| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/00804/И |
| Дугаар | 142/ШШ2024/00642 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 142/ШШ2024/00642
| 2024 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 142/ШШ2024/00642 | Орхон аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор өөрийн байранд байрлах, ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум ******* баг, ******* ******* тоотод оршин суух, ******* ******* овогт ******* /РД:/-д холбогдох 853,871 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
******* ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О. нь ******* ******* ХХК-ийн мессеж зээлийн үйлчигээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2055 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1400000796103 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. О. нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 10 сарын 27-ны өдөр сарын 3,0% хүүтэй 550,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. О. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. О.ийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байддаар үндсэн зээл 550,000 төгрөг, зээлийн хүү 256,135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 47,736 төгрөг нийт 853,871 төгрөг гаргуулахаар байна. ******* ******* нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул О.ээс зээлийн гэрээний үүрэгт 853,871 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч О. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О. миний бие ******* 853,871 төгрөгийн зээлийг хүлээн зөвшөөрч байгаа тул 2024 оны 06 сардаа багтааж төлж барагдуулна. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу төлнө. гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О.т холбогдуулан 853,871 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О. нь нэхэмжлэгч ХХК-ийн 853,871 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25043 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.ээс 12,522 төгрөг, төрийн сангаас 12,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 853,871 төгрөгийг хариуцагч О. нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25043 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.ээс 12,522 төгрөг, төрийн сангаас 12,522 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайхуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН