.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Д.Очйн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-37-38/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сүхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, мөрдөн байцаалтад гэрч Ю.Отгоны өгсөн мэдүүлэг /хх-16/, мөрдөн байцаалтад гэрч Ц.Дүгэрээгийн өгсөн мэдүүлэг /хх-17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9205 дугаар дүгнэлт /хх-22/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-8/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-27/, ял шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ог 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5-82 тоотод байрлах хашааны гадна хохирогч Б.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг шийдвэрлэв.

          Шүүгдэгч Д.Очнг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5-82 тоотод байрлах хашааны гадна хохирогч Б.Сүхбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Д.Он өгсөн: “...Тухайн үед би өөрөө ч архи уусан байсан. Сүхбаатарыг ямар хэмжээтэй архи уусан байсныг би хараагүй болохоор хэлж мэдэхгүй байна. Түүнээс бага зэрэг архи үнэртэж байсан. Тэгээд л түүнийг уусан согтуу байсан гэж хэлсэн. ...Хажуугаар нь гарахдаа түүний машины толь, Дүгэрээгийн машины толийг шүргээд тольны гадна талын хүрээний ирмэг хэсгийг нь бага зэрэг хагалсан. Тухайн үедээ Сүхбаатараас Дүгэрээ 24.000 төгрөг аваад хоорондоо гомдол саналгүй болсон. Миний хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирлоо бүрэн төлсөн. Иймд хөнгөн ял оноож өгнө үү.” /хх-37-38/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Сүхбаатарын өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 14 цаг өнгөрч байх үед Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шар хаданд гэр лүүгээ явж байхдаа машиныхаа толиор зогсож байсан машины толийг шүргээд, харахад нөгөө машины толь нь гайгүй харагдахаар нь цааш явтал хашаанаас хүн гарч ирээд машины араас чулуу шидсэн. Би машинаа зогсоогоод буугаад байж байхад манай гэрийн ойролцоо байдаг Очиржанцан гэдэг ах согтуу над дээр ирсэнээ “чи машины толь шүргээд зугатаалаа” гээд надтай барьцалдаж, би ч өдөөс нь барьцалдсан. Тэгтэл тэр миний уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохиж, миний уруул сэтэрч, урд үүдэн, дээд 1 дүгээр шүд хөдөлсөн. Тэгээд л бид салцгаасан.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ю.Отгоны өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5-82 тоот хашааны гадаа Дүгэрээ ах машинтайгаа ирээд, буцаад явах гээд түүнийг гарахад түс, тас гэж дуу чимээ гарсан. Дүгэрээ ах, хадам аав Очиржанцан нар гарсан. Тэд нарын араас гараад иртэл “толь хугалчихаад явчихлаа” гээд Мөнгөлөг Соната-6 машин зогсоосон. Жолооч нь бууж ирээд хадам аавыг “яагаад байгаа юм бэ” гээд уурлаад маргасан. Жолооч ах “яах гэж машинаа зам голлуулаад тавьдаг юм” гэж хэлж, хэрэлдэж байснаа хадам аавыг барьж аваад цохьсон чинь унасан. Хадам аав босож ирээд тэр жолоочийг нүүр лүү нь цохьсон. Би хадам аав Ог салгаад гэр лүү нь аваад орсон.” /хх-16/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Дүгэрээгийн өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Очн гэрт нь дугуй авах гээд өөрийнхөө 79-80 УНЛ улсын дугаартай “Верна аксент” машиныг гадаа байрлуулаад дотогшоо ороод гараад иртэл нэг машин миний машины хажуугаар зөрөхдөө тольны гадна хэсгийг хагалаад зогсохгүй яваад өгсөн. Тэгэхэд Он араас нь газраас чулуу аваад шидсэн чинь багаажийг нь цохиж, тэр машин зогсож жолооч нь бууж ирээд маргалдсан. Жолооч нь согтуу, Он ах согтуу байсан. Тэр машины жолооч Очн ахыг “машин руу чулуу шидлээ” гэж түлхээд унагасан. О босож ирээд, жолоочтой барьцалдаж аваад жолоочийн уруул хэсэг рүү гараараа нэг удаа цохьсон. Би тэднийг салгасан.” /хх-17/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9205 дугаар:

            “1. Б.Сүхбаатарын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд зүүн 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,  

             4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй,

             5. Хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-22/,

          Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл, ял шалгах хуудас, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Очиржанцанд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Сүхбаатарт хохирлын мөнгө 300.000 төгрөг өгсөн гэх баримт /хх-30/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Д.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохиролд 300.000 төгрөг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүгдэгч Д.Он нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.