Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 586

 

 

 

                                        

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, нарийн бичгийн дарга Н.Номинчимэг, улсын яллагч М.Цэнд-Аюуш, шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Боржигин овгийнанбаатары Гн Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1706 0161 00093 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Боржигон овгийн Гн Нв, 19 оны 0 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн, 34 настай, эрэгтэй Баянзүрх дүүрэг хороо,  дугаар байрны  тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй,  “эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. РД:/Н8/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Г.Н нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 9 тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй гэв.” гэв.  

Мөрдөн байцаалтын шатанд Б.Он хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-12-13/, мөрдөн байцаалтын шатанд Г.Нын өгсөн мэдүүлэг /хх-10-11/, мөрдөн байцаалтын шатанд Б.Нарантуяагийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-14-15/, мөрдөн байцаалтын шатанд Б.Буянхишигийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-16-17/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шинжээчийн 11210 дугаартай дүгнэлт /хх-19/, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-07/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, ял шалгах хуудас /хх-29/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-42/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Н 2017 оны 09 дүгээр сарын 01-ээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлахдугаар байрны  тоотод өөрийн гэртээ эхнэр Б.Ог зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Нг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө  Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо 18 дугаар байр 9 тоотод эхнэр Б.Оаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд Г.Нн өгсөн: “…2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 20 цагийн орчим найз Аварзидын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт “ машиндаа тус тус 3 пиво уусан. Тэгээд 23 цагийн орчим гэртээ харих замд эхнэр О байн байн утсаар “гэртээ ирэхгүй оройтлоо, архи дарс уулаа” гээд хэл амаар доромжлоод байсан. …Гэртээ ирэхэд О намайг архи уусан байна гээд хэл амаар доромжлоод, хувцасыг чинь бэлдсэн, хувцасаа аваад зайл гэж хэлсэн. Тухайн үед О бид 2 маргалдаж байгаад би түүнийг нүүрэн тус газарт нь нэг удаа алгадсан. …” /хх-10-11/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн байцаалтын шатанд Б.Он хохирогчоор өгсөн: “...Би Ганбаатарын Ня 2004 онд  Улсад танилцаж байсан.  онд гэр бүл болж, 2006 онд том хүү н төрсөн. Гэр бүл болж цуг амьдарч эхэлсэнээс хойш Н үе, үе гар хүрэх болсон. Тухайн үед уучлаад, гайгүй болох байх гэж тэсдэг байсан. 2014 онд гэр бүлийн хамт Монгол улсад ирсэн. 2014 он хүртэл ааш зан нь засагдаагүй. 2015 онд охин Нандий мэндэлсэн. Монголд ирсний дараа бид нар хадмын гэрт амьдардаг байсан. Н үе үе гар хүрдэг хэвээрээ байсан. …2017 оны 07 дугаар сард тусдаа гарч уг хаягт амьдрах болсон. …2017 оны 09 дүгээр сарын 01-ний орой 19:00 цагийн үед би Н руу залгахад “одоо ажлаасаа гарч байна, шууд очлоо” гэж хэлэхээр нь хоол хийгээд хүлээсэн. 22:00 цаг өнгөрөхөд Н ирэхгүй байхаар нь гар утас руу нь залгахад архи уусан байсан учир би уурлаад “чи ойрд юу хийгээд шөнө дөлөөр архи уугаад яваад байгаа юм бэ, хүрч ирээд хувцасаа аваад яваарай, ингэж амьдрах хэрэг алга” гэж хэлэхэд Н “очиж байна, таксинд суугаад явж байна” гэж хэлсэн. 30 минут орчим хүлээгээд ирэхгүй болохоор нь дахиж залгахад Нямжав “очиж байна, яах гээд байгаа юм бэ” гэж уурлаж хэлсэн. Уурласан учир би айгаад хаалгаа дотроос нь түгжсэн. 23:00 цагийн үед хаалгыг гаднаас нь онгойлгож болохгүй учир Н хаалга хүчтэй балбахад хүү Тэлмэн хаалгаа тайлсан. Н “чи намайг гэрээс хөөдөг хэн бэ, ээжтэйгээ нийлж мөнгө нэхэж намайг дарамталлаа, ээж чинь надтай утсаар муухай харьцсан” гэж хэлсэн. Уг мөнгөний асуудал гэдэг нь нэг сар орчмын өмнө 2.200.000 төгрөгийн үнэтэй зурагт авахын тулд ээж Нн найзаас 1.100.000 төгрөг зээлж авсан байсан ба 550.000 төгрөг өгөх дутуу байсан. 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үлдсэн 550.000 төгрөгийг төлөх хугацаа дуусч байсан учир ээж тухайн өдөр нь Н руу залгаж мөнгө өгөх талаар асуусан байсан юм. Энэ асуудлыг л Н дарамталсан гэж хэлж байгаа юм. Би Ня“чамайг дарамтлаагүй, ээж чамтай дарамталж яриагүй, би ярих үед нь хажууд нь байсан, чи наад мөнгө төгрөгийн асуудлаа ээжтэй өөртэй нь ярь, би чамтай мөнгө төгрөгийн асуудал яриагүй, зөвхөн чамайг архи уугаад яваад байгаа талаар ярьж уурласан, би чиний эхнэр учир хаана юу хийж явааг чинь мэдэх эрхтэй биздээ” гэж хэлэхэд Н янз бүрийн үгээр харааж, орилж ирээд нүүрэнд гараараа нэг удаа, баруун мөрөнд нэг удаа цохиод хоёр хөлийн өвдөг рүү 2-3 удаа өшиглөсөн. Энэ үед хүү, охин хоёр хараад айж чичирч байсан. Бага охин “битгий миний ээжийг зод л доо” гэж уйлахаар нь би охиноо тэвэрсэн. Н том хүүд “чи эмэгтэй хүнийг даврааж болохгүй гэдгийг харж ав, анхнаасаа юм хэлэхгүй бол ийм болдог юм, хэний буруу гэдгийг харж байгаа биздээ” гэж хэлж байсан. Тэгээд надруу “чи эхийгээ дуудаад амь аврагдаарай, шөнө би чамайг зодсоор байгаад ална” гэж хэлсэн. Тэгээд би ээж рүү залгаж дуудсан. Ээж гэр ойрхон учир 15-20 минутын дараа дүү Мөнхсүхийн хамт ирсэн. Манай ээж ирээд “Нн ээж Буг дууд” гээд утас руу нь залгахад холбогдохгүй байсан. …Ээж ирсний дараа Н маргалдаж, хэрэлдэж байгаад гараад явсан. 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр би цагдаад өргөдөл гаргасан ба дараа нь шүүхэд салах өргөдлөө гаргасан. /хх-12-13/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Нн гэрчээр өгсөн: “...2017 оны 09 дүгээр  сарын 01-ний өдөр би гэртээ амарч байхад 23:30 цагийн үед охин О утсаар залгаж “ээжээ, та манайд хүрээд ир” гэж дуу муутай хэлсэн. Би гайхаад юу болсон талаар асуухад “та зүгээр хүрээд ир, Н намайг зодоод байна” гэж хэлэхээр нь би хүү Мөнхсүхийн хамт гэрээсээ гараад 10 минутын дараа гэрт нь очсон. Намайг очиход зээ хүү Тэлмэн хаалгаа онгойлгосон ба гэрт ороход Нсандал дээр, хажуу талын буйдан дээр О бага охиноо тэврээд сууж байсан. Н архи уусан боловч их согтуу биш, халамцуу байдалтай байсан. Ойн баруун нүд хүрэнтэж улайгаад хавдсан байсан. Би “юу болцгоосон юм бэ, яагаад хүүхэд зодсон юм бэ” гэж Нямжаваас асуухад Нямжав “бид хоёрын хэн нь зөв болохыг Тэлмэн хэлнэ” гэж хэлсэн. Би “би хүүхдээс юу гэж асуух юм бэ, айгаад надад үнэнээ хэлэхгүй, би асуухгүй” гэж хэлсэн. Тэгээд Няыг загнаж эхэлсэн. Ныг загнаж байхад “та өдөр надтай муухай харьцсан, хөөе Нячи тэр хүний мөнгө өг гэж муухай өнгөөр ярьсан, та зүгээр ярьж болох байсан” гэж хэлсэн. Одонгуа чимээгүй сууж байснаа, ингэж хэлэхийг нь сонсоод “чамтай ярих үед би ээжийн хажууд байсан, чамтай ингэж муухай өнгөөр яриагүй” гэж хэлсэн. .... би Ня-вд “та хоёрын асуудлыг одоо газар дээр нь шийднэ, ээжийг чинь дуудна, юу болсныг харуулна” гэж хэлээд би Нн ээж Буянхишигийн утас руу нь залгахад холбогдохгүй байсан. Би бага охин Сарангоогийн утас руу залгаад “миний охин Буянхишигийг гэрээс нь аваад ир” гэж хэлсэн. Сарангоо удалгүй миний утас руу залгаад “Буянхишиг эгч хоёр хүүхдээ харж байгаа учир очиж чадахгүй гэнэ, та утсаар ярьчих” гэж хэлсэн. Би Буянхишигт “Н О-г зодож нүдийг нь тагласан байна, асуудлыг шийдэж гэр бүлийг салгана” гэж хэлэхэд “салгаад хэрэггүй, манайд байхдаа зүгээр л байсан” гэж хэлсэн. Н унтлагын өрөөндөө орсон ба би цагдаад дуудлага өгсний дараа Нгараад явсан. Маргааш нь Н гэртээ ирээгүй ба үүрээр гэртээ ирэхэд нь би цагдаад дуудлага өгч бариулсан. ...” /хх-14-15/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд Б.Буянхишигийн гэрчээр өгсөн: “...Н нь миний ууган хүү юм. …Хүү Нямжав нь найз нөхөд, гэр бүлдээ нөлөөтэй, нэр хүндтэй хүн. Аж ахуйн талдаа маш сайн. Айлын том хүү болохоор гэр бүлдээ анхаарал халамж сайтай. Этгээд гаж зан байхгүй, зөв хүмүүжилтэй. Нэг гэм нь огцом зантай. Өөр буруу дутуу зангүй. Уурлах нь харьцангуй бага, дүгнээд хэлэхэд буурь суурьтай зөв хүмүүжилтэй хүн. ...2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад очиход О манай хоёр зээгийн хамт байсан. Би ярьж хөөрч байгаад 21:00 цагийн үед явсан. Намайг явах хүртэл Нямжав ажлаасаа ирээгүй байсан. Би гэртээ хоёр зээ хүүхэдтэйгээ унтаж байхад 00:00 цаг өнгөрч байх үед хаалга тогшсон. Би охиноо ирж байна гэж бодоод онгойлгоход О дүү Сарангоо байсан ба “Нямка ах, О эгч хоёр маргалдаад Н ах О эгчийн нүд рүү цохьсон гэнэ, ээж таныг аваад ир гэсэн юм” гэж хэлсэн. Би гэртээ хоёр зээгээ харж байсан болохоор боломжгүй талаараа хэлсэн. Тэгэхэд Нарантуяа Сарангоогийн утсаар надтай ярьсан. ...Сарангоог явсны дараа Одонгуа руу залгахад “би таньд гомдох зүйл байхгүй” гэж хэлсэн.” /хх-6-17/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 11210 дугаартай дүгнэлт:

          “1. Б.Ойн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт,зөөлөн эдийн няцрал, хамарт цус хуралт, баруун мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо,

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар  тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,”

5. дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-19/ гэх дүгнэлт,

 

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-07/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-28/, ял шалгах хуудас /хх-29/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-42/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Н-т ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

          Хохирогч Б.О нь Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан хүсэлтдээ “…миний зүгээс гомдол саналгүй…” /хх-42/ гэсэн байх тул шүүгдэгч Г.Н-ыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн болон хохирогчтой эвлэрсэн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Г.Н-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгч Г.Н-д ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.