| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Баттулга |
| Хэргийн индекс | 312/2026/0059/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/86 |
| Огноо | 2026-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 2026/ШЦТ/86
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Э.тамир,
Улсын яллагч *******,
Өсвөр насны хохирогч *******,
Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Өсвөр насны шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ургийн овогт *******ын *******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, оны 12 дугаар сарын 18-ны өдөр аймгийн суманд төрсөн, 17 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МСҮТ-н политехникийн коллежийн 3-р курсийн оюутан, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт аймаг сум баг тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, *
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Өсвөр насны шүүгдэгч * нь 20*оны 08 дугаар сарын 25-ны өдөр * аймаг *сум * багт байрлах тоглоомын талбайд **тай “манай найзын дүүг зодлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны гадна ялтас, баруун ухархайн дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч * мэдүүлэхдээ: “...Би 20* оны 8 дугаар сарын 25-ны өдөр * багт ажил явдал дээр байсан. Манай найз *ын бага дүү нар хажуу талын тоглоомын талбай дээр тоглож байсан. Тэгсэн *ын дүү нь гүйж ирээд *ыг хүүхэд зодоод байна гэсэн. Тэгээд очиход *2 найзтайгаа гурвуулаа байсан. Тухайн үед * 2 найзтайгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд хэл амаараа учраа олъё гэхэд учраа олохгүй дайраад *тай нэг нь барьцалдаад авсан. Хажуу талаас нь * орж ирээд хоёулаа дайраад байхаар нь би *ааг холдуулах гэхэд *аа намайг зүүн гараараа нэг, баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгээд цохилцоод салаад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Улсын яллагч *нь гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Энэ гэмт хэргийн үед гэмт хэргийн насны субьектйн хувьд *насанд хүрсэн байхыг шаарддаг. Гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны шүүгдэгч *нас 8 сар 7 хоногтой байсан учраас энэ гэмт хэргийн субьектийн насанд хүрч байна гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Тамирын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. * нь мөрдөн шалгах ажиллагааны үед баримтаар 180,950 төгрөг, баримтгүйгээр 922,200 төгрөг нийт 1,113,150 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгчийн зүгээс 950,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж үзэж байгаа учраас энэ хуралдаанаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Харин насанд хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нарын зүгээс цаашид гарах эмчилгээний зардал болох хамрын таславчийн мурийлтыг эмчлүүлэх хагалгаанд орох энэ зардлаа иргэний шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч *ын сэтгэцэд 1 дүгээр зэрэглэлийн гэм хорын хохирол учирсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Тийм учраас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөс 2,190,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна гэсэн саналыг гаргаж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсний 2 хувиар тооцож ийм санал гаргасан. Гэм буруутайд тооцох санал гаргасантай холбогдуулаад шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар*ын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 сарын хугацаагаар * сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна. Гэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл байгааг дурдах нь зүйтэй байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Зорчих эрхийг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсантай холбоотойгоор уг таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйл байхгүй. Хураагдан ирсэн иргэний бичиг баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байгаа болохыг дурдъя” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч * гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгчийн хувьд мөрдөн байцаах ажиллагааны шатнаас эхлээд миний бие өмгөөлөгчөөр оролцсон. Энэ хэргийн гэм буруугийн хувьд маргаагүй учраас тайлбарлах зүйл байхгүй. Энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэдэг улсын яллагчийн тайлбарыг дэмжиж байгаа. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд сагс тоглох нь сайшаалтай ч гэсэн бие биенээ дээрэлхэх нь зохисгүй байна. Хэл амаараа учраа ойлгох байтал чи зодсон уу гээд очоод цохиод авч болохгүй байсан. Миний үйлчлүүлэгчийн хувьд ял хариуцлагыг хөнгөрүүлэх, энэ хэрэгт байгаа баримтуудыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хэдийгээр насанд хүрээгүй хүүхэд боловч иргэний хариуцагчийн зүгээс хохирол төлбөртэй холбоотой баримт гаргасан. Мөн 1.4 дүгээр зүйлд заасан хохирогчийн зүй бус үйлдэл байсан гэдэг нь нотлогдсон баримтууд хэрэгт байгаа учраас хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Ингээд Эрүүгийн хариуцлага ял халдаахдаа насанд хүрээгүй шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэг буюу Эрүүгийн хуулийн 8.1, 8.2, 8.3, 8.4 дүгээр зүйлд заасан хариуцлагуудыг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд зорчих эрх хязгаарлах ялыг улсын яллагчаас санал гаргаж байна. 11.6 дугаар зүйл өөрөө торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн санкц байгаа. Үүнээс насанд хүрээгүй хүүхдийн хувьд 2-т сурч хүмүүжиж байгаа хүүхдийн хувьд зорчих эрхийг 1 сарын хугацаагаар хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлгүй. Харин хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг бууруулах боломж шүүхэд байгаа учраас бууруулж өгнө үү” гэв.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч *ийг *ын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.
2.Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Насанд хүрээгүй хохирогч *ын “...Би 20* оны 08 дугаар 25-ны өдөр * багт гэрийнхээ ойрхон тоглоомын талбай дээр найз *тай хамт Сагс тоглож байсан бөгөөд тэгэхэд 9-р ангийн танихгүй хүүхэд бас нэг найзтайгаа хоёулаа байсан бид 4 хамт тоглож байгаад * нөгөө 9-р ангийн хүүхэдтэй муудалцсан тэгсэн чинь нөгөө хүүхэд агаагаа дуудаж ирнэ гээд яваад өгсөн удалгүй ойрхон айлаас олон хүн гарч ирсэн. * бид хоёр нөгөө найзтай нь ярилцаад байж байтал нөгөө 9-р ангийн хүүхдийн аав нь хүрч ирээд * алгадаад намайг алгадах гэж дайрсан тэгээд бид нар ярилцаад байж байтал *йг дагаж ирсэн хүүхэдтэй барьцалдаад зодолдох гээд байхаар нь би салгасан чинь * сагсны бөмбөг бариад гараад ирсэн бөмбөгөө *руу шидээд намайг шууд заамдаад бариад авсан, тэгээд намайг баруун нүд рүү гараараа цохисон тэгэхэд би манараад тэгэхэд * намайг нүүр лүү хэд хэд цохиод яваад өгсөн. Тухайн үед * аавтайгаа, 9-р ангийн дүүтэйгээ бас нэг найзтайгаа олуулаа ирсэн тэгээд яваад өгсөн. Тийм л зүйл болсон. Тэгээд миний баруун нүд хөхөрч хавдсан, цэрээ хаяхад цустай цэр гараад байсан, тэгээд шууд цагдаад гомдол гаргасан Тухайн үед миний баруун нүд хавдаж хөхөрсөн маргааш нь эмнэлгээр үзүүлэхэд миний хамар яс хугарсан ухархайн яс цөмөрсөн гэсэн дүгнэлт гарсан. Миний толгой байнга өвдөж байгаа, толгой эргээд байгаа, баруун талын нүд бүрэлзээд байгаа Хамар мурийсан байгаа би хот руу явж үзүүлэх шаардлагатай гэсэн удахгүй хот руу явж үзүүлнэ, хамар хагалгаа хийлгээд дэмий байх энэ чигт нь эдгээ гэсэн, духны цөмөрсөн хэсгийг хагалгаа хийж хэвийн болгоно гэсэн, нүдээ бас үзүүл гэж эмч хэлсэн би тэр хүүхдүүдийн хэнийг ч танихгүй тэнд байдаг хүүхдүүд биш манай тэнд байдаг айлд ажил явдал гарсан юм байна лээ. Тэгээд тэр айлд тэр хэд ирсэн байсан гэж ойлгосон. Урьд өмнө таарч байгаагүй *гэдэг хүүхдээс өөр зодсон хүүхэд байхгүй. * гэдэг хүүхдээс өөр зодсон хүүхэд байхгүй * Миний хувьд хүүхдийнхээ эрүүл мэндийг бодож байна маш их гомдолтой би хүүгээ дагуулаад хот руу эмнэлгээр явна үзүүлж харуулж эмчлүүлнэ. Гарсан зардал бүх юмаа нэхэмжилнэ. Сэтгэл санааны хохирол тогтоолгоно нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч *ын “...* хүүхэд зодсон асуудалд холбогдсон талаар мэдсэн. Би тухайн үед тэнд байгаагүй тухайн үед манайд ажил явдал гараад бид нар *д айлд очсон байсан. Тэр үеэр ийм асуудал болсон байсныг мэдсэн. Найзынх нь аав хамт очсон юм байна лээ. Намайг очсон гэж ойлгосон юм байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 20* оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 850 дугаартай “...У*ын биед духны гадна ялтас, баруун ухархайн дээд хана, хамрын хугарал, хамрын таславчийн муруйлтт баруун нүдний зовхи, баруун чамархайд цус хуралт, хамрын нураа, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх духны гадна ялтас, баруун ухархайн дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун нүдний зовхи, баруун чамархайд цус хуралт, хамрын нуруу, духанд зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн 20* оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай “...Хохирогч *ын сэтгэцэд 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл * нь 20* оны 08 дугаар сарын 25-ны өдөр * аймаг * сум * багт байрлах тоглоомын талбайд *тай “манай найзын дүүг зодлоо” гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь духны гадна ялтас, баруун ухархайн дээд хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд өсвөр насны шүүгдэгч *ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
1.5. Хохирол, хор уршиг
Өсвөр насны шүүгдэгч * нь өсвөр насны хохирогч *т 950,000 төгрөг төлсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тухайн гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэл тогтоогдсон учраас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгчийн түүний хууль ёсны төлөөлөгчөөс 2,190,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах тухай улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч * эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “… өсвөр насны шүүгдэгч *д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар *р сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 1 сарын хугацаагаар * сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирч байна. Гэхдээ хохирогчийн зүй бус үйлдэл байгааг дурдах нь зүйтэй байна ” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх өсвөр насны шүүгдэгч *д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *д 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.
2.3. Бусад асуудлын талаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч *ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар 1, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч * сумын нутаг дэвсгэрээс 1 сарын хугацааагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч *ийн хууль ёсны төлөөлөгч *аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 2,160.000 төгрөг гаргуулан өсвөр насны хохирогч *т олгосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТТУЛГА