Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 570

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Ш.Алтанцэцэг, шүүгдэгч Л.Пнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Зананыхан овогт Лн Пү холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0140  00082 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Зананыхан овгийн Лийн П, 19 оны  дугаар сарын -ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, Баянзүрх дүүргийн хороо,  тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, нягтлан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1. /РД:/.

 

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

          Яллагдагч Л.П нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутагт дэвсгэрт өөрийн гэртээ иргэн Г.Уянгатай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пж мэдүүлэхдээ: “…Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир мэдүүлэг өгөхгүй.” гэв.

          Мөрдөн байцаалтын шатанд Л.Пн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /29-30/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Уянгын өгсөн мэдүүлэг /хх-7-8/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Доржпаламын өгсөн мэдүүлэг /хх-12/, мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Мягмарсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-14/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 10724 дүгээр дүгнэлт /хх-18/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, ял шалгах хуудас /хх-21/, цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-37/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-33-34/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.П 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо 39а-61 тоотод өөрийн гэртээ иргэн Г.Уянгатай хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Л.Пг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо 39а-61 тоотод хохирогч Г.Уянгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

        Мөрдөн байцаалтын шатанд Л.Пн яллагдагчаар өгсөн: “...Уянга, Мягмарсүрэн, Саруул нарын хамт такси бариад Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, 39а-61 тоот манай гэр лүү ирсэн. Тэгээд замаараа дэлгүүр ороод 0.5 граммын хэмжээтэй “Соёрхол” архи авсан. …Гэрийн гадаа очоод Уянга таксины жолооч залууг “завтай бол цуг суух уу, манай найзад хань болчих” гээд байсан. Нөгөө таксины жолооч залууг би “яв” гээд явуулсан. Уянга гэрт орчихоод заавал эрэгтэй хүн хэрэгтэй байгаа юм шиг манай найз Доржпаламыг дуудна гэж хэлсэн. Тэгээд би Уянгад “эмэгтэй хүн байж аятайхан бай, наадах чинь эхнэр хүүхэдтэй хүн” гэж хэлсэн. Тэгээд Уянга “танай найз над руу яриад байдаг, би дуудна” гэж хэлээд Доржпаламыг дуудаж, удалгүй Доржпалам ирсэн. Уянга надтай маргалдаж агсарч миний уруул руу гараараа цохисон. Тэгэхээр нь би уурлаад “яагаад ингэж байгаа юм бэ” гэхэд “яадаг юм” гэж урдаас хэрэлдээд байсан. Тэгээд би Уянгын хоёр гарнаас барихад, хөлөөрөө над руу өшиглөсөн. Би хөлнөөс нь татаад буйдан дээрээс унасан. Тэгээд Уянга ширээн дээр байсан бүх юмыг над руу шидсэн. Уянга  сэрээ барьж надад агсам тавьсан. Тэгээд “шалан дээр байсан юмнуудыг цэвэрлэ” гээд Уянгыг татахад газар унасан. Өглөө болсон байсан. Уянга гэрээс орж гараад, “асгасан зүйлээ цэвэрлэ” гэж хэрүүл маргаан хийж байгаад явсан. …Би Уянгад учруулсан хохирол болох эмчилгээний мөнгийг нь өгч хохирол гомдолгүй болгосон.” /хх-29-30/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Уянгын өгсөн: “…2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 02 цагийн орчим Баянзүрх дүүрэг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39а-61 тоотод манай найз залуу болох Лхагва овогтой Пйн найз Диймаа, манай найз Мягмарсүрэн нарын хамт гэрт нь очсон. …Пүгэрт очоод хоол идэж, уугаад сууж байгаад Пурлаж намайг үсдэж, шал мөргүүлж, гар, хөл рүү цохисон. Намайг удаа дараа үсдэж, ор луу түлхэж, шал мөргүүлсэн. Шал мөргөхдөө би хэлээ хазсан. Диймаа, Мягмарсүрэн нар нөгөө өрөөнд байсан. Намайг орилохоор болиулах гэж ирээд буцаж нөгөө өрөө рүү ороод байсан. Би “өглөө ажилтай явъя” гэхэд Пүж явуулахгүй байсан. “…Утас руугаа хүрэх юм бол, гарах юм бол ална шүү” гээд гар утас шалан дээгүүр тараагаад шидсэн. Өглөө 10 цаг болтол унтуулаагүй.” /хх-7-8/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Доржпаламын өгсөн: “…2017 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 05 цаг 30 минутын үед миний утас руу Уянга залгаад “Пүүжээгийнд манай найз охин, Пүүжээ бид гурав байна, чи хүрээд ирэх үү” гэхээр нь би “за” гэж хэлээд 15-20 минутын дараа Пүүжээгийн гэрт ирэхэд Пүүжээ түүний найз охин Уянга, Уянгын найз гэх эмэгтэй нар байсан. Намайг орж ирэхэд нэг шил архи байхаар нь бид 4 тэр архийг хувааж уугаад байж байтал Пүүжээ, Уянга нар маргалдаад бие бие рүүгээ өндөр дуугаар орилж, маргалдаж эхэлсэн. Тэгээд Уянга хэрэлдэж байгаад гартаа идэж байсан аягатай хоолоо Пүүжээ рүү шидээд оноогүй. Пүүжээгийн уруул руу нэг удаа гараараа цохисон. Тэгээд Уянга “явна” гэхэд Пүүжээ “наад шидсэн хоолоо цэвэрлээд яв” гэхэд “би яагаад танай гэрийг цэвэрлэх ёстой юм бэ” гэж хэлээд маргалдсан. Тэгээд Уянга, Пүүжээ рүү дайраад байхаар нь Пүүжээ “энэ асгасан зүйлээ цэвэрлэ” гэж хэлээд буйдан дээр сууж байхад нь хөлнөөс нь татаж газар унагасан. Тэгээд эвлэрээд дахин хэрэлдээд байсан. Удалгүй 07 цаг болоход “би ажил руугаа явлаа” гэхэд Уянга найз охинтойгоо надтай хамт явж, би ажил дээрээ бууж, тэр 2 цааш явсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтын шатанд гэрч У.Мягмарсүрэнгийн өгсөн: “…Тэгээд тэр газраасаа гараад 02 цагийн үед Пн гэрт ирсэн. Хоол идээд байж байхад Пн утсаар Уянга Пн найз Доржпаламыг дуудсан. Доржпалам ирээд бид 4 архи уугаад сууж байхад Уянга, Пүрэвдорж нар маргалдаад байсан. Пүрэвдорж хэлэхдээ “чи Доржпаламтай утсаар ярьдаг” гээд хардаж, уурлаад Уянгатай маргалдаад байсан. Тэгээд 06 цаг болж байхад нөгөө өрөөнөөс Уянга орилоод, Пүүжээгийн дуу чангараад байхаар нь тэр хоёр луу очиход Пүүжээ Уянгын үснээс нь зулгааж, газарт хэвтүүлсэн байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах гэтэл дийлэхгүй байсан. Тэгсэн Уянга босч ирээд ширээн дээр байсан зүйлийг хамаад гараараа газар унагаж хагалсан. Тэгээд дахин маргалдсан. 07 цаг өнгөрч байхад явах гэхэд Пүүжээ Уянгааг “чи энэ хагалсан зүйлээ цэвэрлээд яв” гээд явуулахгүй байсан. Тэгээд цэвэрлээд явсан.” /хх-14-15/ гэх мэдүүлэг,  

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10724 дүгээр:

            1. Т.Уянгын биед зүүн тохой, баруун шагайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 сарвуу, зүүн шуу, нуруу, 2 өвдөгт цус хуралт, баруун ташаанд цус хуралт, зулгаралт, баруун тавхай, хэлэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй,

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-18/,

          Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-22/, ял шалгах хуудас /хх-21/, цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-37/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Л.П ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.   

    Хохирогч Г.Уянга Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлтдээ “…гомдол саналгүй” /хх-37/ гэсэн байх тул шүүгдэгч Л.Пг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.П нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгсэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.