Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 552

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Б.Билгүүн, улсын яллагч Б.Чимгээ, шүүгдэгч Б.Нянарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигон овогт Бян Ня холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0089  50065 дугаартай хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Боржигон овгийн Бйн Нж, 1990 оны дугаар сарын -ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 7 дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. /РД:/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

          Яллагдагч Б.Н нь 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутагт Туул голын орчим амарч байхдаа найз Т.Баярмаатай маргалдан хүч хэрэглэснээс түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Б.Н гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-22-24/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Баярмаагийн өгсөн мэдүүлэг /хх-15-16, 18/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Буянтогтохын өгсөн мэдүүлэг /хх-25/, мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Дэмчигдоржийн өгсөн мэдүүлэг /хх-26/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9742 дугаар дүгнэлт /хх-28/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шалгах хуудас /хх-32/, цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-34-35/, хохирлын баримтууд /хх- 20-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, Туул голын орчим хохирогч Т.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Н 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын орчим хохирогч Т.Баярмааг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд Б.Н гэрчээр өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед би өөрийн эзэмшлийн 29-91 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туул голын гүүрний баруун хэсэгт голынхоо урд талд найз Дэмчиг, Баярмаа, Буянтогтох, Цэцэгээ нартай хамт очсон. Бид нар “Сэнгүр” нэртэй 1.5 литрийн хэмжээтэй шар айраг 4 савыг авч явж, 3 сав шар айрагийг нь уусан. Буянтогтохын нөхөр нь гээд нэг залуу ирсэн. Буянтогтох нөхөртэйгээ жаахан муудалцаад байсан. Буянтогтохын нөхөр нь Баярмаатай уулзаж байгаад яваад өгсөн. Тэгээд дараа нь Баярмаа, Буянтогтох хоёр Буянтогтохын нөхрийн талаар “ингэж амьдарч байхаар салах хэрэгтэй, их хайртай юм” гэх зэргээр муулаад байхаар нь миний уур хүрээд, Баярмаад хандаж “хоёр найзыгаа нийлээсэй гэж боддог байхад чам шиг салаасай гэдэг хүн байдаг юм уу” гэж хэлсэн. Тэгэхэд Баярмаа “чамд ямар хамаатай юм бэ” гээд байсан. Баярмаа миний уруул дээд хэсэгт маажаад шалбалсан. Тэгэхээр нь би Баярмаагийн үснээс баруун гараараа үсдээд доош нь дараад хойш нь түлхсэн. Тэгэхэд хажуугаас Буянтогтох ирээд салгасан. Тэгээд хэрүүл хийж байгаад салж тус тусдаа явцгаасан. …Би Баярмааг алгадсан үгүйгээ сайн санахгүй байна. Тэр өдөр болсон асуудлыг 90 хувьтай санаж байна. Би Баярмааг өшиглөөгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Т.Баярмаагийн өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр би найзалж байсан Нямдоржийн 29-91 УББ улсын дугаартай машинтай найз Дэмчиг, Буянтогтох, Цэцэгээ нарын хамт Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, гүүрний доод талд 22 цагийн үед очиж, мах шарж идсэн. 1.5 литрийн “Сэнгүр” шар айрагнаас 3 савыг авч явсанаас 2 савыг нь тойруулаад ууж байсан. Би Буянтогтохтой голын хажууд суугаад нөхрийнх нь талаар ярьж байсан чинь Н хажуунаас орж ирээд надад хандаж “Чи хоёр хүний хооронд хов ярьлаа, дуугүй бай” гээд загнаад эхэлсэн. Тэгээд Нямдорж намайг зүүн гараараа миний нүүрний баруун хэсэг рүү 1 удаа алгадаад Н машиндаа суучихсан. Н намайг алгадсаны дараа би уйлаад Буянтогтохтой хамт сууж байхдаа Н хар өнгийн бэлтгэлийн цамцыг нь өмсөж сууж байсанаа тайлаад сандал руу шидсэн чинь Н машин дотроосоо бууж ирээд “чи муу миний цамцыг шидлээ”, намайг “пизда” гээд хараагаад байсан. …Тэгээд Нямдорж над руу ирээд зүүн гараараа миний нүүрний баруун хэсэг рүү 1 удаа алгадсан. Тэгээд би хойшоо уначихсан чинь миний баруун талын хавирга хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Дэмчиг ирээд Нийг надаас салгаад аваад явсан. …Бид хоёр найзлаад удаагүй байсан. …Одоогоор миний баримтаар нэхэмжилж байгаа нийт 638.000 төгрөгийн хохирол учирсанаас эмнэлэгт хэвтэж байхад Н 360.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 278.000 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр өгч хохиролгүй болгосон. Цаашид гарах зардал гэвэл толгойн эмирайд харуул гэж эмч хэлсэн. Төлбөр болох 300.000 төгрөгийг Н өөрөө өгнө гэж надад хэлсэн.” /хх15-16, 18/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Буянтогтохын өгсөн: “…Тэр үед Н, Баярмаа нар нь хоорондоо маргалдаж үл ойлголцож, муудалцсан. Н нь Баярмаа руу дайрч түүнийг алгадаж, малгайтай цамцны малгайнаас нь чирч зүүн хавирга хавьцаа нь өшиглөсөн. Дэмчиг ирж тэр хоёрыг салгаад харьцгаасан.  Түүний дараа Баярмаа эмнэлэгт хэвтэж Нямдоржид “эмчилгээний зардал хэрэгтэй байна” гэж хэлэхэд “цагдаагаараа явахгүй юу” гэж хэлээд утсаа салгасан. …Баярмааг зодуулсаны дараа харахад хүзүү нь цамцандаа татагдаж улайсан, баруун талын нүдний дээд тал нь хавдсан байсан.” /хх-25/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Дэмчигдоржийн өгсөн: “…Явах болоод байж байтал Нямдорж, Баярмаа, Буянтогтох гурав юм яриад маргалдаад голын зах дээр сууж байсан. Машины аккумулятор суусан байсан. Би засах гээд үзэж байгаад нэг харахад Баярмаа, Н хоёр барьцалдсан, Баярмааг газарт унагаасан байхад нь би очиж салгасан.” /хх-26/ гэх мэдүүлэг,  

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 9742 дугаар:

            1. Т.Баярмаагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой,

            3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-28/,

 

          Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-33/, ял шалгах хуудас /хх-32/,  цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-34-35/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Н ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

    Хохирогч Т.Баярмаа нь хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “…гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-40/ гэсэн байх тул шүүгдэгч Б.Нямдоржийг нь энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгсэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.