Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01349

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01349 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот 15160, Ш/х-22, Д.Сүхбаатарын талбай 5, Голомт банкны төв байранд байрлах, Голомт банк ХК/РД:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, р хороо, 8-р байр, тоотод оршин суух, Ээн овогт Алгийн БЦ /РД:1/ холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9 389 488.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Чулуунтуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч А.БЦд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 389 488.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чулуунтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: АЦ овогтой БЦ нь Голомт банктай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 11,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээ хийсэн. Мөн 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 1,500,000 төгрөгийн эрхтэй кредит карт гээд нийт Голомт банкнаас 25,500,000 төгрөгийн зээл авсан байдаг. Зээлийн гэрээний үүргээ зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд анх 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийг оршин суугаа хаягтаа бүртгэлгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүний дараа хаягийг нь тодорхойлуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу шийдвэрлэж эрэн сурвалжлагдаад Сүхбаатар дүүргийн 17-р хороо, Дамбадаржаагийн 29 тоот гэсэн хаягийг тодорхойлсон боловч хариуцагчийн хүсэлтээр Хан-Уул дүүрэг рүү хэргийг шилжүүлсэн. Нийт зээл нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хүү нийлээд ЗГ5275110613 тоот зээлийн гэрээнд үндсэн зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүү нийлээд 1,962,077 төгрөг, ЗГ5275111156 тоот зээлийн гэрээ үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийлээд 5,806,898.77 төгрөг, ЗГ3635133345 тоот зээлийн гэрээ үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийлээд 1,489,885.17 төгрөг, ЗГ527819225 тоот кредит картын гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсэн төлбөр нийлээд 1,091,741.78 төгрөг нийлбэр дүнгээрээ нийтдээ А.БЦгоос 9,389,488.39 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангуулах хүсэлтэй байна...гэжээ.

Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 182/ШШ2023/00132 дугаартай шийдвэр, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШЗ2022/13597 дугаартай захирамж, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Голомт банк ХК-ийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Голомт банкны гүйцэтгэх захирлын 734 дугаартай тушаалын хуулбар, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн зээл болон барьцааны гэрээний хуулбар,зээл эргэн төлөлтийн хуваарь, ЗГ5275110613 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн зээл болон барьцааны ЗГ5275111156 дугаартай гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, ЗГ5275111156 зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний хуулбар, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн зээл болон барьцааны ЗГ3635133345 дугаартай гэрээний хуулбар, зээл эргэн төлөлтийн хуваарийн хуулбар,2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Кредит картын гэрээ, зээлийн 5275110613 зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, зээлийн 5275111156 зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, зээлийн 3635133345 зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, зээлийн картны хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтыг гаргаж өгөв.

Хариуцагч талаас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 151 дугаартай Хан-Уул дүүргийн 25-р хорооны засаг даргын тодорхойлолт гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй.

 

2.    Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,389,488.49 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

3.    Хариуцагч нь шүүхэд бичгээр хариу тайлбар болон хэрэг маргаантай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

 

4.1.  Зохигчид 2019 оны 06 сарын 04-ний өдөр ЗГ5275110613 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/ байгуулж, гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу 11,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, зээлийн үлдэгдэл үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 24 сарын хугацаанд Хавсралт 1-т заасан графикт хуваариар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг олгосон байна. Улмаар ЗГ5275110613 дугаартай Зээлийн гэрээнд 2021 оны 01 сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2021 оны 08 сарын 30-ны өдөр хүртэл сунгажээ (хэргийн 16-18 дахь тал).

 

4.2.  Хариуцагч нь ЗГ5275110613 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралт 1-т заасан графикт хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй байх ба гэрээний үндсэн зээлийн төлбөр 694,091.03 төгрөг, хүүгийн төлбөр 256,901.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49,970.59 төгрөг нийт 1,000,962.77 төгрөг болсон байна (хэргийн 26-р хуудас).

 

4.3.  Мөн Зохигчид 2019 оны 07 сарын 06-ны өдөр ЗГ5275111156 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/ байгуулж, гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу 1,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, зээлийн үлдэгдэл үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 30 сарын хугацаанд Хавсралт 1-т заасан графикт хуваариар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг олгосон байна. Улмаар ЗГ5275110613 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 2022 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл сунгажээ (хэргийн 19-21 дэхь тал).

 

4.4.  2019 оны 07 сарын 06-ны өдөр ЗГ5275111156 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралт 1-т заасан графикт хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй байх ба гэрээний үндсэн зээлийн төлбөр 4,016,400.79 төгрөг, хүүгийн төлбөр 1,538,174.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 252,323.71 төгрөг нийт 5,806,898.77 төгрөг болсон байна (хэргийн 27-р хуудас).

 

4.5.  Зохигчид 2019 оны 09 сарын 13-ны өдөр ЗГ3635133345 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/ байгуулж, гарын үсэг зуржээ. Уг гэрээний дагуу 3,000,000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэйгээр, зээлийн үлдэгдэл үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр, 30 сарын хугацаанд Хавсралт 1-т заасан графикт хуваариар зээлдэгч нь зээлийг эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр зээлийг олгосон байна (хэргийн 22-23 дахь тал).

 

4.6.  Зохигчид 2019 оны 09 сарын 13-ны өдөр ЗГ3635133345 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/-ний хавсралт 1-т заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй байх ба гэрээний зээлийн үндсэн төлбөр 1,056,953.61 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 372,033.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 60,897.83 төгрөг нийт 1,489,885.17 төгрөг болсон байна (хэргийн 28-р хуудас).

 

4.7.  Зохигчид 2018 оны 08 сарын 13-ны өдөр ЗГ/527819225 дугаартай Кредит картын гэрээ байгуулж гарын үсэг зурсан байх ба гэрээний дагуу 1,500,000 төгрөгийн зээлийн эрхийн нөхцөлөөр, бэлэн бусаар сараар 2 хувь, бэлнээр 3,5 хувиар хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувь байхаар тохиролцсон байна (хэргийн 24-25-р хуудас). Уг гэрээний дагуу зээлийн үндсэн төлбөр 569,812.68 төгрөг, зээлийн хүүний төлбөр 332,091 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний төлбөр 189,838.10 төгрөг нийт 1,091,741.78 төгрөг болсон байна (хэргийн 29-32 дахь тал).

 

5.    Иргэний хуулийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу хариуцагчид зээлийг олгохоор, хариуцагч нь гэрээний дагуу зээлийг хүүгийн хамт эргэн төлөхөөр тохиролцсон байгаагаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна. 2019 оны 06 сарын 04-ний өдрийн ЗГ5275110613 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ5275111156 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн ЗГ3635133345 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, 2018 оны 08 сарын 13-ны өдрийн ЗГ/527819225 дугаартай Кредит картын гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6.    Иргэний хуулийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасан. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан.

 

7.    Хариуцагч нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, эргэн төлөлт хийх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 451.1, 452.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээлийн төлбөр үүнээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нэгтгэсэн дүнгээр 9,389,488.49 хариуцагчаас шаардах эрхтэй.

 

8.    Шүүхээс хариуцагч А.БЦд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2-т заасны дагуу утсаар мэдэгдсэн байх ба хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

9.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 42.4-т нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан. Хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцон, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, нотлох баримтаа гаргах боломжтой байсан хэдий ч энэ үүргээ биелүүлээгүй тул хуулийн дагуу нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдсон болохыг дурдья.

 

10.  Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 451.1, 452.2 дахь заалтыг тус тус баримтлан хариуцагч А.БЦгоос 2019 оны 06 сарын 04-ний өдрийн ЗГ5275110613 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 07 сарын 06-ны өдрийн ЗГ5275111156 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээ, 2019 оны 09 сарын 13-ны өдрийн ЗГ3635133345 дугаартай Зээл болон барьцааны гэрээ /Цалингийн/, 2018 оны 08 сарын 13-ны өдрийн ЗГ/527819225 дугаартай Кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 9,389,488.49 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,182 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,182 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

Даргалагч шүүгч Б.Ганцэцэг