Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/00653

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2024/00653

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 45-2 тоотод оршин суух, регистрийн дугаар , Модчин овогтой Загдаагийн ГБ-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 818/01 тоот хаягт байрлах, регистрийн  дугаартай, ИБТ ХХК,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Зайсан лакшари виллаж,  дүгээр давхарт оршин суух, ГРнарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 75 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун,

Хариуцагч Ж.Гал-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч З.ГБнь хариуцагч ИБТ ХХК, ГРнарт холбогдуулан 75 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: З.ГБнь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "ИБТ ХХК-тай "Бараа материал хүлээн авах хэлцэл байгуулан 1900 ширхэг барилгын ханын цаас буюу обойг худалдахаар хүлээлгэн өгсөн бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөгийн төлбөрийг авахаар тохиролцсон. Хэлцэлд "ИБТ ХХК нь дээрх хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги тооцохоор заасан. Гэтэл "ИБТ ХХК нь одоог хүртэл хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бараа материалын төлбөрөө төлөлгүй шалтаг шалтгаан хэлж хойшлуулсаар байна. 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн хоногуудын алдангийн төлбөр нь 145,750,000 төгрөг болоод байгаа ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу үндсэн төлбөр 50,000,000 төгрөгийн 50% буюу 25,000,000 төгрөг болох юм. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс хойш алдангийг тооцоогүй. Алдангийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-т зааснаар 50 хувь дээр нь зогсоосон байгаа. Иймд талуудын хооронд байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн "Бараа материал хүлээн авах хэлцлийн үндсэн төлбөр 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөг нийт 75,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв. Мөн

Нэхэмжлэлийн шаардлагыг ГРболон ИБТ ХХК нар авсан тул буцаан авах асуудлыг ГРболон ИБТ ХХК нараас гаргуулъя гэсэн байгаа. ИБТ ХХК бол тухайн 50,000,000 төгрөгийн бараа материалыг хүлээн авсан үйл баримтад маргадаггүй. Бараа материалыг Ч.Гэрлээд өгсөн. Хүлээн авахдаа Г-с хүлээж авсан гэж байгаа. Иргэний хууль гараас гарт гэсэн үндсэн зарчмаар явдаг. Бид ГРгэдэг хүнд өгсөн. Хожим ИБТ ХХК дээр гэрээ хийсэн үйл явц яригддаг. Хэргийн материалд онц шаардлагагүй хэдий ч орон сууц захиалгаар барих гэрээ гэх мэт гэрээ байсан. ИБТ ХХК бараа материалыг манайх авч ашигласан учраас 2021 төлнө гэж байсан. Түүнээс хойш Г-с идэвхтэй шаардаж байсан. ГРмаргааш өгье, одоо мөнгө орж ирэхээр өгье гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Мөн шүүхэд өгөхөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэж байсан. ГРшүүхэд хариу тайлбар гаргаагүй байгаа ... Тэгэхээр 2 хариуцагч дундаас гаргуулна.. 2021 оны 12 дугаар сард ГР1900 ширхэг обойг тээврийн хэрэгсэл гаргаад ачаад авч явж өөрийн агуулахдаа буулгасан байдаг. Тэр агуулах нь ИБТ ХХК-ийн агуулах юм шиг байна. Эхлээд ИБТ ХХК-г ард нь байгаа, мөнгийг төлөхийг нь мэдээгүй. Хожим нь ИБТ ХХК Бид нар ашиглах юм. Бид нар төлчихнө гэсэн. Бид Г-с авна, ИБТ ХХК-г мэдэхгүй гэхэд гэрээ хийчихье гээд гэрээ байгуулсан. 1900 ширхэг обойноос болоод З.ГБ-н өөрийн 3 өрөө байраа н.Нарандэлгэр гэдэг хүнд алдчихсан. Тэр хүн чөлөөлүүлээд авчихсан. З.ГБгэрээсээ хөөгдөөд явж байгаа гэдгийг.

2.Хариуцагч Ж.Гал-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Би маргалдаж мэтгэлцэх гэж ирээгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. ГРзуучлаад аваад өгсөн нь үнэн. Гэхдээ компани ашигласан. Компани бүрэн хариуцна. Манай компаний үйл ажиллагааг очоод үзвэл карманд байхгүй гэдэг нь тодорхой болно. З.ГБөөрөө мэднэ. Барилга дээр очиж үзэж байсан. Надаас туслаач гэж захиалга авч байсан. Холбогдолтой үгүйг мэдэхгүй байна. Гадагшаа явах гэж байгаа 2 захиалга хийж өгөөч гэхээр нь хийж өгсөн. Иймэрхүү байдлаар компанийн үйл ажиллагаа тогтоогдож байгаа. Ч.Гэрлээгийн өр төлбөрийг дааж байгаа гэдэг зүйл байхгүй. Хэдэн тэрбумаар даадаг гэж хүнийг төлөөлж байгаа албан ёсны төлөөлөгч байж ингэж ярьж болохгүй байх гэж бодож байна, ... Бараа авсан гэдгээ хэлчхээд байгаа. Баримт дээр алданги, хугацааг тавьсан. Алданги өнөөдрийг хүртэл тооцогдоод ийм болж байгаа юм байна. ГРнарын хооронд бичиг цаас байхгүй. Амаар тохирсон эсэхийг мэдэхгүй байна. Эцсийн байдлаар З.Гэсэрбадамд маргах эрх нь байгаа. Барааг хүлээж авсан нь үнэн ... гэв.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Нэхэмжлэгч нь хариуцагч ИБТ ХХК, ГРнарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 нийт 75,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.

2.        Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

3.         Хариуцагч ГРнь 2024 оны 02 сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэлээ.

4.             Хариуцагч ИБТ ХХК-ийн төлөөлөгч Ж.Гал-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа маргахгүй, харин хариуцагч ГРзуучилж ханын цаасыг авч өгсөн, хамаагүй гэж маргав.

5.             Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг хариуцагч ГРмөн хариуцах ёстой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар дундаасаа хариуцах ёстой, 1900 ширхэг ханын цаасыг худалдахаар Ч.Гэрлээд хүлээлгэж өгсөн, цаашаагаа хэнд ханын цаасыг шилжүүлэх нь Ч.Гэрлээгийн асуудал, бидний хооронд аман хэлцэл хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 50,000,000 төгрөг, алданги 25,000,000 төгрөгийг хариуцагч ИБТ ХХК-тай хамтран хариуцаж төлөх ёстой гэж шаардлагаа тодорхойлсон.

Иймд талуудын маргааны зүйл нь хариуцагч ГРүүрэгт хамтран оролцсон эсэх, хариуцагч ГРнэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн эсэх ажээ.

6.             Хариуцагч ИБТ ХХК-ийн төлөөлөгч нь 1900 ширхэг ханын цаас буюу обойг худалдан авснаа, үндсэн төлбөрт 50,000,000 төгрөг, алдангид 25,000,000 төгрөг тооцогдсон талаар маргаагүй, Бараа хүлээн авах тухай хэлцэл хийснээ хүлээн зөвшөөрч байна.

7.             Нэхэмжлэгч нь 1900 ширхэг ханын цаасыг анх Ч.Гэрлээд хүлээлгэж өгсөн, хариуцагч Их богд таур констракшн өөрийн хэрэгцээндээ ашиглахаар агуулахдаа буулгаж, барилгадаа ашигласан гэж тайлбарласныг хариуцагч ИБТ ХХК эс зөвшөөрч, маргаагүй. Иймд анх ханын цаасыг хариуцагч ГРхүлээн авсан үйл баримт дээр уг талууд маргаагүй байна.

8.             Хариуцагч ГРшүүхэд хариу тайлбарыг ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж заасан. Эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хариуцагчаас хамаарна. Шүүхээс 2023 оны 10 сарын 30-ны өдөр хариуцагч Ч.Гэрлээг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудсыг үйлдсэн, 2023 оны 11 сарын 10-ны өдөр шүүхэд дуудан ирүүлэхээр утсаар залгаж мэдэгдсэн, улмаар 2023 оны 11 сарын 13-ны өдөр 183/ШЗ2023/20808 дугаартай Хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гаргасан байх бөгөөд хариуцагч ГР(утасны дугаар 91914206) нь 2023 оны 11 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, Зохиогчид ... эрх, үүрэг тайлбарласан тухай баримт, Хэрэг танилцуулсан тухай баримтад гарын үсэг зуржээ. Шүүгчийн 2024 оны 01 сарын 11-ний өдрийн 183/ШЗ2024/01186 дугаартай Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 16 цагт товлосон байх бөгөөд тус товыг мэдэгдэхээр хариуцагч Ч.Гэрлээгийн 91914206 утсаар 2024 оны 01 сарын 10, 11-ний өдрүүдэд залгахад хөдөө явж байна, очиж чадахгүй, би хамаагүй гэж шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн, мөн 2024 оны 01 сарын 11-ний өдөр Шүүх хуралдаанд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хаягаар нь хүргүүлсэн байна. Ингээд 2024 оны 01 сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ГРхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Улмаар 2024 оны 01 сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/02349 дугаартай шүүгчийн захирамжаар ... хариуцагч Ч.Гэрлээг шүүх хуралдаанд оролцуулах... үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 02 сарын 02-ны өдөр товлосон байна. Үүний дараа Хариуцагч Ч.Гэрлээд 2024 оны 02 сарын 02-ний өдрийн шүүх хуралдааны товыг түүний 91914206 дугаар руу зурвасаар мэдэгдэж, тухайн шүүх хуралдаанд хариуцагч ГРхүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Улмаар шүүхээс 2024 оны 02 сарын 06-ны өдрийн 15 цагт шүүх хуралдааныг товлосон байх бөгөөд хурлын товыг хариуцагч Ч.Гэрлээгийн 91914206 дугаараар мэдэгдэхэд би хуралд оролцохгүй, надад хамаа байхгүй, Гал-Эрдэнэ өөрөө хуралдаа ороод тайлбараа өгнө. Би очихгүй гэж шүүгчийн туслах тэмдэглэл үйлджээ. Иймд хариуцагч ГРхэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцолгүй, хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхээс татгалзсан гэж үзэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Иймд хариуцагч ГРнь өөрт нь холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

9.                Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэв. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Иргэний хуулийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавьдаггүй бөгөөд гэрээг амаар болон бичгээр байгуулж болдог. Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Гэрлээтэй Иргэний хуулийн 42.1-т заасан хэлбэр буюу амаар хэлцлийг хийсэн. Харин нэхэмжлэгч болон хариуцагч ИБТ ХХК нар нь Бараа хүлээн авах хэлцэлд гарын үсэг зурж, тамга дарснаар бичгээр худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

10.             Худалдах, худалдан авах гэрээний харилцаанд худалдан авагч талыг хариуцагч ИБТ ХХК болон хариуцагч ГРгэж шүүхээс дүгнэлээ. Иргэний хуулийн 242.1-т үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ, мөн хуулийн 242.2-т хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч ГРболон ИБТ ХХК нарын хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байх бөгөөд хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байх тул хариуцагч нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Хамтран хүлээх үүрэг нь Ч.Гэрлээгийн нэхэмжлэгчтэй амаар байгуулсан хэлцэл, хариуцагч ИБТ ХХК-тай бичгээр байгуулсан хэлцлийн үндсэн дээр буюу гэрээний үндсэн дээр үүсчээ.

11.             Нэхэмжлэгч нь хариуцагч нарт 1900 ширхэг ханын цаас буюу обойг 50,000,000 төгрөгөөр худалдахаар өмчлөлд нь шилжүүлэх, хариуцагч нар нь 50,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь хэргийн 4-т авагдсан нэхэмжлэгчийн хариуцагч ИБТ ХХК-тай байгуулсан Бараа хүлээн авах тухай хэлцэл, хариуцагч Ч.Гэрлээгийн хариу тайлбар ирүүлээгүй эс үйлдэхүйгээр тогтоогдож байна. Хариуцагч нар нь 1900 ширхэг ханын цаасыг өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь хариуцагч ИБТ ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар, хариуцагч Ч.Гэрлээгийн хариу тайлбар ирүүлээгүй эс үйлдэхүйгээр тогтоогдож байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-т заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

12.             Хамтран үүрэг гүйцэтгэгчид болох хариуцагч нар нь гэрээнд заасан үнийг төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь хуульд заасан хувь хэмжээгээр шаардах эрхтэй.

13.             Иргэний хуулийн 242.11-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан ханын цаас худалдах, худалдан авах гэрээнд үүргийг ямар хэмжээгээр хариуцан төлөхийг тодорхойлоогүй байна. Иймд шүүхээс Иргэний хуулийн 242.11-т заасан үүрэг тэнцүү байх зармыг баримтлан хариуцагч ИБТ ХХК-аас 25,000,000 төгрөгийг, хариуцагч Г-с 25,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

14.             Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргийг хугацаанд гүйцэтгээгүйгээс алдангид 25,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардлага гаргасныг шүүхээс зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

15.             Иргэний хуулийн 232.6-т хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Иргэний хуулийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ мөн хуулийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. гэж заажээ.

16.             Нэхэмжлэгчийн хариуцагч ИБТ ХХК-тай байгуулсан Бараа материал хүлээн авах хэлцэлд обойны төлбөр 50,000,000 төгрөгийг 2022 оны 02 сарын 15-ны өдөр төлөхөөр, хэрвээ хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги төлөх болно гэж талууд тохиролцжээ. Талуудын уг тохиролцоог шүүхээс Иргэний хуулийн 232.6, 232,3-т нийцсэн алданги тооцох бичгэн тохиролцоо гэж үзэв. Алдангийг нэхэмжлэгч 50,000,000 төгрөгөөс бодож, нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр хүртэл тооцож 25,000,000 төгрөг нэхэмжилсэн хэдий ч шүүхээс ИБТ ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөгийг хариуцахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан уг дүнгээс алдангийг 2022 оны 02 сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 сарын 15-ны өдрийг хүртэл тооцож үзэхэд нийт 18,750,000 төгрөг гарч байна. Иргэний хуулийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан. Иймд алдангийн дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байх тул хариуцагч ИБТ ХХК-ийн алдангид төлөх ёстой дүнг 25,000,000 төгрөгийн 50 хувиар тооцож 12,500,000 төгрөг байхаар шийдвэрлэв.

 

17.             Иймд хариуцагч ИБТ ХХК-аас нь алдангид 12,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэв.

18.             Харин нэхэмжлэгч нь хариуцагч Г-с алданги тооцож нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс үзлээ. Учир нь Иргэний хуулийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч ГРнарын хооронд алданги төлөх талаар бичгээр хийсэн гэрээ байхгүй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Г-с алданги шаардах эрхгүй.

19.             Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243.1, 242.1, 232.1, 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИБТ ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, алдангид 12,500,000 төгрөгийг нийт 37,500,000 төгрөгийг гаргуулахаар, хариуцагч Г-с худалдах худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Гэсэрбадамд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,500,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 533,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИБТ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжинд 266,500 төгрөг, хариуцагч Г-с 133,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ