| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00149/и |
| Дугаар | 152/ШШ2024/00142 |
| Огноо | 2024-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 152/ШШ2024/00142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын … дугаар баг, … дугаар байрны .. тоотод оршин суух, регистрийн дугаар ….., Ш ургийн овогт И-гийн П-ын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч И.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн, 63 настай. Би 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Хөдөлмөр нийгмийн хангамжийн хэлтсийн шийдвэрийн дагуу Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд харуулаар анх ажилд орж, 1986 онд холбоочин, 1987 онд ачаа тээшний диспетчерээр тус тус 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Дараа нь 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд нярваар ажилласан. Улмаар 1990 оны 7 дугаар сараас Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт нярваар 1992 оныг дуустал тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч дээрх байгууллагад ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байх тул шүүхэд хандаж байна. Иймд намайг Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал харуул, манаачаар, 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл холбоочноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ачаа тээшний диспетчерээр, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд нярваар, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт нярваар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 35, 36 дугаар, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр Түр ажилчин ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр Үндсэн хөрөнгийн нярав авч ажиллуулах тухай тушаал, Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарын эрхлэгчийн 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр Нярав ажлаас халж, нярав ажилд авах тухай тушаал, И.П-ын Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 435538 дугаар цэргийн батлахын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 08/332 дугаар лавлагаа, гэрч Т.А, Д.Ц нарын иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
3. Шүүхээс Т.А, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч И.П-ын Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал харуул, манаачаар, 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл холбоочноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ачаа тээшний диспетчерээр, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд нярваар, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт нярваар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүний ажиллаж байсан байдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байх тул нэхэмжлэгч И.П-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч И.П-ын хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаагийн улмаас ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан байна.
3. Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 35, 36 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэрт И-гийн П-ын 1985 оны 11 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сарыг дуустал Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд, 1989 оны 2 дугаар сараас 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ. Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны И-гийн П-ын 1990 оны 7 дугаар сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.
И.П-т 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр олгсосон 186805 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: ...1985 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Аймгийн ХНХХ-ийн шийдвэрийн дагуу тус буудалд ээлжийн харуулаар авч ажиллуулав, 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Ажлын шаардлагаар манаачийн ажлаас чөлөөлж, холбоочноор шилжүүлэн ажиллуулав гэжээ
Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр Түр ажилчин ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр Үндсэн хөрөнгийн нярав авч ажиллуулах тухай тушаал, Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарын эрхлэгчийн 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр Нярав ажлаас халж, нярав ажилд авах тухай тушаалууд нь нэхэмжлэгч И.П-ын 1985-1992 онд ажиллаж байсан байдалтай хамааралтай байх тул тухайн тушаалуудыг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
И.П-т 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдөр олгосон 665477 дугаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд: Түүний 1987 оны 1 дүгээр сараас 1988 оны 8 дугаар сарыг дуусталх хугацааны сарын цалин, төлж байсан татвар бичигджээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Т.А, Д.Ц нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Т.А Миний бие 1986 онд Увс аймгийн Улаангом сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд бага ангийн багшаар ажилд орсон. И.П нь 1989 онд Увс аймгийн Улаангом сумын 8 жилийн 2 дугаар дунд сургуульд нярваар ажилд орж байсан ба 1990 он хүртэл ажилласан. Харин би 2019 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Би И.П-тай 1989-1990 онд тус сургуульд хамт ажиллаж байсан нь үнэн болно гэж, гэрч Д.Цэвээн Миний бие 1979 онд Увс аймгийн Улаангом сумын Нисэх онгоцны буудалд сумлагч машины жолоочоор ажилд орж байсан. И.П нь 1985 онд Увс аймгийн Улаангом сумын Нисэх онгоцны буудалд харуулаар ажилд орж байсан юм. И.П 1989 он хүртэл Нисэх онгоцны буудалд ажиллаж байгаад Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр 8 жилийн сургууль руу шилжин ажилласан. Харин би 1991 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж тус тус мэдүүлсэн ба тэдний шүүхэд өгсөн мэдүүлэг нь Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 35 дугаар, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр Түр ажилчин ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр Үндсэн хөрөнгийн нярав авч ажиллуулах тухай тушаалаар тогтоогдож байх тул мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч И.П Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал харуул, манаачаар, 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл холбоочноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ачаа тээшний диспетчерээр, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд нярваар, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт нярваар ажиллаж байсан болох нь 186805 дугаар хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 35, 36 дугаар, 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар цалингийн тодорхойлолт болон 70 дугаар дансны түүвэр, Увс аймаг дахь Нисэх онгоцны буудлын даргын 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар Зарим хүмүүсийг ажилд томилох ба чөлөөлөх тухай тушаал, 1987 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр Түр ажилчин ажиллуулах тухай тушаал, Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуулийн захирлын 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр Үндсэн хөрөнгийн нярав авч ажиллуулах тухай тушаал, Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарын эрхлэгчийн 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр Нярав ажлаас халж, нярав ажилд авах тухай тушаал, И.П-ын Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 435538 дугаар цэргийн батлахын хуулбар, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 08/332 дугаар лавлагаа, гэрч Т.А, Д.Ц нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
6. Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт И-гийн П-ын Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал харуул, манаачаар, 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл холбоочноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ачаа тээшний диспетчерээр, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд нярваар, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч И.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ш ургийн овогт И-гийн П-ын Увс аймаг дахь Нисэх онгоцны буудалд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал харуул, манаачаар, 1986 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл холбоочноор, 1987 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ачаа тээшний диспетчерээр, 1989 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал Увс аймгийн Улаангом хотын 8 жилийн 2 дугаар сургуульд нярваар, 1990 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Монголын урчуудын эвлэлийн Увс аймгийн салбарт нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч И.П-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ