Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01348

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/01348 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ганцэцэг би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, р хороо, Хайлааст гудамж,  тоотод оршин суух,  овогт  ЧД /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг,  хороо,  байр,  тоотод оршин суух, Боржигон овогт Нйн ЧЗ/РД:УХ89021032/-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяа,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Лхамбаасан нар оролцов.

Хэргийг хариуцагч Н.Чинзоригийн эзгүйд хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М.ЧД нь хариуцагч ЧЗ холбогдуулан худалдах, автомашин худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 02-2141023-19-I02591R мэдүүлгийн дугаартай, 2018 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн, Мазда СХ 8 маркийн суудлын автомашиныг 55,000,000 төгрөгөөр үнэлэн тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ, мөн түүний хавсралт 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэлцэл хийх тухай бичмэл баримт зэргийг үндэслэн эдгээр гэрээний дагуу төлөгдөөгүй төлбөр болох 40,000,000 төгрөгийг гаргуулан авахаар шаардаж байна. Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэг, 243 дугаар зүйл юм. Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр буюу гэрээ хийх өдөр нэхэмжлэгчийн дүү Б.Мөнхзаяагийн дансанд 13,000,000 төгрөгийг төлсөн, 2,000,0000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээн дээр төлбөр тооцоо бүрэн дууссан гэж бичигдсэн байж улсын бүртгэл хүсэлтийг хүлээж авдаг юм гэж Б. Мөнхзаяад тайлбарлаж байгаад тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах тухай гэрээний 2.2 дахь заалтад төлбөр төлөх нөхцөл гэдэг дээр төлбөр тооцоо дууссан гэсэн нөхцөлийг бичиж, бичгэн хэлцэл дээр төлбөрийн үлдэгдлээ баталгаажуулсан. Б.Мөнхзаяа хууль эрх зүйн мэдлэггүй, тухайн үедээ тээврийн хэрэгслийг М.ЧДын зөвшөөрсөн өндөр үнээр зарж чадаж байгаа учраас төлбөрийн ихэнхийг төлөгдөөгүй байхад зээлээр цувуулан төлөх нөхцөлийг нь хүлээж авсан. Урьд нь бид Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн. Энэ машин нь дөнгөж гаалиар орж ирсэн. Монгол улсад гэрчилгээжээгүй машин байсан. Шүүх гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримт дээр чинь уг машины Монголд хүлээж авсан этгээд нь иргэн М.ЧД байгаа учраас М.ЧД нэхэмжлэгч байна гэж үзээд Б.Мөнхзаяагийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Н.ЧЗтайлбар, машины төлбөрийг төлөөд дууссан болохоо нотолъё гэвэл Б.Мөнхзаяатай адилхан дансны хуулгаа гаргаж өгөх хэрэгтэй. Эсвэл мөнгөн төлбөр бэлнээр хүлээлгэж өгсөн тухай баримт гаргаж ирэх хэрэгтэй. Тийм юм байхгүй. Үндэслэл бүхий байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Зээлээр худалдах худалдан авах гэрээ хийчхээд машиныхаа ихэнх төлбөрийг авч чадаагүй нэхэмжилж байна...гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нямдорж овогтой ЧЗминий бие 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 1215 дугаартайгаар нотариат дээр суруга оффисын 110 тоотод хэлцэл хийсэн зүйл байхгүй. Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд хэлцэл гэрчлэхдээ талууд хамтдаа байхыг шаардсан байдаг. Хэрэв хуулбар бол 49 дүгээр зүйлд анхны хуулбар нотариатаар гэрчлэгдсэн, эсхүл уг баримт бичгийг олгосон иргэн, хуулийн этгээд үнэн зөвийг нотолсон тохиолдолд гэрчилнэ гэж заасан байдаг. Тиймээс уг гэрчлэл нь хууль зөрчиж хийсэн байна. Тээврийн хэрэгсэл худалдаж худалдан авах гэрээний 2.2 дугаар зүйлд төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заасан байна. Төлбөр тооцоо дууссан гэрээний үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна... гэв.

Нэхэмжлэгч талаас Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1116 бүртгэлийн дугаартай итгэмжлэл, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэлцэл хийх тухай бичгийн хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/12213 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2022/04839 дугаартай шийдвэрийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгийн хуулбар, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШЗ2022/13736 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Гурч ЧЗБ.Мөнхзаяа нарын хооронд харилцсан фэйсбүүк чат, н.Нансалмаа Chinzorig Barilga нарын хооронд харилцсан зурвас, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б.Мөнхзаяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хариуцагч талаас 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбар гаргаж өгөв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.     Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нотариатчаар гэрчлүүлсэн 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Хэлцэл хийх тухай баримтыг үндэслэл болгож байна.

 

3.    Хариуцагч төлбөр тооцоо бүрэн дууссан тул нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардах эрхгүй, 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Хэлцэл хийх тухай баримтыг үгүйсгэж тайлбар гаргасан.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдов:

 

4.1.        Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2021 оны 07 сарын 23-ны өдөр 02-2141023-19-I02591R мэдүүлгийн дугаартай, Мазда СХ-8 маркийн JMOKGW2A00100618 тоот арлын дугаартай цагаан өнгөтэй суудлын автомашиныг 55,000,000 төгрөгөөр худалдахаар Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээнд худалдагч талаас нэхэмжлэгчийг төлөөлж Б.Мөнхзаяа, худалдан авагч талаас хариуцагч гарын үсэг зуран, нотариатчаар гэрчлүүлсэн байна (хэргийн 4 дэхь тал). Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.1-т автомашиныг 55,000,000 төгрөгөөр худалдахаар, гэрээний 2.2-т төлбөр тооцоо бүрэн дууссан гэж дурдсан байна (хэргийн 4-р хуудас)

 

4.2.        2021 оны 07 сарын 23-ны өдрийн Хэлцэл хийх тухай баримтад Мягмардорж овогтой ЧЗминий бие Батцэнгэл овогтой Мөнхзаяа бид харилцан тохиролцож Mazda СХ-8 маркын автомашины нэр шилжүүлэхийн тулд төлбөр тооцоо дууссанаар гэрээг хийж нэр шилжүүлэв. Төлбөрийн нөхцөлийг урьдчилгаа 15,000,000 төгрөг, 2021 оны 08.30-нд -10,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2022 оны 04.30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь үнэн болно гэж хэлцэл хийгч н.Чинзориг, зөвшөөрсөн Б.Мөнхзаяа нар гарын үсгээ зуржээ. Уг баримтын хувьд нотариатчийн 1215 дугаартай ...хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн тамга, тэмдгээр баталгаажсан байна (хэргийн 5 дахь тал).

 

4.3.        Нэхэмжлэгч нь хариуцагчид худалдан борлуулж буй тээврийн хэрэгслийг эзэмшилд нь хүлээлгэн өгсөн, хариуцагч нь тээврийн хэрэгслийг хүлээн авсан, тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцагч болсон байна. Зохигчид уг үйл баримт дээр маргадаггүй.

 

5.    Хариуцагч 2021 оны 07 сарын 23-ны өдөр 1215 дугаартайгаар нотариатч дээр суруга оффисын 110 тоотод хэлцэл хийсэн зүйл байхгүй, ... нотариатчийн гэрчлэл нь хууль зөрчиж хийсэн, Тээврийн хэрэгсэл худалдаж худалдан авах гэрээний 2.2р зүйлд төлбөр тооцоо бүрэн дууссан гэж заасан байна. Төлбөр тооцоо дууссан гэрээний үүргийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэх тайлбар гаргасан. Иймд зохигчдын маргааны зүйл нь Хэлцэл хийх тухай баримт хүчин төгөлдөр эсэх, гэрээний дагуу төлбөрийн үүрэг дуусгавар болсон эсэх байна.

 

6.    Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 262.1-т заасан зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 262.1-т зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.1.        Хэрэгт авагдсан 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Хэлцэл хийх тухай баримтыг шүүхээс тээврийн хэрэгслийн төлбөр төлөх нөхцөл, хуваарийг тохиролцсон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн гэж үзэн тус баримтыг Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээтэй хамт нотлох баримтаар үнэллээ. Тодруулбал, Иргэний хуулийн 263.1-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон. 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Хэлцэл хийх тухай баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагч нар гарын үсэг зурж, бичгээр хийсэн тул уг тохиролцоо хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан байна. Хариуцагч 2021 оны 07 сарын 23-ны өдөр нотариат дээр суруга оффисын 110 тоотод хэлцэл хийсэн зүйл байхгүй гэж тайлбарлаж байх боловч нотариатчийн 1215 дугаартай ...хуулбарын үнэн зөвийг гэрчлэв гэсэн тамга дээрх агуулгаар нотариатч гэрээ хэлцлийг гэрчлэх үйлдэл хийгээгүй харин Нотариатын тухай хуулийн 25.1.9-д заасан баримт бичгийн хуулбарыг гэрчлэх үйлдэл хийсэн байна. Түүнчлэн, зээлээр худалдах, худалдан авах гэрээг заавал нотариатчаар гэрчлүүлэх хуулийн шаардлага байхгүй ба нотариатчаар гэрчлэгдээгүй байсан ч Хэлцэл хийх тухай баримт хүчин төгөлдөр тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

6.2.        Иргэний хуулийн 198.4-т хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана гэжээ. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1-т зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан. Тээврийн хэрэгсэл, худалдах худалдан авах гэрээ, Хэлцэл хийх тухай баримтууд нэг өдөр үйлдэгдсэн, гэрээнд ижил талууд төлөөлөн гарын үсгээ зурсан, хэлцэл хийх тухай баримтад сх-8 маркын автомашины нэр шилжүүлэхийн тулд төлбөр тооцоо дууссанаар хийж нэр шилжүүлсэн гэж дурдагдсан, мөн ийм шалтгаанаар Хэлцэл хийх тухай баримтыг үйлдсэн гэх тайлбарыг нэхэмжлэгч гаргаж байх тул төлбөрийн нөхцөлийг талууд урьдчилгаа 15,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр, үлдэх 40,000,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 30-ны дотор байхаар тохиролцсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

6.3.        Түүнчлэн, Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.2 төлбөр төлөх нөхцөл: Төлбөр тооцоо дууссан гэх агуулга нь төлбөрийн нөхцөлийг тохиролцсон гэхээсээ илүүтэй гэрээний гүйцэтгэлд хамаарах нөхцөл байна гэж үзэхээр байна.

 

6.4.        Иймд нэхэмжлэгч Мазда СХ-8 маркийн цагаан өнгөтэй суудлын автомашиныг хариуцагчийн өмчлөлд үнийг бүрэн төлөхөөс өмнө шилжүүлэх, хариуцагч нь урьдчилгаа 15,000,000 төгрөгийг гэрээ байгуулагдсан өдөр төлж, үлдэх 40,000,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөг, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 30-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 262.1-т заасан гэрээний зохицуулалт нь эд хөрөнгийг худалдан авагчийн эзэмшилд шилжүүлэхээс гадна өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрдөг тул хариуцагчийн өмчлөлд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн, талууд үүн дээр маргаагүй тул гэрээний төрлийн хувьд шүүхээс зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн.

 

6.5.        Талуудын хооронд байгуулагдсан Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 07 сарын 23-ны өдрийн Хэлцэл хийх тухай гэрээний нөхцөл хүчин төгөлдөр, дуусгавар болоогүй.

 

7.    Иргэний хуулийн 262.1-т заасны дагуу худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу төлөх үүрэг хүлээхээр заасан. Үнийг төлөх үүргээ биелүүлсэн эсэхийг худалдан авагч нотлох үүрэгтэй. Мөн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 1.2-т талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлнэ гэж тохиролцсон.

 

8.    Хариуцагч нь 2021 оны 07 сарын 23-ны өдөр Б.Мөнхзаяагийн эзэмшлийн Хаан банкны данс руу 13,000,000 төгрөгийг шилжүүлж, бэлнээр 2,000,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн огноотой хүсэлтэд хавсаргасан фэйсбүүк чатны зураг бүхий 8 хуудас баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр үнэлээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдаж байна.

 

9.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т заасны дагуу хариуцагч өөрийн татгалзлаа нотлох, нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь төлбөр тооцоо дууссан гэж гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзаж байгаа хэдий ч ийнхүү зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийг төлж үүргээ биелүүлснээ нотлоогүй байна. Хариуцагч нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй.

 

10.  Иймд Иргэний хуулийн 262.1-т заасны дагуу нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

11.  Хариуцагчид 2024 оны 03 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчээс гаргасан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

12.  Нэхэмжлэл хангагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.   Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэхь заалтыг баримтлан тээврийн хэрэгслийг зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг хариуцагч Н.ЧЗ(РД:УХ89021032)-аас гаргуулж, нэхэмжлэгч М.ЧД (РД: ИМ89120811)-д олгосугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНЦЭЦЭГ