Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0619

 

 

 

 

 

 

       2023         08           11                                       128/ШШ2023/0619       

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Л.Ш*******ийн нэхэмжлэлтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Л.Ш******* нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Л.Ш******* тус шүүхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад холбогдуулан “2023 оны 02, 3, 4, 5 дугаар сарын Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж зааснаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна. гэжээ.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ш******* нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад холбогдуулан “2023 оны 02, 3, 4, 5 дугаар сарын Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй”, “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасан.

 Нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд баримтад гарын үсэг зурсан.

              Иймд нэхэмжлэгч Л.Ш*******ийн нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:                                                        

              1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан Л.Ш*******ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдад холбогдуулан гаргасан 2023 оны 02, 3, 4, 5 дугаар сарын Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нөхөн олгуулахыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Л.Ш******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

           ШҮҮГЧ                           Б.АДЪЯАСҮРЭН