Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2024/00155

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,

Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* ******* ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* *******-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймаг ******* сумын******* багт оршин суух овогт гийн д холбогдох

172.16150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.гөөс 3586384 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ"-ний үүргийн гүйцэтгэлд 114,774.33 төгрөг, алданги 57,387.17 төгрөr нийт 172,161.50 /Нэг зуун далан хоёр мянга нэг зуун жаран нэгэн төгрөг/ мөнгийг гаргуулах. Иймд Б. нь 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр манай компанитай 3586384 тоот "Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ" байгуулан дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2022 оны 04, 05 дугаар сарын ярианы төлбөр 114,774.33 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 57,387.17 төгрөг нийт 172,161.50 төгрөгийн төлбөрийг Б.гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ******* *******-ны нэхэмжлэлтэй Б.гөөс 3586384 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлд 172,16150 төгрөгийг гаргуулах хэрэгт талууд дараах байдлаар харилцан тохиролцов. Үүнд хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлага 172,16150 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 86,081 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 86,080 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар энэхүү гэрээг байгуулав гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 172,16150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар тохиролцож, хариуцагч болох Б. нь нэхэмжлэлийн шаардлага 172,16150 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 86,081 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 86,080 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэх үндэстэй.

Мөн гэрээнд талууд гарын үсэг зурсан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч байгууллагаас гаргуулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэлийн үнийн дүнд тохирох хураамжийн тал хувиар гаргуулах үндэстэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 74.1, 75 ДУГААР ЗҮЙЛИЙН 75.1 ДЭХ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч Б.д холбогдуулан 172,16150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага 172,16150 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 86,081 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 86,080 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.гөөс 5814 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч Б.д сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ш.ОДОНЗУЛ