Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 569

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Ч.Алтансүх, шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Бэсүд хондого овогт  Эрдэнэсүрэнгийн Эхолбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0116 80083  дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Бэсүд хондого овгийн ЭЭх, 19 оны  дүгээр сарын -ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн  дугаар хороо, оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. /РД: Д/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Э. Э  нь 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дүгээр хороо, Монелын 46-20 тоотод өөрийн хадам ээжийн хамтран амьдрагч болох Г.Сэргэлэнг “хүүхэд харсангүй, хашааны хаалга хаасангүй” гэсэн шалтгаанаар хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э  мэдүүлэхдээ: “ Өмнө үнэн зөв мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Э.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-43-44/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Сэргэлэнгийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Оюунгэрэлийн  өгсөн мэдүүлэг /хх-18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Хулантахийн өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №10476 дугаар дүгнэлт /хх-23/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Эг 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 46-20 тоотод хохирогч Г.Сэргэлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелийн 46-20 тоотод хохирогч Г.Сэргэлэнг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд Э.Э яллагдагчаар өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 09:00 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд машинтай гарсан юм. Ингээд би гэрээсээ гарч байхад манай хадам ээжийн найз болох Г.Сэргэлэн нь ирж байсан. Г.Сэргэлэнд хандаж “хашааны хаалга сайн хаагаарай, та нар хашааны хаалга хаахгүй байгаа шүү” гэж хэлсэн. Ингээд би 13 дугаар хороололд явж байсан чинь манай эхнэр над руу залгаад “хүүхэд алга болчихлоо” гэж хэлэхээр нь би буцаж гэрлүүгээ яваад хүүхдээ хайгаад явж байтал манай хүү гэрээсээ бараг 1 км зайтай, нэрийг нь мэдэхгүй эмийн сангийн хажууд явж байсан. Тэгэхээр нь би хүүхдээ аваад шууд гэрлүүгээ очсон чинь хашааны үүдэнд манай энхэр, хадам ээж Оюунгэрэл түүний хамтран амьдрагч Г.Сэргэлэн нар байсан. Би машинаасаа буугаад Сэргэлэнд хандаж “би сая явахдаа хашааны хаалга хаачихаарай гэж хэлсэн биздээ, байж чадахгүй бол зайл” гэж хэлээд түүнийг цааш нь түлхэж унагаасан. Гэтэл Г.Сэргэлсэн нь босч ирэхдээ нарийхан төмөр барьчихсан надруу дайрч эхэлсэн. Надруу дайраад байхаар нь би түүний нүүрэн тус газарт нь нэг удаа баруун гараараа цохиод, цээжин тус газарт нь нэг удаа жийсэн. Г.Сэргэлэн нь тухайн үед надруу чулуу авч шидээд, уг шидсэн чулуу нь миний гуя болон мөрөн тус газарт оносон. Тэгтэл манай хадам ээж, эхнэр хоёр бид хоёрыг салгаад хоёр тийш болгосон.” /хх-14/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд Г.Сэргэлэнгийн хохирогчоор өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг 30 минутын орчим дэлгүүр яваад гэртээ ирж байтал хүргэн Э ажилдаа явах гээд хашаанаас машинтайгаа гарч явсан.  Тэр үед миний зээ хүү болох Э.Билгүүндалай 5 настай хүү хажуугаар аавыгаа дагаад гүйгээд явахад нь “миний хүү нааш ир, эмээдээ будаа оруулаад өг” гэхэд тэр чигээрээ гүйгээд гудам уруудаад гүйсэн. Би гартаа байсан будаа,  автомашины тос зэргийг гэрт оруулж тавиад эмгэндээ “хүү гудам уруудаад гүйчихлээ” гэж хэлсэн. Миний хамтран амьдрагч болох Д.Оюунгэрэл хүүгийн араас гудамж руу гарахад хүү байхгүй байсан. Эмгэн эргэж ирээд хүүгийн ээж болох Хулантахид “хүүг олсонгүй” гэж хэлсэн. Би зээ хүүгээ хайхаар Хулантахийн хамт машинаа асаагаад автобусны буудал, гудамжаар хоёр удаа хайж явсан. Хайж явж байхдаа би Хулантахид “аав руу нь залгаад хүүхэд алга болсон талаар хэл” гэсэн. Хулантахь аавтай нь холбоо барьж, аав нь хүүгээ олж ирсэн. “Эмийн сангийн хажууд явж байна, би оллоо” гэж хэлсэн. Тэгээд би Хулантахийн хамт эргээд гэрлүүгээ ирсэн. Биднийг хашаандаа ирээд удаагүй байтал зээ хүү болон хүргэн гэрт ирсэн. Зээ хүүг машинаас бууж ирэхэд бид нар санаа зовоод хүүд үг хэлэх гэж байтал хүргэн Энхмандах машинаас бууж ирээд надад хандан “чи хүний хүн шиг амьдарлаа, яагаад хашааны хаалга хаагаагүй юм” гэж хэлээд намайг шууд гараараа цохиж бид хоёр ноцолдож эхэлсэн. Бид хоёр ноцолдож байхад намайг түлхэж унагаагаад, хэвлийн хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Зодуулсаныхаа дараа би эргэж хараад нэг чулуу шидсэн. Миний шидсэн чулуу хүргэнийг оносон эсэхийг мэдэхгүй байна. Намайг зодчихоод хүргэн гэрт байсан бүх гутал болон хувцасыг минь гаргаж шидэж эхэлсэн. Надад хандаж “энэ хашааны бичиг баримт миний нэр дээр байдаг юм. Өнөөдрийн дотор энэ гэрээс яв” гэж хөөсөн. Би “цагдаа дуудна” гэхэд “чи чаддаг юм бол дууд, цагдаа чинь яадаг юм харья” гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад явсан. ...Оюунгэрэлтэй 2016 оны 11 дүгээр сараас одоог хүртэл хамт амьдарч байна. …өвдөг, баруун гар хавдсан, дээд уруул гадна талаасаа язарсан, үүдэн 2 ширхэг хиймэл шүд хугарсан, зүүн хацар хавдаж язарсан, гар утасны минь дэлгэцийг хагалсан.”  /хх-10-11/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд Д.Оюунгэрэлийн гэрчээр өгсөн: “...Миний бие Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монелын тоот хашаанд өөрийн төрсөн охин Хулантахь, түүний нөхөр, зээ хүүтэйгээ хамт амьдардаг. Манай охин нөхөр, хүүхэдтэйгээ тусдаа байшинд, манай нөхөр Г.Сэргэлэн бид хоёр мөн тусдаа байшинд амьдардаг. Г.Сэргэлэн нь дэлгүүр лүү будаанд явчихаад буцаж орж ирэхдээ “Бага хүү Билгүүнээ аавынхаа араас хашаанаас гараад гүйчихлээ, би араас нь гараад хайсан чинь байхгүй байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зээ хүүгийнхээ араас гараад хайсан чинь байхгүй байсан ба бид нар нилээн хайгаад олдохгүй болохоор нь аав руу нь залгаж “Билгүүнээг алга болсон” талаар хэлсэн. Гэтэл төд удалгүй манай хүргэн Э.Эхүүхдээ олоод машиндаа суулгачихсан ирсэн. Манай хүргэн ирээд манай нөхөр бид хоёрлуу орилоод байхаар нь би нэг их тоохгүй байж байтал хүргэн маань манай нөхөртэй маргалдаад, зодолдож эхэлсэн. Би яг сайн харж чадаагүй ба тэр хоёрыг зодолдож байхад нь охин бид хоёр дундуур нь ороод салгах гэсэн чинь хүчрээгүй.” /хх-18/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд Т.Хулантахийн гэрчээр өгсөн: “…Би энэ хэрэг маргаан гарах үед нөхрийнхөө хамт байсан. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 16-ны өглөө гэртээ байж байхад манай нөхөр ажилдаа явахаар гарахдаа хашааны үүдэнд Сэргэлэн ахтай тааралдаад “хаалгаа хаагаарай, манай хүүхдийг гэрлүү нь оруулаарай” гэж хэлсэн байсан. Сэргэлэн ах манай хүүхдийг гэрт оруулаагүй байж байтал манай хүү аавынхаа араас яваад алга болсон байсан. Ингээд би хүүгийнхээ араас гарсан чинь хүү маань алга болчихсон байхаар нь бид нар манай хүүхдийг хайж байгаад олдохгүй болохоор нь би нөхөрлүүгээ залгаад “хүүхэд алга болсон” талаар хэлсэн. Гэтэл манай нөхөр ажилдаа явж байгаад буцаад гэрлүүгээ ирэх замдаа хүүгээ гэрийн доор байдаг эмийн сангийн ойролцоо байсан гээд аваад ирсэн. Ингээд манай нөхөр хүүгээ олоод гэртээ ирээд Сэргэлэн ахруу уурлаад, түүний цээжрүү нь түлхтэл Сэргэлэн ах босч ирээд нэг нарийхан төмөр аваад манай нөхрийг хатгах гэж байсан. Мөн чулуу авч шидэж байсан. Ингээд тэр хоёр нэг нэгнээ зуураад ноцолдож байхад нь ээж бид хоёр дундуур нь орж салгасан юм.” /хх-16/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 10476 дугаар:

            “1. Г.Сэргэлэгийн  биед уруул, уруулын дотор салстад язарсан шарх,  хацар, хүзүү, алга, өвдөгт зулгаралт бүхий  гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

            3.  Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

          4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар   сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            5.  Цаашид  ерөнхий  гэмтлийн хөдөлмөрийн чадварын  тогтонги алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-23/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн  2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-04/, ял шалгах хуудас /хх-26/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Энхмандахад ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Г.Сэргэлэн нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “…гомдол саналгүй” /хх-48/ гэсэн байх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Э  нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.